ГЭРЭЛ ЗУРАГ

Дотуур хувцастай америк маягийн хєл бємбєг

Америк хєл бємбєгийн ертєнцєд єєрчлєлт орж, "Lingerie Football League" хэмээх зєвхєн эмэгтэйчvvд тоглодог шинэ лиг бий болжээ. Энэ лигт жvжигчид, загвар ємсєгчид зєвхєн дотуур хувцастайгаа тоглох бєгєєд Lingerie Bowl хэмээх мини-тэмцээн зохиогдсон нь хєл бємбєг болон эмэгтэйчvvдийн гоо сайханд нvд унагагчдад таалагдсан нь лавтай. Дийлэнх эмэгтэйчvvдийн баг нь «Мєрєєдєл» эсвэл «Эйфория» гэсэн романтик нэрvvдийг сонгосон байдаг бол зарим нэг баг нь эротик маягийн єдєєн хатгасан нэртэй байдаг. Уг лигт нь эмэгтэй тамирчидтай гэрээ байгуулахдаа формынхаа дотуур давхар хувцас ємсєхгvй байх, «тохиолдлоор нvцгэрсэн » vед гомдол гаргахгvй байх гэсэн тусгай хоёр заалтыг оруулж єгдєг байна.
Дотуур хувцастай америк маягийн хєл бємбєг Хадгалах
2010-11-01, 20:32

“Яг аав, ээж шигээ”- хэмээх маш сонирхолтой фото тєсєл

Уншигч та бvхэнд "Яг аав, ээж шигээ" хэмээх маш сонирхолтой бас сэтгэл татам нэгэн фото тєслийн бvтээлvvдийг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv хєтєлбєрт оролцсон хvмvvс нь аав, ээжтэйгээ хамт авахуулсан багын зургийг хvvхэдтэйгээ дуурайж авахуулсан юм байна. Харин єнгєрснийг эргvvлж болдоггvй болохоор тэд ээжтэйгээ авахуулсан зургаа дуурайхдаа єєрєє ээж болж, охиноо єєрийгєє болгосон байх жишээтэй. Та доорхи зургуудыг сайн хараад л єєрєє ойлгох байхаа. Хамгийн гайхалтай нь аминаас нь тасарсан амь болохоороо бид эцэг, эхтэйгээ хичнээн адилхан байдгийг, бас гэр бvлийн халуун дулаан уур амьсгал, хариу нэхээгvй цагаахан хайр нь хичнээн их vнэ цэнэтэй байдаг хийгээд, хэдэн жаран улирсан ч хэзээ ч тєгсдєггvй болохыг эндээс олж харлаа. Мєн хайраар дамжсан гинжин холбоос хvний ёсоор оршигч хvн бvрийн амьдралд тасрана гэж vгvй. Яг л зєв явбал зєєлєн хорвоо гэдэг шиг, энгэрээ тvшээд євгєд минь одовч, ээжээ баярлуулж vр тєрдєг гэдэг шиг...
“Яг аав, ээж шигээ”- хэмээх маш сонирхолтой фото тєсєл Хадгалах
2010-10-30, 22:35

Шог зураач Марк Фредриксоны бvтээлvvд

Марк Фредриксон (Mark Fredrickson) нь АНУ-ын Аризона мужид ажиллаж амьдардаг байна. Тэрээр Tennessee Temple College-д суралцаж байхдаа уран зураг, гэрэл зургийн авъяасаа нээн хєгжvvлсэн бєгєєд, их сургуулиа тєгсєх жилдээ гэнэт шог зургаар тvлхvv оролдох болжээ. Марк тєгссєнийхєє дараагаар The Arizona Daily Star сонинд дєрвєн жилийн турш шог зураачаар ажилласан байна. Тvvний vйлчлvvлэгчдийг дурьдвал Atlantic Monthly, Levi Strauss, Mead Products, Omni, Random House зэрэг болно. Ингээд бvгдээрээ Mark Fredrickson нь та бидний сайн мэдэх алдар цуутай, нєлєє бvхий хvмvvсийг хэрхэн шоглож зурсныг сонирхоцгооё. Урлагт сэтгэлгээний хязгаар гэж vгvй, бас хvлээх ял шийтгэл гэж байхгvй нь гайхалтай юм даа.
Шог зураач Марк Фредриксоны бvтээлvvд Хадгалах
2010-10-29, 00:14

Берлин дэх эротик vзсэсгэлэн VENUS-2010

Бэлгийн хамгийн нарийн мэдрэмжийг урлаг талаас нь “амсахыг” хvсэгчид жил бvрийн намрын дунд сард Германы нийслэл Берлин хотод дэлхийн єнцєг булан бvрээс цуглардаг болоод удаж байгаа ажээ. Учир нь тус хотод жил бvрийн намраар “Venus” хэмээх эротик vзэсгэлэнд гардаг юм байна. Энэ жилийн хувьд 10 сарын 21-24-ний хооронд Messe-Berlin танхимд зохиогджээ. Ингээд бvгдээрээ хамгийн чєлєєтэй, бєгєєд хамгийн солиотой насанд хvрэгчдэд зориулсан олон нийтийн vзvvлэнгийн арга хэмжээний дvр зургуудтай танилцацгаая. Тэнд зочлогсдод нь янагийн “ертєнцийн” хамгийн нарийн деталь бvрийг дуурайлган хийсэн бvтээлvvдтэй ойрхон танилцаж, тачаангуй бvсгvйчvvдээр хvрээлvvлэх боломжтой юм байна.
Берлин дэх эротик vзсэсгэлэн VENUS-2010 Хадгалах
2010-10-28, 22:44

Эр хvний гоо vзэсгэлэн

Эх хvн гэдэг утгаараа эмэгтэй хvн гоо сайхны тєгс илэрхийлэл хэдий ч эрэгтэй хvнд ч гэсэн гоо сайхан гэдэг зvйл хамаатай байх. Ядаж эмэгтэй хvний нvдээр эрчvvд ямар нэгэн гоо сайхантай харагддаг л байлгvй дээ. Тиймдээ ч Шварцнегер шиг булчинтай, Жастин шиг царайлаг, Шаравжамц шиг єндєр нуруутай, Асашёорюv шиг хvчтэй, Баабар шиг ухаантай, Жанцанноров шиг авьяастай хэмээн бахархан ярьцгаадаг. Ингээд бvсгvйчvvд болон зарим эрчvvддээ зориулан ээлжит халуухан залуусын нvцгэн шахуу зургуудаар бэлэг барьж байна.
Эр хvний гоо vзэсгэлэн Хадгалах
2010-10-28, 22:35

Хэллоуины баярын гайхалтай санаанууд

Сvнс чєтгєрийн дуу ойртож, Хэллоуины баярын жавар бага багаар наашилсаар байгаа энэ єдрvvдэд даяарчлагдсан дэлхийн иргэн болохынхоо хувьд бид ч гэсэн аймшгийн “партин”-д бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Бид саяхан та бvхэнд уг баяраар яаж хувцаслаад хэрэггvй вэ гэдгийг харуулсан хєгжилтэй нийтлэлийг толилуулсан билээ. Тэгвэл энэ удаад бvгдээрээ энэ баяраар юу хийвэл, мєн яаж хувцаслан, нvvрээ будвал хамгийн аймшигтай, бас гайхамшигтай харагдаж болохыг толилуулсан сонирхолтой санаануудыг хvргэж байна. Та эдгээрийн аль нэгнээс санаа авсандаа хожим харамсахгvйн дээр, бусдаасаа хамгийн онцгой нь байх болно гэдэгтээ итгэлтэй байж болно шvv.
Хэллоуины баярын гайхалтай санаанууд Хадгалах
2010-10-27, 23:18

Гэрэл зурагчин Самули Каралагийн “ертєнц”

Уншигч та бvхэнд Финляндийн Хельсинки –д ажиллаж амьдардаг нэрт гэрэл зурагчин Самули Карала (Samuli Karala) –гийн эгэл бус бvтээлvvдийн цуглуулгыг хvргэхээр бэлтгэлээ. Тэрээр хєрєг болон fashion тєрлєєр уран бvтээлээ туурвидаг байна. Тvvний ажлууд ихэвчлэл єнгє будаг хурц, єргєн агаад сэтгэл хєдлєл єдєєм илэрхийлэлтэй байдаг ажээ. Самулигийн зургуудаас тvvний ертєнцийг vзэх євєрмєц єнцєг мэдрэгдэж, алиа марзан ч юм шиг, аймшигтай этгээд ч юм шиг сэтгэгдэл тєрєх ажээ. 
Гэрэл зурагчин Самули Каралагийн “ертєнц” Хадгалах
2010-10-27, 22:20

Байгалийн сvрт vзэгдлvvдийн хараа булаам дvр зургууд

Тэнгэрийн хаяа газраас “ханзарч” дэлхийн дээвэр хєрстэй нийлэх мэт сvрт vзэгдлvvд тэр бvр олон тохиогоод байдаггvй билээ. Мєн хаа газрын элдэв гамшиг, гэнэтийн байгалийн сvйрлийн vеэр хvмvvс зугтана уу гэхээс амиа залгиулах аймшигруу тэмvvлэх нь євсєн дотроос зvv хайхтай ижилхэн ховор тохиолддог vзэгдэл билээ. Тэгвэл одоо та бvхэнд ховорхон заяах эр зориг, айдаст татагдах зєн совинтой Майк Холлингсхед (Mike Hollingshead) хэмээх нэгэн залуугийн ер бусын байгалийн vзэгдлvvдийн оргил vеийн гэрэл зургуудыг хvлээн авцгаая. Хараа булааж, дуу алдмаар байгалийн дvр зургуудыг яг тохиромжтой vед нь хальсанд буулгадаг тvvний чадварыг нь сая сая хvмvvс бишрэн бахддаг байна. Небраскаас гаралтай энэ залуу нь хуй салхи, торнадо зэрэг агаарын хамгийн ноцтой vзэгдлvvдийг хальсанд буулгадаг Америк даяар алдартай “хуй салхины ангууч” юм. Та бvхэн тvvний жар гаруй бvтээлvvдийг vзээд тухай бvрээс нь алмайралыг амсаж, байгаль эхийн чадварыг бахдан дуу алдах болно. Мєн Майк Холлингсхед нь хуй салхинаас гадна, байгалийн бусад vзэгдлvvдийг ч гэсэн хальсанд буулгадаг болохыг та олж мэдэх болно.
Байгалийн сvрт vзэгдлvvдийн хараа булаам дvр зургууд Хадгалах
2010-10-27, 21:23

Цагийн тоосонд дарагдаагvй хvн таны мєн чанар

Young me/ Now me хэмээх цахим хуудасруу хvмvvс єєрсдийн дээр vеийн, дурсамжтай сайхан зурагнуудаа яг ижилхэн дуурайн авахуулахыг хичээн, гарсан дvр зурагаа хуучинтайгаа зэрэгцvvлэн тавьж, илгээдэг байна. Ингэж зурагаа дарах нь багын дурсамжаа харилцан хадгалсан дотны хvмvvстэйгээ эргэн уулзаж, цагийг гайхалтай єнгєрvvлэх ер бусын арга тєдийгvй, тэртээд бvvдийх аз жаргалтай єдрvvдээ эргэн санах ач холбогдолтой ажээ. Бид ч гэсэн хvсвэл иймэрхvv туршилтуудыг хийж, цагаа зугаатай єнгєрvvлэнгээ ойр дотныхонтойгоо харилцаагаа сайжруулж болох юм.
Цагийн тоосонд дарагдаагvй хvн таны мєн чанар Хадгалах
2010-10-26, 21:22

Зураг алаачид №7

Уншигч та бvхний ажлын саарал єдєрт инээд хєєр, амьдралын баяр баясгалан инээд бэлэглэхээр “Зураг алаачтай зурагнуудын” ээлжит цуглуулгаа хvргэж байна. Энэ ямар гээчийн нийтлэл вэ гэдгийг ихэнхи уншигчид маань андахгvй мэдэж байгаа байх. Харин мэдэхгvй нэгэнд нь танилцуулахад: “хvмvvс аз жаргалтай мєчєє хальсанд буулгаж байхад нь хэн нэгэн марзан агаад “эсэргvv толгойлсон” этгээд царайгаа мурий сарий, алиа марзан болгоод арын юмуу урд талын фонон дээр гарах”-ыг хэлнэ. Ямартай ч тэр нэгэн “этгээд” зургийг баллаж байгаа хэдий ч, дээд зэргийн хєгжилтэй бас ахин давтагдашгvй фото агшныг бий болгож байгаагаараа онцлогтой. Ингээд хєгжилтэй ертєнцєєр аялцгаая.
Зураг алаачид №7 Хадгалах
2010-10-26, 20:55

Надад тулах цэг єгєєч, би дэлхийг эргvvлье

Та бvхэнд хосгvй чадвартай, эгнэшгvй чадалтай, харьцуулшгvй сэтгэлийн тэвчээртэй, бас нэг их гайхуулаад байх чадалгvй хирнээ єєрийнхєє хэмжээнд, чадах зvйлээ татаж чангааж буй хvн, амьтдын сонирхолтой фото цуглуулгыг хvргэж байна. Хамгийн гайхалтай нь эдгээр залуусын зарим нь машин, тоосго, онгоц, бух, галт тэрэг гээд дэлхийн хєрсєн дээрхи бараг бvх зvйлсийг гар, хєл, шvд, арьс, тэр битгий хэл нvднийхээ зовхиор хvртэл татаж, хєдєлгєж чадаж байгаад оршино. Харин зарим нэг нь зvгээр л зугаацахын тулд бусдын ємдийг шувтлах мэтээр ямар нэгэн “татаж чангаах” vйлдэл хийж байгаа хvн, амьтдын ч зураг байгаа. Ямартай ч хєдєлж, хєдєлмєрлєж, татаж, тvлхэж, єргєж, тавьж байж хєгжин єєрчлєгддєг жамтай буурал хорвоогийн хєрсєн дээрхи янз бvрийн хvчтэнгvvдийн талаар сонирхолтой фото ертєнцєєр аялцгаая.
Надад тулах цэг єгєєч, би дэлхийг эргvvлье Хадгалах
2010-10-26, 16:40

Гоо сайхны хоёр тэмцээнийг харьцуулцгаая

Уншигч та бvхэнд гоо сайхны хэвийн тэмцээнvvдийн талаарх тогтсон хэм хэмжээ, ойлголт, vзэмжээс тэс хєндлєн байдлаар зохиогддог бие биенээсээ эсрэг тэсрэг хоёр миссийн тэмцээний дvр зургыг харьцуулан хvргэж байна. Бvгдээрээ эндээс Манилд болсон хvйсээ солиулсан эрэгтэй (транссексуалууд) “миссvvд”-ийн тэмцээн болон Кенийн нийслэл Найроби-д зохиогдсон гоо “бvсгvйн” хоёр єєр тэмцээний эсрэг тэсрэг агаад, хачин сонин уур амьсгалтай танилцах болно. Эмзэг давхаргын хvмvvс оршин суудаг Корогочогийн ядуусын хорооллын бор “тосгоны” цаана єєр мэдрэмж, єнгєлєг амьдрал байдаг гэдгийг тэндэхийн бvсгvйчvvдэд мэдрvvлэхийн тулд Кенийн нийслэлд иймэрхvv тэмцээнийг зохиодог ажээ. Харин траснссексуалууд яагаад ийм тэмцээн зохиодог нь ойлгомжтой байгаа байх. Ямартай ч ийм хоёр эгэл бус миссийн тэмцээнийг зэрэгцvvлэн харьцуулах нь маш сонирхолтой санагдлаа.
Гоо сайхны хоёр тэмцээнийг харьцуулцгаая Хадгалах
2010-10-26, 03:52