Хєхтєн, євсєн тэжээлтэн, махчин гээд тєрєл бvрийн хоолтой араатан, жигvvртнvvд амьд л юм болохоороо хvн бидэн шиг шvд, ам, хошуу, хоншоороо гэмтээх тохиолдол гардаг. Тэдний шvд нь хvнийхтэй л ижилхэн цоорох vе гардаг бєгєєд тэр vедээ ямар ч хvчирхэг араатан байлаа гээд шvднээсээ шалтгаалах их євдєлтийг тэсвэрлэхгvйн эрхэнд зовч, тарчилдаг байна. Гэхдээ харамсалтай нь шvд нь хорхойтсон амьтан бvрт малын эмч нар хvрч vйлчилж чаддаггvй билээ. Зєвхєн амьтны хvрээлэнд амьдардаг, эсвэл тусгай дархан цаазат газрын тоотой хэдэн амьтдад л євдсєн шvд, гэмтсэн хошуугаа эмчлvvлэх аз таардаг ажээ. Ингээд бvгдээрээ тєрєл бvрийн амьтдын амны хєндийн тєрєл бvрийн євчин, гэмтлvvдийг эмчилж буй дvр зургуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Одоо таны ємнє дэлгэх гэж байгаа маш сонирхолтой, бас хvмvvсийн vй олон янзын аж амьдралын талаар тодорхой ойлголтыг єгєх ер бусын фото нийтлэл бол нэгэн гэрэл зурагчны “Нийгмийн давхарга” хэмээх тєслийн vр дvн юм. Энд тэс ондоо амьдралын хэв маяг, зуршил, хvмvvжил, тєрхтэй хvмvvсийг хос хосоор нь харьцуулсан байх ажээ. Энийг vзэн суухад цэнхэр гаригийн оюунлиг оршин суугчид бид нэгэн замаар хорвоод ирдэг мєртлєє ямар олон салаа жимээр амьдралаа “урладаг” болохыг санаашран бодлоо. Бас хvмvvс хичнээн єєр байсан хэдий ч єдєр тутмын ерєнхий дэглэм, сэтгэл зvйн байдлаараа єєр нэгэн тэс ондоо нийгмийн гишvvнтэй бас ямарваа нэгэн сэжмээрээ адилхан ч байх шиг...
Хадгалах
Гайхалтай бат бєх бие, бяр чадлаа олны ємнє, фото дуранд гайхуулан харуулж буй янз янзын хvмvvсийн фото цуглуулгыг танд хvргэж байна. Зарим нь дийлдэшгvй хvнд зvйлийг хєнгєхєн єргєж, зарим нь бvх чадлаараа єргєєд ч газраас хєндийрvvлж дєнгємгvй ачааг хоолойн дээрээ тавих ажээ. Ер нь энд сэтгэхvйн цар хvрээ, шавхагдашгvй тэвчээр, шатрашгvй сургуулилтынхаа ачаар биеэ санаанд оромгvйгээр хєгжvvлж, гайхалтай чадалтай, бат бєх болгож чадсан хvмvvсийн талаар “хvvрнэх” болно.
Хадгалах
Хvvхэд насандааа авахуулсан нэг зурагаа сайн харж байгаад цєєнгvй олон жилийн дараа ємссєн хувцас, байсан газар, тэр битгий хэл зогсолт, суулт, нvvрний хувиргалтаа яг дуурайлган ахин зураг даруулаад харьцуулан харах нь єєрийгєє хэрхэн єєрчлєгдсєнийг мэдэх нэгэн гайхалтай шалгалт болдог ажээ. Сvvлийн vед энд тэндэхийн хvмvvс ийм маягтай харьцуулсан зургуудыг орон нутгийнхаа цахим хуудсуудруу илгээх нь олширч, зурагных нь чанар болон тєстэй байдал нь улам сайжирсаар байгаа билээ. Ингээд цаг хугацаа ямар гайхамшгийг бvтээдгийг, бас яасан аймшигтай болохыг харуулсан сонирхолтой нийтлэлийг таны мэлмийд хvргэж байна. Та ч гэсэн ийм туршилтыг хийгээд vзээрэй, сонирхолтой бас євєрмєц нэгэн туршлага болох нь гарцаагvй.
Хадгалах
Рио-Де-Жанейро хотод 1974 онд мэндэлсэн Пино Гомез (PIno Gomez) хэмээх гэрэл зурагчны уран бvтээлvvдийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Тэрээр 2007 онд Цюрих-т шилжин суурьшсан байна. Тvvнтэй Playboy, GQ, Rolling Stones, Homme Vogue Brasil, Coca-Cola, Calvin Klein, Guess зэрэг олон арван алдартай сэтгvvл, брэндvvд хамтран ажилладаг. Мєн Gomez-ийн стильлэг, ихэмсэг, бас халуухан зураг, зураглалуудыг ном, кино, vзэсгэлэн, интернэт гэх мэт тєрєл бvрийн эх сурвалжуудаас олж харах боломжтой байдаг ажээ.
Хадгалах
World Press Photo (WPP) бол олон улсын фото зурагчдын бvтээлийг шалгаруулдаг нэр хvндтэй тэмцээн билээ. WPP ирсэн зургуудыг ялгаж, олон номинацуудыг шалгаруулдаг. Vvнд: “Спорт”, “Урлаг”, “Єдєр тутмын амьдрал”, “Мэдээний зургууд”, “Хєрєг зураг”, “Байгаль” гэх мэт. Эдгээр номинацуудаас тус бvр гурван фото зурагчин шалгардаг (I-III байр) байна. Vvнээс гадна хоёр тусгай байртай. Vvнд: фото сурвалжлага болон шилдэг нэг зураг. WPP-гийн хамгийн гол шагнал бол “Оны шилдэг фото зураг” юм. World Press Photo 2010-ын ялагчид саяхан буюу 2 дугаар сарын 11-нд тодорсон байна. Тэмцээнийг зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэ удаа хамгийн олон зураг буюу нийт 108,059 ширхэг зураг цугларснаас 125 орны 5847 фото зурагчин бvтээлээ илгээж оролцсон гэнэ. Ялагчдын бvтээлvvд єнгєрєгч онд дэлхий дахинд тохиолдсон амьдралын эмгэнэлт явдлууд, vхэл, хvчирхийлэл, тухайлбал, Гаити дахь газар хєдлєлт, Пакистан дахь vер, галт уулын дэлбэрэлтvvд ихэвчлэн тусгагджээ.
Хадгалах
Эмэгтэй хvнийг эд бараа мэт vздэг зарим хvмvvсийг тєдийгvй єєрсдийгєє зvгээр нэг хvvхэлтэй болгоод хувиргачихдаг эмэгтэйчvvдийг євєрмєц этгээдээр боловч нvдэнд харагдахуйц илтээр шvvмжилж, нийгмийн бусад бусармаг vзэгдэл, зан vйлдлийг илчлэн харуулахын сацуу моделиудынхаа гаднах vзэмжнээс илvvтэйгээр дотоод сэтгэлийг харуулахыг зорьдог уран бvтээлч бол Тамар Лавин (Tamar Lavine) юм. Тэрээр Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг бєгєєд Reebok, Lexus, Nine Inch Nails, Island Records, Warner Bros. Records, 944 Magazine зэрэг олон газруудтай хамтарч ажилладаг фэшн гэрэл зурагчин ажээ. Ингээд бvгдээрээ Лавин-ы єнгєлєг бєгєєд утга агуулга дvvрэн ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Алганд багтам бяцхан тєхєєрємжний ганцхан товлуур дээр дараад, дуранд нь vзэгдэх орчныг тэр чигт нь хадгалж vлдээх тєвшний хєгжилд хvрсэн хvн тєрєлхтний амьдрал хэмжээлшгvй баян бас зогсошгvй vргэлжлэнэ. Дэлхий дээрхи хэдэн тэрбум хvнээс бvрдсэн хэдэн сая гэр бvлvvд бараг бvгд зургийн аппараттай болохоор хором бvрт шинэ шинэ фото зургууд хорвоо дээр “мэндэлж” байгаа. Тэр дунд харсан хvний инээдийг хvргэмээр хєгжилтэй, торгон агшнууд мэдээж маш олон байдгийн єчvvхэн хэсгийг бид vзэж сонирхдог билээ. Ингээд бvгдээрээ зураг алаачтай ээлжит фото цуглуулгаа хvлээн авч, єєрсєддєє инээд бэлэглэцгээе.
Хадгалах
1967 оны 4-р сард Америкийн “Life” сэтгvvлд Зєвлєлтийн кино vйлдвэрийн талаар 20 хуудас материалыг тус сэтгvvдийн Москва дахь тєлєєлєгч Питер Янг гаргаж байжээ. Энэхvv нийтлэлийн зургуудыг фото сурвалжлагч Дмитрий Кессел авсан байна. Тэрээр тухайн vед “Мосфильм” компаний хамт олны зураг авалтын талбай дээрхи vйл ажиллагааг харуулсан доорхи зургуудыг дарж байсан аж. Оросын vлгэр, хvvхэлдэй, киногоор хvмvvжсэн олон монгол хvнд энэхvv фото нийтлэл сэтгэлд ойр, дулаахан байж, гэнэн хонгор нас, галзуу барын аманд ч гараа хийхээс буцахгvй байсан ид vеийг нь санагдуулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд Зєвлєлтийн кино бvтээгчдийн сэтгэлд ойр фото агшнуудыг тантай хуваалцая.
Хадгалах
Сайхан амарсан уу найзуудаа, юуны тvрvvнд та бvхэндээ Гэгээн хайрын єдрийн мэнд хvргэе. Єнєєдєр та хайртай бvсгvй, залуудаа хайраа илчилж, сэтгэлээ нээхэд хамгийн тохиромжтой єдєр гэж бодож байна. Сайхан ч єдєр болох шинжтэй, учир нь Улаанбаатарт утаа бараг алга. Тэгэхээр ийм сайхан єдєр гуниглаж, гутарч, уйдаж суух хэрэггvй шvv найз минь! ... сандалаа татаад тухтай гэх чинь сууж байгаад "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг vзээрэй, мэдрэмж мэдээж ирэх нь тодорхой. Тэр нь харин сайхан байна. Одоо байгаа амьдралын чинь хэв маяг жоохон уйтгартай болоод байвал єєрчлєлт рvv урагшаа... санаанд оромгvй сайхан зvйлийг явж хий, єєртєє цаг гарга, зорьсоноо зоригтой эхэл гэж хэлмээр байна. Шинэ мэдрэмж танд сонин биш байна гэж vv.
Хадгалах
Энэ бол тодорхой хугацааны дараа багагvй жин хаясан хvмvvсийн талаар єгvvлэх байдаг л нэг фото нийтлэл биш. Харин бvvр нvд орой дээр гарч, итгэж ядмаар єєрчлєлтийг хоёр жилийн дотор хийж чадсан нэгэн залуугийн тvvхийг тантай хуваалацаж байна. Энэ залуу тураад зогсоогvй, бvvр тєрvvлсэн эх нь хvртэл танихын аргагvй тийм єєр болжээ. Vр дvнгийнх нь нууц нь хоолны дэглэм, дааврын бэлдмэл хоёрт л орших юм байна. Ингээд мэс хэрэглэлгvйгээр єєр хvйстэй болж, жингээ хасч чадсан залуугийн фото агшнуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Уншигч та бvхэнд Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг Ное Девитт (Noe Dewitt) хэмээх нэгэн амжилттай яваа гэрэл зурагчны бvтээлvvдийг хvргэж, амралтын єдєрт тань харахын таашаалыг мэдрvvлж, алжаалыг тань тайлж байна. Esquire, Vanity Fair, The New York Times Magazine, Ralph Lauren, Nautica, Mexx, Les Copains – зэрэг олон алдартай сэтгvvл, агентлагуудтай хамтран ажилладаг Ное Вевиттийн бvтээлvvд нь нарлаг, єнгєлєг байх бєгєєд амьдралын баяр баясгалан, хайр энэрэлийг цацруулдаг тул танд амьдрахын сайхныг, харахын жаргалыг мэдрvvлэхийн сацуу гэрэл зураг гэдэг урлагийг улам бvр ойлгоход тань туслана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах