Энд олны танил болон танил бус хvмvvсийн зургийг цэвэр хар цагаан буюу мэргэжлийн хэлээр хэлбэл дээшээ чиглэсэн гэрлээр нейтраль байдлаар харуулсан болно. Ийм зургууд гайхмаар нарийн єнгє аяс, шинэ санаа бодол тєрvvлэхээр сайхан гардаг байна. Хvмvvсийн инээмсэглэл, бодолхийлсэн харц байгаагvй бол фото зурагчны гярхай энэ энгийн арга, нvдээр олж харсан дараах агшнууд тийм ч сэтгэл татахаар болохгvй нь мэдээж. Ингээд алдарт хєрєг зурагчин Плэтон (Platon) -ы гайхалтай бvтээлvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Австрийн зураач, гэрэл зурагчин, уран барималч Эрвин Вурм (Erwin Wurm) нь 1954 онд мэндэлжээ. Тэрээр Венын Урлагийн Их Сургуулийг уран барималчийн мэргэжлээр тєгссєн бєгєєд єдгєє Вен болон Нью-Йорк хотуудад аж тєрдєг байна. Эрвин Вурм нь дэлхий даяар 150 удаа бие даасан vзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тvvний зураг тvс бvр нь санаанд багтамгvй ер бусын уур амьсгалыг мэдрvvлж, євєрмєц сэтгэлгээ, ургуулан бодох чадвар гэж юу байдгийг таниулах мэт давтагдашгvй сонин ажээ. Юмсыг арай єєр талаас нь хардаг хvмvvст энэхvv нийтлэл маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд бvгдээрээ Эрвин Вурмын ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Хятадын нэгэн их сургуулийн нийтийн байрнаас хийсэн фото сурвалжлагыг тантай хуваалцахгvй байж чадсангvй. Жилээс жилд эрчээ нэмсээр байгаа зуны нар энэ жил бvvр ч хатуурхаж, Хятадын зарим бvс нутгуудад тэсэхийн аргагvй халуун єдрvvд vргэлжилж байгаагийн нэгэн сонирхолтой ч юм шиг, хєгжилтэй ч юм шиг, бас эмгэнэлтэй ч юм шиг жишээ бол энэ юм. Эндээс та бvхэн чємєг хайлуулмаар халуун зуны бvгчим шєнvvдийг vдэхийн тулд нийтийн байрныхаа коридор, дээвэр, бvvр гудамжинд хvртэл бєєн бєєнєєрєє унтаж байгаа Хятад оюутнуудын дvр зургийг олж харах болно. Ёстой л нэг домогт гардаг долоон нартай єдрvvд санаанд орох шиг боллоо.
Хадгалах
Ямар нэгэн хvн, амьтан, эсвэл эд зvйлсийн хєдєлгєєнийх нь хамгийн эгзэгтэй болон тэр болгон нvдэнд харагдахааргvй хурдан vйлдлvvдийг яг хальсанд буулгаж чадсан маш сонирхолтой фото цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Энд зvгээр л урдчилан тєлєвлєєд, найзуудтайгаа маазарч байхдаа дарсан хаа сайгvй тааралддаг зургууд биш, харин жинхэнэ ховор, бас сонирхолтой дvр зургуудыг цуглуулсан байгаа гэдгийг хэлмээр байна. Эдгээр зургийг дарсан хvн нь секундыг хэд хуваасантай тэнцэх хугацаагаар хоцрох юмуу тvрvvлсэн л бол бид єнєєдєр ийм сонирхолтой нийтлэгийг vзээд суух боломжгvй болох байсан гээд бодохоор...
Хадгалах
Нэрт гэрэл зурагчин Фил Стерн (Phil Stern) нь 1919 онд Пенсильванид мэндэлжээ. Тэрээр дээд зиндааны холливуудын гэрэл зурагчдын хєрєг зурагчин гэдгээрээ олонд илvv танил болсон юм байна. Life болон Look Magazine зэрэг сэтгvvлvvдтэй хамтран ажиллаж байжээ. Тvvний бvтээлvvдээс 20-р зууны домог болсон хvмvvсийн тийм ч тvгээмэл биш дvр зургийг олж харах боломжтой. Гэрэл зураг бол тvvхийг єгvvлж, хэзээ ч эргэж ирэхгvй цаг хугацааг эргvvлэн авч ирдэг цорын ганц зvйл учраас хvн хуучнаа эргэн дурсах сэрлээсээ хагацаагvй цагт энэ урлаг хэзээ ч мєхєж vгvй болохгvй гэдэгт итгэлтэй байна. Ингээд бvгдээрээ Фил Стернийн дурангаар домогт алдартнуудын дvр зургийг хvлээн авцгаая.
Хадгалах
Оройн мэнд хvргэе найзуудаа, тун удахгvй баяр наадам болох нь дээ. Зарим орон нутгуудад наадам одоо эд єрнєж байгаа. Ямартай ч монголчууд маань хєдєє гадаа явцгааж, энд тэнд наадаад эхэлсэн бололтой. Уул нь маргааш бvтэн сайн єдєр, гэтэл тєрийн шийдвэр гарч хагас бvтэн сайныг ажлын єдєр болгон 14, 15-г нєхєн ажилласан болоод ёстой нэг баярласан шиг баярлахаар боллоо. Иймд урт амралтаар магадгvй та уйдаад Саак-аар зочлохдоо, хамгийн тvрvvнд яг одоо толилуулж буй "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг нээж vзээрэй. Танд хамгаас илvv сайхан мэдрэмжийг єгєх болно шvv. Маргааш саакын зvгээс та бvхэндээ "Миний эх орон" нийтлэлийн шинэ дугаарыг хvргэх болно. Ингээд амарсан шиг амарч эрч хvчийг сайн хуримтлуурай андууд минь...
Хадгалах
Их Наран Улсын хvн амын ихэнхи нь дундаас дээш насных байдаг болохоороо тэд хvvхдэд маш их хайртай байдаг. Оройтож гарсан, хэнз хvvхэд ямар дураараа, яасан эрх байдгийн vлгэрээр тэндэхийн хvvхэд багачууд бvгдээрээ хоорондоо тохирсон юм шиг л тэвчээр барагдмаар дураараа, бас ааштай байдаг билээ. Хєєрхий тэдний ч буруу гэж юу байх вэ. Эргэн тойрондоо их усаар хvрээлэгдсэн бяцхан арлын энгэрт хэдэн сая хvн нэг дор аж тєрєхийн тулд асар их хєдєлмєрлєж, маш их тэвчээр, муу санаа гаргах шаардлагатай болдог ийм нийгэмд тєрж байгаа амьтан хойно давчдаад, бухимддаг л байлгvй дээ. Дээрээс нь хvvхдийг хэт дээдлээд байхлээр угаасаа хvмvvжил муутай болдог билээ. Тэгвэл Япончууд єсвєр vеийн хvvхдvvдийнхээ хvмvvжилд хатуу чанад талаас нь эрчимтэй анхаарал тавьж эхэлжээ. Учир нь тэд саяхнаас дунд сургуулийн хvvхдvvдийг нvцгэн гараар нь угаалгын єрєєний суултуур угаалгаж эхэлсэн байна. Цэцэн ухаан талаас нь бодоод vзэхээр энэ арга нь маш оновчтой юм шиг санагдлаа. Гэсэн ч Япон эцэг эхчvvд, сурагчдын хувьд маш том шуугианыг дэгдээж, нилээн томоохон эсэргvvцлийг єдєєхєд хvргээд байгаа аж. Ямартай ч бvгдээрээ хєл нvцгэн суугаад, нvцгэн гараараа жорлон цэвэрлэж байгаа Японы єсвєр насны хvvхдvvдийн дvр зургийг сонирхоцгооё.
Хадгалах
“Артек” гэдэг нь Украины Крым – ын тєвд байрладаг, Зєвлєлт Холбоот Улсын хамгийн алдартай пионерийн зуслан юм. Олон улсын гэсэн тодотголтой энэхvv зусланд тэр vеийн социалист дэглэмжтэй улсын иргэдийн хvvхдvvд бахархалтайяа зорчдог байжээ. Пионерийн гишvvдийн хувьд “Артек”-т єнгєрvvлсэн зун нь бараг нэр хvндийн баталгаа болдог байв. Тэгвэл бvгдээрээ одоо Францын домогт гэрэл зурагчин Клоди Доригийн 2004 онд хэвлэгдэж, шуугийн тарьж байсан “Артек зуслан буюу Крымд єнгєрvvлсэн зун” хэмээх номны зургуудтай танилцана уу.
Хадгалах
Єнгєрсєн зууны 60-70-аад онуудад Африкийн иргэд нэг иймэрхvv хvмvvс байдаг байжээ. Италийн гэрэл зурагчин Malick Sidibe – гийн vзэсгэлэн дээр тавигдсан эдгээр бvтээлvvд нь зэрлэг омголон байдлаас, соёлын дайралтад дарангуйлагдан орж ирэх ард тvмний тvvхийг сонирхолтойгоор хvvрнэх ажээ. Ингээд бvгдээрээ Африкийн хар арьстай иргэдийн 60-70-аад оны тvvхээр аялцгаая.
Хадгалах
АНУ-ын Айдахо мужийн Покателло амьтны хvрээлэнд нэгэн ач буянтай ухаалаг буга аж тєрдєг байна. Энэхvv баатарлаг амьтан нь саяхан усанд живж байгаа тарваганы дэргэдvvр зvгээр л юу ч болоогvй юм шиг єнгєрч чадалгvй, амаараа зуун гаргаж, амийг нь аварчээ. Тарвага энэхvv бугын ундаалдаг устай савруу уначихаад яг живж vхэхийн даваан дээр байжээ. Харин амьтны хvрээлэнгийн ажилчид тvvнийг яг аврах гэж байхад манай баатарлаг буга хошуугаараа хєєрхий амьтныг зєєлхєн зуун гаргасан байна.
Хадгалах
Дэлхий дээр хэзээ нэгэн цагт vлэмж биетэнгvvд ноёрхож байсан талаарх vлгэр домог эсэх нь мэдэгдэхгvй vй олон vхмэл баримтуудыг баталж, vнэн мєнийг нь илчилж єгдєг зvйлс бол хаа нэгтээ ховорхон таардаг тєсєєлєлд багтамгvй аварга биетэй араатан, жигvvртэн, шавьж, ургамалууд билээ. Хvмvvсийн бидний харж дассан хэмжээнээс хэд дахин том амьтад бидний дунд байхыг харсан хэн ч гэсэн гайхаж, сонирхол татагдах нь мэдээжийн хэрэг юм. Ингээд бvгдээрээ дэлгэцэндээ ойртон сууж даяан дэлхийн хамгийн аварга амьтдын фото цуглуулгатай танилцацгаая.
Хадгалах
Эгэл жирийн оюун ухаанаар Япон хvний сэтгэхvйг, тэдний vйлдлийг ойлгож мэдэхэд vнэхээр хэцvv ажээ. Тэд vнэхээр тааварлаж мэдэхийн аргагvй сонин єнцгєєс сэтгэж, байж боломгvй зvйлсийг бvтээж, санаанд оромгvй юмыг vйлддэг хvмvvс гэдгийг бид байтугай дэлхий мэднэ шvv дээ. Тэдний талаарх энэхvv зурагнуудыг харсан хvн эхлээд маш их уран сэтгэмжтэй байж гэмээн л утга учрыг нь ойлгох байх даа. Ямартай ч бvгдээрээ Арлын Японы ард тvмний талаарх ам ангайж, нvд бvлтиймээр ээлжит хачин сонин дvр зургуудыг хvлээн авцгаая. Танд инээд, бас гайхшралыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах