Араатан жигvvртэн, гэрийн тэжээмэл, зэрлэг гээд бvх тєрлийн амьтдын хайр хvрэм, хєгжилтэй, єхєєрдєм бас эерэг сэтгэл хєдлєл, мэдрэмж бэлэглэсэн хєєрхєн фото цуглуулгаар таныг хєтлєн дагуулъя. Бvгдээрээ л байгаль эхийн бvтээл болохоороо том жижиг, муухай сайхан, хvчирхэг сул дорой нь хамаагvй, бvгдээрэнд нь амгалан тайван, хєгжилтэй харагдах агшнууд тохиолддог ажээ. Ингээд хэсэгхэн хором ч гэсэн байгалийн бусад амьд биетvvдийн ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
“Ирен” хар салхи АНУ-руу чиглэж байгаа талаар мэдээлэл цацагдсан цагаас эхлэн хvмvvс єєр єєрсдийнхєєрєє байгалийн гамшигт бэлдэж эхэлсэн байна. Мэдээж vнэхээр л шинжлэх ухааны vндэслэлтэй, армийн бэлтгэлтэй л арга хэмжээ авахгvй бол энэ бvхэн байгалийн аймшигт vзэгдлийн ємнє бол юу ч биш болохыг та гадарлаж байгаа байх. Гэхдээ олон Америкчууд ямар ч гамшигт хошин шогийн мэдрэмжээр хандаж чаддаг хvмvvс гэдгээ харуулахыг хvссэн бололтой. Ямартай ч тэд маш хєгжилтэй ч юм шиг, зєв ч юм шиг аргаар хуй салхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Хадгалах
Єнгєрсєн цагийн нандин дурсамжийг нvдэнд харуулж чаддаг зvйл гэвэл та юуг нэрлэх вэ? Тэр бол мэдээж фото зураг билээ. Хорвоог орхисон бидний хамгийн хайртай хvмvvсийн дотнохон тєрх, юу ч бодож саналгvй дэгэж дэргэж явсан насны маань хєгжилтэй мєчvvд бvгд л гэрэл зурагт хадгалагдан vлдсэн байдаг. Тvvнчлэн хєгширч єтєлсєн хойноо бид залуу насныхаа цалгиж халгиж явсан vеийн зургуудыг харахад ч сайхан байдаг билээ. Тэгвэл одоо бvгдээрээ хамгийн жаргалтай vеийнхээ гэрэл зургуудыг яг байсан газрынхаа ємнє тааруулж барьж байгаад ахин зургийг нь дарсан маш бvтээлч агаад сонирхолтой фото цуглуулгатай танилцацгаая. Та ч гэсэн vvнийг туршиж vзэж болох юм шvv. Сайхан vе эргээд ирэх шиг л болно.
Хадгалах
Улс орон хєгжєєд, эдийн засаг дээрдээд ирэхээр онгоцонд сууж vзээгvй хvмvvсийн тоо ч цєєрєєд ирж байгаа гэдэгтэй та маргахгvй байх. Тэгвэл урт удаан замын нислэгийн vеийн тєрєл бvрийн онгоцны нисгэгч, vйлчлэгч нарын амралтын єрєє гэж ямар зvйл байдаг бол гэж сонирхож байсан удаатай юу. Хэрэв vгvй бол энэ танд маш сонин мэдээ болох нь байна. Сонирхож байсан бол харин одоо та хариугаа авах нь ээ. Ингээд зарим онгоцонд байдаг, заримд нь огт байдаггvй онгоцны багынхны амралтын єрєєний фото зургуудтай танилцацгаая.
Хадгалах
Эдгээр зураг дээрхи хvмvvс яачихсан болоод ийм хачин этгээд тєрхтэй байгааг та эхлээд гайхаж байгаа байх. Нээрээ л эдгээр хvмvvсийн тєрх нэг л биш байгаа биз? Тэгвэл танд одоохон тайлбарлаад єгье. Энэ бол “Толгойгоо уруу харуулаад” хэмээх цувралын бvтээлvvд юм. Vvнийг гэрэл зурагчин Бертон Строуб санаачлан хэрэгжvvлж байгаа аж. Зураг бvр дээрхи моделиуд нь бvгд толгойгоо уруу харуулсан байрлалтай байгаа болоод л ийм хачин харагдаж байгаа хэрэг. Бертон нь єєрийн энэхvv цуглуулгаа: “Нvдэнд хvйтэн, хачин бас маш хєгжилтэй”- гэж тодорхойлжээ. Хир хєгжилтэй болохыг нь одоо харцгаая.
Хадгалах
Таталцлын хуулинд захирагддаг цэнхэр гаригийн агаар мандал дотор лав жингvйдэл гэж зvйл байх ямар ч боломжгvй гэж та хэлэх байх. Бас та магадгvй гэрэл зураг бол баримт байдаг, гэрэл зураг хэзээ ч худлаа зvйлийг харуулахгvй ч гэж гvрийж мэдэх юм. Ямартай ч та юу гэж ч бодсон байсан аль аль нь буруу ч байж болох юм шvv. Учир нь энэ хорвоо дээр гайхамшиг єдєр бvр тохиолдолж байдаг, бас хууран мэхлэлт ч олон болсон. Тиймээс танд доорхи гайхалтай зургуудыг зvгээр vзэж харахыг санал болгож байна.
Хадгалах
Тун удахгvй 9-р сарын нэгэн болж, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой шинэхэн оюутан залуус хєдєє гаднаас дагуултайгаа ирцгээж, их хот маань ёстой л нэг хєл толгой нь олдохгvй боллоо. Энэ байдал ч ирэх сарын дунд хvртэл vргэлжилэх биз дээ. Тэгэхээр стресс хамгийн єндєр байж болох энэ цаг мєчvvдэд таныг тvр ч болов саатаж, бидний бэлтгэсэн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг vзэхийг санал болгож байна. Єнєєдєр бас "Баасан" гараг найз нєхєд, хамт олноороо зугаацах залуус ч олон байгаа байх. Энэ нийтлэлд олноороо бутаараа хэрхэн хєгжилдєх гоё гоё санаанууд зєндєє байгаа шvv. Гэхдээ хєгжилдєж байна гээд нєгєє л газартаа, уудаг юмаа ууж, жижиг улс тєр ярьж суув даа. Зvгээр л шинэ орчин, шинэ vйл явдал... шинэ мэдрэмжээ ав. Энэ бол долоо хоногийн амралтын сайхан эхлэл байх болно, танд амжилт хvсье.
Хадгалах
Найз нєхєд, хамаатан садан эсвэл єєртєє ямар ч хамаагvй хvмvvсийн дурсгалтай зургийг бусниулагчдын фото цуглуулга хэзээ ч дуусахгvй нь бололтой. Тэр тусмаа л бидэнд сайн биз дээ. Уйдсан, уйтгартай vедээ vзээд инээж суухад иймэрхvv зvйл хэрэг болдог шvv дээ. Тэр тусмаа ямар ч vед инээд илvvддэггvй гэдэгтэй та санал нийлэх байх. Ингээд бvгдээрээ илvvдэлтэй гэрэл зураг буюу "Зураг алаачид" -ын ээлжит цуглуулгаа хvлээн авч, сэтгэлдээ баясал нэмцгээе.
Хадгалах
Angel буюу Salto Angel гэгдэх хvрхрээ 978 метрийн єндрєєс унадагаараа дэлхийд єрсєлдєгчгvй байгалийн бvтээл юм. Энэхvv ер бусын газар нь Ємнєд Америкийн Венесуэль улсын газар нутаг дахь ойн 5 бvсийн нэг болох Гайаны уулсаар урсдаг Каррао голын хvрхрээ юм. Каррао гол нь Карони голд цутгадаг бєгєєд яван явсаар эцэстээ Ориноко-той нийлдэг байна. Уг хvрхрээ нь маш шигvv ойд байдаг болохоор тvvнд хvрэх тун хэцvv бєгєєд тvvнд хvргэдэг зам, жим гэж юм ганц байдаггvй ажээ. Ингээд бvгдээрээ байгалийн гайхамшигуудын нэгтэй танилцацгаая.
Хадгалах
Амьд амьтны, тэр тусмаа хvний нvдийг сэтгэлийн толь гэлцдэг. Vнэхээр л хvн хvний нvд ахин давтагдашгvй єєр єєр, бас єєрийн гэсэн онцлогтойн дээр эзнийхээ талаар ямар нэгэн мэдээллийг хамгийн мэдрэмж муутай хvнд ч гэсэн заавал єгч байдаг билээ. Тийм ч учраас нvдийг сэтгэлийн толь гэлцдэг биз ээ. Гэвч хорвоо дээрхи тvмэн янзын амьтны нvд дэндvv олон янз бєгєєд хоорондоо огт адилгvй байдаг аж. Ингээд таны мэлмийд тєрєл бvрийн амтьдын зєвхєн нvдний зургуудыг толилуулж байна. Магадгvй та аливаа зvйлийг хараад шинжих чадвар сайтай бол амьтан бvрийн нvдийг сайтар ажаад, тухайн амьтны талаар таны сэтгэгдэл зєв эсэхийг шалгаж vзэж болох юм. Эсвэл зvгээр л зураг бvрийг сайн ажиглаж, тухайн амьтан юу мэдэрч байгааг ойлгохыг хичээсэн ч болно.
Хадгалах
Марко Транз (Marco Trunz) нь зар сурталчилгаа болон фэшн тєрлєєр уран бvтээлээ туурвидаг гэрэл зурагчин юм. Германд ажиллаж амьдардаг тэрээр Vogue, Numero, Elle гэх зэрэг олон алдартай сэтгvvлvvдэд бvтээлээрээ хамтран ажилладаг байна. Тvvний зургуудаас их хотын залуусын эрх чєлєє, тэдний эрч хvч, бvсгvй хvний гоо vзэсгэлэн, бас хээнцэр агаад тансаг мэдрэмж тvгэх ажээ. Ингээд та бvхэндээ залуу насны эрч хvчийг мэдрvvлье.
Хадгалах
Дэлхийн vе vеийн хамгийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулах мєн шинэ залуу уран бvтээлчдийг нээн илрvvлэх зорилгоор зохион явуулдаг олон улсын гэрэл зурагчдын тэмцээн (International Photography Awards) – ний энэ жилийн арга хэмжээний сор болсон бvтээлvvд интернетээр цацагдаж эхэлжээ. Энэхvv тэмцээний ялагчийг 2011 оны 10-р сарын 24-ний єдєр Нью-Йоркийн Линколин тєвд болох шагнал гардуулах ёслолын vеэр зарлах юм байна. Ялагч болсон гэрэл зурагчин 10.000 доллар болон хvндэт барималыг гар дээрээ хvлээн авах юм. Харин одоо бvгдээрээ энэхvv шагналыг авах магадлал эн тэнцvv байгаа шилдгийн шилдэг бvтээлvvдийн цуглуулгаар мэлмийгээ мялааж, оюунаа хооллоцгооё.
Хадгалах