Бараг л ихэнхи эрчүүд хурд хүчний гайхамшиг болсон Машин сонирхох дуртай байдаг. Тэгвэл энэхүү машинуудын хамтаар сайхан бүсгүйчүүдийг харвал илүү таатай байх болов уу. Сайхан бүсгүй, машин хоёрыг салгаж ойлгоход бэрх юм. Харин одоо бүгдээрээ халуухан бүсгүйчүүд болон гайхалтай машинууд хосолсон гэрэл зургуудыг хүлээн авч, ажлынхаа ядаргааг бага ч болов тайлцгаая.
Хадгалах
Интернэт, цахим шуудан хөгжөөгүй байхад бид алс хол суугаа дотны хүндээ төрөл бүрийн зурагтай мэндчилгээнүүд (открыт) бэлэглэдэг байж билээ. Харин одоо бол та дэлхийн хаана ч байсан хайртай хүндээ хэдхэн секундын дотор электрон мэндчилгээ явуулах бололцоотой болсон нь нэг бодлын сайшаалтай ч хүний гараар бичсэн, хүний сэтгэл шингэсэн Открыт бол ямар ч электрон-мэндчилгээнээс хэд дахин илүү байх нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд Льва Бартенева-гийн хамгийн хайр хүргэм бүтээлүүдээс хүргэж байна. Таалагдсан зургаа хэвлэж аваад, эсвэл э-шуудангаар найздаа явуулбал маш их баярлана даа.
Хадгалах
Данийн дизайнер Мэдс Мэдсен (Mads Madsen) нь дөнгөж 18 настай залуу бүтээлч бөгөөд тэрээр өнгийн будаг ашиглаж хар цагаан гэрэл зургийг гайхалтай сайхан өнгөт гэрэл зураг мэт болгодог аж. Мэдс иргэний дайны үеийн зургуудыг будаж уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. Харин сүүлийн үед тэрээр алдарт хүмүүсийн хөрөг зургийг ийнхүү будах болсон бөгөөд нэг зургийг будахад 20-30 минут л шаардагддаг байна. Мэдс зургийг илүү бодит мэт болгохын тулд бага зэрэг фото-шоп ашигладаг хэдий ч хуучны зургийн хэв маягийг алдагдуулахгүйн тулд өнгөний сонголтыг маш нарийн хийдэг бөгөөд хэзээ ч хэт тод өнгөтэй болгодоггүй байна.
Хадгалах
Алдарт дотуур хувцасны брэнд болох Victoria’s Secret-ийг мэдэхгүй хүн үгүй билээ. Тэгвэл энэ удаад “Victoria’s Secret” брэнд маань зул сарын шинэхэн, өвөрмөц шийдэлтэй загвараараа шүтэн бишригчдийгээ баярлуулсан байна. “Victoria’s Secret Holiday” зураг авалт 2012 онд Америкийн Рой Айленд мужид болсон бөгөөд энэхүү зураг авалтанд “Victoria’s Secret”-ийн “сахиусан тэнгэр”-үүд болох Кэндис Свейнпол, Барбара Палвин, Миранда Керр нар оролцжээ. Ингээд алдарт моделиудын оролцсон шинэхэн зураг авалтыг сонирхоцгооё.
Хадгалах
Хүн бүр, хүүхэд бүрийн тэсэн ядан хүлээдэг шинэ жилийн баяр болоход 10 хүрэхгүй хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан бүх албан байгууллагууд шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулж, янз бүрийн тоглолт гэх мэт баярын үйл ажиллагааг зохиогдоод эхэлчихсэн нь мэдээж. Гэсэн хэдий ч Санта-Клаус, өвлийн өвгөнгүй шинэ жилийн баяр гэж юу байх билээ. Тэгвэл энэ жил маш олон Санта-Клаустай шинэ жил болох бололтой. Дэлхий Санта-Клаусын халдлаганд өртжээ.
Хадгалах
Одоо үед Фотошоп (Photoshop) -ын тусламжтайгаар ямар ч зургийг өөрчилж, сайхан муухай болгож чадна гэдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч зарим нэг зурагчид анхааралгүйн улмаас илт мэдэгдэхүйц нэлээд томоохон алдаа хийдэг байна. Үүний улмаас тухайн зураг сайхан болох бус харин ч нэг л эв хавгүй, хөгжилтэй ч гэмээр болдог. Тэгвэл одоо хамгийн азгүй фотошопдсон бүтээлүүдийг танилцуулъя.
Хадгалах
Найруулагч, уулчин Дэвид Бриширс (David Brishirs) 2-гигапикселийн камерын тусламжтайгаар Гималайн мөсөн уулны бүтэн гэрэл зургийг авчээ. Энэхүү зургийг авахын тулд 300мм-ийн урт фокустай дуран бүхий камераар нийт 477 ширхэг кадр авчээ. Дэвидийн 2012 оны хавар авсан энэ зураг үнэхээр гайхалтай өвөрмөц болж чадсан байна. Түүний дараагийн алхам, бүтэн хотын зургийг дарах төлөвлөгөөтэй байгаа аж. Ингээд түүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийг эргүүлж тойруулж харцгаая.
Хадгалах
Японы “Olympus” компаниас зохион байгуулсан “Olympus BioScapes Digital Imaging Competition”-ий ялагчид тодорлоо. Энэхүү тэмцээн 9 дэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг 10 оролцогчийг шалгаруулсан байна. Тэмцээний ялагчаар Австралийн иргэн Ральф Гримм (Ralph Grimm) шалгарсан бөгөөд тэрээр бичил биетэн болох \rotifers\-ийн хэрхэн зулзагаа тэжээж байгаа талаар бичлэгийг хийсэн аж. Энэхүү тэмцээнд анх удаа зураг биш бичлэг тэргүүн байранд шалгарсан байна.
Хадгалах
Гэрэл зурагчин Жан-Клод Котассе (Jean-Claude Kotasse) нь Мали, Колумби, Перу, Гаити зэрэг улс орнуудын ядуусын хороолол дахь амьдралын бодит байдлыг олон талаас нь харуулахыг мэрийж ажилладаг нэгэн билээ. Тэрбээр үүний зэрэгцээ эдгээр улс орнуудын соёлын баялаг өв уламжлалыг амьд байдлаар харуулхад нэгэн зэрэг анхаарадаг байна.
Хадгалах
“Виктория” хүрхрээг зарим тохиолдолд “дүрэлзэж буй гал” хэмээн нэрлэдэг байна. Энэхүү хачирхалтай хүрхрээ Өмнөд Африкийн Замбези голын дэргэд оршдог бөгөөд Замбия болон Зимбабве улсуудын хооронд байрладаг аж. Хүрхрээний хамгийн алдартай хэсэг нь хүрхрээ нь дээр байрлах усан сан бөгөөд энэхүү усан сан руу Ливингстоны арлаар дамжин хүрч болох юм байна. 9 сараас 10 сар хүртэл ус нь тодорхой хэмжээнд хүрдэг бөгөөд ямар нэгэн өвөрмөц зүйлд дуртай жуулчид ихээхэн ирдэг аж. Харамсалтай нь энэхүү газар маш олон үхлийн шалтгаан ч болж байсан байна.
Хадгалах
Америкийн гэрэл зурагчин Жейсон Ашкеназ (Jason Eskenazi) анх 1991 онд Орос улсыг зорин очжээ. Үүнээс хойш тэрээр хэд хэдэн удаа Оросод ирж байсан бөгөөд үүний үр дүнд Жейсон “Гайхамшгийн орон” хэмээх үзэсгэлэн болон ном гаргасан байна. Жейсон Орос улсын бараг л бүх өнцөг булангаар аялаж тэр үеийн Оросуудын аж амьдралын гэрэл зургуудыг даржээ. 2004 онд Франц хотод “Visa Pour L’ Image” үзэсгэлэнд бүтээлүүд нь оролцсон аж. Мөн тэр жилд нь түүнд Ашкеназид орчин үеийн Орос улсын Владивосток болон Калининград хотуудын иргэдийн аж амьдралын талаар гэрэл зураг авах эрхийг өгч бүх зардлыг нь даасан байна.
Хадгалах
Ингээд 2012 оны хамгийн шилдэг зургуудын цувралыг үргэлжлүүлэн толилуулж байна. Эдгээр зургууд дэлхийн бүхий л өнцөг булангуудад тарж олны анхаарлыг маш ихээр татсан бүтээлүүд билээ. Байгалийн тогтоц, гамшиг, хүмүүсийн аж амьдралыг гэрэл зурагт гайхалтайгаар буулгаж чадсан сонирхолтой бүтээлүүдийг толилуулъя.
Хадгалах