Англид "pub crawl" нэртэй арга хэмжээ түгээмэл ажээ. Энэ нь нэг ёсондоо пив баараар хийдэг жирийн аялал бөгөөд зөвхөн улсын хэмжээнд зохион байгуулалтай болдог байна. Оюутнуудын дунд хамгийн их дэлгэрсэн "pub crawl" буюу пив паараар хэсдэг аялал нь Өмнөд Йоркшир гүнлэгийн Шеффилд хотод болдог бөгөөд "Carnage" орчуулвал алалдаан хэмээх нэртэй ажээ.
Хадгалах
Гэрэл зурагчин Жимми Нельсон (Jimmy Nelson) нь дэлхийг тойрон аялж, бага үндэстнүүдийн төлөөлөгчидтэй танилцан, тэдний ахуй байдлын тухай сонирхолтой зургуудыг авдаг гайхалтай хүн юм. Түүний фото төсөл нь “Тэд хараахан мөхөөгүй“ нэртэй ажээ. Уг төсөл нь магадгүй бидний урьд нь сонсож байгаагүй ард түмний олон янзын соёлыг нээн харуулдагаараа онцлог юм. Тэд ч бидний тухай сонсож байгаагүй, тэдний ихэнхи нь соёлжсон нийгмээс бүрэн тасархай амьдардаг бөгөөд үүнийхээ ачаар өвөрмөц байдлаа хадгалан үлджээ.
Хадгалах
Өвөл ойртож, хөдөө талд хяруу унаж, өвс навчис гандан шаргал намрууд дуусах дөхөж байна даа. 1, 2, 12 сар (заримдаа 11, 3 сар ч) зөвхөн хүйтэн төдийгүй, тасхийм жавартай салхи, урт шөнүүд үргэлжилдэг билээ. Энэ цаг үе болон өвөл л байгаль эх жинхэнэ зураач гэдгээ мэдэрч, хөлдсөн гол, цонхон дээр гайхалтай хээ угалз зурж эхэлдэг шүү дээ. Харин хяруу бол уран бүтээлийн хувьд тусгай багаж бөгөөд түүний тусламжтайгаар байгаль эх өвс, цэцэгс, модон дээр дахин давтагдашгүй, тансаг хээ угалзуудыг бүтээдэг.
Хадгалах
Америкт олон сонирхолтой уламжлал байдаг. Тэндэхийн коллеж, их сургуулиудад оюутны эрэгтэй, эмэгтэй байгууллагууд олноор байдаг бөгөөд тэдгээр “ахан дүүс”, “эгч дүүс”нь голдуу грек үсгээс бүрдсэн нэр авдаг байна. Энэ удаа хамгийн сайхан охидыг эгнээндээ элсүүлсэн оюутны холбоодыг танилцуулъя.
Хадгалах
Мэтт Вебер (Matt Weber) нь хотын гэрэл зурагчнаар 30 жил ажиллахдаа гудамжны хүмүүс, харгис хатуу байдал, сонин гаж этгээдүүд гээд их сууринг нэгэн бүхэл болгодог төрөл бүрийн оршин суугчдын дүр зургийг хальсанд буулгажээ. Гэвч тэрээр Нью-Йорк-ийн зөөлөн, гэрэл гэгээтэй талыг ч гэсэн олон харсан. Тэнд хүмүүс дурлалцаж, бас олны дунд хайраа илэрхийлэхээсээ ичдэггүй. Вебер бүтээлүүддээ үргэлж олон төрлийн сэтгэл хөдлөлийг буулгахыг хичээж ажилладаг. Харин Нью-Йорк мэтийн том хотуудад түүн шиг гэрэл зурагчнуудын дуранд ихэвчлэн гэмшил, стресс, дарамт л өртдөг билээ. Гэвч амьдрал байгаа цагт гэрэл гэгээтэй тал ч гэсэн заавал зэрэгцэн оршино. Жишээлбэл хайр дурлал...
Хадгалах