ГЭРЭЛ ЗУРАГ

Дэлхийд алдаршсан харц

Палестин, Афганистан, Ирак гэх мэт Ойрхи Дорнодын орнуудын иргэдийн харцнаас гэрэл гэгээ цацарч байдаг. Зарим хүмүүсийн харц нь уярмаар сайхан байдаг бол зарим нь айдас хүргэм хурц харагдана. Нүд тухайн хүний сэтгэлийг харах толь мөн гэдэгтэй та санал нэгдэх биз ээ.
Дэлхийд алдаршсан харц Хадгалах
2015-01-20, 06:20

Францын аюултай тосгон

Гэрэл зурагчин Мохаммед Борусса (Mohammed Borussia) өөрийн төрсөн газар болох Францын тосгоны гэрэл зургийг дарахаар шийджээ. Эдгээр газруудыг аюултай газар хэмээн үздэг бөгөөд олон нийтийн нүднээс далд байлгахыг эрмэлздэг байна. Харин Мохаммед үүнийг урлагийн бүтээл хэмээн үздэг бөгөөд хэн ч дахин дэлхийн энэ байдлыг харж чадахгүй шүү дээ.
Францын аюултай тосгон Хадгалах
2015-01-20, 01:59

Суултуур дээр сууж буй Дэлхийн удирдагчид

Томоохон төрийн удирдлагуудын өглөө ч гэсэн энгийн ард иргэдтэй адил эхэлдэг. Энэ нь өглөө босмогцоо ариун цэврийн өрөө хэрэглэх явдал юм. Залуухан зураач бүсгүй төрийн тэргүүнүүдийн өглөөг хэрхэн угтдаг талаар сонирхолтой зургуудыг бүтээсэн байна. Та тэднийг өмнө нь ийм байдалтай харж байгаагүй л болов уу. Ингээд суултуур дээр сууж буй төрийн удирдлагуудыг харцгаая.
Суултуур дээр сууж буй Дэлхийн удирдагчид Хадгалах
2015-01-20, 00:20

Таны “селфи” уйтгартай болоод байна уу?

Сүүлийн үед "селфи" буюу өөрөө өөрийн зургийг авах нэлээд газар аваад байгаа билээ. Хүмүүс хаан ч очсон өөрсдийнхөө зургийг дарж, олон нийтийн сүлжээнд тавьдаг болсон. Гэхдээ тэдгээр зургууд заримдаа уйтгартай, сонирхолгүй байх нь бий. Тэгвэл танд өвөрмөц "селфи" дарах хэд хэдэн сонирхолтой санааг хүргэе.
Таны “селфи” уйтгартай болоод байна уу? Хадгалах
2015-01-19, 05:34

Инстаграм дээрх охидын амьдрал

Skellie - энэ бол Инстаграммын ихэнхи охидуудын дундаж байдлыг харуулсан фото зургийн төсөл юм. Олон нийтийн сүлжээний менежер Дана Херлии “Хэллоуин”-ы баярт зориулан энэ хошин гэрэл зураг авалтуудыг хийж байсан байна. Харин тэрээр хамгийн анхны хуудсаа нээснээс 3 сарын дараа ч өөрийн энэ сонирхолтой гэрэл зургийг постлосоор байгаа бөгөөд олон дагалдагчидтай болсон гэнэ.
Инстаграм дээрх охидын амьдрал Хадгалах
2015-01-17, 19:44

Оддыг нүцгэлж чаддаг байсан зурагчин

Хельмут Ньютон (Helmut Newton) нь Берлин хотод еврей гэр бүлд төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа эхлэн гэрэл зураг сонирхож эхэлжээ. Гэхдээ тэрээр алдарт хүрэхийн тулд нэлээд хүнд хэцүү замыг туулсан байна. Ньютон алдарт редактор, зурагчид, агентлагуудын хатуу шүүмжлэлийг сонсож, энд тэнд шилжин суурьшиж явсаар ийнхүү алдартай болсон юм.
Оддыг нүцгэлж чаддаг байсан зурагчин Хадгалах
2015-01-17, 19:32

Энэтхэгийн тээврийн жолооч нар

Энэтхэгийн замын хөдөлгөөн гэдэг аймшигтай зүйл байдаг бөгөөд нэг зам дээр унадаг дугуй, ачааны машин, суудлын тэрэг, хөсөг гээд л бүхий л тээврийн хэрэгслүүд явна. Үүнээс гадна сүрэг мал явах нь ч бий. Энэ олон тээврийн хэрэгслийн дундаас өөрийн овор хэмжээ болон гадна байдлаараа ачааны тэргүүд нэн түрүүнд ялгарна. Ингээд гэрэл зурагчин Дэн Экстайны дарсан Энэтхэгийн хүнд даацын тээврийн хэрэгслийн зургуудыг сонирхоцгооё.
Энэтхэгийн тээврийн жолооч нар Хадгалах
2015-01-17, 19:26

Аз жаргалтай зураглалын үнэн төрх

Заримдаа ямар нэгэн зураг авалтны ард нэлээд хөгжилтэй зүйл байх нь бий. Хэрвээ тайзны арын дараах үйлдэл байгаагүй бол бүх зүйл тийм ч төгс болохгүй байх байсан болов уу. Ингээд Япончуудын зураг авалтын хөшигний ард юу болдог тухай сонирхоцгооё.
Аз жаргалтай зураглалын үнэн төрх Хадгалах
2015-01-17, 01:48