ГЭРЭЛ ЗУРАГ

Хосууд гэрлэхийн өмнө ба дараа

Өнгөрсөн рүүгээ өнгийгөөд үзвэл ямар вэ? Хайрттайгаа дөнгөж болзож эхлээд удаагүй, өөрөөр хэлвэл, харилцаа шинэ үедээ бүх зүйл үнэхээр гайхамшигтай, үгээр хэлэмгүй сайхан байдаг. Харин хэсэг хугацаа өнгөрөхөд байдал улам бүр өөрчлөгдөж, та хоёр нэг хүн мэт хоорондоо уусдаг билээ. Амьдралын хэв маяг, үзэл бодол, мөн нэгнийхээ тухай илүү ихийг мэддэг болсноор хосууд улам бүр аз жаргалтай болдог аж. Ийнхүү та бүхэндээ хосуудын гэрлэхээс өмнөх болох дараах, харьцуулсан хөгжилтэй зургуудыг хүргэж байна.

Хосууд гэрлэхийн өмнө ба дараа Хадгалах
2016-07-28, 11:30

Бүтээлч болон энгийн хүмүүсийн ялгаа

Хорвоо ертөнц бидний төсөөлшгүй олон гайхалтай зүйлсээр дүүрэн. Тиймдээ ч бид заримдаа эргэн тойрноо анзаарч харалгүй, хайхрамжгүй өнгөрүүлдэг шүү дээ. Харин бүтээлч хүмүүсийн тухайд тэд боломжгүй зүйлсийг ч боломжтой болгож, бүхнийг маш гэгээлгээр харж чаддаг. Ийм учраас л бүтээлч хүмүүс амьдрал дээрээ энгийн хүмүүсээс илүү аз жаргалтай, сайхан амьдардаг юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцья.

Бүтээлч болон энгийн хүмүүсийн ялгаа Хадгалах

Ээжүүдийн амьдралыг харуулсан шог зургууд

Эх хүн байх энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжийн нэг болов уу. Үртэй болсноор хорвоо ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөж, бидний сонирхол ч мөн дагаад өөрчлөгддөг. Урьд нь чухал санагдаж байсан зүйлс юу ч биш болж, бүхнийг үрдээ зориулж, эцсийн амьсгалаа хүртэл тэмцдэг. Гэтэл зарим бүсгүйчүүд эх хүн болохгүй мэт авирлаж, эцэст нь төрүүлсэн үрээ хэнэг ч үгүй хаяж байгаа нь дэндүү аймшигтай. Ийнхүү та бүхнийг хэн хүнд хүсээд олдохгүй ээж байхын гайхамшиг, мөнхийн завгүй амьдралаас танилцуулья.

Ээжүүдийн амьдралыг харуулсан шог зургууд Хадгалах

Франц цэргүүдийн нэг өдөр

Гэрэл зурагчин Денис Мэйер (Denis Meyer) Францын тэнгисийн цэргийн 3-р флотын шинэ цэргүүдийн амьдралыг зурагжуулжээ. Дашрамд дурьдахад Францын усан цэргийн баг бол дэлхийн хамгийн шилдэг тусгай хүчний эхний 10-т багтдаг, дэлхинй хоёр дугаар дайны үед үүссэн шилдэг хүчин ажээ.  

Франц цэргүүдийн нэг өдөр Хадгалах
2016-07-16, 09:29

iPhone-оор авсан шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ

9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "iPhone Photography Awards" амжилттай зохион байгуулагдаж ялагчдаа тодруулжээ. Ухаалаг гар утасны камераар авсан мөртлөө, мэргэжлийн камерын дуранд буулгаснаас огт ялгаагүй харагдах эдгээр зургууд үнэхээр гайхалтай харагдаж байгааг нуух юун. 

iPhone-оор авсан шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ Хадгалах
2016-07-14, 14:55

Хүмүүсийн хөргөгчинд юу байдаг вэ?

Та гэртээ байхдаа, сохор зуршлаараа шууд л хөргөгчөө нээж үздэг л биз дээ? Заримдаа дотор нь юу юу байгааг мэдсээр байж, эсвэл бүр юу ч байхгүй гэдгийг нь ч мэдсээр байж шүү. Тэгвэл энэ амттай зуршлыг тань ахин нэг өдөхөөр бид танд сонирхолтой фото төслийг танилцуулж байна. Орон орны хүмүүсийн хөргөгчинд юу байгаа бол? Энэхүү гайхалтай ажлыг Франц Канад гаралтай гэрэл зурагчин Стефан Рүж (Stephanie De Rouge) хийсэн юм.

Хүмүүсийн хөргөгчинд юу байдаг вэ? Хадгалах
2016-07-14, 14:20

Дэлхийн улс орнуудын хөгжил

Сүүлийн 100 жилд улс үндэстний хөгжил хэмээх зүйл дээд туйлдаа хүрч, бараа нь харагдахын аргагүй хурдацтай дэвшиж байна. Улс төрийн зөв бодлого, нөөц баялгаа зөв ашиглаж чадвал гайхмаар хөгжилд хүрч болдгийн жишээг Дубай, Хонконг, Куала Лампур зэрэг хотуудаас харж болно. Ингээд та бүхэнд итгэмээргүй хөгжиж чадсан дэлхийн хотуудыг танилцуулъя.  

Дэлхийн улс орнуудын хөгжил Хадгалах
2016-07-13, 15:50

Энэтхэгчүүдийн гунигт амьдрал

Нэг тэрбум 200 сая гаруй хүн амыг багтааж буй өнө эртний бурхдын орон Энэтхэг бол дэлхийн буддын шашны төв гэдгээрээ алдартай нутаг билээ. 9000 жилийн тэртээгээс хүн оршин сууж байсан гэх нотолгоо олдсон Энэтхэг улсын өнөөгийн амьдрал, тэр дундаа энгийн ард иргэдийн үнэн төрхийг доорх гэрэл зургуудаас хүлээн авна уу. 

Энэтхэгчүүдийн гунигт амьдрал Хадгалах
2016-07-12, 15:31

Гэрэл зургийн үнэн төрх

Интернэтээр дүүрэн хараа булаам гоёмсог, сайхан гэрэл зургууд бий. Тэдгээрийг авахад чадвартай сайн модель, гэрэл зурагчны мэдрэмж, орчин тойрны байдал, компьютер засвар ч гэсэн хэрэгтэй. Гэхдээ сайн гэрэл зургийн ард маш сайн багийн ажиллагаа байдгийг ч мартаж болохгүй. Ингээд та бүхэнд гэрэл зураг авахад тохиолддог хөгжилтэй төрхүүдийг танилцуулж байна. 

Гэрэл зургийн үнэн төрх Хадгалах
2016-07-10, 15:25

Орон орны охид хэрхэн амьдардаг вэ?

"Цонх толь хоёр" фото төслийг санаачлагч гэрэл зурагчин Габрейл Галимберти (Gabriele Galimberti) болон Эдуардо Дилесл (Eduardo Delisle) нар 5 тивээр аялж, орон орны охид ямархуу гэрт, ямархуу өрөөнд, хэрхэн амьдардаг болохыг гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ. 

Орон орны охид хэрхэн амьдардаг вэ? Хадгалах
2016-07-09, 16:25

Элдэв зураг (90 фото) №496

Зуны дунд сарын найртай сайхан баасан гарагийн мэндийг та бүхэндээ хүргэе. Ажлын тань ачаалал илт багасч, харин түүний залгамж халааг зугаа цэнгэл, хөгжөөн наргиан эзлэн авч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд та бүхний аз жаргал дээр нэмэр болохоор бид "Элдэв зураг" нийтлэлийнхээ шинэ дугаарыг хүргэж байгааг хүлээн авна уу. 

Элдэв зураг (90 фото) №496 Хадгалах
2016-07-08, 18:25