ГЭРЭЛ ЗУРАГ

Амьдрал үнэхээр шударга бус юмаа!?

Бид заримдаа уурлаж бухимдан өөрийгөө хянаж чадахгүй болдог. Амьдралын ямар ч нөхцөл байдалд өөрийгөө хянаж сурах нь чухал бөгөөд жижиг зүйлүүдэд барьц алдан уурлаж, хараал хэлэх нь бусдад таагүй мэдрэмж төрүүлдэг. Зарим хүмүүсийн барьц алдан уурлах эдгээр зүйлс өөр хүмүүст энгийн л зүйл байдаг. Ялангуяа доор дурдсан нөхцөл байдалд өөрийгөө хянаж чадахгүй байх нь бусад хүмүүст таны талаар сөрөг сэтгэгдэл төрүүлж, хянасан тохиолдолд таныг уужуу хүн байх гэх бодлыг бий болгодог. Магадгүй эдгээр зүйлсээр та өөрийнхөө болон бусдын дотор нуугдаж байгаа онцгүй зан чанарыг мэдэж болно.

Амьдрал үнэхээр шударга бус юмаа!? Хадгалах

Элдэв зураг (70 фото) №567

"Элдэв зураг" булангийнхаа энэ баасан гаригийн дугаарыг хүргэж байна. Энэ булан маань долоо хоног бүрийн баасан гаригт та бүхэнд цоо шинэ дугаараа хүргэдэг билээ. Хөгжилтэй, бодууштай, бас санаа авмаар төрөл бүрийн зурагнууд таныг стрессээс ангижруулж, нэгийг бодуулан хоёрыг тунгаахад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Дараа долоо хоногийн баасан гаригт та бүхэнтэйгээ дэлхий ертөнцөд болж буй шинэ содон зурагнуудтай уулзах болно оо. 

Элдэв зураг (70 фото) №567 Хадгалах

Баян айлын хүүхдүүд бусдаас юу нуудаг вэ?

Баячуудын хүүхдүүд өөрсдийнхөө тансаг байдлаа гайхуулахын тулд Инстаграм дээр хаяг нээдэг бөгөөд угаалгын өрөөнийхөө онгоц дүүрэн хөглөрөх хэдэн мянган доллар, гэрийнхээ тагтан дээрээс оргилуун дарсыг тасралтгүйгээр асгаж байгаа гэх мэтчилэн зурагнуудыг өөрсдийн хуудсандаа нийтэлж жирийн хүмүүсийн анхаарлыг асар ихээр татаж чаддаг билээ. Одоогийн байдлаар Инстаграм дээр олны анхаарлыг ихээхэн татаж буй хүүхдүүд голчлон Дубай, Английнх байгаа төдийгүй тэдний тухай баримтат киног хүртэл хийжээ. Ингээд хамтдаа тэдний бусдаас нуухыг хүсдэг зүйлстэй танилцъя. 

Баян айлын хүүхдүүд бусдаас юу нуудаг вэ? Хадгалах

Элдэв зураг (70 фото) №566

2017 он шувтарч, хүмүүсийн зүрх сэтгэл нэг л гэгэлзээстэй. Шинэ он хүмүүсийн хувьд аз, амжилтаар дүүрэн байна гэж төсөөлж, Шинэ жилийн баяртаа бэлдэцгээж байна уу. Хүмүүний амьдралын нэг жил өнгөрөх гээд цаг заваар хомс байгаа энэ үед та бүхнийхээ алжаалыг тайлах хөгжилтэй, сонирхолтой "Элдэв зураг" цувралынхаа энэ удаагийн дугаарыг толилуулж байна. Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч, эерэг бодол өөртөө тээвэл бүх зүйл аяндаа бүтдэг билээ. Яг энэ бодлыг уншигчиддаа төрүүлэх үүднээс "Элдэв зураг" буланг бэлтгэдэг юм шүү. 

Элдэв зураг (70 фото) №566 Хадгалах

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Италийн Милан хотод төрсөн Марко Мерррати (Marco Melgrati) нь чадварлаг уран бүтээлч бөгөөд чөлөөт сэтгэхүйгээ ашиглаж, төрөл бүрийн бүтээл туурвидаг аж. Харин түүний өнөөгийн нийгмийг шүүмжилсэн зургууд нь ихээхэн шуугиан дэгдээж, хүн бүрийн сэтгэлд хүрсэн билээ. Бид та бүхэндээ түүний урласан зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. Танд ч гэсэн нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.

Өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №565

Өвлийн өдрүүд үргэлжилж, хүн бүр зүрх сэтгэлдээ бяцхан гал тээн амьдралын төлөө зүтгэсээр... Хорвоо дэлхийд өвөл, зун ээлжлэн, хүмүүний амьдрал урсан өнгөрсөөр байна. Өнөөдөр нэг нь уйлж, нөгөө нь инээж байдаг энэ дэлхийд амьдрал гээчийг бид бүхэн одоо ч бүрэн утгаар нь ойлгоогүй л яваа. "Элдэв зураг" цувралаараа бид, амьдрал ямар гайхалтай бас сонирхолтой гэдгийг сануулахыг зорьдог билээ. Юунд ч шаналж, хүндээр бодолгүй зүгээр л сайхан дурсамж, ирээдүйгээ төсөөлөн мөрөөдлийн их далайд умбацгаая.

Элдэв зураг (70 фото) №565 Хадгалах

Элдэв зураг (70 фото) №564

Амжилт бүтээлээр дүүрэн, завгүй долоо хоног дууслаа. Шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтахын тулд бид стресс бухимдлаа тайлж, оюун санаагаа чөлөөлөх хэрэгтэй. Тэгвэл таныг амар тайван болгож, алжаалыг тань тайлах хөгжилтэй болоод халуухан зургуудаар дүүрэн "Элдэв Зураг" нийтлэлийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэж байна. Та сонирхолтой зургуудаар нүдээ баясгаж, амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлээрэй!

Элдэв зураг (70 фото) №564 Хадгалах

Охидын үнэн төрх

Бид та бүхэндээ Белги улсад амьдардаг "Planet Prudence" нэрээрээ алдаршсан,  25 настай уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Тэрээр ихэвчлэн өнөөгийн нийгэмд тулгараад буй асуудлууд, болон залуусын бодит төрхийг өөрийн шог зургаар дамжуулан илэрхийлдэг байна. Ингээд түүний бүтээлүүдийг сонирхуулъя. Магадгүй та үүнийг үзээд, найз охин, эгч, дүүгээ илүү сайн ойлгодог болох ч юм бил үү?

Охидын үнэн төрх Хадгалах

Элдэв зураг (70 фото) №563

Эрч хүчтэй өдрүүдийнхээ үр бүтээлтэй ажлаа дүгнэж оюун тархиа амралтын горим руу шилжүүлэх онцгой өдөр бол баасан гариг. Баасан гаригт найз нөхөдтэйгөө хөгжилдөж, гэр бүлдээ хамгийн сайхан амттанг бэлтгэж өгчихөөд буйдан дээрээ тухлан суух гэж байна уу? Тэгвэл та манай сайтын уламжлал ёсоор бэлтгэн хүргэдэг Элдэв зургаа сонирхон эрч хүч, инээд хөөрийг өөртөө нэмээрэй. Та бидний амралтын өдөр өмнөх долоо хоног шиг гайхалтай сайхан байх болно.

Элдэв зураг (70 фото) №563 Хадгалах

Өнөөгийн хүүхдүүд биднээс юугаараа ялгаатай болсон бэ?

Бидний амьдарч буй нийгэм өөрчлөгдөхийн хэрээр, хүмүүсийн сэтгэлгээ, хүүхдүүдийн хийдэг зүйлс нь дагаад өөрчлөгдсөөр байна. Яалтчгүй цаг үе нь өөрчлөгдсөн тул, хүүхдүүдийг өөрсдийн бага үетэй харьцуулан шүүмжлэх нь тийм ч оновчтой биш мэт... Ийнхүү бид та бүхэндээ өнөөгийн болон хуучин цагийн хүүхдүүдийн ялгааг маш энгийнээр харуулсан, хөгжилтэй зургуудыг танилцуулъя!

Өнөөгийн хүүхдүүд биднээс юугаараа ялгаатай болсон бэ? Хадгалах

Элдэв зураг (70 фото) №562

Удаан хүлээсний эцэст баасан гараг ирлээ. Ажлын өдрүүдэд стресс, бухимдлаар дүүрэн байсан бол ирэх хоёр өдрийг гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаатай, сайхан өнгөрүүлээрэй. Амралтад тань бага ч болов зугаа нэмэхийн тулд манай сайт "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Тухлан сууж, таалан соёрхоно уу.

Элдэв зураг (70 фото) №562 Хадгалах

Оддын залуу нас

Гэрэл зураг гэдэг өнгөрсөн цагийн хөдөлшгүй баталгаа, залуу сайхан насны гэгээхэн басхүү гунигтай дурсамж ажээ. Та эдгээр зургуудаас оддын залуу, хүүхэд нас, амьд ахуй үеийн сэтгэл сэргэм сайхан төрхүүдийг олж харах болно. Ингээд уншигч та бүхэн оддын ховор зургуудыг хүлээн авна уу. 

Оддын залуу нас Хадгалах