ГЭРЭЛ ЗУРАГ

Хүн төрөлхтөн байгаль эхийн өмнө хэн ч биш гэдгийг нотлох гэрэл зургууд

Сэтгэлд хүрэхүйц сайхан гэрэл зураг бол хайхрамжгүйгээр харахын аргагүй зүйл. Гэрэл зураг нь хэдэн мянган үгээр ч хэлж барамгүй зүйлийг хүний нүдээр дамжуулан сэтгэл зүрхэнд шивнэдэг. Хамгийн санаандгүй үед авсан эгэл амьдралын бодит зураглал болсон гэрэл зураг нь хэзээд хамгийн онцгой байдаг билээ. Түүнчлэн өчүүхэн төдий тэр агшин хамгийн үнэ цэнэтэй цаг мөч байдаг. Бидний зүгээс эгэл амьдралын тэрхүү гайхамшигтай агшнуудыг харуулсан фото зурагнуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна.

Хүн төрөлхтөн байгаль эхийн өмнө хэн ч биш гэдгийг нотлох гэрэл зургууд Хадгалах

Алдартнуудын ховор зургууд

Тайз, дэлгэц, урлаг уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй "ховор зургууд" -аас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Олон сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эдгээр хүмүүс бидэнтэй л адил хүүхэд байж, залуу зандан насыг туулсан бөгөөд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа биз ээ...

Алдартнуудын ховор зургууд Хадгалах

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс

Хорвоо дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүн бие биенээсээ царай зүс, зан ааш, үзэл бодол, хандлагаараа өөр өөр. Гэхдээ хоорондоо маш адилхан хүмүүс байдаг. Усны дусал шиг ижилхэн биш ч төрсөн ах дүүс мэт дэндүү адилхан царай төрхтэй хүмүүс олон. Энэ удаа бид олны танил, алдартай жүжигчидтэй адилхан царайтай хүмүүсийн зургийг харьцуулан та бүхэнд толилуулахаар бэлтгэлээ.

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс Хадгалах

Орос гэрэл зурагчны өвөрмөц арга барил

Таны амралтанд бяцхан хачир нэмэхээр Оросын нийслэл Москва хотод ажиллаж, амьдардаг Алексей Польскийн бүтээлээс толилуулж байна. Энэ авъяаслаг гэрэл зурагчин ихэвчлэн аялал, загвар, гоо сайхан, амьдралын хэв маягийг харуулсан зургууд авдаг. Та бүхэн түүний бүтээлүүдээс эрч хүч, гоо үзэсгэлэн, адал явдлыг илүүтэй мэдрэх болно. 

Орос гэрэл зурагчны өвөрмөц арга барил Хадгалах

Инстаграм хэрэглэгчдийн дунд дэлгэрээд буй халуухан трэнд

Инстаграм хэрэглэгч эмэгтэйчүүдийн дунд "Pineapple breast" буюу нүцгэн цээжээ ханборгоцойгоор далдалж зургаа авахуулах чалленж дэлгэрсэн байна. Бүсгүйчүүд энэ чалленжид маш идэвхтэй нэгдэж байгаа бөгөөд өөрсдийн зургаа цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцах нь олширчээ. Хамгийн сонирхолтой нь тэдний дунд загвар өмсөгч, моделиуд ч мөн багтсан юм.

Инстаграм хэрэглэгчдийн дунд дэлгэрээд буй халуухан трэнд Хадгалах

"Burning man 2018" фестивалийн халуухан зургуудаас...

“Burning man” буюу “Шатаж буй хүн” хэмээх энэ наадам нь АНУ-ын Невада мужид 1986 оноос хойш уламжлал болон зохиогдсоор ирсэн бөгөөд жил бүр хэдэн арван мянган хүн цөлийн баярыг тэмдэглэхээр "Хар чулуун цөл"-д цуглардаг юм. Уг наадам нь наймдугаар сарын 26-ны шөнийн 00.00 цагт эхэлж, есдүгээр сарын 3-нд өндөрлөдөг. Наадмын үеэр хүмүүс хүссэн загвараараа хувцаслаж, урлагийн төрөл бүрийн бүтээл, сонирхолтой байгууламжуудыг барьж босгодог бөгөөд наадмын сүүлчийн өдөр тэдгээрийг шатаадаг заншилтай ажээ. Ингээд та бүхэнд энэ жилийн "Burning man" наадмын халуухан зургуудаас хүргэж байна. 

"Burning man 2018" фестивалийн халуухан зургуудаас... Хадгалах

Өнгөрсөн үе рүүгээ буцсан нь...

Сүүлийн үед хүмүүс бага насны болон олон жилийн өмнөх гэрэл зурагтайгаа яг адилхан байрлалаар зургаа авахуулж цахим ертөнцөд ихээр тавих болсон. Энэ төрлийн гэрэл зургуудыг хэн нэгэнд санаандгүй гэнэтийн бэлэг барихыг хүссэн хүмүүс зориуд зохион байгуулж авдаг. Ингээд та бүхэнд өнгөрсөн болон одоо үеийн харьцуулалт хийсэн сонирхолтой, хөгжилтэй гэрэл зургуудыг хүргэе. 

Өнгөрсөн үе рүүгээ буцсан нь... Хадгалах

"Зураг алаач" алдартнууд

Яг сайхан зөв байрлалаа олоод, аятайхан зураг авахуулах гэж байтал "Гай газар дороос" гэдэг шиг "зураг алаачид" гэнэт гараад ирэх үе бий. Гэхдээ тэд алдартай хүмүүс байвал бас өөр хэрэг шүү. Энэ удаа бид танд "зураг алаач" алдартнуудыг толилуулъя.

"Зураг алаач" алдартнууд Хадгалах