ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элдэв зураг (70 фото) №739

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №739 Хадгалах
2021-12-10, 19:30

"Орос орныг нэмэлт хачиргүйгээр..." - Хойд хөршийн шилдэг гэрэл зурагчдын нэг Александр Петросяны бүтээлүүд

Оросын гэрэл зурагчин Александр Петросян олон жилийн Санкт-Петербург хотын эцэс төгсгөлгүй мэт өнгө төрх, амьдралын урсгалыг ажиглаж, түүнийгээ баримтжуулсан аж. Түүний асар том гэрэл зургийн цуглуулга дахь бүтээлүүд хэдий жирийн гудамжин дахь дүр байдлыг харуулавч цаанаа тааварлашгүй гүнзгий утга учрыг агуулж байдаг. 

"Орос орныг нэмэлт хачиргүйгээр..." - Хойд хөршийн шилдэг гэрэл зурагчдын нэг Александр Петросяны бүтээлүүд Хадгалах

Алтны халууралд автсан Америкийн "Зэрлэг өрнөд"-ийн түүхийг өгүүлэх 20 гэрэл зураг

АНУ-ын түүхийн хамгийн сонирхолтой үе бол баруун эргийн нутгийг өөртөө нэгтгэсэн цаг үе билээ. Өнгөрсөн цаг үед хүйтэн цуст алуурчнаас энгийн номхон иргэн хүртэл хүний сайн муу зэрэгцэн оршин байсан Зэрлэг өрнөдийн бодит дүр төрхөөс толилуулж байна.

Алтны халууралд автсан Америкийн "Зэрлэг өрнөд"-ийн түүхийг өгүүлэх 20 гэрэл зураг Хадгалах
2021-12-08, 13:05

"Энэ хүүхнүүд үү..." - Эмэгтэй хүнийг бүрэн гүйцэд ойлгох боломжгүйг харуулсан хөгжилтэй зургууд

Эмэгтэйчүүд Сугар гарагаас, эрчүүд Ангараг гарагаас ирсэн гэдэг үг нийгмийн харилцааны олон асуудал дээр биеллээ олдог. Ялангуяа хоёр "X" хромосомтой хүмүүсийн төлөөлөлтэй харьцахдаа дээрх ялгааг ихээхэн анхаарч, ухаалаг мэдрэмжтэй хандахгүй бол гамшиг ч болж мэднэ. Ингээд бүсгүйчүүдийг эрчүүд байтугай тэд өөрсдөө ч ойлгоход хэцүү байдгийг харуулах хөгжилтэй мөчүүдээс хүргэж байна.

"Энэ хүүхнүүд үү..." - Эмэгтэй хүнийг бүрэн гүйцэд ойлгох боломжгүйг харуулсан хөгжилтэй зургууд Хадгалах
2021-12-07, 16:40

Англи зурагчин эр өөрийн "моделиуд"-тайгаа 40 жилийн дараа дахин уулзаж, хэрхэн өөрчлөгдсөнийг нь харуулжээ

Одоогоос 40 гаруй жилийн өмнө Крис Порше (Chris Porsche) нэртэй зурагчин залуу Английн Петерсборо, Кэмбрижшир хотуудаар явж, тэндхийн оршин суугчдын хөргийг буулгаж байжээ. Тэгвэл Крис энэ жил тэрхүү "модель" болсон хүмүүсээ хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхээр шийдэж, тэднийг олж очоод дахин хөргийг нь буулгажээ. Хүний амьдрал хэр богинохон болохыг харуулах энэхүү фото төсөл танд ихийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.

Англи зурагчин эр өөрийн "моделиуд"-тайгаа 40 жилийн дараа дахин уулзаж, хэрхэн өөрчлөгдсөнийг нь харуулжээ Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №73

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №73 Хадгалах
2021-12-06, 14:22

Элдэв зураг (70 фото) №738

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 738 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (70 фото) №738 Хадгалах
2021-12-03, 19:35

Ховор агшинг алдалгүй онож буулгасан хөгжилтэй зургуудын цуглуулга

Хамгийн гоё зургууд бэлэн бус үед, санаандгүй байдлаар буудаг гэдгийг та өмнө нь анзаарч байсан уу? Үүний адил энгийн нэгэн сонирхогчийн авсан зураг ч зөв цагт, ховор агшинг онож таарвал элэг хөшөөм хөгжилтэй, бүр гайхалтай гэмээр зураглал үүсгэдэг байна. Ингээд та бүхэнд эгзэгтэй мөчийг алдалгүй буулгаж чадсан хөгжөөнтэй зургуудаас хүргэж байна.

Ховор агшинг алдалгүй онож буулгасан хөгжилтэй зургуудын цуглуулга Хадгалах

Хичээлд нь суухад хэзээ ч уйдахгүй бүтээлч, хөгжилтэй багш нарын төрх

Ямар ч сурагч, оюутны хувьд хичээлдээ анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, багшийн яриаг бүрэн ойлгоно гэдэг томоохон шалгуур болдгийг үгүйсгэхгүй. Тэгвэл боловсролын төлөө багш, сурагч хоёр яг ижил хэмжээний зүтгэл гаргах шаардлагатай ажээ. Шавь нараа хичээлд ирэхдээ дуртай болгох гэсэн бүтээлч багш нарын хөгжилтэй явдлууд сурагчдын анхаарлыг яах аргагүй татаж чадсан байна. Ингээд сурагч, оюутнуудын цахим орчинд хуваалцсан багш нарын хөгжилтэй, бүтээлч мөчүүдээс хүргэе.

Хичээлд нь суухад хэзээ ч уйдахгүй бүтээлч, хөгжилтэй багш нарын төрх Хадгалах

Киноноос дутахгүй түүх өгүүлэх хуучны гайхалтай зургууд (30 фото)

Бидний эргэн тойронд, хэзээ нэгэн цагт болж өнгөрсөн бүхэн хожмын ирээдүйд түүх болж тэмдэглэгдэн үлддэг билээ. Өнгөрсөн цагийн баталгаа болсон гэрэл зургууд та бидэнд түүхийн нэгэн хэсгийг нүдээр үзэх боломж олгодог билээ. Ингээд та бүхэнд цаг хугацааны урсгалыг харуулах гэрэл зургуудыг хүргэе. 

Киноноос дутахгүй түүх өгүүлэх хуучны гайхалтай зургууд (30 фото) Хадгалах
2021-12-01, 13:33

"Өөрчлөгдөхгүй зүйл үгүй" - Өмнөх ба дараах мөчүүдийг харьцуулан харуулсан хөгжөөнтэй дүр зургууд

Аливаа зүйл хийхэд үр дагавар нь төсөөлж байснаас ихэнхдээ өөрөөр эргэдэг билээ. Дэлхий дээрх бүхий л зүйлс харьцангуй шинж чанартай байдаг нь үүний шалтгаан байж болох юм. Гэхдээ бид ямар нэг зүйлсийн өөрчлөлтийг харьцуулж харахгүй л бол ялгаж салгаж чаддаггүй. Ингээд та бүхэнд үүнийг батлах хөгжилтэй харьцуулалтуудаас авсан жишээ бүхий зургуудыг хүргэж байна.

"Өөрчлөгдөхгүй зүйл үгүй" - Өмнөх ба дараах мөчүүдийг харьцуулан харуулсан хөгжөөнтэй дүр зургууд Хадгалах

Тэжээвэр амьтад эзэнтэйгээ адилхан байдаг... (Хөгжилтэй бөгөөд өхөөрдөм зургууд)

Нохой, муур гэх мэт гэрийн тэжээвэр амьтад эзэнтэйгээ адилхан байдаг юм шиг танд санагддаг уу? Доорх зургуудаас харвал тэжээвэр амьтад цаг хугацаа өнгөрч, ижилдэн дасах тусам эзнийхээ үйл хөдлөл, царайны хувирлыг нь дууриаж эхэлдэг бололтой. Эсвэл эсрэгээрээ эзэд нь өөрийн мэдэлгүй тэднийг дууриадаг юм болов уу? Ингээд таны ажлын алжаалыг тайлах өхөөрдөм, хөгжилтэй зургуудаас хүргэж байна.

Тэжээвэр амьтад эзэнтэйгээ адилхан байдаг... (Хөгжилтэй бөгөөд өхөөрдөм зургууд) Хадгалах