АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Охиноосоо ч залуу харагддаг 43 настай ээжийн нууц

АНУ-ын Калифорниа мужийн оршин суугч 43 настай Ёлин Диаз инстаграм хуудснаа охиныхоо хамт авахуулсан зургаа нийтэлсэн нь олон хүмүүсийг цочиролд оруулжээ. Учир нь тэдний аль нь ээж нь болохыг ялгаж салгахад бэрх. Тэд яг л үеийн охид шиг харагдана. 

Охиноосоо ч залуу харагддаг 43 настай ээжийн нууц Хадгалах

Хэн нь хохирогч, хэн нь хүчирхийлэгч вэ? (Жонни Депп, Эмбер Херд нарын салалтын дуулиан)

2010 онд Жонни Депп, Эмбер Херд нар хайр дурлалын харилцаатай болсон нь Жоннигийн шүтэн бишригчдийг шоконд оруулсан юм. 46 настай Депп 12 жилийн турш Ванесса Парадитай амьдарч байсан бөгөөд тэд Холливудын хамгийн бат бөх хосуудын тоонд зүй ёсоор багтаж байлаа. Харин 24 настай Хердийн хувьд эрчүүдийг сонирхохгүйгээр зогсохгүй Тасей Ван Ри хэмээх гэрэл зурагчин эмэгтэйтэй амьдарч байв. Тэд адармаатай хайр дурлалдаа цэг тавихаар шийдсэн нь хэн хэндээ маш их асуудал дагуулжээ. 

Хэн нь хохирогч, хэн нь хүчирхийлэгч вэ? (Жонни Депп, Эмбер Херд нарын салалтын дуулиан) Хадгалах

Алдартай эцэг эхийнхээ нэрийг гутаасан залуус

Алдартнуудын хүүхдүүдийн бага нас хэзээ ч энгийн байдаггүй. Тэд төрсөн цагаасаа л эрх мэдэл, мөнгө, алдар нэрээр хүрээлэгдэж өсдөг. Гомдоллох шалтаг биш юм шиг сонсогдож байгаа ч энэ бүхэн зэрэг бүрэлдсэнээр тэдэнд ямар ч хил хязгаар байхгүй болно гэсэн үг. Алдартнуудын эдгээр асуудалтай хүүхдүүд мөнгө бүх зүйлийг худалдаж авч чадахгүй гэдгийг харуулж байгаа юм. Ялангуяа ёс суртахууныг...

Алдартай эцэг эхийнхээ нэрийг гутаасан залуус Хадгалах

Эрэгтэй, эмэгтэй шинжийн хоёуланг нь агуулсан төрхтэй үзэсгэлэнт одод

Андрогин гэдэг нь гадаад төрхний хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шинж чанарыг хоёуланг нь агуулсан хүнийг хэлдэг байна. Ихэнхи андрогинууд өөрсдийгөө эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дунд гэж үздэг бөгөөд зарим нь өөрийгөө аль ч хүйсэд хамаарахгүй гэж үзэх нь бий. Энэ төрлийн гадаад төрхтэй жүжигчдийг хамелеон хэмээн нэрлэж болох юм. Тэд нүүр будалтыг хамгийн бага хэмжээгээр ашигласнаар амархан дүрд хувирч чаддаг байна. Азаар орчин үед унисекс дүр төрх газар авч байгаа учир тэд амжилттай явж байгаа гэнэ.

Эрэгтэй, эмэгтэй шинжийн хоёуланг нь агуулсан төрхтэй үзэсгэлэнт одод Хадгалах

20-р зууны хамгийн сэтгэл хөдөлгөм, цуутай хайрын түүхүүд

Жейн Биркин ба Серж Генсбур, Жон Леннон болон Йоко Оно гэх мэт XX зууны нөлөө бүхий алдартнуудын хайр дурлал, гэр бүлийн амьдрал олон сая шүтэн бишрэгчдийнх нь нүдний өмнө ил тод өрнөж, догдлуулж байсан нь саяхан мэт.  Тэд бол XX зууны хамгийн гайхалтай, мартагдахааргүй, нулимс дуслуулам хайрын түүхийн эзэд юм.

20-р зууны хамгийн сэтгэл хөдөлгөм, цуутай хайрын түүхүүд Хадгалах

Женнифер Энистон 51 насны төрсөн өдрөөрөө халуухан биеэ гайхуулжээ

2-р сарын 11-нд Америкийн жүжигчин Женнифер Энистон 51 нас хүрчээ. Тэрээр төрсөн өдрийн ойн баяраараа гал гарсан халуухан зураг татуулсан нь "Interview Magazine"-нд нийтлэгджээ. Энистон 51 настай гэхэд итгэмээргүй залуу, шинэлэг харагдаж буйг тэд онцлон тэмдэглэлээ. 

Женнифер Энистон 51 насны төрсөн өдрөөрөө халуухан биеэ гайхуулжээ Хадгалах

Хайр дурлалынхаа төлөө тэмцэж, хүссэндээ хүрч чадсан 10 алдартан

Хайртай хүнтэйгээ энэ насны амьдралыг туулах сайхан ч, удаан хугацаанд бат бөх, аз жаргалтай гэр бүл хэвээр байна гэдэг тийм ч амар зүйл биш гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Ялангуяа олны танил эрхмүүдийн хувьд гэр бүлдээ зарцуулах цаг зав багатайгаас гадна олны хэл амны бай болохоос эхлээд жирийн хүмүүсээс хэд дахин илүү стресс, сэтгэлийн дарамтад өртдөг. Өнөөдрийн мэдээллээрээ уншигч та бүхэндээ, зовлон бэрхшээлийн өмнө сөгдөлгүйгээр насан туршийн хайраа олж, бат бөх гэр бүлийг цогцлоож чадсан алдартнуудын үнэнч хайрын түүхийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хайр дурлалынхаа төлөө тэмцэж, хүссэндээ хүрч чадсан 10 алдартан Хадгалах

"Миний бүх юм чинийх" - Жастин Бибер эхнэртэйгээ хамтдаа хийдэг нууцлаг зүйлсээ хуваалцжээ

Шинэхэн, халуухан хосууд болох Жастин болон Хейли Бибер нар халуухан харилцаагаараа шүтэн бишрэгчдээ уяраасаар л байна.  Хосууд бүхий л зүйлээ хамтдаа хийж, хамтдаа хэрэглэдэг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээ хүртэл хувааж хэрэглэдэг гэнэ. Гадаад төрх гэдэг залуу хосуудын хувьд маш чухал зүйл учир тэд арьс арчилгаандаа маш их анхаарал хандуулдаг нь тодорхой биз ээ. 

"Миний бүх юм чинийх" - Жастин Бибер эхнэртэйгээ хамтдаа хийдэг нууцлаг зүйлсээ хуваалцжээ Хадгалах

Холливудын одод дундаас гэр бүлдээ хамгийн үнэнч 10 эрхэм

Шоу бизнес, урлагийн ертөнцийг харгис, хатуу гэж нэрлэдэг. Энэ дотор худал хуурмаг зүйлс, урвалт, араар тавилт гэх мэт таагүй үйл явдал багагүй тохиолддог. Хамгийн аймшигтай нь хайр сэтгэл нь зүгээр л нэг PR, сурталчилгаа байх тохиолдол цөөнгүй. Гэхдээ Холливудын одод дунд өнөөг хүртэл хайр сэтгэл, гэр бүлийн харилцаагаа хадгалж, амьдралын ханьдаа үнэнч эрхмүүд цөөнгүй аж. 

Холливудын одод дундаас гэр бүлдээ хамгийн үнэнч 10 эрхэм Хадгалах

Хятадын үзэсгэлэнт тамирчин "үндсэн мэргэжлээрээ" ажиллахаар шийджээ

Өнгөрсөн жил цахим орчинд шуугиан тариад байсан Хятадын бодибилдингийн үзэсгэлэнт тамирчин Юан Хайжун коронавирустай тэмцэх ажилд гар бие оролцож эхэлжээ. Тэрээр анагаахын чиглэлээр их сургууль төгссөн бөгөөд спортоор амжилтад хүрсэн ч, үндсэн мэргэжлээ орхихгүй байхаар шийдсэн байна. 

Хятадын үзэсгэлэнт тамирчин "үндсэн мэргэжлээрээ" ажиллахаар шийджээ Хадгалах

Алдартнуудын хамгийн "богино настай" гэрлэлтүүд

Гэрлэлт гэдэг хүн бүрийн бодож байгаа шиг насан туршийн зүйл биш бололтой. Жишээлбэл: Памела Андерсон саяхан Жон Питерстэй гэрлэсэн боловч 12 хоногийн дараа түүнээс салсан болохоо зарласан байна. Үүнээс гадна Бритни Спирс, Кармен Электра, Шер, Дрю Бэрримор нар ч гэсэн Холливудын түүхэн дахь хамгийн богино хугацааны гэрлэлтийг харуулсан аж. Ингээд Холливудын түүхэн дахь хамгийн богино хугацааны гэрлэлттэй танилцацгаая.

Алдартнуудын хамгийн "богино настай" гэрлэлтүүд Хадгалах

Олон мянган нялхсын амийг аварсан "хуурамч эмч" Мартин Конейгийн түүх

Эмч нар Мартин Конейг зоригтой, шийдэмгий хүн байсан гэлцдэг. Түүнийг эмчийн ёс зүйг зөрчиж, бие даан зохисгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд тэрээр нүүрэндээ гунигтай инээмсэглээд хүүхдүүд рүүгээ явж байв. Үнэн хэрэгтээ тэр хэзээ ч эрүүл мэндийн яам, ажилчдын тогтоосон эмчийн ёс зүйг зөрчиж байгаагүй. Тэрээр хэзээ ч эмч болохоор суралцаж байгаагүй ч өндөр боловсролтой, анагаах ухааны доктор, профессоруудын хийж чадаагүйг хийж,  мянга мянган дутуу төрсөн нялхсын амийг аварсан юм.

Олон мянган нялхсын амийг аварсан "хуурамч эмч" Мартин Конейгийн түүх Хадгалах