АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Хамгийн баян "TikTok"-чид

"TikTok" хэмээх платформын хэрэглэгчид дэлхийн анхаарлыг татаж чадсан бөгөөд их хэмжээний орлого олох болжээ. Тэдний заримынх нь хөрөнгө бүр хэдэн саяар тооглогдох болсон аж. Энэ үүднээс та бүхэнд хамгийн чинээлэг "TikTok"-чдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хамгийн баян "TikTok"-чид Хадгалах

Ядуу тариачнаас улсынхаа гоо бүсгүй болж чадсан Вьетнам охины түүх

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ямар ч эмэгтэй оролцох боломжтой. Гэвч бүсгүйн бие галбир, гадаад үзэмжээс гадна төрсөн газар орон, эцэг эхийн угсаа гарал, амьдралын орчин нөхцөл, өөрийн боловсролын түвшин, ажил мэргэжил гээд давах ёстой шалгуур дэндүү олон байдаг аж. Хөдөө гэрт төрж өссөн охин гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор зориг шулуудаад, ядруу амьдралтай гэдгээрээ олон хүнд үл тоомсорлуулсан ч бусдыг доог тохууг тэвчсэний эцэст зорьсондоо хүрч чадсан байна.

Ядуу тариачнаас улсынхаа гоо бүсгүй болж чадсан Вьетнам охины түүх Хадгалах

"Холливудын хамгийн сайн аав"-аар шалгарсан Брэдли Күүперийн хайр татам зургууд

Дэлхийн олон алдартай аавууд дунд "Хамгийн эгдүүтэй, халамжтай од аав"-аар тодорч, багагүй хугацааг өнгөрөөсөн Девид Бекхем өөрийн халааг дараагийн алдартай аавд шилжүүлжээ. Харин олны хайр, хүндэтгэлийг хүртсэн дараагийн од ааваар Брэдли Күүпер (Bradley Cooper) шалгараад байгаа аж. Ингээд та бүхэнд аав, охин хоёрын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг хуваалцъя! 

"Холливудын хамгийн сайн аав"-аар шалгарсан Брэдли Күүперийн хайр татам зургууд Хадгалах

Бидний сайн танил, Оскарын шагналт жүжигчин Ён Ю Жиний амьдрал

Саяхан болж өнгөрсөн Оскарын наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын жүжигчин Ён Ю Жин (Youn Yuh-jung) өдгөө 73 настай. Тэрээр барууны кино урлагийн хөгжлийг үнэлж, хүлээн зөвшөөрдөг ч үргэлжлүүлэн Холливудад ажиллах бодолгүй байгаа гэнэ. Ингээд та бүхэнд 93 дахь удаагийн Оскарын кино наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн жүжигчний талаарх мэдээллийг хүргэе.

Бидний сайн танил, Оскарын шагналт жүжигчин Ён Ю Жиний амьдрал Хадгалах

Дэлхийд үзэн ядагдсан 20-р зууны дарангуйлагчдын хүүхдүүдийн хувь заяа

Энэ дэлхий дээр мэндэлж буй ямар ч хүүхэд өөрийн эцэг эхээ сонгож төрдөггүй. Харамсалтай нь, хүн төрөлхтний түүхэнд буруу үйл хийсэн муу нэртэй хүмүүсийн үр хүүхдүүд нь насан туршдаа бусдад адлагдаж амьдрах тавилантай байдаг. Ийм нөхцөлд өсөж торнисон хүүхдүүд ирээдүйд ямар амьдралаар амьдардаг бол?

Дэлхийд үзэн ядагдсан 20-р зууны дарангуйлагчдын хүүхдүүдийн хувь заяа Хадгалах

Өсвөр насандаа сугалаанд 1.4 сая доллар хожсон бүсгүйн хэтэрхий гэмээр тансаглал

Их Британийн EuroMillions сугалаанд оролцсон 17 настай охин азтан болж, нэг сая фунт стерлинг (ойролцоогоор 4 тэрбум төгрөг) хожжээ. Охины амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн үйл явдал тохиогоод өдгөө 8 жил өнгөрсөн ч тэрээр чамин тансаг амьдралын хэв маягаа хадгалсаар ирсэн байна. Уншигч та азтай охиныг шагналын хөрөнгөө хэрхэн зарцуулж байгааг энэхүү нийтлэлээс сонирхоорой. 

Өсвөр насандаа сугалаанд 1.4 сая доллар хожсон бүсгүйн хэтэрхий гэмээр тансаглал Хадгалах

Бага наснаасаа эхлэн үй зайгүй нөхөрлөсөн алдартнууд

Бага балчир байхдаа найзалсан хоёр хүүхэд том болоод хоёул олонд танигдсан, амжилттай хүмүүс болно гэдэг тийм ч түгээмэл тохиолдоод байхаар явдал биш. Гэвч энэ зүйл ховор ч гэсэн хүмүүсийн амьдралд үнэхээр тохиодог аж. Бид та бүхэнд олон жилийн өмнөөс найзалж нөхөрлөж эхэлсэн алдартнуудын бараг 20 жилийн өмнөх бага насны өхөөрдөм зургуудыг хүргэж байна.

Бага наснаасаа эхлэн үй зайгүй нөхөрлөсөн алдартнууд Хадгалах

Хэзээ ч давтагдашгүй анхны мэдрэмжийг авч буй хүмүүсийн гэгээлэг дүр зураг (25 фото)

Аливаа зүйлийг амьдралдаа анх удаа хийж үзэж буй мэдрэмж гэдэг юутай ч харьцуулахын аргагүй хачин сонин, гайхалтай, эсвэл бүр аймшигтай байдаг. Далай тэнгисийг анх удаа харж үзсэн, анхны удаа онгоцоор ниссэн гээд хийсэн үйлдэл нь юу ч байж болох ч түүнийг дагаж ирсэн үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж үлдсэн амьдралын тань хугацаанд сэтгэл дотор тодоос тод тэмдэглэгдэн үлдэх болно. Тэгвэл бид та бүхэнд хүмүүсийн анхны мэдрэмжийг дүрсжүүлсэн нандин зургуудыг хүргэе! 

Хэзээ ч давтагдашгүй анхны мэдрэмжийг авч буй хүмүүсийн гэгээлэг дүр зураг (25 фото) Хадгалах

Дуучин Мадоннагийн том охин, дүрсгүй бөгөөд халуухан Лола-тай танилц!

Дэлхий дахинаа "Попын хатан хаан" хэмээн алдаршсан дуучин Мадонна өдгөө 62 нас хүрсэн байна. Тэрээр гурван охин, гурван хүү гээд нийт 6 хүүхэдтэй. Нэрт дуучны том охиныг Лордес Леон (Lourdes Leon) гэдэг аж. Мадонна өнгөрсөн талархлын баяраар гэр бүлийнхээ зургийг хуваалцаж, шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. 

Дуучин Мадоннагийн том охин, дүрсгүй бөгөөд халуухан Лола-тай танилц! Хадгалах

Хайртай бүсгүйдээ хамгийн өвөрмөц аргаар гэрлэх санал тавьсан эрчүүд

Хүний амьдралд тохиох онцгой үйл явдлуудын нэг нь яахын аргагүй хурим мөн гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлнэ байх. Гэвч энэ нүсэр арга хэмжээний өмнө хуримын санал тавих томоохон даалгавар залууст оноогддог билээ. Цэцэг жимс, шаар, лаа, элдэв чимэглэл гээд хүн бүхний санаанд хамгийн түрүүнд буудаг зүйлсээс илүү өвөрмөц зүйл сэтгэхийг хүссэн хүмүүсийн аргуудаас хүргэе! 

Хайртай бүсгүйдээ хамгийн өвөрмөц аргаар гэрлэх санал тавьсан эрчүүд Хадгалах

"Хэмжээ чухал биш" - Эхнэр, найз бүсгүйгээсээ намхан алдартнууд

Авьяас чадлынхаа хүчээр олон сая хүмүүст танигдаж, энтертайнмент ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа цогцлоосон алдартай эрхмүүдэд өндөр нуруу, дур булаам бие цаашлаад бүр сайхан царай ч хэрэггүй байдаг бололтой. Амжилттай яваа тэдгээр одод үзэсгэлэнт эхнэрийнхээ үзэмжээр гоёх гэсэн мэт олны нүд унагам, төгс бүсгүйчүүдийг эхнэр, найз бүсгүйгээрээ сонгосон байдаг. Бид энэ удаад та бүхэнд хосуудын дунд өндөр, намын асуудал чухал биш болохыг батлах зургуудыг хүргэхээр сонгосон байна.

"Хэмжээ чухал биш" - Эхнэр, найз бүсгүйгээсээ намхан алдартнууд Хадгалах

Гудамжинд хоног төөрүүлж явахдаа санамсаргүйгээр модель болсон Нигери залуугийн түүх

Хүний амьдрал, хувь төөрөг гэдэг дэндүү хачирхалтай гэдгийг мянга мянган хүмүүсийн амьдралд тохиосон гэнэтийн өөрчлөлт, эргэлт батлан харуулсаар байгаа билээ. Зөв газартаа, зөв цагтаа байж таарсан хүнд бол амьдралаа орвонгоор нь өөрчилнө гэдэг хормын төдийд шийдэгдэх асуудал байдаг бололтой. Үүний жишээ болсон хүн бол Нигерийн Осун мужийн Али Олакунми (Ali Olakunmi)  хэмээх залуу аж. Тэрээр урьд өмнө нь орох оронгүй байсан бөгөөд гудамжинд хоног төөрүүлж явахдаа амьдралыг нь өөрчилж чадах чухал хүнтэй таарсан байна. 

Гудамжинд хоног төөрүүлж явахдаа санамсаргүйгээр модель болсон Нигери залуугийн түүх Хадгалах