Бразилийн бахархал, топ модель, дэлхийн хамгийн баян загвар ємсєгчЖизель Бюндхен(Gisele Bundchen) нь алдарт Vanity Fair сэтгvvлийн 5-р сарын хэвлэлтийг єєрийнхєє тєгс vзэмжээр чимсэн байна.Жизель зургаа авахуулаад зогсохгvй маш сонирхолтой ярилцлага єгсєн байна. Тэрээр ялилцлагадаа єєрийн шинэхэн нєхєр, америк хєл бємбєгийн тоглогч Том Брэйди (Tom Brady)-ийн талаар хууч хєєрч, хуучин найз залуу Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)-тойгоо ямар харилцаатай байснаа дэлгэн, ирээдvйд хэдэн хvvхэдтэй болох тєлєвлєгєєтэй байгаагаа ч дурьдаад єнгєрсєн аж.
Хадгалах
Дэлхийн хамгийн сайхан бvсгvйгээр шалгарч байсан, сэтгэл татах соронзон увидас, тэгш бие, тунгалаг царайгаараа эрчvvдийн сэтгэлийг булааж яваа цэл залуухан од, vзэсгэлэнтСкарлетт Йоханссон(Scarlett Johansson) нь 4-р сарын "Vogue" сэтгvvлийн нvvрийг ахин давтагдашгvй дур булаам тєрхєєрєє мялаасан байна.
За ингээд энгийн юм шиг хирнээ эгэлгvй эрхэмсэг болоод тєгс тєрсєн Скарлет Йоханссоны Vogue Paris (April 2009) сэтгvvл дээрхи зургуудыг танд хvргэж байна. Мєн та тvvний «Анти-Мэрилин-Монро» буюу “Эсрэг Мерилин Монро” сэдэвт зургийг хvлэн авах болно.
Хадгалах
Холливуудын сайхан бvсгvйчvvдийн бие цогцос бол байнга олны ахнаарлын тєвд байж, шvvмжлэл, бахдал, хэл ам, атаа жєтєєний дунд оршдог. Тэгвэл аливаа бvсгvй хvний бие бялдрын хамгийн дур булаам, анхаарал татам хэсэг нь цээж буюуХєхнь гэдгийг эрчvvдийн сэтгvvлийн цаг цагийн судалгаанууд харуулсаар ирсэн билээ. Харин саяхан Америкийн нэгэн алдарт сэтгvvл, Холливуудын хамгийн сайхан хєхтэй 10 хvvхнийг нэр цохон жагсаасан байна. Ингээд хамгийн сайхан хєхтэй, хамгийн алдартай бvсгvйчvvдийн жагсаалтыг зургийн хамт хvлээн авна уу.
Хадгалах
Эргэх цагийн эрхэнд оршдог хорвоод хуучиршгvй гайхамшиг гэж vгvй боловч,аливаа хvн хийсэн бvтээсэн, олны нvдэнд єртсєнийхєє хэрээр, нэр алдар нь тvмний дунд арай удаан дуурсагдаж, тэр хийрээрээ домог болсон нэгэн хэмээгддэг билээ.Харин энэ удаад дэлхийн улрагийн залуухан салбар болох рок попын ертєнцийг цагтаа донсолгож явсан, одоо ч алдартай хэвээр буй тэрхvv домог болсон хvмvvсийн энгийн хирнээ мартагдашгvй зургуудийг хамтдаа сонирхоцгооё. Эдний ихэнх нь хорвоогийн мєнх бусыг vзvvлсэн ч хойч vедээ их сургамж, урлагийн гайхамшигт мэдрэмжийг vлдээсэн билээ.
Хадгалах
Саяхан fashion тєрлийн сэтгvvлvvдийн мэргэжилтэнSimone Werleнь "Fashionista: A Century of Style Icons" хэмээх гэрэл зургийн гайхалтай цомог гаргажээ. Энэхvv цомог нь Мэрилин Монро (Marilyn Monroe), Вивьен Вествуд (Vivienne Westwood), Марлен Дитрих (Marlene Dietrich), Одри Хепберн (Audrey Hepburn), Дита Фон Тиз (Dita Von Teese), Бьорк (Bjork) мэтийн давтагдашгvй тєрх, хосгvй гоо vзэсгэлэн, алдар нэрээ дуурсгаж байсан болон байгаа цаг цагийн сайхан бvсгvйчvvдийн vзэсгэлэн тєгс бєгєєд дэгжин зургуудаас бvрджээ. За ингээд цомогт багтсан бvсгvйчvvдийн зарим зурагтай танилцаж, тэдний хээнцэр, эхэмсэг агаад дахин давтагдашгvй тєрхийг бахдацгаая.
Хадгалах
Америкийн супер модель, кино жvжигчинСинди Кроуфердсаяхан "Allure" сэтгvvлд зориулан нvцгэн зургаа авахуулсан байна. Дэлхийн хvvхнvvдийг фитнест “уруу татсан” хvн бол Синди билээ. Тэрээр 1966 онд тєрсєн ч цуцашгvй хєдєлмєр, хичээл зvтгэлийнхээ ачаар цэл залуу бvсгvй шиг тэгш, гуалиг биетэй нэгэн бєгєєд Дэлхийн хамгийн сайхан бvсгvйчvvлийн жагсаалтад дээгvvр байр эзэслээр байгаа нэгэн.Синди эрvvл хэв маягаар амьдарч ирсэн учраас шинэ залуу, сайхан оддоос дутахааргvй харагдаж, арчаагvй заримийг нь хол хаян, харц дээгvvр оршдог билээ. Ингээд хорин настнуудын ч атаархлыг тєрvvлсэн мєнхийн мэт залуу сайхан vзэмжит, домогт Синди-гийн нvцгэн зургуудыг сонирхоцгооё.
Хадгалах
Эмэгтэй хvний vс нь урт, ухаан нь богино бєгєєд сайхан байх тусмаа тэнэг байдаг гэсэн ойлголтыг хэмх эмвдэж, улс тєрийн тавцанд гялалзаж, олон бvсгvйчvvдэд vлгэр дуурайл нь болж яваа хvн бол Италийн сайдМара Карфаньяюм. 2008 оны 5 дугаар сарын 8-ны єдєр эрх баригчийн суудлаа эргvvлэн авсан, Сильвио Берлускони нь Италийн сайд нарын тэнхимийг шинэчлэн байгуулсан байна.Энэ удаад Берлускони нь тєрийн эрх барих дээд албанд дор хаяж 4 эмэгтэй улс тєрчийг оруулна гэсэн амлалтандаа хvрчээ. Ийнхvv Илатийн шинэ Засгийн Газрын бvрэлдэхvvнд боловсролын яамны сайд Мария Стелла Жельмини, хvрээлэн буй орчны яамны сайд Стефания Престижакомо, парламенттай харьцах албаны дарга Жоржа Мелони, тэгш боломж олгох албаны сайд Мара Карфанья нарын эмэгтэй албан тушаалтнууд багтжээ.
Хадгалах
Єндєр уулын орой нь хvчтэй салхинд царцавч, бєхийдєггvй гэдгийн vлгэрээр поп гvнж Бритни Спирс шvтэн бишрэгчиддээ эргэн ирээд удаагvй байгаа билээ. Тэрээр єєрийнхєє шинэ имиж, тачаангvй дvр тєрхєєрєє эрчvvдийн MAXIM сэтгvvлийн 4-дvгээр сарын шинэ дугаарыг чимэхэд бэлэн болжээ.Maxim сэтгvvл энэ сарын дугаартаа: «Britney Spears is back and hotter then ever» буюу “Бритни Спирс эргэн ирсэн. Гэхдээ урьд хожид vзэгдээгvй, тийм их тачаангуй болсон” гэсэн санааг уншигчиддаа батлах гэсэн зорилготой байгаа аж. Гэвч эл гэрэл зургуудад фотошоп маш их ашигласан гэдгийг нуух юун. Эрхэм та анхааралтай болгоовол засвар хийсэн хэсгvvдийг нь тодорхой харах болно.
Хадгалах
Хайрлана гэдэг хэцvv, хvн бvрт санасны зоргоор бvтэдгvй. Учир нь єгснийхєє хирээр буцааж нихэх шаардлагагvй. Энэ санаа тиймч оновчтой биш байж болох ч цаг яаж яс ажилдаг шиг л ажилдаг ажээ. Эсвэл бидний ахуйн хэрэгцээнээсээ татгалзахад хэр бэлэн байгаа эсэхээс хамаарч ажиллах ажиллахгvй байх нь шалтгаалдаг гэнэ. Нэр хvнд, эд хєрнгийн оргилд хvрсэн алдартнуудад материаллаг боломжийн хирээр хайрлах урлагт суралцахад хvндрэлтэй байдаг бололтой. Жилээс жилд дуулиант оддын салалтууд тоогоо нэмсээр л байна. Бvр зарим дурлалт хосууд маань хуримын єдєр хvртлээ хамт байж тэсээгvй тохиолдлууд ч байдаг. Ингээд бvгдээрээ хамгийн дуулиант салалтуудыг сонирхоё.
Хадгалах
Алдар нэр, гоо vзэсгэлэн, авъяас чадвараараа олон тvмнийг бахдуулж байдаг Холливудын алдарт бvсгvйчvvд нь элдэв баяр ёслолд оролцохдоо чамин ур хийцтэй тансаг брэндийн, дэгжин гоёлоороо уралдаж, ямагт гялалзаж явахыг эрмэлздэг гэдэг нь нууц биш ээ. Харин заримдаа жаахан хэтрvvлээд, нvцгэн шахуу явах нь элбэг. Хэтэрхий задгай даашинзаар дэгжирхсэн оддын зургийн цуглуулгыг дэлгэе.
Хадгалах
Арга билгийн хорвоод эмийн жаргал эрийн хайранд, эрийн жаргал эмийн хvндэтгэлд оршиж, илvv нь дутуугаа хамгаалж, дутуу нь илvvгээ уярааж явдаг билээ. Сайхан хайртай учирч атаархуулж амьдрах сайхан. Тэр тусмаа олны танил хvмvvс хоорондоо ханилж, бурхан адисласан мэт тохирсон хос хэмээгдэж тvмнийхээ нvдийг хужирлаж, сэтгэлийг нь баясгах нь атаархам. Гэтэл эр эм байтугай, эрvv толгой ч салдгийн vлгэрээр зохиосон амдрал бутарч, зорьсон сэтгэл хєрдєг нь юутай уй вэ…
Хадгалах
"Forbes" сэтгvvл дэлхийн хамгийн баян хvмvvсийн ээлжит жагсаалтаа гаргажээ. Эл сэтгvvлд бичсэнээр, Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Тэрбумтангуудын клуб-ийн гишvvдийн нийт хєрєнгє 4.4 триллион доллараас 2.2 триллион хvртлээ буурсан гэдгийг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд баталж байна. Тvvнчлэн, урьд нь 1125 гишvvнтэй байсан дээрхи клуб нь єдгєє 793-хан хvнтэй болжээ. За ингээд Forbes сэтгvvлийн 2009 оны дэлхийн хамгийн баян хvний жагсаалтын тэргvvн эгнээн дэх 10 хvнтэй танилцацгаая.
Хадгалах