Бид бvхний хайрлаж, хvндэлж явдаг тайц дэлгэцийн алдартнуудын эгч дvv нартайгаа авахуулсан сонирхолтой фото агшинуудыг толилуулах гэж байна. Хараад байсан ёстой л адилхан юм даа. Манайханы хэлдгээр "Тєрєл хvний тєсєє нэг"-ээ гэж... энд бас бага зэрэг алдаа гарсан байж магадгvй шvv. Орчуулга дээр эгч дvv гэдгийг нэг утгаар бичсэн байсан учир царайг нь харж байгаад бичсэн тохиолдол нилээд хэд байгаа учир алдаа байвал сэтгэгдэл дээр сануулаарай гэж хvсье.
Хадгалах
Хамгийн гайхалтай хvмvvсийн оролцдог, дээд хэмжээний арга хэмжээн дээр хvртэл хэн нэгэн нь заавал ямар нэгэн байдлаар бvтэлгvйтдэг нь vнэн юм шvv. Энэ жилийн алдарт "Grammy Awards" дээр л гэхэд алдарт Beyonce “эгч”- ээсээ юугаараа дутахав гэсэн шиг л дєрвєн “алтан микрофоны эзэн болоод авсан залуухан бєгєєд авъяаслагТейлор Свифтнь хэвлэлийнхэнтэй сэтгэгдлээ хуваалцдаг танхимд шагналын нэг барималаа алдан унагаажээ. Дэлхийн хэмжээний шагналыг нэг дор дєрвєєр нь авна гэдэг бяцхан бvсгvйд арай ахадсан зvйл болсон гэдгийг батлав уу, эсвэл танхил бvсгvйн гарт дєрвvvлээ багтсангvй юу, ямартай ч унасан хvндэт шагнал нь тэр дороо хугарч, эвдэрсэн байна. Харин гэрэл зурагчид ийм “завшаантай” vзэгдлийг яаж алгасахав, мэдээж бvх vйл явцыг дэс дарааллаар нь хальсанд буулгажээ. Ингээд vзэгч та хараад баясаж, гутрахын алиныг нь мэдрэхийг би таашгvй ч, ямартай ч vз гэж нvд заяасан хойно ийм нэгэн бяцхан бvтэлгvйтэл болсныг танд сонирхуулж байгааг минь хvлээн авна уу.
Хадгалах
Єчигдєрхєн бид бvхний сонорт "Их аварга Дагвадорж зодог тайлжээ" гэсэн цєєхєн боловч товч тодорхой сэтгэл эмтэлж, зvрх зvссэн мэдээ хvрсэн билээ. Хvн бvр л худлаа байлгvй дээ, Vнэн vv, Яагаад ийм зvйл болчив оо гээд бvгд харамсаж, муу сайн япончуудын хийсэн ажил гээд л тvvнийг хайрлаж хvндэлж явдаг бvх хvмvvсийг "шок"-нд оруулсан vйл явдал єрнєєд байна. Надад vнэхээр харамсалтай байна, шуудхан хэлэхэд тvvнийг ийм байдалд оруулсан хvмvvст vнэхээр дvргvй ч хvрч байна. Саяхан би Монголынхоо мэдээллийн хэрэгсэл болон гадаадын сайтууд дээр тавигдсан Дагвадоржынхоо тухай бичлэг болон зургуудыг дахин дахин хараад єєрийн эрхгvй уйллаа. Ямартай ч та бvхэндээ єєрийн vзсэн харсан мэдээллvvдийг багцлан эх сурвалжын хамт хvргэе. МЖБХ-ны ерєнхийлєгч Х.Баттулга сайдын хэлснээр "Японы сумо Монголын их аваргад гутамшигтайгаар ялагдлаа" гэдгийг дахин дахин давтмаар байна.
Хадгалах
Гэрэл зургчин Chris Buck нь дэлхийн алдартнуудтай усны дусал шиг адилхан хvмvvсийн зургийг маш хєгжилтэй, сонирхолтой байдлаар хальсанд буулгаж, “Isn't” гэдэг нэрийн доор багцалжээ. Нэг хvн ахин давтагдашгvй байдаг хэдий ч хэдэн тэрбум хvмvvсийн дотор хоорондоо бага зэргийн тєстэйнvvд нь байх шvv дээ. Харин алдартай одуудтай тєстэй хvмvvс тэрхvv адил талаа бага зэрэг хєгжvvлж, байр байдал, vйл хєдлєлийг нь яг дуурайхад л хэсэг хугацааны сургуулилтын эцэст амьд “хуулбар” нь болж чаддаг бололтой. За ингээд эндээс та бvхэн хvvхэлдэйг усан санд норгож байгаа Анжелина Жоли болон ваннан дотроо тоглоомон цэргvvдээр тоглож байгаа Билл Гейтс-ээс авахуулаад олон алдартнуудын хєгжилтэй тєрхийг олж харах болно. Мэдээж эд бол тухайн одод єєрсдєє биш, харин дуураймалууд нь юм.
Хадгалах
Таны цээжинд бодит амьдралаас дэндvv тасархай диваажингийн мэт мєрєєдлийн нуга єнгє алаглан оршиж, толгойд тань гайхалтай бизнес тєлєвлєгєє орж ирчихээд хэнтэй хуваалцаж, хэнээс зєвлєгєє авахаа мэдэхгvй байна уу? Тийм тохиолдолд єєдрєг сэтгэлгээтэй эрхэм таныг єєрсдийнхєє тvвшинд татан буулгахыг хvссэндээ мєрєєдлийг тань унтраах сєрєг сэтгэлгээтнvvдийн оронд баян тансаг, гэгээлэг хvмvvст хандахыг илvvд vзнэ биз ээ. Тэгвэл та алдарт Дональ Трамп-руу залгаад асуучих. Учир нь тэрээр сэрvvн байгаа цагтаа єєрлvv нь залгасан хэнд ч алтан цагаа зарцуулж, гайхалтай бизнес тєлєвлєгєєнд нь хєрєнгє оруулалт хийхээсээ татгалздаггvй саятан юм. Тvvн шиг єшєє есєн Дэлхийн хэмжээний алдартнууд бий. Та мєрєєдлєє дэврээж, ухаанаа хурцалсан vедээ эдгээр хvмvvсрvv утас цохиход vз, эд хэзээ ч єєрийг тань тєвєгшєєхгvй гэнэ шvv. Хамгийн гол нь ухаалаг, чинээлэг, чадалтай хvнрvv ярьж байгаа тул олон хvнд тус болохоор, алсын хараатай санааг сэдсэн vедээ л залгах хэрэгтэй байх.
Хадгалах
Дэлхий нийтийг єнгєрсєн саржингаа шуугиулж, байгаль эхээ хайрлах сэтгэлийг єдєєж, гариг алгасаагvй хайр дурлалын уярам тvvхийг сая сая хvмvvст хvvрнэн мэдрvvлэхийн сацуу итгэл дvvрэн зориг зvрхтэй байсан цагт амьдрал хэзээ ч хэнээс ч нvvрээ буруулдаггvй болохыг мєн байгаль хvн хоёрын уялдаа холбоог гайхалтайгаар дvрслэн харуулсан “Аватар” киног vзээгvй хvн ховор биз ээ. Тэгвэл тэрхvv ер бусын уран бvтээлд дvрслэгдсэн vзэсгэлэнт Пандора гаригийн гурав орчим метр єндєртэй цэнхэр арьс бvхий, оюун ухаант бодгалиудад та бидний хамгийн сайн мэдэх алдартнуудыг хувиргавал ямаршуу “аваторууд” гарч ирэх бол?... Ингээд энэхvv сонирхолтой бєгєєд хорхой хvргэсэн асуултад хариу єгсєн фото цуглуулгыг танд хvргэж байна. Ихэнхи хvмvvс “аватар” болохоороо илvv царайлаг харагдаж байна гээч. Vvнээс vзэхэд уг киноны найруулагчид ч харийн орны сонин бvтэцтэй хvмvvсийн тєрхийг сайн боловсруулж гаргасан нь харагдаж байгаа нь энэ гэлтэй.
Хадгалах
Амьдрал яавч зєєлєн тоглоом биш болох нь мэдрэгдэж, мєнгєгvй л бол єєдєєс инээх нь битгий хэл хичнээн хичээвч тоож харах ч хvн ховор болохыг ухаарах vе хэн бvхэнд хаяа хаяа тохиолддог. Яг тийм vедээ бид “Надад америкад ч юм уу дэлхийн хаа нэгтээ нэгэн баян эмээ эсвэл бvvр холын хамаатан байдаг байсан ч болоосой. Тэгээд тэр настай хамаатан маань нас барахдаа, надад их хэмжээний хєрєнгєє гэрээслvvлж vлдээгээд...”- гэх мэтчилэнгээр мєрєєдєх нь цєєнгvй. Энэ бол мэдээж хоосон, бvтэшгvй, бас зарим талаараа бvvр хор хєнєєлтэй гэж хэлж болохоор мєрєєдєл билээ. Тэгвэл хачин сонин нь барагддаггvй алаг хорвоо дээр хамаатан садан ч биш, зарим нь бvvр огт танихгvй, зарим нь бvvр ямар ч хамааралгvй хvнээс, маш их хэмжээний хєрєнгє мєнгийг тун санамсаргvй байдлаар євлєн авсан хvмvvс олноороо байдаг ажээ. Тиймээс та бvхэнд яг ийм аз нь гийсэн хvмvvсийн талаар, ер нь маш санаанд оромгvй гэрээслэл, єв залгамжлалуудын тухай хамгийн сонирхолтой 10 баримтыг хvргэхээр бэлтгэлээ.
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт зориулж, уран бvтээлvvдийг нь шимтэн vзэж, алхаа гишгээ, амнаас нь гарах vг бvрийг алгасалгvй ажиглан, хамгийн ихээр хайрлан хvндэлдэг алдартнуудын тань жинхэнэ тєрхийг лааны тосон дуураймалуудтай нь харьцуулсан зурагнуудыг хvргэж байна. Зарим нь бvvр єєлєхийн аргагvй бодит болж, аль нь жинхэнэ аль нь хуурамч вэ гэдгийг нь ялгахад тун хэцvv ажээ. Харин ганц нэг нь л эзнээсээ арай єєр болсон байна. Аль нь арай биш байгааг уншигч та харааны хурцаараа шvvн тунгаана биз ээ. Ер нь ихэвчлэн л жинхэнэ эзнээсээ арай илvv царайлаг, єє сэв багатай болсон харагдана. Амьд болж тєрснийх, алдартнуудтай биеэрээ уулздаггvй юм аа гэхэд лаан барималынх нь дэргэд зургаа авахуулж vзэх юм сан. Мєрєєдєхєд мєнгє тєлєх биш, яадаг юм бvvр єєрєє ийм дуураймал хийлгээд нэр тєртэй сайхан амьдрахсан. Том мєрєєдєл том амьдралын бий болгодог гэдэг байх аа. Єдий байна даа гэж санаа алдан суухын оронд ханцуйгаа шамлаад амжилтын тєлєє тэмцэж, “хэзээ нэгэн цагт ийм дуураймал єєртєє хийлгэтэл амьдрана даа” гэсэн зорилго урьдаа тавиад, урагш тэмvvлээрэй гэж таныг бас єєрийгєє уриалмаар байна. Харин одоо алдартнуудын тєрхийг тосон барималуудтай нь харьцуулан сонжицгооё. Аль нь жинхэнэ нь байна?...
Хадгалах
Холливуудын нэрт жvжигчин Орландо Блvм (Orlando Bloom) нь Агнесс Дин (Agyness Deyn) -тэй хамтран ХятадынMe & Cityбрэндийн 2010 оны хаврын чиг хандлагыг тодорхойлсон шинэ цуглуулганых нь нvvр царай болж ажиллажээ. Тэдний зургийг алдартнуудын хєргєєр мэргэшсэн гэрэл зурагчин Терри Ричардсон (Terry Richardson) хальсанд буулгасан байна. Ерєнхийдєє хоёр алдартан маань аз жаргалтай шинэхэн хосын дvрийг гаргажээ. За ингээд чадварлаг гэрэл зурагчны нvдээр Орландо Блvм, Агнесс Дин хоёр хэрхэн дурлалт хос болсныг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Єєр хэн нэгэнтэй яг нэг брэндийн, тєстэй буюу ижил загвартай хувцасаар “ижилсэх” гэдэг бол ихэнхи бvсгvйчvvдийн хувьд хар дарсан зvvд, аймшигтай “уй гашуу” мэт санагддаг цагт бид амьдарч байна. Тэр тусмаа алдартай одод бол цаг хором бvрт олны дунд гялалзаж, хэнбугайгаас ч болов ялгарч, єєрийнхєєрєє цацран гэрэлтэх дуртай хvмvvс шvv дээ. Тэдэнд ямар мєнгєгvйн зовлон байх биш, зєвхєн єєртєє зориулаад хувцас захиалаад хийлгэчихнэ. Тэр занг нь олон тvмэн ямар мэдэхгvй биш, vргэлж тэднээс шинэ соргог, ахин давтагдашгvй дvр тєрхийг хvлээдэг билээ. Гэтэл харамсалтай тансаг, чамингийн дээд болсон Холливуудын бvсгvйчvvлд хvртэл яагаад ч юм бусадтай адилхан хувцаслаж, олны нvдэн дээр “пактлах” тохиолдол тvгээмэл гардаг бололтой. Гэхдээ аз болж, адилхан байсан ч гэсэн, тухайн хувцасыг хэнд нь илvv сайхан харагдаж байгааг ялгаж салгаж харах нvд, дvгнэх эрх нь бидэнд байна шvv дээ. Ингээд адилхан хувцасласан оддын фото цуглуулгыг сонирхож, ижилссэн хоёрын хэнд нь тухайн гоёл илvv цохиж байгааг сонжицгооё.
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт зориулж, тvмний анхаарлын тєвд байдаг, хэн бvхний сайн мэдэх алдартнуудыг тєрєл бvрийн арга хэмжээн дээрхи хачирхалтай хувцасласан тєрхvvдийг хvргэж байна. Энд янз бvрийн кино наадам, хєгжмийн шагнал гардуулах ёслол, загварын шоу, хvндэтгэлийн хvлээн авалт, буяны арга хэмжээ, гала концерт гээд олон тєрлийн vйл ажиллагаан дээр хvрэлцэн очсон оддын дундаас хамгийн хачин, нvдэнд нэг л багтаж єгєхєєргvйгээр хувцасласангуудыг нь та олж харах болно. Арван хуруу тэгш хvн гэж байдаггvй тул, хамгийн стиллэг, ганганд тооцогддог алдартнууд хvртэл алдаа гаргадаг ажээ. Хvн бvхнийг гайхшруулж, зарим нь бvvр дооглуулахаар хувцасласан хэдий ч камерийн єєдєєс итгэл тєгс харц чулуудах энэ хvмvvсийн талаархи энэхvv нийтлэл маань таныг хєгжєєгєєд зогсохгvй, чулуунд бvдэрчихээд уйлаад суух биш, харин хурдхан хєл дээрээ босчихоод гайтай тэр чулууруу эргэж хараад инээх хvч чадлыг, итгэл найдварыг танд бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Алдартай хvмvvсийн даравч дардайж булавч бултайдаг мєн чанар, олны дунд ам дамжин яригддаг зарим сул талуудыг нь рентген туяаны тусламжтайгаар харуулсан мэт гайхалтай хєгжилтэй, хоржоонтойгоор эвлvvлж, янзалсан фото цуглуулгаар уншигч таны чєлєєт цагийг “амталж” байна. Vvнийг хийсэн хvн нь оюунаа чамгvй зарж, нилээн их хєдєлмєрлєсєн байх даа. Одод гэлтгvй хvн хvнийг хаанаас ч харсан мєн чанар болон бусдаас нуухыг хvсдэг зарим нууцуудыг нь ингэж ёжтойгоор илчлэн харуулдаг рентген шил юмуу тєхєєрємж байдагсан бол энэ хорвоо нэг бодлын сонирхолтой, нєгєєтэйгvvр аймшигтай байх байсан болов уу. Ямартай ч чєлєєт цагаа хєгжилтэйгєєр єнгєрvvлэхэд сайхан нэмэр болохуйц боломжийн нийтлэл байна.
Хадгалах