АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Жинхэнэ болон фотошопдсон Мадонна

Vvлэн чєлєєний нар шиг vзэгдээд єнгєрдєг залуу нас Мадоннагийн хувьд бол эцэс тєгсгєлгvй мэт удаан vргэлжилсэн. Тэрээр арван наймт байхаасаа авахуулсаан ер бусын зоримог стиль, тачаангуй тєрх, хvчирхэг хоолойгоороо амьд домог болж чадсан нэгэн билээ. Гэвч ямар ч алдар нэр, эд хєрєнгє, хосгvй авъяас, євєрмєц зан тєрх нь цаг хугацааны хуулийг хэзээ ч давдаггvй ажээ. Ингээд бvгдээрээ зvрхний гvнд дуугаараа, тєрхєєрєє, зоримог шийдэмгий авираараа хадагдсан энэ домог шиг эмэгтэйн фотошопдсон болон эгэл vеийн гэрэл зургуудыг нь харьцуулан харцгаая. Тvvний мууг vзэх гэсэнгvй, зvгээр л цаг хугацааны ємнє євдєг сєхрєн бууж єгєх гэсэн юм аа.
Жинхэнэ болон фотошопдсон Мадонна Хадгалах

Мерилин Монрогийн нийтэд харуулж байгаагvй зурагнууд

20-р зууныг ер бусын гоо vзэсгэлэн, тааварлахын аргагvй зан араншингаараа гайхшруулан бишрvvлж, алдар нэр, євєрмєц тєрхєєрєє зуун дамнан дурсагдаж, цагийн тоосонд дарагдалгvй домог болон мєнхєрсєн эгэл бус шаргал vст энэ бvсгvйгээс хорвоогийн эрчvvд, хvvхнvvд хэзээ ч удахгvй байх аа. Тvvний нэрийг нь сонссон чих танил дvрийг нь нvдэндээ ургуулан дэлдийдэг, тvvний дvрийг нь vзсэн хvн тайлагдашгvй нууцлагдмал соронзон хvчинд автан харцаа салгаж чадалгvй єєрийн эрхгvй алмайрдаг билээ. Ингээд Мерилин Монро хэмээх энэхvv цагийг эзэлсэн цуутай сайхан бєгєєд, хачирхалтай бvсгvйн олны хараанд тєдийлєн єртєж байгаагvй амьдралын фото агшнуудыг тантай хуваалцаж байгаадаа баяртай байна. Тvvнтэй холбоотой бvхэн хэний ч анхаарлыг татдаг нь хамгийн гайхалтай...
Мерилин Монрогийн нийтэд харуулж байгаагvй зурагнууд Хадгалах

2010 оны Америкийн хамгийн баян хvмvvс

“Forbes” сэтгvvлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтад дээгvvр байранд багтдаг тэрбумтангууд энэ жил улам баян болж, бэл бэнчингээ 8%-иар єсгєсєн байна. Ингээд улирагч оны хувьд ямар аавын хvv дэлхийн толгой баячуудын жагсаалтыг тэргvvлж, насаараа хураасан хєрєнгєнийхєє хэмжээгээр “Forbes”-ын хуудаснаа бичигдсэнийг сонирхоцгооё. Гэхдээ энд зєвхєн америкийн баячуудыг танилцуулсан байгаа.
2010 оны Америкийн хамгийн баян хvмvvс Хадгалах

Оросын сайхан бvсгvйчvvдийн фотошдоогvй тєрх

Хаа газрын алдартай бvсгvйчvvvдийн хамгийн сайн найз нь будагнаас гадна фотошоп болсон гэдэгтэй хэн ч маргахгvй. Тэд бvгд гял цал сэтгvvлийн хуудаснаа, сурталчилгааны зурагт хуудсан дээр ямагт тєгс тєгєлдєр харагддаг. Мэдээж шоу бизнесийн ертєнцєд хєл тавьсан хэн бvхэн гоо сайхан, биеийн галбиртаа дээд зэргээр анхаарал тавьдаг. Тэгэхээс ч єєр аргагvй билээ. Учир нь урлаг нь хvнээс тєгс тєгєлдєр байхыг шаарддаг билээ. Тэгвэл хvн л болж тєрсєн болохоороо урлагийн одууд ч гэсэн дутагдал, єє сэвтэй байдаг. Тиймээс тэдний хамгийн сайн найз нь фотошоп байхаас єєр аргагvй. Ингээд оросын сайхан бvсгvйчvvдийн фотошопдсон болон энгийн тєрхvvдийг нь харьцуулан харцгаая. Магадгvй холливуудын биш, хойд хєршийн одуудын талаар єгvvлж байгаа болохоор энэхvv нийтлэл маань уншигч танд сонирхолтой санагдах биз ээ.
Оросын сайхан бvсгvйчvvдийн фотошдоогvй тєрх Хадгалах

Мэс засал хийлгэх донтой болсон Алисия Дювалийн зовлон

Британий нэгэн нэрт загвар ємсєгч Алисия Дюваль гэгч нь бусад алдартай бvсгvйчvvдийн хувийн нууцаа чанад хадгалдаг жишгээс няцаж, хэвлэл мэдээллийнхэнд хамаг зовлонгоо тоочин, бvсгvйчvvдэд хатуу сургамж болохуйц хувь заяагаа илэн далангуй хvvрнэжээ. Тэрээр гоо сайхны мэс заслыг ямар аймшигтай зvйл болохыг нь олонд єєрєєрєє жишээ татан ярьсан байна. Алисия-гийн The Independent сэтгvvлд єгсєн ярилцлаганаас сийрvvлбэл: “Дэндvv олон удаа мэс заслын ширээн дээр хэвтсэн болохоороо одоо миний биеийн бараг тал хэсэг нь ямар ч мэдрэмжгvй болсон. Миний гэдэс, зvvн хєх, баруун шуу  мэдрэлгvй юм шиг л байгаа. Гэхдээ би єнєєдєр хvртэл гадаад тєрхєндєє сэтгэл хангалуун байж чаддаггvй. Тиймээс ахин гоо сайхны ямар нэгэн хагалгаанд орохгvй гэсэн баталгаа надад байхгvй гэж хэлж болно. Яваандаа бараг л мэс засал хийлгэхийн дон шvгэлсэн би хэдэн удаа биендээ мэс хvргэсэнээ ч санахгvй байна. Гэхдээ ямар ч байсан зуугаас олон удаа гэдэгтээ бvрэн итгэлтэй байна. Хєхєє л гэхэд 15 удаа янзлуулж, хамар, нvдээ засуулан, арьсаа удаа дараа татуулсан.” -гэж vнэнгээ єчжээ. Одоо британий эмч нар тvvнд ахин vйлчлэхээс татгалзаад байгаа аж. Тиймээс энэ бvсгvй тєгс тєгєлдєрлvv хэт тэмvvлсэн гашуун шуналаа євєртлєн АНУ-ыг зорихоос єєр аргагvй болсон гэнэ.
Мэс засал хийлгэх донтой болсон Алисия Дювалийн зовлон Хадгалах

Алдартай бvсгvйчvvдийн хамгийн vзэсгэлэнтэй зурагнууд

Алс холын огторгуйн чанадад олон єнгєєр солонгорон гялалзах тэнгэрийн ододтой зvйрлэгдмээр оршиж, амьдарч чадаж байгаа хамгийн алдартай, хамгийн чинээлэг, хамгийн авъяаслаг, бас хамгийн vзэсгэлэнтэй бvсгvйчvvдийн дээд тєвшний гэрэл зурагчны хальсанд буулгасан тєгс тєгєлдєр агаад ер бусын фото агшнуудаар тольдогч таны мэлмийг мялааж байна. Тоолоход бэрхшээмээр олон зурагтай энэхvv нийтлэл маань танд гоо сайхныг жинхэнэ утгаар нь мэдрvvлж, нэгэн ер бусын сайхан мэдрэмжийг бэлэглэх болно. Ингээд хамгийн сайхан хvмvvсийн хараагаа салгахын аргагvй фото ертєнцєєр хєтлєгдєцгєєе.
Алдартай бvсгvйчvvдийн хамгийн vзэсгэлэнтэй зурагнууд Хадгалах

Жижигхэн хєхтэй хамгийн дур булаам бvсгvйчvvд

Америкийн Complex сэтгvvлйинхэн Дэлхийн шоу бизнес дэхь хамгийн жижигхэн хєхтэй боловч хамгийн тачаангуйд тооцогддог бvсгvйчvvдийн жагсаалтыг гаргажээ. Цээжинд багтаж ядах том цээжтэй байх нь эмэгтэй хvний тачаангуй байдлын гол бэлэгдэл гэж ихэнхи хvн vздэг билээ. Эрчvvд зєвхєн том хєхтэй бvсгvйчvvдэд л илvv дуртай гэж бид ойлгодог. Гэтэл Complex сэтгvvлийн энэхvv жагсаалд багтсан vзэсгэлэнтэй бvсгvйчvvд дээрх ойлголтыг єєрийн оршихуйгаараа няцааж, єєрсдийн жижигхэн бєгєєд хэлбэрлэг хєхєє хэзээ ч голдоггvй гэдгээ харуулдаг. Хоёр шийгуа зvvчихсэн юм шиг том хєх л заавал дур булаам, тачаал єдєєм байх албагvй гэдгийг энэ бvсгvйчvvд баталж чаджээ. Ингээд та бvхэнд жижигхэн хєхтэй боловч, хамгийн сайхан бvсгvйчvvдийн жагсаалтад багтсаар байдаг 10 эмэгтэйг танилцуулж байна. Эндээс vзэхэд эмэгтэй хvн єєртєє арчаатай, эмэгтэйлэг, бас єєртєє итгэлтэй байж чадвал сайхан байх тийм ч хэцvv биш юм шиг санагдсанаа нуух юун.
Жижигхэн хєхтэй хамгийн дур булаам бvсгvйчvvд Хадгалах

Muppet Show-ны хvvхэлдэйнvvдийг алдартнуудтай адилтгавал

Алдарт Muppet Show – ны хvvхэлдэйнvvдийг алдартнуудтай адилтган харьцуулсан сонирхолтой нийтлэлийг хvргэж байна. Энэ киног vзэх дуртай болон хайрлаж хvндэлж явдаг жvжигчидээ хараад сэтгэл дулаахан сайхан мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна. Зарим нэг нь vнэхээр адилхан байна шvv.
Muppet Show-ны хvvхэлдэйнvvдийг алдартнуудтай адилтгавал Хадгалах

Леди Гага-гийн махан даашинз

Анхандаа энэ бvсгvйн хэтэрхий гаж хэв маягийг дээд доодгvй элдвээр шvvмжилж, дууных нь сайханд дурлах боловч, хэтэрхий эрээ цээргvй, хэтэрхий эгэл бус зан байдал нь олныг дургvйцэхэд хvргэж байсантай хэн ч маргахгvй. Тэгвэл одоо байдал эсрэгээрээ эргэж, поп ертєнцєд тэсрэлт хийн гарч ирснээсээ хойш хоёр, гурав дахь жилээ дараалан гайхалтай амжилтыг vзvvлж байгаа Гага-г хvн бvхэн хvндлэн бишрэх болж, стилийг нь хvртэл дуурайгчид маш олон болжээ. Єєртєє итгэлтэй л байж чадвал цаг хугацаа бvхнийг харуулна гэдэг нь л энэ байх даа. Заримдаа бvvр Леди Гага-гийн хvний санаанд оромгvй хувцаслалт, ер бусын шинэ уран бvтээлийг нь тэсэн ядан хvлээх сэтгэл тєрдєг болсон гээч. Тэрээр олон хvний хvлээлтийг талаар єнгєрєєлгvйгээр, 9 сарын 12-нд болсон MTV Music Awards-ын vеэр махаар хийсэн даашинз ємсєж, дуулиан тарьжээ. Ингээд бvгдээрээ хамтдаа Гага-гийн зvvдэнд ч оромгvй гангараа єєрт нь хир зохисныг сонжицгооё.
Леди Гага-гийн махан даашинз Хадгалах

Киану Ривзын тєрсєн єдєр ямар болсон бэ?

Дэлхийн хамгийн азгvй алдартан гэлцэх болсон Киану Ривз нь саяхан буюу 9 сарын 2-нд Нью-Йорк хотод тун єрєвдєлтэй байдлаар тєрсєн єдрєє тэмдэглэж байгаад паппарацийн дуранд єртжээ. Тэрээр алганд багтчихмаар бяцхан бялуун дээр ганц ширхэг лаа асаачихаад, гудамжинд сууж, єєрєє єєртєє нас нэмсний баяр хvргэн, тэрvvхэн тэндээ тэмдэглэж байгаа нь vнэхээр єр євтгємєєр. Гэхдээ аз болж, Холливуудын сайхан залуугийн маань аж байдал тийм муу биш байгаа гэнэ. Зурагнаас харахад л сахалаа хусчихсан, нилээн жин хаясан нь илт байна. Мєн тэрээр анхныхаа хамгийн том дvрийг авч байсан “Билл, Тэд хоёрын адал явдал” –ын зохиогчийн эрхийн ажилд vргэлжлэн оролцохоор гэрээ хийж байгаа бєгєєд удахгvй нэгэн бvтээлийн гол дvрд тоглож магадгvй ажээ. Магадгvй цагтаа цалгиж явсан холливуудын сайхан залуусын нэг маань удахгvй бvтээх дvрдээ бэлтгэн, ингэж суусан байж ч мэднэ.
Киану Ривзын тєрсєн єдєр ямар болсон бэ? Хадгалах

Дэлхийн улс тєрчдийн хєгжилтэй тєрхvvд

Дэлхийн цаг цагийн хамгийн нєлєє бvхий улс тєрчид ч гэсэн хvн л юм болохоороо алиа марзан зан гаргаж, хєгжилтэй царайтайгаар фото зургийн хальсанд буух тохиолдол гардаг нь мэдээж. Тэр тусмаа байнга олны анхаарлын тєвд байж, дуран мкрофоны “бай” болж явдаг тэдний жаахан болгоомжгvй хєдєлгєєн, нvvрний єчvvхэн алиа хувиралыг хальсанд буулгах шиг амархан зvйл гэж vгvй. Ингээд бvгдээрээ дэлхийн хамгийн алдартай улс тєрчдийн хєгжилтай байдлаар хальсанд буусан тєрхvvдийг тайлбарын хамт хvлээн авцгаая.
Дэлхийн улс тєрчдийн хєгжилтэй тєрхvvд Хадгалах

Сая долларын vнэтэй vс засалт

“Питсбург Стиллерс” багийн хєлбємбєгчин Трой Поламал нь єєрийн ер бусын vсээ нэг сая доллараар даатгуулах гэж байна. Тэрээр тєрєлх нутаг болсон Самоа арлынхныхаа ёс заншлыг дагаж, арав гаруй жил vсэндээ ганц ч удаа хайч хvрээгvй гэдгээ хэлжээ. Трой-ын vс нь одоо бараг 90 см урттай юм байна. Тvvний єрсєлдєгчид багийнхан тоглолтын vеэр vснээс нь зуурч, зулгаан байнга гэмтэл учруулдаг тул тэрээр ийм алхам хийхэд хvрчээ. Жишээлбэл 2006 оны нэгэн тэмцээний vеэр єрсєлдєгч багийн нэгэн тоглогч Трой-ын vснээс нь зулгаан унагааснаар хvнд бэртэл учруулж, тэмцээн зодооноор єндєрлєсєн удаатай аж.
Сая долларын vнэтэй vс засалт Хадгалах