АЛДАРТАЙ ХҮМҮҮС

XX зууны цуутай хvмvvс болон тэдний булш, бунхан

Гоо vзэсгэлэн, ертєнцийг vзэх vзэл, амьдралын хэв маяг, эд хєрєнгє, сэтгэхvйн цар хvрээ, авъяас билэг зэрэг олон чанараараа бусдаас онцгойрон ялгарч, тvмэн хvний зvрхэнд тvймэр тавьж явсан хамгийн алдартай зарим хvмvvсийн амьд ахуй цагийнх нь дvр тєрх болон таалал тєгссєнийх нь дараа оршуулсан газрынх нь зургуудыг зэрэгцvvлэн тавьсан нэгэн сонирхолтой фото тєслийг танд хvргэж байна. Бvх зvйл хоосон чанартай бєгєєд тєрєх vхэх хэмээх хоёр vнэний хооронд алдар нэр, эд хєрєнгє, авъяас чадвар бол юу ч биш гэдгийг харуулсан гашуун хирнээ хєдлєшгvй vнэнийг мэдрvvлсэн нийтлэл ажээ.
XX зууны цуутай хvмvvс болон тэдний булш, бунхан Хадгалах

Обамагийн нєхєрсєг нудрага

Энэ цагийн доорх АНУ-ын ерєнхийлєгч Барак Обама нь албан ёсны уулзалтаас бусад тохиолдолд бvх хvнтэй нэгэн маш євєрмєц маягаар мэндэлдэг. Тэрээр гар барьдаггvй, тэвэрдэггvй, харин “нудрага хайрладаг” ажээ. Ихэвчлэн сагсан бємбєгийн тамирчид л ийм маягаар хоорондоо мэндэлдэг нь аажмаар Америкийн ард тvмний дунд, цаашлаад дэлхийн залуусын дунд тvгээмэл тархсан билээ. Ямартай ч их гvрний тєрийн тэргvvний ямар ч албан ёсны шинжгvй мэндчилгээний дvр зургуудын цуглуулгыг таны чєлєєт цагт зориулан хvргэж байна. Энэ хvнээс сурч мэдэх юм мєн ч их байна даа (нудраган мэндчилгээг нь хэлээгvй шvv).
Обамагийн нєхєрсєг нудрага Хадгалах

Оддын ховор зургууд (14-р хэсэг)

Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс тєр, шинжлэх ухааны салбарт нэрээ мєнхєлж чадсан алдар цуутай хvмvvсийн тэр болгон тааралдаад байдаггvй "Ховор зургууд" -аас та бvхэндээ vргэлжлvvлэн хvргэж байна. Олон сая хvмvvсийн хайр хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу зандан насыг туулсан бєгєєд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад  лав эдгээр зургуудаас Сара Жессика Паркер болон галууны дэгдээхэй хоёрын дэгжин тєрх, Гвен Стеффанигийн эгэлхэн тєрх, Ален Делоны сонирхолтой хобби, Роберт Де Нирогийн залуу халуун нас, Дастин Хоффман, Мерил Стрип хоёрын гал халуун хайр, Софи Лорений ээлжит vзэсгэлэн, дэгжин Том Хэнкс, эгдvvтэй Дрю Берримор, Грейс Жонсын галзуу агшин, залуу Теодор Рузвельт, Ален Делон болон Роми Шнайдер хоёрын хооллож буй агшин, хvчтэй Ванесса Редгрейв, цэцгэнд дарагдсан Элвис, охин насны омгосон тєрх Кристен Стюарт, хагас нvцгэн Марго Хэмингуэй, vзэсгэлэнт Жоли, алиа хошин Стив Мартин нарын тєрхvvд их таалагдлаа. Харин таны сэтгэлийг ямар зураг илvv их татаж байна?...
Оддын ховор зургууд (14-р хэсэг) Хадгалах

Дэлхийн хамгийн сайхан 35 жvжигчин бvсгvй

People цахим хуудаснаас явуулсан санал асуулгын vр дvнд доорхи 35 бvсгvй нь 20 болон 21-р зууны хамгийн сэтгэл булаам жvжигчдээр шалгарчээ. Эдгээр бvсгvйчvvд vнэхээр кино урлагийн тvvх болон оршихуйн жинхэнэ гялалзсан шигтээ, гэрэлтсэн одууд ажээ. Энэхvv жагсаалтад Шарон Стоун, Моника Беллучи, Скарлетт Йоханссен, Орнелла Мутти, Брижит Бардо нарын жинхэнэ цуутай хvvхнvvд багтаагvй байгаад жаахан сэтгэл гонсгор байгаагаа нуугаад яах вэ. Та ч гэсэн надтай санал нийлэх байх. Гэхдээ олон хvний санал эдгээр 35 бvсгvйг жинхэнэ зvрх сэтгэлийг булаагчид хэмээн онцолсон байна. Та ч гэсэн шилдгvvд гэдгийг нь хvлээн зєвшєєрєх байх. Мєн хvн хvний vзэл бодол єєр тул тус тусын шvтээнvvд нь хэдийгээр ямар нэгэн жагсаалтад багтаагvй байлаа ч гэсэн зvрхэн дотор нь ямагт нэгдvгээр байрыг эзэлсээр байдаг гэдгийг энд сануулмаар санагдлаа.
Дэлхийн хамгийн сайхан 35 жvжигчин бvсгvй Хадгалах

Жеймс Бонд vs Владимир Путин

ОХУ-ын ерєний сайд Владимир Путин нь ерєнхийлєгчийн суудлаас огцорсон цагаасаа хойш уулыг хємєргєж, усыг гаталж явсан залуу зандан наснаа эргvvлэн авч ирэхийн тулд бэлтгэл сургуулилт ихээр хийх болсон нь хал vзэж халуун чулуу долоосон бодит амьдрал дээрхи Жеймс Бонд-ын хувирбар – тай улам тєстэй болсоор байгаа гэдгийг оросын гярхай хvмvvс анзаарчээ. Ингээд хэсэг залуус ерєнхий сайдаараа гэмгvй даажигнахаар шийдэж, тvvнийг Холливуудын Жеймс Бондын нас тогтсон хувилбартай харьцуулсан сонирхолтой нийтлэлийг бэлдсэн байна. Энэхvv нийтлэлд нэг нь киноны, нєгєєх нь жинхэнэ хоёр хvнийг хооронд нь ижил талаар нь харьцуулж, тухайн нєхцєл байдалд аль нь ялагч болж байгааг дvгнэн гаргажээ. Vvнийг та бvхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Жеймс Бонд vs Владимир Путин Хадгалах

Майкл Жексоны хувийн эд зvйлс

Дэлхий даяар танигдаж, сая сая хvний зvрхний шvтээн нь болж явсан хэдий ч даанч эрт хорвоог орхисон домогт Майкл Жексоныг ахин нэг дурсаж, тvvний эдэлж хэрэглэж явсан эд зvйлсийг нь vзэж сонирхоцгооё. Тvvний бусдаас содон, сvр хvчтэй ємсгєл, хувцаснууд дундаас цасан цагаан єнгийн нимгэн бээлий нь бараг тvvний амьдралыг тодорхойлох имиж болон vлджээ. Эдгээр зургуудыг авсан хєрєг гэрэл зурагчин Henry Leutwyler нь хvмvvсийн зан чанарыг ємсєж зvvж, хэрэглэдэг эд зvйлээр нь шинжих маш амархан байдаг аж. Тэрээр поп хааны амьд ахуйдаа хэрэглэж байсан зvйлсийнх нь зургийг дарснаар хувийн зан чанарыг нь тодорхойлохыг хичээсэн байна. Ингээд бvгдээрээ Henry Leutwyler-ийн гvйцэтгэсэн “Neverland lost” цуврал зургуудаас Майкл Жексоны хамгийн хайртай байсан хувцаснуудыг олж харцгаая.
Майкл Жексоны хувийн эд зvйлс Хадгалах

Хосни Мубаракийн хослол дээрхи судлууд юуг єгvvлнэ вэ

Египетийн ерєнхийлєгч Хосни Мубаракийг бослого дэгдээсэн ард тvмэн нь цєллєгт илгээчихээд байгаа бєгєєд эзгvй хойгуур нь цуутай замналынх нь нууцыг, хувь хvний онцлогийг нь судалсаар байгаа билээ. Тэгвэл бvгдээрээ Египет-д гарсан vймээн самуун, Хосни Мубаракийн Швейцарийн банктай холбоотой асуудлуудыг тvр хойш тавиад, тvvний эдэлж хэрэглэдэг байсан хувцас, тодруулбал хослолуудынх нь нууцтай танилцацгаая. Шулуухан хэлэхэд дэгжин хослол нь энэ хvнийг єєртєє хичнээн хайртай, бас хичнээн хувиа хичээсэн нєхєр болохыг нь хэлээд єгч байх шиг санагдлаа. Эгэл жирийн чанарлаг нэгэн хослолыг юу нь тийм онцгой болгоод байгааг томруулсан зурагнаас харцгаая.
Хосни Мубаракийн хослол дээрхи судлууд юуг єгvvлнэ вэ Хадгалах

Оддын ховор зургууд (13-р хэсэг)

Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс тєр, шинжлэх ухааны салбарт нэрээ мєнхєлж чадсан алдар цуутай хvмvvсийн тэр болгон тааралдаад байдаггvй "Ховор зургууд" -аас та бvхэндээ vргэлжлvvлэн хvргэж байна. Олон сая хvмvvсийн хайр хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу зандан насыг туулсан бєгєєд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад  лав эдгээр зургуудаас Ширли Маклейний дvрсгvйтэйл, зурагчин Арнольд, Одри Хепберний vзэсгэлэнтэй тєрхvvд, Феллини, Мастроянни болон Софи Лорен нарын хєгжилтэй уулзалт, бяцхан балетчин Брижитт Бардо, Дайана Россын гайхалтай харц, Элизабет Тейлорын хєхєє гаргах шахсан халуухан агшин, Клаудиа Шифферийн тєгс галбир, Тим Ротын залуу халуун нас, vзэсгэлэнт Жейн Биркини, єрєєндєє эрх чєлєєг мэдрэх Дрю Берриморын шилжилтийн vе, хичээл зааж буй Альберт Эйнштейний тєрхvvд их таалагдлаа. Харин таны сэтгэлийг ямар зураг илvv их татаж байна?...
Оддын ховор зургууд (13-р хэсэг) Хадгалах

Бариу бэлтгэлийн ємдтэй алдартай бvсгvйчvvд

Папарациуд алдартай од бvсгvйчvvдийг бие барьсан бэлтгэлийн ємдтэй байхад нь хальсанд буулгасныг нэг дор цуглуулсан нийтлэлээр таны мэлмийг баясгахаар шийдлээ. Тэд эдгээр алдартнуудыг ихэвчлэн бэлтгэл хийж байхад нь, эсвэл бэлтгэлээ тараад явж байхад нь энэ зурагнуудыг даржээ. Ний нуугvй хэлэхэд єєртєє анхаарал тавьдаг, эд нар шиг сайхан бvсгvйчvvдэд бvгдэд нь спорт хувцаслалт маш их зохиж байна. Зарим нэг нь ердийнхєєсєє хамаагvй илvv тачаангуй бас аятайхан харагдаж байгааг нуух юу байх вэ. Ингээд бариу бэлтгэлийн ємдтэй олны танил бvсгvйчvvдийн хєл, єгзєгєєр нvдээ хужирлацгаая.
Бариу бэлтгэлийн ємдтэй алдартай бvсгvйчvvд Хадгалах

Тэд 40 хол давсан ч алдар хvндийн оргилд хэвээр байна

Зарим хvмvvст 40 гэсэн тоо нас ахиж байна хэмээн бодоход дарамттай байдалд хvргэдэг. Vнэндээ энэ бол 15 настнуудын байрнаас 40 настнууд хадан гэртээ очих дєхєж байна хэмээн харагддаг байх л даа. Одоо таны vзэх фото зургуудад гарах хvмvvс бvгд л дунд насных. Тэд  алба ажил амьдралын ид оргил vедээ явж байна. Тэдний эрч хvч буцлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр байнга нэр нь дурдагдаж, зарим хvмvvс тэднийг сонирхож, даган дуурайж, адил тєстэй байхыг хvсдэг гээд бодоход "нас бол цаасан дээр бичдэг тоо" л юм даа.
Тэд 40 хол давсан ч алдар хvндийн оргилд хэвээр байна Хадгалах

Цаг цагийн шилдэг Супер-Охид

Єдєр шєнє ар араасаа ээлжлэн солигдож, цаг хугацаа урсадгаараа урсан єнгєрч, нэгэн хэвийн амьдрал “намайг бодит амьдрал биш гээд хэлчих вий дээ” гэсэн шиг дэндvv уйтгартай урсан єнгєрєхийг харахаас залхсан хvмvvс эрт дээр vеэс vлгэр домог, зохиож, тєрєл бvрийн зєгнєлт тvvхvvдийг бичсээр, тайз дэлгэц дээр амилуулсаар ирсэн билээ. Бодит амьдралаас илvv єєр содон зvйлийг хvсдэг хvмvvс ч уран зєгнєлт бvтээлvvдэд vйлийн vргvй дуртай байдаг. Тэдгээрийн салшгvй нэг хэсэг нь супер баатруудын тvvх билээ. Тэр дундаа эмэгтэй супер баатруудын дvр хvмvvсийн сэтгэлд хамгийн их хvрч, гоо зvйн таашаалыг, бахархан шvтэх мэдрэмжтэй хамт бэлэглэдэг билээ. Ингээд бvгдээрээ Америкийн кино урлагийн тvvхэн дэх хамгийн алдартай, хvмvvсийн сэтгэлд хамгийн их хvрч чадсан супер-эмэгтэйчvvдтэй танилцацгаая.
Цаг цагийн шилдэг Супер-Охид Хадгалах

Альберт Эйнштейний амьдрал

“Миний бодлоор, шинжлэх ухааны ажлуудаа хийж, хийл тоглох нь Эйнштейнд чамгvй их аз жаргалыг мэдрvvлдэг байсан. Харин хvмvvсийн амьдрал, хувь заяанд нь гvн гvнзгий, чин сэтгэлээсээ хандаж,  тэднийг vнэн сэтгэлээсээ сонирхдог байсан явдал нь тvvн шиг суут хvмvvст тохиолддог шиг жожигрох, ганцаардахын зовлонгоос насан туршид нь тусгаар байлгасан байх. Эйнштентэй харьцсан ямар ч хvн сэтгэлийн асар их таашаалыг мэдэрдэг байсан. Мянган хvний нэгэнд л заяадаг гоц ухаан, толгой эргэмээр нэр хvндтэй хэдий ч тэрээр ямагт эгэл боргил байж, єчvvхэн ч гэсэн хамараа сєхсєн, єєрийгєє бусдаас илvvд тавьсан байдал гаргаж байгаагvй билээ. Эйнштейн бол аугаа эрдэмтэн тєдийгvй аугаа ХVН байсан байсан юм.” – гэж Бертран Рассел дурьдсан байдаг. Ингээд бvгдээрээ дэлхийн тvvхэн дэх гайхалтай соён гэгээрvvлэгчдийн нэг болох аугаа Эйнштейны амьдралын хором мєчvvдийг тольдоцгооё.
Альберт Эйнштейний амьдрал Хадгалах