Beach Bunny брэндийн сvйт бvсгvйн дотуур хувцасны шоуг чимсэн Кейт Аптон (Kate Upton)-той таныг танилцуулж байсныг санаж байгаа биз ээ. 19 настай Америкийн шинэ vеийн
модель Кейт Аптон нь хорь ч
хvрээгvй хирнээ Америк тєдийгvй дэлхийд алдартай болж чадлаа. Тэрээр дахин Beach Bunny брэндийн "Lola Cruise 2012" дотуур хувцасны коллекцийг танилцуулсан байна. Одоо сэтгvvлчид тvvний алхаа гишгээ, хийх vйлдэл бvрийг алдалгvй бичдэг болжээ. Тиймдээ ч бид тvvний дур булаам тєрхийг хараад сууж байна шvv дээ. Ингээд шvvслэг бие,
залуухан царайгаараа олныг гийгvvлж, эмэгтэй хvний гоо vзэсгэлэн
дэндvv туранхай байдалд оршдоггvй болохыг баталж буй Кейт Аптон -той дахин учирцгаая.
Хадгалах
Энэ жvжигчин бол миний хvндэлж явдаг хамгийн гайхалтай хvмvvсийн нэг билээ. Тvvнийг "Vvлэн чєлєєний наран" хэмээн тодорхойлсон учир нь 28-хан насандаа насан єєд болсон ч дэлхийн кино урлагт тодоос тод хурцаас хурц тусч чадсан гэрэл гэгээ байсан юм. Хит Лежер (Heath Ledger) нь 1992 оноос эхэлж кино урлагт хєл тавьсан бєгєєд тvvнийг бид "10 Things I Hate About You" (1999), "The Patriot" (2000), "A Knight's Tale" (2001), "Brokeback Mountain" (2005), "Batman: The Dark Knight" (2008) киногоор нь сайн мэднэ. Хэрвээ та сайн санахгvй бол "Бєгтєр уул" хэмээх хоёр ижил хvйстэн хоньчин залуугийн тухай кинонд гол дvр, Batman-ны сvvлийн ангид Жокерын дvрийг гайхалтай бvтээсэн шvv дээ. Vvнийг нь vнэлж кино урлагийн дээд шагнал Оскараар шагнасан. Харамсалтай нь шагналыг ар гэрийнхэнд олгосон билээ. Тvvний хамгийн сvvлчийн кино "Batman: The Dark Knight" байсан бєгєєд киноныхоо нээлтийг vзэж чадалгvй єнгєрсєн ч кино урлагийн тvvхэнд оруулсан Хит Лежер-н гавъяаг хэзээ ч марташгvй.
Хадгалах
Хvн бvрийн хvvхэд нас бол юугаар ч орлуулашгvй
гэгээн дурсамж, гэнэн бодлуудын нарлаг єдрvvд байдаг билээ. Гэмгvй
тунгалаг харц, гэрэл цацруулсан инээмсэглэл, орчлонгийн талаарх хамгийн
єхєєрдєм, хамгийн цагаахан тєсєєлєл гээд хvvхэд настай хамгийн хєєрхєн
бvхэн холбоотой байдаг. Залуу нас ч гэсэн сайхан гоёороо хvvхэд насны
дараа орох гал халуун vе билээ. Тэгвэл цаг хугацааны эрхэнд хvн яахын
аргагvй хєгширч, єєрчлєгддєг нь vнэн. Ингээд алдартай жvжигчдийн
хvvхэд насны, болон залуу насны дvр зургуудыг єнєє vеийнх нь зургуудтай
харьцуулж vзэцгээе.
Хадгалах
Stars&Brands сэтгvvлээс эрхлэн гаргадаг селебрити-маркетинг булангийн хамгийн сvvлийн vеийн мэдээ болгож, Америкийн алдартнууд сvvлийн єдрvvдэд ямар брэндvvдтэй хамтран ажиллаж, юуны сурталчилгаанд тоглож, єєрсдєє юуг шинээр бvтээн нээсэн талаарх мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Эндээс та Vanity Fair- ийн шинэ дугаарт зурагаа авахуулсан Леди Гага, Armani Jeans-ийн сурталчилгаанд тоглосон Рианна, єєрийн нэрийн хувцасны дэлгvvрийг vvсгэсэн Филипп Киркоров, Киев-т “айлчилж, бужигнуулж тавьсан” Пэрис Хилтон нарын талаарх сонирхолтой мэдээллийг хvлээн авах болно.
Хадгалах
Алдартай одууд ч гэсэн хvн юм болохоороо гэрийнхээ ойролцоох мухлагруу гарах ч юмуу, хогоо асгах хэрэг гардаг биз. Харин гэрээс хоншоор цухуйлгах болгондоо нvvр амаа будаж янзлаад, хамгийн сайхнаараа харагдахаар хувцаслана гэдэг хэцvv асуудал шvv дээ. Тэд ч бас хvн юм хойно ядарч, царай алдах vе байж л таарна. Яг нь энэ vеийг нь хvлээж байдаг паппарацциуд жаахан царай алдсан, vедээ гэрээсээ тvр гарах од бvсгvйчvvдийн зургийг нь дарж, нийтэд хvргэдэг шvv дээ. Нэг бодлын хvний vнэргvй муухай л юм. Нєгєє талаараа хvмvvсийн ганц хормын нь ч болов зугааг гаргаж мєнгє олохын тулд олон саад бэрхшээлийг туулдаг тэднийг єрєвдмєєр ч юм шиг. Ямартай ч тэд бидний хvндэлж хайрлаж явдаг одуудын муухай зургуудыг нь авч чаджээ. Ингээд бvгдээрээ одоо тэдний “хєдєлмєр”-тэй нэг бvрчлэн танилцацгаая.
Хадгалах
Алдар нэр, эд баялаг, сайхан амьдралыг бий болгоно гэдэг нь эмэгтэй хvнээс ганц гоо vзэсгэлэн, аявъяасаас гадна сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил, эр зориг, тэр ч битгий хэл бие бялдрын хvчирхэг байдлыг шаарддаг гэвэл та надтай маргах уу? Би лав vvнийг vнэн гэж бодож байна. Учир нь сайхан гадаад тєрхєє удаан хадгалахын тулд эмэгтэй хvн бvр байнга дасгал сургуулилт хийж байх шаардлагатай байдаг. Харин байнгын дасгал сургуулилт гэдэг бол тэр чигээрээ тухайн хvнээс маш их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг зvйл билээ. Дасгал сургуулилт, бэлтгэл бол зvгээр л хамгийн наад захын жишээ шvv дээ. Ингээд бvгдээрээ Холливуудын хамгийн тэвчээртэй, эрсдэлд дуртай бvсгvйчvvдтэй танилцацгаая..
Хадгалах
Энэ цагийн Холливуудын хамгийн гоолиг биетэй бvсгvйчvvдийн нэг тєдийгvй Вудди Аллены онгодын
охин тэнгэр гэдгэх Скарлет Йохансены нvцгэн зургууд интернетээр тавигджээ. Та насанд
хvрээгvй бол vргэлжлэл дээр дарахгvй байхыг зєвлєж байна. Харин насанд хvрсэн бол наашаа
суугаарай. Эдгээр зургуудад ямар нэгэн фотошоп, ямар нэгэн засвар ороогvй байгааг баттай
хэлэх байна. Ямартай ч Скарлет 18, 19-тэй байхдаа бусад охидын л адилаар дvрсгvйтэхээр
шийдэж, єєрийн нvцгэн зургийг дарж байсан нь ингэж хэн нэгний гарт ороод, єнєєдєр
интернетээр цацагдсан бололтой. Тэрээр энэ явдалд дуртай байх нь юу л бол. Гэхдээ л бидний
хувьд сайн зvйл биш гэж vv? ...
Хадгалах
Британий эзэн хааны гэр бvлийн гишvvн болсон сахилгагvй Харри хунтайж Хорватын Хвар аралруу найзуудтайгаа хамт цагийг сайхан єнгєрvvлэхээр нисч очсон байна. Тэнд зугаацаж єнгєрvvлсэн олон шєнvvдийнхээ нэгэнд тэрээр асар vнэтэй коктейль болон гайхалтай амьд хєгжмєєрєє алдартай Veneranda клуб-т найзуудтайгаа наргиж байхдаа нилээн хєлчvvрхсэн байсан бєгєєд усан санруу унажээ. Тvvний энэ зургийг гярхай нvдтэй паппарацциуд яаж дарахгvй єнгєрєєх билээ. Ингээд бvгдээрээ Британий хунтайжийн хэрхэн балай авч байгааг хvлээн авцгаая.
Хадгалах
Домогт Элизабет Тейлор (Elizabeth Taylor) -ын амьд ахуйдаа эдэлж хэрэглэн, ер бусын гоо vзэсгэлэнгээ чимж байсан бриллиантан болон бусад олон тєрлийн vнэт чулуун шигтгээтэй эдлэлvvдийг дуудлага худалгаагаар зарах гэж байгаа аж. Холливуудын энэ од 2011 оны 3-р сард, 79 насандаа таалал тєгссєн билээ. Тvvний хэрэглэж байсан бvх хэрэглэлvvдийг нийлvvлбэл дэлхий дээрхи хамгийн баян vнэт эдлэлийн сангуудын нэг бий болохоор ажээ. Энэхvv санд 30 сая долларт хvрэх 300 орчин эд зvйлс багтаж байгаа юм. Эдгээр vнэт эдлэлvvдийг Нью-Йорк дахь “Кристи” дуудлага худалдааны vеэр, ирэх 12 сард зарж эхлэх ажээ. Харин одоо бvгдээрээ дуудлага худалдаагаар удахгvй зарагдах тvvний эрдэнэсийн сангийн заримтай танилцацгаая.
Хадгалах
Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс тєр, шинжлэх
ухааны салбарт нэрээ мєнхєлж чадсан алдар цуутай хvмvvсийн тэр болгон
тааралдаад байдаггvй "Ховор зургууд" -аас та бvхэндээ vргэлжлvvлэн
хvргэж байна. Олон сая хvмvvсийн хайр
хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу
зандан насыг туулсан бєгєєд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад
лав эдгээр зургуудаас сурагч Уайнхаус, ач нартайгаа байгаа Лев Толстой, усан сангаас гарч буй vзэсгэлэнтэй Софи Лорен, хvч сvрийг vзvvлэгч Деми Мур, хєвгvvдтэйгээ байгаа Диана гvнж, эхнэрээсээ єєр хvнтэй байгаа Боб Марли, хагас нvцгэн Жейн Сеймур, тамхичин Тим Рот, залуухан Жони, бусдыг алмайруулах Пикассо, могойнд эрхлэх Настасья Кински, муурны хvv Николас Кейж нарын сэтгэл татам тєрхvvд
их таалагдлаа. Харин таны сэтгэлийг ямар зураг илvv
их татаж байна?...
Хадгалах
Хvний нvvрний vзэмжийг хамгийн тєгс тєгєлдєр болгодог цорын ганц зvйлийг нь нэрлэ гэвэл магадгvй бидэнд хэлэх vг олдохгvй байх. Учир нь бид бол байгаль эхийн єєлєхийн аргагvй тєгс бvтээлvvд билээ. Тиймээс нvvр, биеийн аль ч хэсэг маань зайлшгvй хэрэгцээтэй, єєр єєрийн гэсэн нарийн vvрэгтэй байдаг болохоор аль нэг нь байхгvй бол амьдрахад ч тэр, харахад ч тэр хэцvv л байх байсан биз ээ. Ямар сайндаа “Хийморь” гээд морьны тухай хvvхэлдэйн кинон дээр морийг царайлаг харагдуулж, сэтгэлийн хєдєлгєєнийг нь илэрхийлvvлэхийн тулд хємсєг нэмж зурж байх вэ дээ. Харин одоо бvгдээрээ хэрэв бид хємсєггvй байсан бол ямар харагдах байсныг алдартнуудын зургийг шоглосон фото цуглуулгаар жишээ аван сонирхоцгоё. Чаддагаараа олны танил хэдэн хvнээрээ л тоглосон нь энэ.
Хадгалах
Та бvхэн энэ фото нийтлэлд Оросын олигархууд болох Александр Мамутыг зангиа, костюмтой бус, харин цанын малгай, хvзvvний урт ороолттой, эмэгтэй тэрбумтан Елена Батуринаг Шалва Чигиринскийн Монако дахь єргєєнд, Олег Дерипаскаг Никита Михалковын тєрсєн єдєр дээр, Михаил Прохоровыг Куршевельд «Араатнууд» хамтлагийн концерт дээр гэх мэтчилэн албан бус байдалд байгааг нь харах болно. Эдгээр фото зургуудыг зориуд зохион байгуулж аваагvйд хамгийн сонин нь байгаа юм.
Хадгалах