АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Солонгос жүжигчин бүсгүйн дуулиан тарьсан задгай даашинз

Тэр болгон задгай хувцаслаад байдаггүй солонгос бүсгүйчүүдийн хэв маягийг зад эвдэж, улаан хивсний ёслол дээр энгэр задгай улаан даашинзтай оролцсон Өмнөд Солонгосын жүжигчин О Ин Хё нь эх орныхоо хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хамгийн гол сэдэв болоод байгаа ажээ. Пусан дахь 16-дахь удаагийн Олон Улсын Кинофестиваль дээр энгэр задгай улаан даашинзтай ирснийхээ ачаар ч гэх юмуу, балгаар ч гэх юмуу, ямартай ч энэхүү жүжигчний нэр нь Солонгосын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр, интернэт сайтуудаар түгэх болжээ.

Солонгос жүжигчин бүсгүйн дуулиан тарьсан задгай даашинз Хадгалах

Секс симбол байхаасаа санаа зовдог эрэгтэй алдартнууд

“Playboy” сэтгүүлээс жил бүр зарладаг хамгийн амжилттай яваа, хамгийн тачаангуй Холливуудын од эрчүүдийн ээлжит жагсаалтыг зарлажээ. 2012 оны байдлаар Playboy-ийн санаачлагаар хэн хэн хамгийн хүсэмжит эрсээр тодорсныг одоо олж мэдэцгээе. Дашрамд дурьдахад энд байгаа эрчүүд бүгдээрээ секс бэлэг тэмдэг гэгдэхээсээ санаа зовдог гэсэн шүү.

Секс симбол байхаасаа санаа зовдог эрэгтэй алдартнууд Хадгалах

“The half” ном буюу оддын тайзан дээр гарахын өмнөх төрх

Гуч гаруй жил Британий театрын гэрэл зурагчнаар ажилласан Саймон Аннанд нь английн болон дэлхийд алдартай бусад орны жүжигчдийн тайзан дээр гарахаар бэлдэж буй зургийг авч, “The Half” хэмээх фото номоо бүтээжээ. Түүний номын бүтэн нэр нь: “The Half: Photographs of Actors Preparing for the Stage” юм байна. Британий болон бусад театруудын тайзны ард “The Half” гэсэн анхааруулах үгийг сонсох нь олонтоо. Энэ нь тухайн жүжигчинд тайзан дээр гарахад нь хагас цаг буюу 30 минут үлдсэн болохыг сануулж буй хэрэг юм. Кевин Спейси нь энэхүү ер бусын 30 минутын тухай хэлэхдээ: “Энэ 30 минут бол төвлөрч өөртэйгөө ярилцах, эсвэл айдаст автан чичрэх 30 минут байдаг.”- гэжээ. Саймон Аннанд нь британий тайзны жүжигчдийн хувьд дэндүү чухал энэ л гучин минутын жүжигчдийн сэтгэл хөдлөлийг фото хальсанд хөрөглөн буулгаснаараа “The half” хэмээх номоо гаргажээ. Ингээд бүгдээрээ хамгийн алдартай хүмүүсийн сандарч мэгдсэн, тайзан дээр гарахаас айсан, бас айдастайгаа тэмцсэн агшнуудын дүр зурагтай танилцацгаая. Хүн бүхэнд айдас тохиолддог. Тэрхүү айдсийг даван туулсны дараа нь агуу амжилт ирдэг...

“The half” ном буюу оддын тайзан дээр гарахын өмнөх төрх Хадгалах

Эмма Уотсон боловсорч гүйцжээ

Харри Поттерийн сайн найз, бяцхан Хэрмони-г том болсон гэдгийг бид маш сайн мэднэ. Түүний жинхэнэ нэрийг Эмма Уатсон гэдгийг нь бас мэднэ. Өнгөрсөн Ням гарагт буюу 4-р сарын 15-нд 22 нас хүрсэн энэ бүсгүй үзэсгэлэнтэй, ялдамханаас гадна ухаалаг, өндөр боловсролтой нэгэн гэдгээрээ алдартай билээ.  Өнгөрсөн жил домогт Мерилиний тухай “My week with Marylin” кинонд Мишель Уильяамстай хамтран тоглохдоо, жинхэнэ домгийн хажууд ч өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэнгээрээ гялалзаж чадна гэдгээ үзэгчдэд мэдрүүлсэн. Ингээд бүгдээрээ Эмма Уотсоны саяхны нэгэн өдөр паппараццийн дуранд хэрхэн өртсөнтэй танилцацгаая. Ууцан дахь шивээс нь цухуйх богин суудалтай богино өмд, савхин хүрмээр гангаран, задгай тавьсан үснийхээ цаанаас цагираган ээмэг унжуулж, өндөр өсгийтөөр хөлөө тодруулсан энэ бүсгүй өнөөх бяцхан Хэрмони биш болжээ.

Эмма Уотсон боловсорч гүйцжээ Хадгалах

Наран шарлага дээрхи одод

4-р сарын салхитай, шороотой өдрүүдийг газраас дөнгөж цухуйх нялх ногоо зөөлрүүлж байгаа энэ цагт, нарлаг зуны дулаан өдрүүдийг өөрийн эрхгүй санагдуулам наран шарлагын газар дээрхи алдартай бүсгүйчүүдийн дүр зургийг хүлээн авцгаая. Паппарацийн дуранд өртсөн эдгээр бикинитэй бүсгүйчүүд зарим нь 50 гарсан, зарим нь дөчин хэдтэй, гуч шүргэж байгаа билээ. Ингээд бүгдээрээ эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд нь хаявал ямар ч насан дээрээ хөгшин харагдаж болдгийг, бас зохих ёсоор нь тордвол ямар ч үед сайхан харагдаж чаддагийг энэ нийтлэлээр олж мэдэцгээе.

Наран шарлага дээрхи одод Хадгалах

50 гарсан Холливуудын эмэгтэйчүүд

Таны одоо харах зургууд дээрхи эмэгтэйчүүдийг 50 хол гарсан, зарим нь бүүр 80 дөхөж яваа гэхэд итгэхгүй хүн олон гарах байх. Тэдний ихэнхи нь мэргэжлийн гоо сайхны мэс засалчдаар үйлчлүүлдэг гэдгээ нуудаггүй л дээ. Гэхдээ тэд бүгдээрээ залуухан, үзэсгэлэнтэй, бас хиймэл биш харагдаж байгаа нь цор ганц үнэн юм. Мэс засалд орсон олон бүсгүйчүүд хичнээн их мөнгө төлсөн ч гэсэн сайхан харагдах хугацаа нь богино байх тохиолдол элбэг. Тиймээс маш олон хүмүүс Холливуудын эмэгтэйчүүдийн гоо сайхны нууцыг чин сэтгэлээсээ сонирхдог. Магадгүй амьдралыг гэрэл гэгээтэй талаас нь хардаг, өөдрөг хандлага, насыг зүгээр л цаасан дээр бичдэг тоо гэж үздэг бодолд нь энэ бүх нууц оршиж байж мэднэ.

50 гарсан Холливуудын эмэгтэйчүүд Хадгалах

Аль нь лааны тосон баримал вэ?

Мадам Тюссо-гийн лааны тосон барималын музей-д Алдар нэрийн хөндийгөөс ч олон оддын дүр зургийг олж харах боломжтой. Тэнд өөрийн залуу, сайхан байх үеийн дүр төрхөө гурван хэмжээст, бодит байдлаар хийлгэсэн одод хэзээ ч хөгшрөхгүй, бас хэзээ ч таалал төгсөхгүй. Тэд Мадам Тюссо-гийн музей сүйрч, устах хүртэл үргэлж залуу сайхнаараа, бидний зүрх сэтгэлд мөнхөрсөн дүрээрээ гялалзан зогссоор байх болно. Ингээд бүгдээрээ хэзээ ч хуучирдаггүй сэдэв болох оддын лааны тосон барималын ертөнцөөр аялцгаая. Заримыг нь жинхэнэ “өөр”-өөс нь ялгахад тун хэцүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Аль нь лааны тосон баримал вэ? Хадгалах

Оддын алдаршихаас өмнөх зурагнууд

Өөрийн байгаа байдал, хийж бүтээсэн зүйл, онцгой авъяас, биеэ авч явах гоц байдлаараа бусдаас ялгарч, секунд тутамд хэдэн саяын орлогыг олон, хүмүүсийн очиж үзэхийг мөрөөддөг газруудаар байнга аялдаг жинхэнэ “Дэлхийн хүмүүс” – ийн ихэнхи нь Холливуудад харъяалагддаг. Тэгэхлээр хүн бүрийн таньдаг Холливуудын оддын алдаршиж амжаагүй байх үеийнх нь дүр зургуудыг харна гэдэг үнэхээр сонирхолтой санаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд бидний мэдэх алдартнуудын олон танигдаж амжаагүй үеийн фото цуглуулгаар аялцгаая.

Оддын алдаршихаас өмнөх зурагнууд Хадгалах

Рианна-гийн хувийн гэрэл зургууд

Шаргал үс, хүүхэлдэй шиг царай, барби шиг биетэй бүсгүй л сайханд тооцогдоно гэсэн өрнөдийн гоо сайхны хэмжүүрийг өөрийнхөөрөө бяц дэвсэж, өөрийнхөө гоо үзэсгэлэнг олон бүсгүйчүүдэд үлгэр дуурайл, олон эрчүүдийн мөрөөдөл болгон гаргаж ирсэн хүчтэй хоолой, өвөрмөц араншинтай мятрашгүй бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй Рианна билээ. Түүнийг 1988 онд төрсөн гэдгийг сонсоод итгэх хүн цөөхөн байдаг. Зөвхөн овортой болохоор нь ч биш, ийм алдартай гэхэд бас л залуу байгаа болохоор нь тэгдэг биз ээ. Ингээд бүгдээрээ Рианна-гийн хувийн фото цуглуулгатай танилцацгаая.

Рианна-гийн хувийн гэрэл зургууд Хадгалах

Заворотнюк-ийн залуухан охин

Оросын алдартай жүжигчин Заворотнюк Анна Стрюкова –гийн 16 настай охиныг ээжийнх шиг нь олны анхаарлыг татсан амьдрал тойрохгүй нь бололтой. Учир нь саяхан тэрээр ээжийнхээ тоглосон “Ээж нар” киноны нээлтэн дээр ирэхдээ цугласан олны анхаарлыг зөвхөн өөр дээрээ тогтоож байжээ. Хамгийн сонирхолтой нь сэтгүүлч нар насанд хүрээгүй охинд нь анхаарал хандуулж байгаад ээж нь өөрөө огт дургүйцэхгүй байгаа төдийгүй түүний зургуудыг өөрийн шинэ блог дээрээ байнга нийтэлдэг байна. Залуухан охин ч ээжээсээ дутахгүй олон зургаа өөрийн блог дээрээ байрлуулсан бөгөөд хэт ил задгай зурагнуудыг нь хүмүүс хараад гайхаж дуусахгүй байгаа ажээ.

Заворотнюк-ийн залуухан охин Хадгалах

50 настай Жим Керри гурав дахь эхнэрээ Оросоос “сонгожээ”

Холливуудын дэвжээнд гэрэлтэх өвөрмөц бөгөөд тод оддын нэг болох Жим Керри (Jim Carrey) ахин дурлажээ. Түүний дурлал хайрыг булаасан шинэхэн амраг нь 23 настай Анастасия Виткина хэмээх орос бүсгүй юм. Оюутан бүсгүй Жим Керри-гийн шархалсан зүрхийг анагаахын сацуу зүрх сэтгэлийг нь өөрийн болгосон байна. Ямартай ч бидний хайртай жүжигчин маань гурав дахь удаагаа хуримаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийнх нь хамгийн сүүлчийнх нь бөгөөд хамгийн аз жаргалтай нь байна гэдэгт итгэлтэй байгаа юм. Ингээд Холливуудын одыг өөртөө дурлуулсан ээлжит орос бүсгүйн зургуудтай танилцана уу.

50 настай Жим Керри гурав дахь эхнэрээ Оросоос “сонгожээ” Хадгалах

Хамгийн сайхан хөхтэй оддын жагсаалт

Wonderbra – гийнхан бүх цаг үеийн алдартай од бүсгүйчүүдийн дундаас хамгийн сайхан хөхтэйг нь шалгаруулжээ. Гоо сайхны хэмжүүр дээр үндэслэж, олон хүний саналаар гаргасан жагсаалтын тэргүүн байр буюу хамгийн сайхан хөхтэй од бүсгүйгээр Английн телевизийн нэвтрүүлэгч Холли Уиллоби (Holly Willoughby) шалгарчээ. Тэрээр 1000 эмэгтэйн саналыг хураасан "This Morning" санал асуулгын дүнд ийнхүү Wonderbra-гийн бүх цаг үеийн хамгийн сайхан хөхтэй бүсгүй болсон байна.

Хамгийн сайхан хөхтэй оддын жагсаалт Хадгалах