Алдартай одууд, баячууд эрэгтэй, эмэгтэйгээс үл хамааран хэзээ ч хөгшрөхгүй залуухан харагдахын тулд маш их зүйлийг хийдэг. Тэд энэ бүхэндээ хөрөнгө мөнгө, цаг зав огтхон ч харамладаггүй гэдгийг бид мэднэ. Тиймээс тэд 40 насандаа 20 настай охидоос ч илүү харагдаж байна гээч... Ингээд 40-өөс дээш насны алдартангууд хэрхэн харагдаж буй талаар сонирхоцгооё.
Хадгалах
Ер нь л олны од болон гялалзахад нэлээд хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардлагатай байдаг. Үүнээс гадна өөрийн тэсвэр тэвчээр, найз нөхөд гэр бүлийн дэмжлэг нэн чухал юм. Гэхдээ зарим тохиолдолд хичнээн хичээгээд амжилтанд хүрч чадахгүй байдаг нь мэдээж нөгөө л “арын хаалга”-тай холбоотой байдаг. Нэгэн сэтгүүлч загвар өмсөгч Лили Макменам-ийн гэрэл зургуудыг хараад тэсэлгүй “Хэрвээ энэ охины ээж нь түүний ард байгаагүйсэн бол тэр модель болж алхах байсан болов уу?” -хэмээн бичсэн байдаг байна.
Хадгалах
Хөгширөлт бид бүгдийг хүлээж байдаг. Энэ бол зайлшгүй зүйл билээ. Хэн нэгэн жам ёсоор сайхан өтөлдөг бол зарим нэг нь ботокс болон гоо сайхны мэс заслын тусламжтайгаар залуу хэвээр байхыг шаргуу хичээдэг. Энэ удаа урьд өмнө нь маш их алдар нэртэй байсан супермоделуудын зургуудыг үзүүлж байна. Хэн хамгийн сайхан өтөлж байгааг та бүхэн сонирхон харна уу.
Хадгалах
Энэ жил 66 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Каннын кино наадмын улаан хивсний ёслол дээр олны танил бүсгүйчүүд хамгийн сайхан харагдах хувцасаа өмсөж ирсэн нь мэдээж юм. Харин эдгээрээс хэвлэлийнхэн хамгийн шилдэг 50 дашинзыг шалгаруулсан байна.
Хадгалах
Аманда Байнс (Amanda Bynes) Холливудын алдарт жүжигчдийн нэг учир түүнийг сэтгүүлчид байнга хянаж, папараццид өртүүлдэг байна. Ингээд өнгөрөгч амралтын өдрүүдэд Аманда гэртээ хориотой хар тамхи татаж байгаад папараццийн дуранд өртсөн бөгөөд цагдаа нарыг харангуутаа тамхиа 36 давхраас шиджээ. Харин түүнээс асуухад тэрээр: “Би огт хар тамхи татаагүй. Зүгээр л өрөөндөө агаар оруулахыг хүсэж байсан юм. Харин энэ үед манай гэрт цагдаа орж ирэн намайг хүчиндэхийг завдсан” -гэжээ. Аманда бусад цагдаа нарыг дуудсан боловч тэд түүнийг аврахын оронд саатуулсан байна.
Хадгалах
Алдрын оргилд хүрч, амьдралдаа ямар нэгэн зүйлийг бүтээхийн тулд хүмүүс ихэвчлэн ямар нэг зүйлээ золиосонд гаргадаг. Тэгвэл Бен Аффлек (Ben Affleck) холливудын алдарт жүжигчин болохын тулд олон жилийн өмнө коллежоо хаяж байсан байна. Харин тэрээр саяхан Брауны Дүрслэх Урлагийн сургуулийн докторын зэрэг хамгаалжээ. Ийнхүү доктор болсондоо тэрээр маш их баярлаж сэтгэл хангалуун байсан байна.
Хадгалах
Сүй тавьсан хосууд хуримандаа бэлдэж, хуримын урилга тарааж, ихээхэн завгүй байдаг билээ. Гэтэл 43 настай Дон Акима болон 33 настай Розанна Бекетт нар 4 сарын өмнөөс эхлэн бодибилдингээр хичээллэж, гэр бүл болсон бөгөөд “Дэлхийн шилдэг бодибилдинг хос” тэмцээний ялагчид болсон байна. Маймид болсон тэмцээний үеэр хосууд 200 гаруй оролцогчидоос шалгарч гурван төрлийн шагналыг хүртжээ.
Хадгалах
Бид 90-ээд оны үед ямар алдартай хосууд байсан талаар одоо бараг л мартаж эхэлж байгаа болов уу. Харин зарим нь бүр мэдээгүй ч байж болох юм. 90-ээд оны үед маш олон сонирхолтой хосууд байсан бөгөөд одоо тэднийг хамт байсан гэхэд төсөөлөхөд бэрх ажээ. Хэдийгээр гал халуун шатаж байсан сэтгэл нь унтарч, хайр сэтгэлийн асуудал нь аль хэдийн ард хоцорсон ч тэдний түүхийг өгүүлэх гэрэл зургууд дурсамж болон үлджээ.
Хадгалах
Найз залуу Роналдогын тарьсан хэл амнаас хойш олны өмнө гараагүй Ирина Шейк (Irina Shayk) саяхан болсон Каннын кино наадмын улаан хивсэн дээр гарч ирэхдээ гэрэлтдэг хар даашинз өмсөж, олны нүдийг баясгалаа. Үзэсгэлэнтэй төрсөн түүнд таар нөмрүүлсэн ч хөөрхөн харагдах биз ээ.
Хадгалах
Өнгөрсөн Мягмар болон Лхагва гаригт алдарт жүжигчин Кэмерон Диас Нью-Йоркийн гудамжаар зугаалж байгаад соргог сонсгол, хурц хараатай сэтгүүлчдийн нүдэнд өртсөн байна. Хамгийн гол нь түүний барьж явсан “Iphone” сэтгүүлчдийн анхаарлыг ихээхэн татжээ.
Хадгалах
Одоо 32 настай, Америкийн шоу бизнест аль хэдийнээ байр сууриа эзэлсэн Ким Кардашьян угаасаа л нүд дүүрэн бүсгүй байсан. Харин бие давхар болоод улам л сайхан амьтан болжээ.
Хадгалах