Серена Уильямс гэж хэн болохыг та мэдэх биз? Тэрээр “Grand Slam”-д хүрсэн цорын ганц теннисчин бөгөөд 16 удаа ганцаараа, 13 удаа хосоороо түрүүлж байсан байна. Үүнээс гадна Серена Олимпийн 4 удаагийн аварга, “Дэлхийн хамгийн шилдэг теннисчин” юм. Ингээд алдарт теннисчин бүсгүйн зуны амралтаа Маймид хэрхэн өнгөрүүлж буйг харж сонирхоцгооё.
Хадгалах
Дотуур хувцасны загварын шилдэг модел болох үзэсгэлэнт Кейт Аптон хагас нүцгэлсэн байдлаар гэрэл зургуудаа даруулж, биеийнхээ нууцлаг хэсгүүдийг далдлан үлдээж байсан билээ. Харин энэ удаагийн “Sports Illustrated” сэтгүүлийн зураг авалтанд оролцохдоо тэрээр гүйцэд нүцгэлсэн бөгөөд түүний биен дээр зөвхөн зурсан усны хувцас л байсан байна. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн зоригтой алхмыг харж сонирхоцгооё.
Хадгалах
Хэдийгээр одууд маань өөрсдийн гоо сайхан, бие галбирын төлөө ихээхэн мөнгө, хөрөнгө харамгүй цацаж, цаг хугацааг зарцуулдаг ч байгалийн жам ёсоороо хөгшрөх нь мэдээж. Харин сүүлийн үеийн компьютер график, фотошопын тусламжтайгаар одуудын бие галбир төгс мэт харагдаж залуучуудын сэтгэлийг гижигдэх төдийгүй бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болж атаархлыг төрүүлдэг. Тиймээс зарим охид өөрийн шүтэн бишригч мэт бие галбир, царай зүстэй болохыг хүсэж эрүүл мэндээрээ хохирдог. Тэгвэл оддын бодит бие галбир, орчин үеийн компьютер график, фотошопын тусламжтайгаар хэрхэн өөрчлөгдсөн талаар харьцуулан харцгаая. Энэ мэдээгээрээ оддыг муулах биш харин орчин үеийн техникийн хөгжил өндөр зэрэглэлтэй байгааг харуулахыг зорьсон юм.
Хадгалах
6-р сарын 6-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эхнэр Людмилагийнхаа хамтаар “Эсмеральда” балетийг үзсэн байна. Харин балетын дараа тэрээр сэтгүүлчдэд хувийн амьдралынхаа хэсгээс ярьж, хуваалцсан аж. Путин болон түүний эхнэр Людмила хамтын шийдвэрээр гэрлэлтээ цуцлуухаар болсон гэнэ. Салалтын гол шалтгаан нь Путины завгүй байдал болсон бөгөөд Людмилад энэ хэв маяг таалагдахгүй байгаа аж. Ингээд Путины хувийн амьдралын сонирхолтой 10 баримтаас дурдвал...
Хадгалах
Олон Улсын оюун ухаан судлалын “Mensa” төвийнхөн сонирхолтой судалгааг хийжээ. Тэд дэлхийн алдартангуудын хэн нь хамгийн ухаалаг болохыг тодорхойлсон байна. “Mensa”-ийн ухаалаг одуудын жагсаалтанд багтахын тулд одууд IQ-ийн тестэндээ 139-өөс илүү онох авах ёстой байжээ. Харин дэлхийн хүн амын 98% нь 139-өөс илүү оноог авч чаддаг байна. Ингээд хамгийн ухаалаг 5 алдартантай танилцацгаая.
Хадгалах
Украины алдарт дуучин Анна Седокова 1982 онд Киев хотод төржээ. Тэрээр Украины халуухан хамтлаг болох “Виа Гра”-ийн нэг гишүүн байсан юм. “Виа Гра” хамтлагийн дуучид өөрсдийн секси дүр төрх, бие галбираараа олон орны эрчүүдийн харцыг унагаж, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж байсан хамтлаг билээ. Анна саяхан нөхрөөсөө салсан ч хайр, энхрийллээр дутаж байна хэмээн гомдоллож эхэлжээ. “Хэн нэгнийг үнэхээр их хайрламаар санагдаж байна. Утасны дугаар, гэрийн хаягаа өөрчлөөд зөвхөн түүнийхээ халуун энгэрт эрхэлж, түүнтэйгээ хамт өглөө сэрэхийг хүсэж байна” хэмээн дуучин бүсгүй хуваалцжээ. Анна Оросын хөгжмийн суваг болох “Муз-Тв”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр тачаангуй, секси хувцаслаж иржээ. Магадгүй энэ нь түүний шинэ хайрыг хүсэж байгаатай холбоотой юм болов уу.
Хадгалах
Тан бүхэндээ түүхэнд тод мөрөө үлдээсэн хүмүүсийн биенээсээ халихын өмнө авсан, хамгийн сүүлчийн гэх гэрэл зургуудыг хүргэж байна. Их сонирхолтой боловч гунигтай зургууд гэдэгт итгэлтэй байна. Учир нь яг энэ зургийг авахуулсныхаа дараа эдгээр хүмүүс таалал төгссөн гэж бодохоор... Эдгээр хүмүүс олон хүнд эрч хүч, урам зоригийг өгч, өдгөө сэрүүн тунгалаг биш хэдий ч хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ амьдарсаар байгаа билээ.
Хадгалах
“Үзэсгэлэнт бүсгүйчүүд өглөөний 10 цагаас өмнө” цувралаараа алдартай гэрэл зурагчин Вероник Виаль (Veronique Vial)–ийн бүтээлүүдийг танд саяхан хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэрээр эрчүүдийн жинхэнэ өөрөөрөө байх үеийн зургийг буюу гэртээ, өглөө сэрснийх нь дараах дүр зургийг буулгажээ.
Хадгалах
Одоо 32 настай Бразилийн чадварлаг модель Жизель Бундхен (Gisele Bundchen) нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй модель, загвар өмсөгч гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэрээр 2000-2007 оны хооронд Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр байсан юм. Одоо түүний хөрөнгө хэдэн зуун сая доллараар үнэлэгддэг бөгөөд түүнийг зураг авалтанд оролцуулахын тулд маш их доллар төлөх шаардлага гардаг. Ингээд түүний саяхан "Vogue Italia Health & Beauty" сэтгүүлийн 6-р сарын дугаарт зориулан авахуулсан гэрэл зургуудыг үзэцгээе.
Хадгалах
Өөрийгөө ялан дийлж, муу зуршлаасаа салж чадсан болон таргалалттай тэмцэж, хэвийн жинтэй болсон тэвчээртэй хүмүүсийн тухай "Би чадсан" булангаараа бид хүргэж байгаа билээ. Энэ удаа нэгэн эмэгтэйн турсан тухай товч түүхийг хүргэж байна. Та ч гэсэн чадна гэдгийг бүү мартаарай.
Хадгалах
Одоо 45 настай Канадын жүжигчин, модель Памела Андерсон (Pamela Anderson) нь саяхан "Vogue Brazil" сэтгүүлийн 6-р сарын дугаарт зургаа авахуулсан байна.
Хадгалах
Жил бүр “Forbes” сэтгүүлээс Дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 эмэгтэйн жагсаалтыг гаргадаг. Нэр дэвшигчдийг шалгаруулахад тэдний хөрөнгө мөнгө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдал, улс төр болон орчин тойрондоо үзүүлэх нөлөө зэрэг хүчин зүйлийг авч үздэг байна. Ингээд бүгдээрээ Forbes–ийн үнэлгээгээр хэн "Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй вэ?" гэдгийг олж мэдэцгээе. Таны төсөөлсөн хүн энд байна уу?...
Хадгалах