АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Ума Турман жин нэмжээ

Холливудын алдарт жүжигчин Ума Турман (Uma Thurman ) өнгөрсөн оны өдийд буюу 7-р сарын 15-нд нөхөртөө охин төрүүлж өгсөнөөс хойш олон нийтийн өмнө тэр бүр гарч ирээгүй билээ. Харин саяхан түүнийг далайд амарч байхад нь папарациуд олзолсон байна. Тэрээр 43 настай гэхэд, бага зэрэг жин нэмсэн болохоос сайхан хэвээрэй байна шүү.
Ума Турман жин нэмжээ Хадгалах

Will Smith-ийн хүү том залуу болжээ

Анх аавтайгаа кинонд тоглож, мундаг жүжигчин гэдгээ харуулж байсан хөөрхөн эгдүүтэй жаал маань ийм том залуу болсон байна. Түүнийг Jaden Smith гэдэг бөгөөд одоо 15 настай.
Will Smith-ийн хүү том залуу болжээ Хадгалах

Гайхалтай тэвчээртэй бүсгүй юмаа

Өөрийн залхуу хойрго зангаа таягдан хаяж, тэвчээр гарган зөв аргаар турсан хүмүүсийг "Би чадсан" буландаа оруулдаг билээ. Энэ бүсгүй тураад зогсохгүй, бүр үзэсгэлэнтэй гуалиг болжээ. Гайхалтай гэхээс өөр яах билээ. Эм тариа хэрэглэж амар хялбар аргаар турахын оронд спортыг сонгоорой гэж зөвлөе.
Гайхалтай тэвчээртэй бүсгүй юмаа Хадгалах

Леди Гага гудамжинд нүцгэн алхав

Саяхан алдарт дуучин Леди Гага Манхэттений гудамжаар хагас нүцгэн алхаж яваад папарацийн дуранд өртсөн байна. Түүний хөл гайгүй болж, дахин хэвлэлийнхэний анхааралд орон, шуугиан тарьсан бүтээлүүдээ гаргахад бэлэн болсон бололтой.
Леди Гага гудамжинд нүцгэн алхав Хадгалах

Майкл Жексоны нууц

Майкл Жексон дэлхий даяар шүтэн бишригчтэй, олон хүмүүсийн хайрыг булааж, сэтгэлийг эзэмдэж чадсан 21-р зууны домог болсон хүн гэдгийг бүгд мэднэ. Түүний өвөрмөц дуу хоолой, бүжиглэх авьяасыг бишрихгүй байхын аргагүй. Харин түүний бүжгийн нууцыг та мэдэх үү?
Майкл Жексоны нууц Хадгалах

Гүнгийн эхнэрийн жирэмслэлт

Кембрижийн гүнгийн эхнэр Кейт Миддлтон (Kate Middleton)-ыг хөл хүнд хэмээн сонссон Их Британийн иргэдийн хөл нь газар хүрэхгүй болтлоо баярлаж, шинэхэн өв залгамжлагчийн мэндлэх өдрийг тэсэн ядан хүлээж байгаа. Ингээд тэрээр тун удахгүй бяцхан үрийнхээ зулайг үнэрлэх бөгөөд паппараци болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн чухал бай болсоор байна. Эмч нарын гаргасан тооцоогоор тэрээр 7 сарын 15-нд төрөх ёстой гэнэ. Ингээд Кембрижийн гүнгийн эхнэр болох үзэсгэлэнт бүсгүй Кейт Миддлтоны сүүлийн үеийн төрхийг сонирхоцгооё.
Гүнгийн эхнэрийн жирэмслэлт Хадгалах

44 настай бүсгүйн төгс галбир

Хелена Кристенсен (Helena Christensen) 90-ээд оны үед нэлээд алдартай модель байсан бөгөөд 20 гаруй жил өнгөрсөн ч бие галбираа төгс хэвээр нь хадгалж чадсан байна. Тэрээр саяхан 44 дэхь төрсөн өдөртэйгөө золгосон бөгөөд нас он жил өнгөрөх тусам улам л төгс болсоор л... Италийн алдарт дизайнер Жанни Версачэ (Gianni Versace) нь Хеленагийн биеийг “хамгийн сайхан төгс төгөлдөр” бие хэмээн үнэлэсэн байна.
44 настай бүсгүйн төгс галбир Хадгалах

Японы хамгийн алдартай гэрийн эзэгтэй

Их Наран Улсын хаант төрийн 2000 жилийн түүхэнд анх удаагаа угсаа залгамжлах хунтайжийн гэргий болсон эгэл ард бүсгүйн талаар гайхалтай урам мэдрүүлсэн, үлгэр жишээг өгсөн түүхийг танд хүргэж байна. Японы хамгийн алдартай, бас үлгэр жишээч гэрийн эзэгтэйг танилцуулж байгаадаа байяртай байна. Хэрэв жижигхэн гэж хэлж болох бол түүний жижигхэн биед жинхэнэ хатан ухаан, эгэл боловч агуу сүнс оршдог биз ээ.
Японы хамгийн алдартай гэрийн эзэгтэй Хадгалах

Рианна тайзан дээр дотоожгүй байв уу?

Эмэгтэй дуучид тоглолтын тайзан дээр дотуур өмдгүй гардаг шинэ мода дэлгэрүүлээд байгаа бололтой. Саяхан Селена Гомес дотуур өмдгүй тайзан дээр гарсан бол, одоо Рианна үүнийг давтлаа. Энэ бол Рианнагийн аялан тоглолтоос буюу Польшын Гдыня хотод авсан гэрэл зургууд юм.
Рианна тайзан дээр дотоожгүй байв уу? Хадгалах

Энэ охинд хэдэн нас өгөх вэ?

Реалити шоуны алдартан Кортни Стодден (Courtney Stodden) нь 52 настай жүжигчин Даг Хатчисонтой гэрлэснээр олны анхааралд өртөж, дэлхийд нэлээд танил болоод амжсан билээ. Тэрээр насанд хүрмэгцээ л гоо сайхны хагалгаанд орж, өөрт таалагдахгүй биеийн хэсгүүдээ өөрчилсөн байна. Харин та энэ бүсгүйд хэдэн нас өгөх вэ?
Энэ охинд хэдэн нас өгөх вэ? Хадгалах

Бүдүүмаагаас гуалигмаа болсон түүх

Олон хүн өөрийгөө хяналтандаа авч, алд биеийнхээ эзэн нь байж чадсаныхаа ачаар ер бусын үр дүнд хүрч, “тарган” гэдэг тодотголыг ардаа орхиж, эрүүл чийрэг биетэй, сэтгэлийн амар жаргалын эзэд болж чаддаг. Тэгвэл одоо бүгдээрээ арай өөр аргаар өөрийгөө өөрчилж, эгэл жирийн гуалиг бүсгүй болсон английн Даниель Дэвис (Daniel Davies) хэмээх бүсгүйтэй танилцацгаая. Магадгүй бүүр залхуугийн тууль, бодлынхоо боол болсон, өөрийгөө дийлэхээ байсан хүмүүст энэ арга хэрэг болж болох юм.
Бүдүүмаагаас гуалигмаа болсон түүх Хадгалах