АЛДАРТАЙ ХҮМҮҮС

“BBC” агентлаг Монгол самрыг онцоллоо

Уулын бэлд дөнгөж гараад Энхбаатар алга болчихлоо. "Энхбаатар аа, чи хаана байна?" гэж би орилонгоо, түүний цагаан малгайг орооцолдсон бургасан дотроос олж харахыг хичээж байв. Хөлний маань орчимд нэг зүйл унаад, доош өнхөрч орхив. Дээш хартал Энхбаатар 10м гаруй өндөр хушны орой дээр сууж байлаа. Тэр хушны мөчрийг савлуулснаа хэдэн зүйл бидэн рүү чиглүүлж шидээд "Аваарай" гэж хашхирав. Уул уруудан бид гүйсэн боловч Энхбаатарын 6 настай хүү аль хэдийнэ түрүүлээд очжээ.

“BBC” агентлаг Монгол самрыг онцоллоо Хадгалах

Амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн бүсгүй

Сюзэн Кунхаусен бол жирийн нэг яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч бүсгүй юм. Харин 2006 оны намрын нэгэн үдэш аминд нь хүрэхийг завдсан аймшигт өдрөөс хойш тэр тэс ондоо нэгэн болж хувирчээ. Энэ бол өөрийн амийг аврахын тулд зоригтойгоор тэмцсэн жирийн нэг бүсгүйн гайхалтай түүх юм. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн бүсгүй Хадгалах

Билл Гейтсийн халааг авч, дэлхийн хамгийн баян хүн болсон Жефф Безос гэж хэн бэ?

Дэлхийн хамгийн баян хүн гэхэд бидний санаанд Билл Гейтс л буудаг. Гэтэл түүний халааг авч, манай гарагийн хамгийн баян гэгдэх болсон Жефф Безос (Jeff Bezos)-ын тухай та хэр ихийг мэдэх вэ? Бид өнөөдөр та бүхэндээ түүний амжилтын замнал болоод амьдралын хэв маягийг танилцуулахаар бэлтгэлээ. Та тухлан сууж, таалан болгооно уу. 

Билл Гейтсийн халааг авч, дэлхийн хамгийн баян хүн болсон Жефф Безос гэж хэн бэ? Хадгалах

Ханхүү Виллиамын үс засалт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хунтайж Виллиамын үс сүүлийн жилүүдэд эрс шингэрч халцарсаар байна. Түүний дүү Харригийн хэлснээр ахынх нь үс яг л Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин шиг харагдах болсон гэнэ шүү. Лондонгийн Эвелина эмнэлэгт эхнэр Кейт Миддлетонийгоо эргэхээр очсон Виллиам халзан толгойтойгоор хамгийн анх удаа хэвлэлийн дуранд өртсөн нь хүмүүсийн дунд нэлээд шуугиан тариад байна. Ингээд түүний бүх цаг үеийн үсний засалтуудаас хамтдаа сонирхоцгооё.

Ханхүү Виллиамын үс засалт хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Бодит амьдрал дээрх орлон тоглогчид

Улс төр болон цэргийн удирдагчид үргэлж өөрийн гэсэн орлон тоглогчидтой байсаар ирсэн байдаг. Орлон тоглогчид дайсныг хуурч, нэгэн зэрэг хоёр газарт гарч ирж, хэвтэрт орж биеийн байдал нь тааруу байгаа удирдагчийг эрүүл энх байгаа гэсэн ойлголтыг олон нийтэд өгөхийн тулд ажиллах нь тэдний үндсэн үүрэг  байжээ. Энэ нь бидний сайн мэддэг Dave кинотой адилхан гэсэн үг л дээ. Хуйвалдааны онолчид эдгээр орлон тоглогчдыг жинхэнэ удирдагчдаасаа гадаад байдал, биеийн өндөр, жин зэргээрээ ялгаатай байдаг хэмээн батлан хэлдэг юм. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ орлон тоглогчдын ажлыг ямар төвөгтэй, сонирхолтой бөгөөд ер бусын болохыг мэдэж авцгаая. 

Бодит амьдрал дээрх орлон тоглогчид Хадгалах

Тэднийг ийм дотно гэдгийг мэдэх үү?

Оддын ертөнцийн дуулиан шуугиангүйгээр хэвлэл мэдээлэл хэтэрхий уйтгартай байх байсан. Тэдний нууц болзооноос илүү сонирхолтой мэдээ байна гэж үү? Хамтдаа цагийг зугаатай өнгөрөөж буй эрэгтэй эмэгтэй одуудыг олж харсан болгон учиртай хэмээн холбож жирийн найзуудаас ч илүү дотно харилцаатай гэж таамаглацгаана. 

Тэднийг ийм дотно гэдгийг мэдэх үү? Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай хүү

7 настай хүү танаас илүү бэлтгэлтэй байна гээд боддоо. Рюсей Имай хэмээх энэ япон хүүг "Бяцхан Брюс Ли" гэдэг. Гэхдээ түүний бие л бяцхан болохоос энэ үгэнд томдмоор хөгжилтэй бие хаа, бэлтгэл сургуулилттай нэгэн юм. Эх оронд нь түүнийг аль хэдийнэ "Япон Брюс Ли" гэж нэрлэх болсон бөгөөд олон улсад "Дэлхийн хамгийн хүчирхэг хүү" хэмээн цоллож байна. Ингээд өөрийгөө Брюс Лигийн том фен гэдэг, тулааны урлагийг үнэн голоосоо биширдэг Рюсей хүүтэй танилцья.

Дэлхийн хамгийн аюултай хүү Хадгалах

Супер одод ч гэсэн фотошоп ашиглаж, өө сэвээ нуудаг!

Фотошоп болон бусад "өө засагч аппууд" оддын хамгийн сайн найз гэвэл та итгэх үү? Итгэхгүй бол бид танд баталж харуулья. Уг баталгаагаар супер одод ч биеийнхээ өөг засч янзалдаг болохыг та мэдэж авах болно. Хамгийн төгс харагддаг супер оддоос өгсүүлээд олны танил хүмүүс, алдартнууд гээд бүгд янз бүрийн програм, аппликейшн ашиглан өөрсдийгөө туранхай, өндөр болгон харагдуулж, нүүрнийхээ өө сэвийг нуудаг гэнэ шүү.

Супер одод ч гэсэн фотошоп ашиглаж, өө сэвээ нуудаг! Хадгалах

Амьдрахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүмүүс

Хорвоо ертөнц тэр аяараа биднээс нүүрээ буруулсан мэт хүнд өдрүүд амьдралд цөөнгүй тохиолддог билээ. Энэ үед бууж өгөлгүй тэмцэх эсвэл тэдгээр бэрхшээлүүдэд биднийг ялах боломжийг олгох гэсэн хоёрхон сонголттой нүүр тулгардаг. Тэгвэл бид энэ удаад танд амьдралын төлөө эцсээ хүртэл тэмцсэн гайхалтай 10 жишээг хүргэх гэж байна. Эдгээр хүмүүс амьд үлдэхийн тулд тэсвэр тэвчээрийнхээ эцсийг шавхан хүнээс гарч болох сэтгэлийн хат, тамир тэнхээ гээд бүхий л зүйлээ шавхаж чадсан юм.

Амьдрахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн хүмүүс Хадгалах

Тэдний сорвины ард нуугдсан түүх

Сорви бидний үзэж туулсан гашуун дурсамжийг байнга сануулж, түүнээс сургамж авч илүү ухаажсаны баталгаа болж байдаг ажээ. Бид сорвитой хүмүүсийг  муухай, эвгүй гэж боддог учраас тэдний сорвины ард нуугдаж буй жинхэнэ түүхийг үл ойшоодог. Бусдын дорд үзсэн харцнаас эмээж өөрсдийн "согог"-ийг олон жилийн турш нууцалсаар ирсэн олон арван хүнийг Английн зурагчин Софие Маяамне нэгэн зорилгын дор нэгтгэж тэдний бодит түүхийг олон нийтэд дэлгэжээ. Тэдний сорви ямар түүхтэй бол оо? Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Тэдний сорвины ард нуугдсан түүх Хадгалах

Оддыг онигоонд оруулсан зургууд

Урлаг бол дэлхий дээрх хамгийн хөөрхөн хүмүүс ажилладаг салбарын нэг билээ. Энэ салбарынхан үргэлж олны хараанд байдаг учраас байнга гоо сайхан харагдах шаардлагатай болдог. Гэсэн ч мөнхийн төгс харагдах боломжгүй бөгөөд оддын эвгүй дүр төрх, байрлалтай зургууд бишгүйдээ л цацагддаг. Тэдгээрээс хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан 15 зургийг та бүхэндээ тайлбарынх нь хамт хүргэе.

Оддыг онигоонд оруулсан зургууд Хадгалах

Одоог хүртэл Оскарын шагнал хүртээгүй жүжигчид

Сая сая үзэгчдийн таашаалд нийцсэн, олон гайхалтай дүр бүтээж, бидний зүрх сэтгэлд хоногшсон доорхи жүжигчид чухам яагаад одоог хэр нь Оскарын шагнал хүртээгүйг яг үнэндээ бид тайлбарлаж чадахгүй нь. Гэсэн ч хамтдаа нэр хүндтэй энэ шагналыг авах гавъяатай шилдэг гэж боддог гайхалтай эмэгтэй жүжигчдийг жагсааж үзэцгээе.

Одоог хүртэл Оскарын шагнал хүртээгүй жүжигчид Хадгалах