АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Загварын ертөнцийн анхаарлыг татсан Казахстаны "албино" эгч дүүс

Албино хэмээх өвчин хүн төрөлхтөнд түгээмэл тохиолдоод байдаггүй учир энэ төрлийн хүмүүс гарч ирвэл энгийн хүмүүсийн сонирхлыг ихээр татах нь гарцаагүй юм. Казакстаны 12 насны зөрүүтэй эгч дүүс болох Асел, Камила нар нь энэ төрлийн генетикийн өөрчлөлттэй төрсөн боловч тэд уг өвөрмөц содон төрхөөрөө загварын ертөнцийг байлдан дагуулж чаджээ. Daily Mail сонинд бичсэнээр охид нүд, арьс, үсний өнгийг хариуцдаг пигментийн дутагдалтай гэнэ. 

Загварын ертөнцийн анхаарлыг татсан Казахстаны "албино" эгч дүүс Хадгалах

Алдартнуудын "байгалаараа байгаа" төрх

Дэлгэцэн дээр, эсвэл улаан хивсэн дээр Холливудын одод яг л сахиусан тэнгэр мэт харагддаг. Харин өдөр тутмын амьдрал дээрээ ямар харагддаг бол?

Алдартнуудын "байгалаараа байгаа" төрх Хадгалах

Жастин Бибер хүнд өвчин туссан уу?

Канадын поп дуучин Жастин Бибер "Лайме" (Lyme) хэмээх хачигаар дамжин хүнд халдварладаг бактерийн гаралтай халдварт өвчнөөр нэлээд хэдэн жил шаналж байгаа тухайгаа мэдэгджээ. Түүний арьсан дээр туурсан батга шиг улаан тууралтыг хар тамхи хэрэглэснээс үүдэлтэй гэсэн мэдээ өмнө нь олон нийтийн сүлжээгээр тархаж байсан. Харин энэ нь батга биш "Лайме" өвчний тууралт байсныг тэрээр саяхан олон нийтэд дэлгэлээ. 

Жастин Бибер хүнд өвчин туссан уу? Хадгалах

Дэлхийн хамгийн сайхан 100 залууг интернет хэрэглэгчид тодруулжээ

1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "TC Candler" сайтаас дэлхийн хамгийн царайлаг 100 эрчүүдийн жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ яс үндэс, арьс өнгө, насыг үл харгалзан бүх л төрлийн эрчүүдийг хамруулсан байна. Өнгөрсөн оны 7 сараас хойш сая сая интернет хэрэглэгчид цахимаар санал өгчээ. Ингээд 2019 оны олон нийтийн санал асуулгын дүнд хамгийн царайлагаар тодорсон 25 эрэгтэйг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн сайхан 100 залууг интернет хэрэглэгчид тодруулжээ Хадгалах

"Жэймс Бонд"-ын жүжигчин Пирс Броснаны гайхалтай хайрын түүх

Анхны хайртайгаа гэрлэж, эсвэл өсвөр насандаа жинхэнэ хайраа олсон хүмүүсийн түүх цөөнгүй байдаг. Харин зарим нь идэр насандаа өөрийн санаанд нийцсэн, ирээдүйн амьдралаа хамтдаа туулах хүнээ олж чадах эсэхдээ ч эргэлздэг. Тэгвэл Пирс Броснан (Pierce Brosnan) ба Кэйли Шэй Смит (Keely Shaye Smith) нарын гайхалтай хайрын түүх таны эргэлзээг ул мөргүй арилгах болно. Хэдий Пирс Броснан анхны эхнэрээ хорт хавдрын улмаас алдсан ч дахин жинхэнэ хайртай учраад 25 жил болжээ.

"Жэймс Бонд"-ын жүжигчин Пирс Броснаны гайхалтай хайрын түүх Хадгалах

Дур булаам эрлийз бүсгүйчүүд (30 фото)

Гоо үзэсгэлэн гэдэг харьцангуй субъектив ойлголт бөгөөд эрдэмтэд сэтгэл татам байдлын нийтлэг томьёоллыг олох гэж багагүй маргаан өрнүүлдэг байна. Зарим шинжээчид үүнд алтан дундажын харьцааг баримтлах нь зөв гэж үздэг. Үүгээр гоо үзэсгэлэнгийн шалгуур нь  Леонардо да Винчийн "Витрувийн хүн" (Vitruvian man) хэмээх гаргалгаанд хамгийн ойртож очсон байхыг хэлж байгаа юм. Харин зарим генетик судлаачид төгс гоо үзэсгэлэнгийн нууц нь цус холилдох үйл явц гэж дүгнэжээ. Ингээд орон орны үзэсгэлэнт эрлийз бүсгүйчүүдийн дуу алдам гоо үзэсгэлэнг тольдоцгооё. 

Дур булаам эрлийз бүсгүйчүүд (30 фото) Хадгалах

"Алтан бөмбөрцөг-2020" наадмын торгон мөчүүд (ялагчид, зочдын гоёл)

Холливудын хамгийн нэр хүндтэй эрхмүүд оролцдог "Алтан бөмбөрцөг-2020" наадам Лос Анжелес хотод 77 жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээний голлох хувцаслалт хар цагаан өнгө байсан бөгөөд 43 настай Риз Виттерспун,  50 настай Женнифер Энистон, 29 настай Маргот Робби,  42 настай Керри Вашингтон гэх эрхмүүд эрхэмсэг хар даашинзаар гоёсон байна. Харин Риз Уиттерспун, Скарлетт Йоханссон, Женнифер Энистон, Маргот Робби, Керри Вашингтон нар тус улаан хивсний ёслолын хамгийн тансаг, дур булаан хувцасласан оддоор нэрлэгдсэн байна. 

"Алтан бөмбөрцөг-2020" наадмын торгон мөчүүд (ялагчид, зочдын гоёл) Хадгалах

Экс амрагаа мартаж чаддаггүй 10 алдартан

Оддын хувийн амьдрал нэлээд төвөгтэй. Тэд ямар салалтын дараа ярилцлага сурвалжлага, дуу, клипнийхээ тусламжтайгаар буцааж өөрийн болгох эсвэл түүнийг гутаан доромжилж, амьдралд нь саад болох нь цөөнгүй. Зарим одууд өөрийн экс, хувийн амьдралынхаа талаар шүтэн бишрэгчид болон сэтгүүлчидтэй ярилцах ихээхэн дуртай байдаг. Ингээд одоо хүртэл ямар нэг байдлаар эксийнхээ тухай ярьсаар л байдаг алдартнуудын тухай мэдээллийг хүргэе. 

Экс амрагаа мартаж чаддаггүй 10 алдартан Хадгалах

Өнгөрсөн онд "Инстаграм"-аас хамгийн их мөнгө олсон 10 хүн

Инстаграм бол сая сая хэрэглэгчид болон алдартнуудын хувьд бизнес сүлжээ болж өргөжсөн байна. Хамгийн олон дагагчтай алдартнуудын цахим хуудсанд дэлхийн брендүүд бараа бүтээгдэхүүнээ байршуулж, олонд таниулахын тулд их хэмжээний мөнгө төлдөг аж. Ингээд Инстаграм хуудсаа ашиглан хамгийн их орлого олсон алдартнуудыг танилцуулж байна.

Өнгөрсөн онд "Инстаграм"-аас хамгийн их мөнгө олсон 10 хүн Хадгалах

Сүүлийн 10 жилд танигдахааргүй өөрчлөгдсөн 20 алдартан

Алдартнууд үргэлж гадаад төрхөө өөрчилж, олны анхаарлыг татахыг эрмэлздэг. Мэдээж хэрэг цаг хугацааны эрхээр хүмүүс өөрчлөгддөг ч тэдний хувьд эл хувирал ид шидийн гэмээр. Ямартай ч сүүлийн 10 жилд танигдахын аргагүй болж өөрчлөгдсөн Холливудын оддыг харцгаая. 

Сүүлийн 10 жилд танигдахааргүй өөрчлөгдсөн 20 алдартан Хадгалах

Леонардо ди Каприо залуухан амрагтайгаа далайн эрэгт шинэ оныг угтжээ

45 настай Холливудын алдарт жүжигчин Лео Ди Каприо өнгөрсөн мягмар гарагт Аргентины загвар өмсөгч найз бүсгүйтэйгээ Сент Бартелемейн эрэг дээр цагийг зугаатай өнгөрүүллээ. Өдгөө 22 настай Камила Морроне нь 2 жилийн өмнөөс алдартай бикини модел болж, төгс галбираараа олныг бишрүүлээд байгаа билээ. Хосууд 23 насны зөрүүтэй. 

Леонардо ди Каприо залуухан амрагтайгаа далайн эрэгт шинэ оныг угтжээ Хадгалах

Харри Поттерын гол дүрийн жүжигчдийн бодит амьдрал дээрх хайрын түүх

"Харри Поттер" кинонд хамтран тоглосон жүжигчин Том Фэлтон (Tom Felton), Эмма Ватсон (Emma Watson) нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх цуу яриа тархах болсон. Учир нь тэд сүүлийн үед ойр ойрхон уулзаж, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь их болсон бөгөөд энэ нь киноны шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихээр татаж, тэднийг найзуудаас илүү дотно харилцаатай юм болов уу гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Ингээд тэдний харилцааны тухай баримтуудыг дэлгэж байна. 

Харри Поттерын гол дүрийн жүжигчдийн бодит амьдрал дээрх хайрын түүх Хадгалах