ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2022 оны гуравдугаар сард инфляци 14 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар нэмэгдэв

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 4 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

2022 оны гуравдугаар сард инфляци 14 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар нэмэгдэв Хадгалах
2022-04-14, 10:14

НӨАТ-ын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн дансанд орно

"2022 оны I улирлын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн данс руу шилжиж дууссан байна" гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Нийт буцаан олголт авдаг иргэдийн 93% нь нэг улиралд 100 мянган төгрөгөөс доош дүн бүхий НӨАТ-ын буцаан олголт авдаг бол 1 сая төгрөгөөс дээш төгрөгийн буцаан олголт авдаг 3300 гаруй иргэн байна. Улиралд дунджаар нэг хүн 42 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. 

НӨАТ-ын буцаан олголт 4-р сарын 25 гэхэд иргэдийн дансанд орно Хадгалах
2022-04-12, 09:30

Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн шалтгаанаар торгуулжээ

Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчиж, төрсөн өдрийн баяр тэмдэглэснээ Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэхүү буруутай үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйж, зохих торгуулийг төлснөө мэдэгдсэн юм. “2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Даунинг Стритэд болсон арга хэмжээтэй холбоотойгоор өнөөдөр би Лондон хотын цагдаагийн газраас торгуулийн мэдэгдэл хүлээж авлаа. Торгуулийг даруй төлснөө би үүгээр мэдэгдээд дахин уучлал гуйж байна” гэж Жонсон өчигдөр орой мэдэгджээ.

Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн шалтгаанаар торгуулжээ Хадгалах
2022-04-13, 09:36