Зураач Gustavo Silva Nunez нь ер бусын амьд мэт зургуудын зурдаг нэгэн юм. Тэрээр бодит ертөнц болон зохиомол байдлын хоорондын зааг ялгааг арилгаж чаджээ. Өнгө, тусгал, гэрлийн сүүдэрийг гайхалтай нарийн гаргаж өгсөн нь уг бүтээлүүдийг жинхэнэ гэрэл зураг мэт харагдуулж байна. Эдгээр зурагнуудыг харахад усны гадаргуу дээр байгаа хүн яг одоо сэлэх гэж байгаа мэт, таныг усаар цацах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрнэ. Жинхэнэ амьд урлаг гэж энэ байх даа.
Хадгалах
Хөгжмийн хамгийн том суваг болох MTV-ээс жил бүр зохион байгуулдаг "MTV Video Music Awards"-ын энэ жилийн арга хэмжээ болжээ. Уг арга хэмжээнд хэн гэдэг олны танил эрхэм, ямар хувцастай ирснийг сонирхоцгооё.
Хадгалах
“Buzzfeed” хэмээх Америкийн алдартай сайтынхан өөрийн хэрэглэгчдийг хамгийн аймшигтай селфи хийж явуулаарай гэж хүссэн байна. Харин сайтын идэвхитэй хэрэглэгчид чадах чинээгээрээ л өөрсдийн селфиг аль болох муухайгаар дарсан аж. Дараа нь сайтын ажилчид эдгээр зургуудыг урлагийн бүтээл болгон өөрчилж шинэ хүүхэлдэйн киноны баатруудыг төрүүлсэн байна.
Хадгалах
Нэгэн бүсгүй багт наадамд явахаар бэлдсэн байна. Ингээд тэрээр “The Wild Thornberrys” киноны Найжела Торнберригийн дүрд хувирахаар шийджээ. Бүсгүй өөрийн гараар бүхий л зүйлсээ хийсэн байна. Сонирхолтой болсон байна шүү.
Хадгалах
Та бүхэндээ нэгэн авъяаслаг зураачийн хөгжилтэй уран бүтээлээс хүргэж байна. Тэрээр бидний сайн мэдэх хүүхэлдэйн киноны баатруудыг аман дээрээ яг л бодит мэтээр зуржээ.
Хадгалах
Усан спортын олон төрөл байдаг ч тэдгээрийн хамгийн үзүүштэй, хамгийн гайхалтай спортын төрөл нь усан дээрх гимнастик буюу "синхрон" сэлэлт байдаг. Нэг хүн мэт нэгэн зэрэг хөдөлгөөн хийх тамирчдыг хараад бахархахгүй байхын аргагүй.
Хадгалах
Кино урлагийг ард түмэнд хүргэж, тэдний соёл урлагийн мэдлэг цар хүрээг тэлэхэд гол нөлөө үзүүлдэг зүйл бол мэдээж кино театр. Манай улсад одоогоор “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” гэсэн цөөхөн кино театр үйл ажиллагаа явуулж байна. Харин саяхнаас дэргэдээ кофе шоптой, тохилог, ая тухтай орчинг бүрдүүлсэн “Кino Cafe” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Хадгалах
Английн уран бүтээлч Тревор Лит (Trevor Leat) -ийн сүрлээр хийсэн онцгой бүтээлүүдийг хүргэж байна. Тэрээр хүүхэд байхаасаа эхэлж, модоор янз бүрийн дүрс бүтээх дуртай байжээ. Тэр одоо Шотландын Galloway-д амьдардаг.
Хадгалах
Чухал тэмцээний үеэр хэт их сэтгэл хөдлөл, айдас сандралыг мэдэрснээр гэнэтхэн бие засах өрөөнд орох хэрэг гарч болох л юм. Тэгвэл Японы цанын тамирчдын бие засах өрөө нь хүртэл тамирчдын хэв маяг, онцлогт тохируулсан байх юм.
Хадгалах
“Burning man” буюу “Шатаж буй хүн” хэмээх энэ наадам нь АНУ-ын Невада мужид уламжлал болон зохиогдсоор ирсэн. Жил бүрийн 8-р сарын 29-ний шөнийн 12 цагт
эхэлж, 9-р сарын 5-нд өндөрлөдөг байна. Фестивалийн үеэр хүмүүс бүтэн долоо хоногийн турш тэр хавиар чөлөөтэй зорчиж, төрөл бүрийн сонирхолтой арт байгууламжуудыг бүтээх бөгөөд сүүлд нь шатаадаг заншилтай ажээ.
Хадгалах
Их хөлс хүч, хөдөлмөр, тэвчээрийн эцэст ийм гайхалтай дасгалуудыг хийдэг болсон байна. Түүнийг одоо байгаа эсэхийг мэдэхгүй ч, энэ бичлэг залууст маань их урам зориг өгөх байх даа.
Хадгалах