Гэрэл зураг бидний дотор хvнийг, жинхэнэ vнэнийг нээж, амьдралын мартагдашгvй хормыг мєнхєлж, гэрэл зурагчны дотоод сэтгэлийн илэрхийлэл болдгоороо гайхамшигтай урлаг билээ. “Гоодаль” сэтгvvл Цагаан дариум галерейд нээсэн хєрєг болон фэшн гэрэл зургийн vзэсгэлэнгээрээ сэтгvvлийн хамт олныхоо хєдєлмєр бvтээлийг дэлгээд зогсохгvй монголын гэрэл зургийн ертєнцийн нэгэн шинэ єнгийг тvгээж байна. Тус vзэсгэлэнд “Гоодаль” сэтгvvлтэй хамтран ажилладаг болон сэтгvvлийн гэрэл зурагчдын нийт 70 орчим бvтээл дэлгэгдсэн бєгєєд энэ сарын 11-ний єдрийг хvртэл тавигдах vзэсгэлэнг сонирхохоор ирсэн vзэгчдэд тасалбартай хамт Гоодаль сэтгvvлийг бэлэглэж байна. Vзэсгэлэнг дэлгэхэд АПУ ХК, Ivy ресторан болон Скайтел ХХК “OPEN” vйлчилгээгээрээ хамтран ажиллалаа.
Хадгалах
Єдрийн мэнд хvргэе та бvхэндээ... Дээрх зураг болон гарчгийг нь хараад миний энэ тайлбарыг уншилгvй шууд л зургуудаа vзэж эхэлсэн гэдэгт итгэж байна. Учир нь олон хvнээс "яагаад Монгол охидоо оруулахгvй болчихвоо, vзмээр байна хурдан оруулаачээ..." гэсэн хvсэлтvvд маш ихээр ирсэн болохоор... Мєн танаас дуртай цувралыг чинь оруулаагvй удаасандаа уучлалт хvсч байна. Цаашид Монгол охидын нийтлэгдэх хугацаа ємнєхєєсєє хол болж байгаа гэдгийг дуулгах нь зvйтэй байхаа. Энэ удаа ємнєх дугааруудад тэр бvр орж байгаагvй шинэ охидыг тvлхvv оруулахыг хичээлээ. Миний бодлоор 90 хувь нь таны харж байгаагvй шинэ нvvр царай байгаа гэдэгт найдаж байна. За тэгээд найзууд минь эх орныхоо єнгє зvс, нvvр царай болсон vзэсгэлэнт бvсгvйчvvдийнхээ сайхан инээмсэглэл, цэвэр тунгалаг харцнаас урам зориг, залуу насны эрч хvчийг мэдэрцгээе.
Хадгалах
2011-04-26, 21:45
145,369
Сайн байна уу. СААК-ын эрхэм хэрэглэгч та бvхний энэ єдрийн мэндийг дэвшvvлье. Монголчууд бид ч амралтын єдрvvдээ vр бvтээлтэй єнгєрvvлдэг чин эрмэлзэлтэй болж эхэлсэн тєдийгvй зєвхєн зурагтаар, тэр барууны ертєнцийн залуусын адал явдал эрэлхийлсэн аялал, vйл хєдлєлийг харж биширч, гайхаж, шоконд ордог байсан бол єдгєє бид єєрсдєє адал явдал хайж єєрсдийн бие бялдар, сэтгэлийн хатуужлыг шалгаж хєдєє орон нутагт алс бєглvv хvний хєлєєс хол газар ч зорчиж байна. За энэ удаад миний бие та бvхэндээ Хан Хэнтийн ДЦГ-т, Тєв аймгийн Эрдэнэ сумын нутагт харъяалагддаг газар буй Хагийн хар нуур чиглэлд аялсан явган аяллын зургуудаасаа тvvвэрлэн хvргэж байна.
Хадгалах
Ургац арвин байна гэдэг шиг "Монгол фото" буланд маань шинэ нийтлэлvvд ойр ойрхон орж байгаад их баяртай байна. Энэ удаа бас нэгэн фото зураг сонирхогч С.Єнєржаргал хэмээх охины Алтайн євєр говь, Хэнтий болон Сэлэнгэ аймгуудаар амарч явахдаа авсан фото зургуудаас толилуулж байна. Тэрээр бага байхдаа аавыгаа дагаж хєдєє орон нутгаар явж байх vеэсээ л фото зураг сонирхож, одоо зураг авах дуртай нэгэн болсон тухайгаа бичсэн байсан. Хvн сонирхолоо хєгжvvлж, тvvнээсээ сайхан мэдрэмжийг авч цагийг vр бvтээлтэй єнгєрvvлнэ гэдэг гайхалтай. Та ч мєн адил энэ охиноос vлгэр жишээ авч чєлєєт цагаараа єєрийн сонирхсон зvйлээ хийж бvтээж байхыг хvсье. Одоо та бvхнийг Unja буюу Єнєржаргал охины зуны амралтаараа авсан маш гоё бvтээлvvдтэй vлдээе.
Хадгалах
Оройн мэнд, та бvхнийхээ бас нэгэн vзэх дуртай нийтлэлvvдийн нэг болох "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулахад бэлэн болоод байна. Энэ цувралд бидний амьдралын хэв маяг, орчин vеийн Монголын тєрхийг аль болох хєгжилтэй талаас нь харуулахаас гадна, эх орныхоо vзэсгэлэнт байгалиар нийтлэлээ чимж єгдєг билээ. Дараагийн дугаар "Монголын vзэсгэлэнт охид", "Бяцхан vрс" цувралуудын дараа гарах бєгєєд хэрвээ та энэ нийтлэлд фото зургаа илгээхээр шийдсэн бол caakmn4@yahoo.com цахим хаягаар явуулж болно шvv. Харин одоо хамтдаа эх орон, ард тvмнийхээ аж амьдралыг хєгжилтэй талаас нь харж, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар, шившээ салхийг бодол оюундаа мэдэрцгээе.
Хадгалах
Сайхан амарсан уу найзуудаа, єнєєдрийн эхний мэдээ болгож нэгэн залуугийн Саак-д хаяглан илгээсэн аян замын тэмдэглэлийг хvргэхээр бэлтгэлээ. Гадаа урин дулаан цаг ирж, халуун бєгчим єдрvvд ойртож байгаа vед энэ нийтлэл таны харцыг баясгаж, сэрvv татсан сайхан мэдрэмж єгєх биз ээ. Ингээд аялалын эзэн болох зурагчин залуугийн фото зураг болон тайлбарыг хачир начиргvй танд хvргэе. Зурагчин: Би жирийн нэгэн тєрийн албан хаагч, фото зураг сонирхогч билээ. Єнгєрсєн 2-р сарын сvvлээр хєдєє орон нутгаар (Євєрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Єлгий) ажлаар яваад ирсэн юмаа. Явах замдаа сонирхогчын хэмжээнд авсан цєєн хэдэн зургуудаа бяцхан тайлбарын хамт та бvхэндээ сонирхуулахаар шийдлээ.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, та бvхнийхээ амралт чєлєєт цагт зориулан амалсан ёсоороо "Монголын бяцхан vрс" цувралын шинэ дугаарыг хvргэж байна. Харин маргааш "Монгол элдэв зураг" фото нийтлэлийн шинэ дугаарыг хvргэхээр тєлєвлєєд байна. Мєн нэг зvйлийг сануулахад хvvхдийн зураг илгээж байгаа аав ээжvvд аль болох євєрмєц, сонин содон, єнгєлєг зураг илгээвэл дараа дараагийн цувралд багтах магдлал єндєр юм. Ингээд хорвоогийн хамаг хайрыг цуглуулчихсан юм шиг бумбагар хацраа
бондойлгочихоод, орчлонгийн хамаг цэцэгсийн vнэрийг шингээчихсэн юм шиг
анхилуун vнэрээ тараагаад, ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм
шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг
эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vрсийн фото цуглуулга та бvхэнд хамгийн
сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Хадгалах
“Гоодаль” сэтгvvл євєрмєц дvр тєрхтэй, хувирах чадвар сайтай, сэтгvvлийн нvvр царай болох фото модель шалгаруулах єдєрлєгийг 2011 оны гуравдугаар сарын 19-нд єєрийн байран дээрээ зохион байгууллаа. Энэ єдєр фото модель болох сонирхолтой, хувцас загварын ертєнцєд хvчээ сорихыг хvссэн охид, залуусын зургийг мэргэжлийн гэрэл зурагчин тусгайлан зассан орчинд авч, шаардлагатай мэдээллийн хамт бvртгэн хадгалж, цаашид зураг авалтад хамтран ажиллах охид, залуусаа сонгосон юм. Дараагийн шалгаруулалт ирэх дєрєвдvгээр сард болох бєгєєд шалгаруулалтын тов Гоодалийн фэйсбvvк хуудсанд удахгvй зарлагдах юм байна.
Хадгалах
2010 оны 5-р сарын 14-нд єєрийн уран бvтээлийн бие даасан тайлан тоглолтоо Улсын Филармонид
симфони найрал хєгжимтэй хамтран амжилттай тоглосон, тєгєлдєр хуурч Э.Мєнхшvрийн сvvлийн vеийн фото зургуудаас та бvхэндээ хvргэхээр шийдлээ. Тэрээр энэ хавар СУИС-ийг тєгсєх бєгєєд мэргэжлийн тєгєлдєр хуурч болж байгаа юм. Саяхан л Цолмон багшийн бяцхан шавь, 17 настай охин анхны бие даасан тоглолтоо хийсэн тухай бичиж байсан санагдана. Тэр одоо том охин болжээ. Тvvний талаар сvvлийн vеийн мэдээ гэвэл АНУ-ын Иллинойс мужийн хоёр Их сургуульд тєгєлдєр хуурийн магистерт суралцах хvсэлтээ явуулаад, шаардлага хангаж тэнцээд байгаа юм байна. Харамсалтай нь тэдгээр сургуулиуд их єндєр тєлбєртэй байгаа сурагтай. Манай улсын боловсрол хариуцсан яам, байгууллагууд урлагийн авъяастай залуусаа хэрхэн дэмжиж, тэтгэлэг олгодог талаар сайн мэдэхгvй юм. Эдийн засаг, инженер, банк санхvv гэх мэт бусад мэргэжилд анхаарлаа хандуулаад энэ талаар бараг мартсан биз. Миний бодлоор сонгодог урлагаа давхар авч явж, тэднийхээ боловсрол мэдлэгийг хєгжvvлэхэд илvv сайн анхаарах нь соёлт нийгэмд тєлєвшиж буй бид бvхэнд л хэрэгтэй болов уу.
Хадгалах
Сайхан амарч байна уу залуусаа, та бvхэндээ амалсан ёсоороо энэ долоо хоногтоо багтаан "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хvргэж байна. Маргааш ажлын шинэ єдєр эхэлнэ, бvх зvйлийг эрч хvчээр дvvрэн угтахад тань хамгийн тvрvvнд тунгалаг зєєлєн харцаар ширтэх, хєєрхєн тєрсєн охид чинь сайхан инээмсэглэл дvvрэн угтаасай гэж хvслээ. Анд минь чамд амьдрал хvн бvхэнд ялгаатай харьцаад байгаа ч юм шиг, аз жаргал гэдэг тэртээд сvмийх гэрэл ч юм шиг, хайр гэдэг холдон одох шувууд ч юм шиг... санагдах vед зvгээр л манай сайтаар зочлоорой. Танд ухаарал, хайр, харуусал, дурсамж, тэвчээр хатуужил, шинэ санаа, эрч хvч, сайхан мэдрэмжийг бид харамгvй тvгээх болно. Эх орон минь яг л эдгээр охид шиг гэрэл гэгээ цацруулан хєгжин цэцэглэх болтугай.
Хадгалах
2011-03-07, 08:01
149,304
Сайхан амарсан уу найзуудаа, таны шинэ долоо хоногийн эхлэл инээд хєєр, баяр баясал, сайхан энергиэр дvvрэн байгаасай гэж хvсээд та бvхнийхээ vзэх дуртай "Монгол элдэв зураг" цувралы шинэ дугаарыг толилууж байгаадаа баяртай байна. Дугаар бvр дээр аль болох эх орныхоо сайхан тєрх, хvмvvс бидний амьдралын баяр жаргал, хєгжилтэй агшинуудыг нь сонгож оруулдаг байгаа. Энэ нийтлэл нь 100 хувь хэрэглэгчдээс ирсэн фото зургуудаас бvрддэг билээ. Зургуудаа илгээсэн бvх хэрэглэгч нартаа маш их баярлалаа. "Монгол охид", "Монголын бяцхан vрс" цувралууд удахгvй буюу энэ долоо хоногт багтаж нийтлэгдэх болно. Харин одоо хамтдаа эх орноо мэдэрцгээе.
Хадгалах
Юуны тvрvvнд та бvхэндээ сар шинийн мэнд хvргэе. Саакаас туулай жилийн анхны мэдээ болгон олон эцэг эхийн хvсэн хvлээсэн "Монголын бяцхан vрс" фото нийтлэлийн ээлжит дугаараар эхлvvлж байгаадаа баяртай байна. Хээр талын хир хvрээгvй цэцэгс мэт ариун надин vрс нь ижий аавдаа хамгийн гэгээн байдаг. Магадгvй туулай жилд, таны хамгийн тvрvvнд харах зураг ийм л байхыг хvссэн юм болов уу. Харин одоо хорвоогийн хамаг хайрыг цуглуулчихсан юм шиг бумбагар хацраа
бондойлгочихоод, орчлонгийн хамаг цэцэгсийн vнэрийг шингээчихсэн юм шиг
анхилуун vнэрээ тараагаад, ертєнцийн бvхий л аз жаргалыг уусгачихсан юм
шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг
эгэлхэн оршихуйгаараа мэдрvvлдэг амин vсрийн цуглуулга танд хамгийн
сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Хадгалах