МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №129

Та бүхэндээ, шинэ долоо хоногийн эхний өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн амралтын өдрүүдээр зөндөө их эрч хүчийг авсан гэдэгт найдаж байна. Харин одоо таны эрч хүчийг улам ихээр өдөөж өгөхөөр, "Монголын үзэсгэлэнт охид" цувралын 129-р дугаарыг толилуулж байгаадаа таатай байна.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №129 Хадгалах
2013-06-24, 22:11

Миний эх орон (100 фото) №12

Сайхан амарч байна найзуудаа, өнөөдөр гадаа сэрүүн байгаа ч та бүхний сэтгэлийг сэргээх Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг харуулсан "Миний эх орон" нийтлэлийн шинэ дугаарыг толилуулж байна. Та амралтаа авбал заавал Хөдөө нутгаараа аялаарай. Эх орны онгон байгаль, хөдөө нутгийн аж амьдралыг мэдэж байж, бидний эх оронч үзэл сэдэрч, Монгол хүнээ хайрлах сэтгэл бий болно шүү дээ.
Миний эх орон (100 фото) №12 Хадгалах

Монголын бяцхан үрс (100 фото) №13

Та бүхэн сайхан амарч, сайхан баярлаж байна уу? юуны түрүүнд Монголын бүх сайхан ээжүүд, хөөрхөн бяцахан дүү нартаа Эх үрсийн халуун баярын мэнд хүргэе. Саакын зүгээс их удаан оруулаагүй "Монголын бяцахан үрс" фото нийтлэлээ бэлтгэн оруулж, дүү нартаа баярын бэлэг барьж байна. Ингээд ертөнцийн бүхий л аз жаргалыг уусгачихсан юм шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг эгэлхэн оршихуйгаараа мэдрүүлдэг амин үрсийн эдгээр гэрэл зургууд та бүхэнд хамгийн сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Монголын бяцхан үрс (100 фото) №13 Хадгалах

Бүрэн-Эрдэний чадварлаг бүтээлүүд

Манай холбоо барих хэсгээр бас нэгэн авъяаслаг Монгол залуугийн бүтээлүүд иржээ. Түүнийг А.Бүрэн-Эрдэнэ гэдэг бөгөөд Япон оронд animation-ны чиглэлээр сурдаг юм байна. "Өөрийн саяхан хийсэн animation болон зурсан зургуудаа Монголчууддаа танилцуулмаар байна. Би Монгол зураг сонирходог бөгөөд төрөл бүрийн стилээр зурж үзэх сонирхолтой. Фотошоп дээр Wacom Intuos ашиглаж зураг зурах дуртай. Бас флеш програм ашиглаж ихэвчлэн animationa-уудаа бүтээдэг" -хэмээн ярьсан юм.
Бүрэн-Эрдэний чадварлаг бүтээлүүд Хадгалах
2013-04-30, 23:45

Монгол элдэв зураг (90 фото) №24

Та бүхэн сайхан амарч байна уу, өнөөдөр бидний зүгээс хөгжилтэй, сонирхолтой зургуудын цуглуулга "Монгол элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Нийтлэлч миний хувьд эдгээр зургуудыг оруулж суухдаа, зун хурдан болоосой гэж маш их хүссэнийг нуугаад яахав. Танд ч гэсэн ийм мэдрэмж төрнө гэдэгт итгэж байна. За ингээд найзуудаа амралтын өдрөө зугаатай, гоё өнгөрүүлээрэй.
Монгол элдэв зураг (90 фото) №24 Хадгалах
2013-04-21, 17:45

Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №128

Танд үдшийн мэнд хүргэе. Өнөөдөр бидний зүгээс та бүхний шимтэн үзэх дуртай "Монгол охид" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Тун удахгүй хаврын анхны яргуй цухуйж, эх оронд минь урин дулаан цаг айсуй. Хүн бүр л дор бүрнээ хурдхан шиг Зун болоосой гэж нууцхан хүсэж байгаа нь мэдээж... Яг одоо таныг хэргүй тунгалаг харцаараа ширтэх, өглөөний наран мэт мишээсэн цэцэгс шиг Монголжингоо охидууд хүлээж байна. Тухлан сууж таалан үзээрэй.
Монголын үзэсгэлэнт охид (80 фото) №128 Хадгалах
2013-04-15, 07:41

Хаврын мал төллөлт – Фото аялал

Монголчууд бидний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн нүүдлийн амьдралын нэгээхэн хэсэг нь Хаврын мал төллүүлэх ажил юм. Гэрэл зураг сонирхогчдийн “Тусгал” бүлгэмийн залуус малчин айлаар зочилж, хаврын мал төллөлтийн тухай фото нийтлэл бэлтгэсэн байна.
Хаврын мал төллөлт – Фото аялал Хадгалах
2013-04-13, 00:25

Бас нэгэн авъяаслаг Монгол залуугийн бүтээлүүд

Саяхан бид маш чадварлаг "Шог зураг" зурдаг хоёр Монгол залуугийн бүтээлүүдийг хүргэж байсан бол өнөөдөр бас нэг хөрөг зурдаг болон аним бүтээдэг Билэг Сод хэмээх залуугийн бүтээлийг хүргэхээр шийдлээ. Тэрээр бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ, "Би МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн 1-р курсын оюутан. Бүх л зургийн төрөлд сонирхолтой бөгөөд өөрөө бие дааж зурахад суралцаж байгаа" -гэсэн юм. Тэрээр гараар Photoshop Flash After Effect хийх болон бусад зураг, видео бүтээдэг програмууд дээр ажилладаг байна.
Бас нэгэн авъяаслаг Монгол залуугийн бүтээлүүд Хадгалах

Алдартнуудын шог зураг

Монголын алдартнууд болон эгэл жирийн биднийг хүртэл ямар ч компьютерын програм ашиглахгүй гараараа шоглон зурдаг авъяаслаг хоёр залуугаас өөрсдийн бүтээлийг олонд хүргэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн билээ. Хүсэлтийг шууд биелүүлэхээс өөр аргагүй байлаа. Учир нь үнэхээр авъяастай зурдаг залуус бөгөөд бүтээлүүдийг нь үзээд маш хөгжилтэй байлаа. Нийтлэлийн төгсгөлд тэдний фэйсбүүк хуудсыг тавьсан байгаа тул та бүхэн өөрсдийг хөгжилтэй хөргөө зуруулахыг хүсвэл холбогдож болно гэсэн шүү.

Алдартнуудын шог зураг Хадгалах
2013-03-13, 18:12

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №127

Юуны түрүүнд, Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд, Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд, Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд, Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд, Хамаг монголын хатад, Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8-ны мэнд хүргэе. Эмэгтэйчүүдийн баярт дуусахаас өмнө амжиж "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг толилуулж чадсандаа баяртай байна. Таны ээж, эгч, дүү нараас минь ялгаагүй Эх хүн болж, энэ хорвоог гэрэлтүүлж яваа бүсгүйчүүддээ хүндэтгэлтэй хандаарай гэж хүсье.
Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №127 Хадгалах
2013-03-09, 03:54

Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126

Оройн мэнд хүргэе найзуудаа, энэ долоо хоногийн амралт дуусахаас өмнө амжиж, "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа 2013 оны хамгийн анхны дугаарыг хүргэж байгаадаа их баяртай байна. Монгол охидын 2012 онд орсон бүх дугаарын комментуудыг ерөнхийд нь гүйлгэж нэг харлаа. Тэнд хүмүүс бичихдээ, "Олны танил, модель загвар өмсөгчид, студийн зургуудаас залхаж байна. Эгэл жирийн бөгөөд яг л байгаагаараа, элдэв маяггүй охидын зураг оруулаач..." -гэжээ. Иймд энэ удаагийн дугаартаа та нарынхаа саналыг хүндэтгэж, олны танил бус жирийн охидын, энгийн төрхийг олноор оруулахыг хичээлээ.
Монголын үзэсгэлэнт охид (95 фото) №126 Хадгалах
2013-01-28, 05:57

Монгол орон гадны нүдээр (2-р хэсэг)

“Vanishing Cultures Project” -хэмээх сайн дурын төслийн үйл ажиллагааны гэрэл зурагчин Тейлор Вейдман (Taylor Weidman) хэлэхдээ, "Нүүдэлчин Монголчуудын нүүдлийн амьдрал бага багаар үгүй болж байгааг олж харжээ. Хэдийгээр одоог хүртэл нүүдлийн амьдрал байгаа ч Чингис хааны үеийнхээс нэлээд өөрчлөгдсөн байна"- гэжээ. Нэг талаас нь харахад орчин үеийн техник технологи үүнд ихээхэн нөлөөлж байгаа билээ. Ингээд орчин үеийн "Монгол Улс"-ыг гэрэл зурагчин Тейлор Вейдманы нүдээр харцгаая.
Монгол орон гадны нүдээр (2-р хэсэг) Хадгалах
2013-01-06, 05:32