МОНГОЛ ФОТО

Монгол залуугийн бүтээл Yahoo.com дээр нийтлэгджээ

Дэлхийн хамгийн хүчирхэг сайтуудын нэг болох Yahoo.сom дээр Монгол зурагчны маань энгийн малчин ардын ахуй амьдралыг товчхон бөгөөд бодитоор харуулсан гэрэл зургууд тавигдсаныг үзээд ихэд бахархсаныг нуух юун. Ингээд та бүхэнд, тус сайт дээр "Mongolian Cowboys" хэмээх нэрээр нийтлэгдсэн гэрэл зурагчин Ч.Батзаяагийн бүтээлүүдийг хүргэж байна.

Монгол залуугийн бүтээл Yahoo.com дээр нийтлэгджээ Хадгалах
2016-04-03, 12:02

Монгол элдэв зураг (70 фото) №41

Нарлаг сайхан ням гарагийн мэндийг юуны түрүүнд уншигч та бүхэндээ хүргэж байна. Монголд маань болсон хөгтэй хөгжөөнтэй явдлууд, хүмүүсийн элэг хөшөөм хошигнолууд зэргийг та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Монгол элдэв зураг" нийтлэлийн маань цоо шинэхэн дугаар бэлэн боллоо.

Монгол элдэв зураг (70 фото) №41 Хадгалах

Малчны хотоор зочилсон нь

Гэрэл зургийн “Тусгал” клубын залуус маань жил болгоны хаврын энэ налгар өдрүүдэд эд завгүй байгаа хөдөө нутгийг зорьдог билээ. Тэдний зорилго бол төлийн дуу хотонд нь хангинаж байгаа айлуудад очиж нэг өдрийн ажилд нь туслангаа өөрсдийн сонирхлын дагуу гэрэл зураг авах явдал юм. Ингээд та бүхэнд Төв аймгийн Сэргэлэн суманд хаваржиж байгаа малчин Энхбат, Ууганбаяр нарын хотонд авсан, сонирхолтой зургуудыг хүргэж байна..

Малчны хотоор зочилсон нь Хадгалах

Монголын халуухан охид №1

Эх оронд маань урин хаврын урь орж, охид бүсгүйчүүд хувцсаа нимгэлэн, эхэмсэг гэгч нь инээмсэглэл тодруулан алхахыг харах юутай сайхан. Өнөөдөр та бүхнийхээ гэрэл гэгээтэй амралтын өдөрт бяцхан хачир нэмэхээр, Монгол охидынхоо хамгийн дүр булаам, халуухан зургуудыг түүвэрлэн хүргэж байна. "Тэд ямар ямар үзэсгэлэнтэй бэ" хэмээн, шимтэн харах нэг бодлын аз жаргал ч юм шиг...

Монголын халуухан охид №1 Хадгалах
2016-03-20, 15:54

100 жилийн өмнөх Монгол орон

Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон ч, 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл урлаг, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн юм. Ингээд та бүхэндээ гэрэл зургийн хальсанд тод томруун үлдсэн, өнгөрсөн зууны Монгол орныг танилцуулъя.

100 жилийн өмнөх Монгол орон Хадгалах

Өнгөрсөн үе рүү буцсан нь...

Өнгөрсөн цаг хугацаа гэдэг цээжиндээ тээж дийлшгүй асар их дурсамж, аз жаргалын эзэн юм даа. Эдгээр зургуудыг харахад өршөөлгүй өнгөрөх цаг хугацааг бодон гуниглавч, түүний хажуугаар бас итгэмээргүй өөрчлөгдөх хүмүүсийг харан сэтгэл ихэд хөдөлснөө нуух юун... Ингээд та бүхэнд Монголын минь ард түмний бага насны болон одоо цагийн өөрчлөлтийг харуулсан сонирхолтой зургуудыг дэлгэж байна. 

Өнгөрсөн үе рүү буцсан нь... Хадгалах
2016-03-16, 18:30

Ховдын “Мөсний баяр”-ын сонирхолтой агшнууд

“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд Ховд аймгийн нутаг дахь үзэсгэлэнт хан Жаргалант уулын өвөр, хатан Хар ус нуурын “Төмөртийн тохой”-д амжилттай зохион байгуулагдлаа.

Ховдын “Мөсний баяр”-ын сонирхолтой агшнууд Хадгалах

Монгол элдэв зураг (100 фото) №40

Ахмад буурлуудаа хүндэтгэн цуглаж, ах дүү хамаатан саднаараа жилдээ бүтэн цугладаг, ардын сайхан сар шинийн баяраараа сайхан шинэлэцгээв үү. Манай сайтын зүгээс таны амралтанд зориулан "Монгол элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Хэдэн хором ч гэсэн таны нүдийг хужирлаж, сонирхлыг тань татна гэдэгт итгэлтэй байна.

Монгол элдэв зураг (100 фото) №40 Хадгалах
2016-02-14, 23:00

Монголын үзэсгэлэнт охид (85 фото) №147

Манай сайтын хамгийн олон уншигчидтай “Монгол охид” цувралынхаа баярын дугаарыг уншигчид та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Жил бүр л бидний хүсэн хүлээдэг үндэсний уламжлалт баяр болох цагаан сарын өдрүүд үргэлжилсээр л... Энэхүү сайхан уламжлалт баяртай давхцуулан та бүхнийхээ мэлмийг баясгахаар дур булаам төрхтэй, гэрэл цацруулан мишээх үзэсгэлэнтэй Монгол бүсгүйчүүдээрээ бахархан энэхүү сайхан нийтлэлээ бэлтгэн суугаадаа үнэхээр их баяртай байна. Та бүхэн минь хотол олноороо сайхан шинэлээрэй.

Монголын үзэсгэлэнт охид (85 фото) №147 Хадгалах

Миний сайхан эх орон (90 фото) №20

Сайхан амарч байна уу, та бүхнийхээ амралтанд өнгө нэмэхээр манай сайтын холбоо барих хаягаар ирсэн нэгэн гэрэл зураг сонирхогч залуугийн авсан Монгол орны байгалийн зургуудыг толилуулж байгаадаа тааатай байна. 3 жилийн өмнөөс гэрэл зураг сонирхож эхэлсэн гэхэд, түүний авсан зургууд үнэхээр сэтгэл хөдөлгөм, сайн бүтээл болжээ. Ингээд эх орныхоо гоо үзэсгэлэн, онгон дагшин төрхийг хамтдаа сууж үзэцгээе.

Миний сайхан эх орон (90 фото) №20 Хадгалах

Хөвсгөл далайн гайхамшиг

Монголын хойд хязгаар нутгийн ард иргэд жил болгон "Мөсний баяр" буюу "Ice Festival"-ыг Хөвсгөл далайн мөсөн дээр уламжлал болгон зохион байгуулаад удаагүй байгаа билээ. Гайхалтай нь энэ баяр орон нутгийнх байсан бол одоо улсын чанартай болж, жилээс жилд ирэх зочдын тоо нэмэгдсэн гэх чихэнд чимэгтэй сайхан мэдээллийг дуулгая. Ингээд та бүхэндээ 2015 онд зохион байгуулагдсан "Мөсний Баяр" наадмын тухай фото мэдээллийг хүргэж буйдаа тун таатай байна.

Хөвсгөл далайн гайхамшиг Хадгалах
2016-01-27, 20:03

Монгол элдэв зураг (100 фото) №39

Та бүхнийхээ үзэх дуртай "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулах гэж байгаадаа баяртай байна. Зураг бүхэн өөрийн гэсэн түүхийг өгүүлж байдаг билээ. Тэгвэл эдгээр зурагнууд ямар түүхийг өгүүлэх бол?... Энэ удаагийн дугаар дээрх зургуудаас та инээд, баяр хөөр, амжилтын амт, омогшил, хайр, нөхөрлөл гээд хүмүүний өдөр тутмын амьдралыг харуулах олон гэрэл зургуудыг үзэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.
Монгол элдэв зураг (100 фото) №39 Хадгалах