МАРКЕТИНГ

Бизнесмэнүүд “Дэлхийн түвшний менежер” сургалтаас олж авсан туршлагаасаа хуваалцлаа

ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөс харилцагч байгууллагуудынхаа удирдах ажилтан, захирлуудад зориулан бизнесээ амжилттай удирдах арга барил, манлайллын ур чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү онлайн сургалтыг Английн “Глобал Гроуф Институт” болон “Гүрэн” академитай хамтран албан ёсны эрхтэйгээр хүргэдэг бөгөөд ХААН Банк сургалтын төлбөрийг бүрэн хариуцан харилцагч нараа үнэ төлбөргүй суралцуулж байгаа билээ.

Бизнесмэнүүд “Дэлхийн түвшний менежер” сургалтаас олж авсан туршлагаасаа хуваалцлаа Хадгалах

Инфлүнсэрүүдэд ирдэг сөрөг комментууд

Бүдүүлэг үг хэллэг, дайрч давшилсан хандлага, доромж сэтгэгдэл нь сошиал медиад элбэг тохиодог харамсалтай үзэгдэл билээ. Тэгвэл олон нийтэд нээлттэй дижитал орчинд хэн нэгний санаатай бөгөөд санамсаргүй үлдээсэн тэдгээр үгс хүний сэтгэлд хэрхэн тусдаг бол? Бидний уран бүтээлийг нь сонирхон дагадаг комедиан, хөтлөгч, дуучин, youtuber залуус өөрт ирсэн зарим таагүй сэтгэгдлийг хуваалцжээ.

Инфлүнсэрүүдэд ирдэг сөрөг комментууд Хадгалах

Төрийн Банк ажлын байр дэмжих зээлийг хэвийн олгож байна

Арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9146 зээлдэгчид 626.8 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоод байгаа аж. Зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд банк бүрийн эх үүсвэр харилцан адилгүй юм.

Төрийн Банк ажлын байр дэмжих зээлийг хэвийн олгож байна Хадгалах

“ТӨРИЙН БАНК“ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны нэгдүгээр дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. 

“ТӨРИЙН БАНК“ олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно Хадгалах

ХААН Банк мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан онлайн өдөрлөг зохион байгуулна

Мэргэжлийн байгууллагад өөрийн суралцаж буй чиглэлийнхээ дагуу дадлага хийгээд цалин авах боломжтойг мэдэх үү? Банканд зөвхөн санхүүгийн салбарынхан ажилладаг уу? Дэлхий дахинаа юмс маш хурдтай өөрчлөгдөж, суралцахын зэрэгцээ өөртөө хөрөнгө оруулалт хийж, үүнийхээ төлөө цалин авах нь хэдийнэ түгээмэл ойлголтын нэг болжээ. Технологи болон мэдээллийн эрин бидний мэдэх уламжлалт ойлголтыг эвдэж, салбар бүрт мэдээллийн технологийн чадварлаг ажилтны оролцоог огцом нэмэгдүүлж орхив. Үүний нэг тод жишээ бол ХААН Банкны Төв оффисын нийт хүний нөөцийн 15 орчим хувийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эзэлж байна.

ХААН Банк мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан онлайн өдөрлөг зохион байгуулна Хадгалах

Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл

Усгүй амьдралыг төсөөлцгөөе. Нэг цаг, нэг өдөр ч бид эрүүл, аз жаргалтай амьдарч чадахгүй байх даа? Гэтэл бид үнэхээр өдөр тутамдаа усаа хэмнэж чаддаг билүү? 2050 он гэхэд манай улсын цэнгэг усны нөөц дуусаж болзошгүй гэсэн судалгаа бий. "Болзошгүй" гэсний учир нь хэрвээ бид яг одоо хэмнэж чадвал хадгалж чадна, үгүй бол шавхагдаж дуусна гэсэн үг. Саяхан л 2020 он маш хол мэт санагддаг байсан биш гэж үү? Тэгвэл өөртөө хайртай хүмүүс өөрийн болон ирээдүйнхээ төлөө усаа хэрхэн хэмнэдэг бол?

Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл Хадгалах

#ДэлхийгээХайрлая

Батарейг бид өдөр тутмын амьдралдаа олон зүйлд хэрэглэж, дуусмагц нь хогийн савандаа хаячихдаг. Гэтэл энэ нь хөрс, ус агаарыг бохирдуулснаар усны амьтад болон бохирдсон хөрснөөс ургасан ургамлаар дамжин амьтан болон хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг учраас хаягдал батарейг энгийн хог хаягдалтай хамт хаяхыг олон улсад зөвшөөрдөггүй байна. Тиймээс хэрэглэсэн батарейг энгийн хог хаягдалтай хаяхаас зайлсхийж, албан байгууллага, сургууль, үйлчилгээний газруудад байрлах зориулалтын цэгүүдэд хаяж хэвшээрэй.

#ДэлхийгээХайрлая Хадгалах

Нууцлаг ертөнцийн “Budda”

Эртний нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, төв Азийн үндэс угсаанаас сэдэвлэсэн хэв шинж, түүх соёлын онцлогийг орчин үеийн чиг хандлагатай сүлсэн зургуудаараа танигдсан зураач С.Заяасайханы “Mongolia, Lost and Found” номонд багтсан “Budda” уран бүтээлийг толилуулж байна. Түүний бүтээл бүрийн цаана хувь хүний амьдрал, тухайн үеийн нийгмийн байдлын талаар дахин давтагдашгүй баримт нуугдсан төдийгүй энэ цагийн түүхэн гэрч болж үлдэж буйгаараа онцлог юм.

Нууцлаг ертөнцийн “Budda” Хадгалах