Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1970 оноос Жигули буюу ВАЗ 2101 гэх анхны автомашинаа үйлдвэрлэж эхэлсэн LADA брэнд 50-н жилийн туршид тасралтгүй хөгжсөөр ирсэн бөгөөд 2019 оны 4-р сарын 19-ий өдөр Монгол улсад Европ стандарт ба орчин үеийн технологийг шингээсэн X гень бүхий цоо шинэ загваруудтайгаар албан ёсны дистрибьютор төвийн нээлтийн ажиллагааг зохион байгуулсан байна. LADA брэнд нь Монголын зах зээлд зөв талдаа жолооны хүрдтэй, үйлдвэрлэгчийн гурван жилийн баталгаат хугацаатай, манай орны эрс тэс цаг уур, дэд бүтэц болон байгалийн онцлогт тохиромжтой техникийн үзүүлэлттэй LADA Vesta Cross, LADA Vesta SW Cross гэсэн шинэ загваруудаа танилцуулсан.