МАРКЕТИНГ

Хамгийн том хүүхдийн баяр!

Бяцхан хүүхэд, багачууд, сурагчид, Хүндэт аав ээжүүддээ дуулгах хамгийн сайхан мэдээ: Худалдаа, хөгжлийн банкны хамт олноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ оны хамгийн ТОМ, хамгийн олон гэнэтийн БЭЛЭГТЭЙ, супер СУГАЛААТАЙ хүүхдүүдийг баярлуулах “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” арга хэмжээг 6-р сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.

Хамгийн том хүүхдийн баяр! Хадгалах

“Голомт Банк” Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

Орчин үеийн жишиг номын санг бүтээн байгуулж түүгээр дамжуулан иргэд, хүүхэд багачуудад мэдлэг олгох, тав тухтай орчинд сурч боловсрох боломжийг олгох үүднээс Голомт банк Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан, номын фондыг баяжуулах үйлсэд 100 гаруй номын дээжийг хандивласнаас гадна цаашид санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэллээ. Иргэний номын сан нь олон улсад хурдтай хөгжиж байгаа орчин үеийн номын сангийн жишиг загвар юм. Мөн байршлын хэт төвлөрлийг бууруулж, иргэдэд ойртон, иргэдийн оролцоотойгоор хөтөлбөрүүдээ боловсруулан хамтран хэрэгжүүлдгээрээ уламжлалт номын сангаас ялгаатай.

“Голомт Банк” Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа Хадгалах

“ИНВЕСКОР ББСБ” ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдэн хувьцаат компани болж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

“ИНВЕСКОР ББСБ” ХК анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо Хадгалах

“Жем Интернэшнл”ХХК 12 дахь жилдээ Топ-100 ААН-ээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран 2018 оны Монгол Улсын ТОП 100 ААН –ийг өнөөдөр шалгарууллаа.

“Жем Интернэшнл”ХХК 12 дахь жилдээ Топ-100 ААН-ээр шалгарлаа Хадгалах

Бяцхан үрсдээ хадгаламж нээгээд зуны амралтаар нь сургалтад хамруулаарай

Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд ч энэ баярыг “Эх үрсийн баяр” нэрээр өргөн дэлгэр тэмдэглэн эцэг эхчүүд, эмээ өвөө нар хайртай үр хүүхдүүдээ баярлуулдаг бол Капитрон банк ч өөрийн бяцхан харилцагч нарынхаа баярыг хуваалцан бэлэг барьдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийг “Боловсрол, оюуны спортыг дэмжигч банк” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа 2019.05.21 - 2019.06.07-ны өдрийг дуустал хугацаанд зарлалаа.

Бяцхан үрсдээ хадгаламж нээгээд зуны амралтаар нь  сургалтад хамруулаарай Хадгалах

Худалдаа Хөгжлийн Банкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Худалдаа, хөгжлийн банкны ууган салбаруудын нэг Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 25-н жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1994 оны 3-р сарын 04-ний өдөр Дархан уул аймгийн Дархан суманд ХХБанкны салбар байгуулах тухай тус банкны Гүйцэтгэх захирлын тушаал батлагдаж, одоогийн Дархан уул аймгийн 26-р сургуулийн нэг давхрын баруун урд булангийн 4-н өрөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

Худалдаа Хөгжлийн Банкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө Хадгалах

“Голомт Банк” гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө

“Олон улсын хөрөнгө оруулалтын банк” нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн улсуудынхаа банкуудаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг хөгжлийн байгууллага юм. Тус банк нь 2016 оноос эхлэн Монгол Улсын бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, импортын бизнесийг санхүүжүүлэхэд Голомт банктай хамтран ажиллаж эхэлсэн ба уг хамтын ажиллагааг үнэлж “The most active issuing bank in Mongolia” буюу “Монгол дахь хамгийн идэвхтэй гадаад худалдааны санхүүжилтийн банк”-аар өргөмжлөлөө.

“Голомт Банк” гадаад худалдааны санхүүжилтийн  шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө Хадгалах

“Жем Хужирт”ХХК-аас “Гар Зургийн Уралдаан” зарлалаа

Хүүхэд багачуудын зуны амралтыг тохиолдуулан “Байгалийн эрдэст ус-Миний төсөөллөөр” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа.

“Жем Хужирт”ХХК-аас “Гар Зургийн Уралдаан” зарлалаа Хадгалах

“Голомт Банк” Монгол Улсын топ-100 аж ахуй нэгжээр 16 дахь жилдээ өргөмжлөгдлөө

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуй нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Голомт банк уг нэр хүндтэй шагналыг 16 дахь удаагаа хүртэж байна.

“Голомт Банк” Монгол Улсын топ-100 аж ахуй нэгжээр 16 дахь жилдээ өргөмжлөгдлөө Хадгалах