ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрт хүүхэдтэй болох үед эмэгтэйчүүдэд юу тохиолддог вэ?

Энхрий бяцхан үрээ хэвлийдээ тээж, эх хүн болно гэдэг хорвоо дээрх хамгийн гайхалтай зүйл билээ. Харин сүүлийн үед охид маань санамсаргүй байдлаар жирэмсэн болж, өөрөө хүүхэд атлаа хүүхэдтэй болох явдал ихэссэн юм. Хүмүүс тэднийг нүднийхээ булангаар харж, замбараагүй, хүмүүжилгүй болохыг нь гайхаж өнгөрөх боловч тэдэнд чухам ямар зүйлс тохиолдож байдгыг хэн ч мэдэхгүй. Иймд та бүхэндээ эрт хүүхэдтэй болох үед охид, бүсгүйчүүдэд тохиолддог зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Эрт хүүхэдтэй болох үед эмэгтэйчүүдэд юу тохиолддог вэ? Хадгалах

Та хамгийн түрүүнд юу олж харсан бэ? /Сонжоо/

Та бүхэндээ шинэхэн 7 хоногийн мэндийг хүргэхийн ялдамд нэгэн сонирхолтой сонжоо бэлтгэн хүргэж байгаадаа таатай байна. Та доорх зурганаас хамгийн түрүүнд олж харсан зүйлээрээ өөрийгөө ямар хүн болохоо мэдэж авах боломжтой. Хамгийн гол нь зургийг сайтар ажиглах хэрэгтэй юм.

Та хамгийн түрүүнд юу олж харсан бэ? /Сонжоо/ Хадгалах

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ?

Бид амьдрал, ажил гээд л алхам тутамдаа төрөл бүрийн хүмүүстэй уулзаж байдаг. Тэр бүрт төрөх мэдрэмжүүд харилцан адилгүй юм. Сайхан харилцаатай дулаан энергитэй хүмүүстэй уулзахад бүхий л зүйлс сайхан санагдаж, тухайн өдрийн ажил хүртэл өөдрөг бүтэмжтэй байдаг билээ. Тэгвэл чухам ямар хүмүүс амжилтанд хүрч, амьдрал ахуй нь цэцэглэн хөгжиж байдаг юм болоо?

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ? Хадгалах

Та аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!

Аз жаргалтай амьдрах нь их энгийн мэт харагдаж болно. Гэвч бодит амьдрал дээр энэ нь эсрэгээрээ байх нь бий. Ердөө л та бидний өдөр тутмын зөв хандлага, эерэг хэвшил нь амьдралыг илүү сайхан болгодог. Иймд бид та бүхэндээ Америкийн алдарт "Хаффингтон пост" сонин дээр хэвлэгдсэн аз жаргалтай амьдралын 20 дүрмийг танилцуулж байна. Энэ нь 250 мянган хүнээс эерэг сэтгэгдлийг авч чадсан юм.

Та аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай! Хадгалах

Та ямар байрлалаар унтдаг вэ?

Хүн бүр өөрт аль болох эвтэйхэн байрлалаар унтахыг илүүд үздэг. Гэвч заримдаа өглөө сэрэхэд хүзүү өвдсөн эсвэл нуруу хөндүүрлэж сэрдэг билээ. Тиймээс бид та бүхэндээ ямар байрлалаар унтвал өвчин тань хүндрэхгүй хурдан эдгэх талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Та ямар байрлалаар унтдаг вэ? Хадгалах

Таны эхнэр ийм бол хэзээ ч битгий орхи!

Айл гэрийн аз жаргал, элэг бүтэн амьдралын гол тулгуур нь "эхнэрийн хатан ухаан" байдаг. Тиймдээ ч бид нийт охид бүсгүйчүүд болон, эр нөхрүүдэд нь зориулан нэгэн хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл та бүхний амьдралд үр өгөөжөө өгч чадвал, үүнд бидний ажлын үр дүн орших учиртай. 

Таны эхнэр ийм бол хэзээ ч битгий орхи! Хадгалах

Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор

Археологи бол тийм ч сонирхолтой шинжлэх ухааны салбар биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Индиана Жонс юмуу Лара Крофтын улаан фен л биш бол археологичны ажлыг сонирхох хүн ховор байдаг нь үнэн. Гэвч биднийг компьютер, интернет хоёроор ертөнцийг төсөөлөн суух зуух дэлхийн археологчид нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд тун ер бусын, бүр цочролд ормоор олдворуудыг олсоор байдаг билээ. Зарим нь бүүр Дэлхийн түүхийн тогтсон үнэнүүдийг өөрчлөхүйч байдаг гээч. Харин одоо бүгдээрээ Америктай холбоотой, байж боломгүй таван олдвортой танилцацгаая.

Дэлхийн түүхийг өөрчилсөн 5 олдвор Хадгалах

Эмэгтэйчүүдийн ямар зүйлс эрчүүдийг галзууруулах дөхдөг вэ?

Эмэгтэй хүн хэрвээ энэ дэлхий ертөнц дээр байхгүй байсан бол амьдрал үнэхээр уйтгартай байх биз ээ. Тэд бол яах аргагүй амьдралд гэрэл гэгээ авчирч, баяр баясал бэлэглэдэг хүмүүс юм. Тэгвэл "Сахиусан тэнгэр" гэж хэлж болох бүсгүйчүүдийн ямар зүйлс эрчүүдийн харааг булааж, дур хүслийг нь өдөөн, галзууруулах шахдаг юм бол? Хамтдаа дараах мэдээллээс асуултын хариултыг мэдэж авцгаая.

Эмэгтэйчүүдийн ямар зүйлс эрчүүдийг галзууруулах дөхдөг вэ? Хадгалах

Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Тухайн хүний ааш зан, дотоод сэтгэлийн ерөнхий байдлыг гарын урт, богино, хуруу хумсаар нь шинжиж болдог гэвэл та итгэх үү? Учир нь эрт үеэс хүмүүс өвчтөний гар, хумсны өнгө хэлбэрээр эрүүл мэнд, тэрчлэн зан байдлыг нь хүртэл төвөггүйхэн мэддэг байжээ. Ингээд та бүхэндээ хүний хуруугаар хэрхэн шинжих талаар маш сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэе.

Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ? Хадгалах

Хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй 9 төрлийн хүн

Амжилтанд хүрэхийн тулд хүн хичээнгүй, тууштай байхаас гадна нийгмийн идэвх оролцоо сайтай байх хэрэгтэй болдог. Харвардын их сургуульд хийгдсэн судалгаанаас үзэхэд, бүх төрлийн ажил нь тухайн хүнээс 24 хувийн нийгмийн оролцоо, бусадтай харилцах чадварыг шаардаж байдаг аж. Тиймээс дан ганц ухаантай нэгэн байлаа гээд амжилтанд хүрэх боломжгүй аж. Харин ямар төрлийн хүмүүс амжилтанд хүрч чаддаггүй болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй 9 төрлийн хүн Хадгалах

21-р зуунд нээгдсэн хамгийн сонирхолтой 10 амьтан

Бид төдийгөөс өдийг хүртэл мэдээн дээрээс жилд хэчнээн төрлийн амьтад устаж үгүй болж байгаа тухай байнга сонсож, дэлхий нийтээрээ харамсаж халагласаар өнөөг хүрсэн билээ. Харин хүн төрөлхтөн эсрэгээрээ шинэ төрлийн амьтдыг нээсээр байгаа ч тэдний талаарх мэдээлэл зөвхөн шинжлэх ухааны сэтгүүлүүд дээр л хэвлэгдэж, түмэн олны сонорт төдийлөн хүрч чаддаггүй нь харамсалтай. Энэ үүднээс та бүхэнд 21-р зуунд нээгдсэн хамгийн сонирхолтой амьтдын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

21-р зуунд нээгдсэн хамгийн сонирхолтой 10 амьтан Хадгалах

Хуурамч цагийг хэрхэн таних вэ?

Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед, аливаа брэндийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хуулбарлан хийнэ гэдэг хүүхдийн тоглоом мэт амархан болжээ. Чанартай, оригинал бараа худалдан авахыг хүсэгчдийн хувьд жинхэнэ барааг хуурамчаас нь ялгахад хүндрэлтэй байдаг. Тиймээс ч та бүхэндээ жинхэнэ оригинал цагийг хэрхэн ялгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хуурамч цагийг хэрхэн таних вэ? Хадгалах