СААК БАРИМТ

Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хос

Бидний амьдарч буй энэ дэлхий дээр олж илрvvлээгvй олон гайхалтай зvйлсvvд байдгийн адил хvмvvн бидний амьдрал ч гэсэн сонин хачинаар дvvрэн билээ. Одоо та бvхэндээ хамгийн сонирхол татсан хосуудын тvvхээс хvvрнэх гэж байна. Эндээс та хамгийн залуу хос, хамгийн намхан, хамгийн их насны зєрvvтэй, хамгийн єндєр, хамгийн азтай гээд маш сонирхолтой хосуудын тухай мэдэж авах болно. Ингээд vнэн худал сvлэлдэн орших энэ амьдралын бодит тvvхийг хамтдаа хуваалцая.
Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хос Хадгалах
2010-04-21, 23:31

Мєрєєдлийн vсчин

Польшийн хаа нэгтээ ажилладаг нэгэн ер бусын vсчинд насанд хvрсэн эрчvvдийн хєл тасардаггvй. Учир нь vс засдаг бvсгvйчvvд нь бvгд дээд зэргийн тачаангуй дотуур хувцсаар бага зэрэг халхалсан хагас нvцгэн биеэрээ гайхуулан vс засах хоорондоо vйлчлvvлэгчдийнхээ нvдийг баясгадаг байна. Энэ vсчинд ур чадвар сайтай, хамгийн гол нь тэгш сайхан биетэй царайлаг бvсгvйчvvдийг сонгон ажиллуулдаг ажээ. Ямартай ч хууль ёсны зєвшєєрлийн дагуу л vйл ажиллагаагаа явуулдаг бололтой. Харин vсчний газар уу, эсвэл стриптиз клуб уу гэдэг нь л ялгагдахааргvй юм. Санадаг санаа боловч vсчин бvсгvйчvvдийн нэр тєрд жаахан сэвтэй юм уу даа. Юутай ч ийм нэгэн сонирхолтой vйлчилгээний газартай танилцаж, мэдлэгээ тэлэхийн сацуу чєлєєт цагаа “амтлахыг” урьж байна.
Мєрєєдлийн vсчин Хадгалах
2010-04-20, 18:41

Мєнгє ашиглан хийсэн хамгийн сонирхолтой сурталчилгаанууд

Хvний нийгэм бол зоосний нvхээр хоорондоо харилцдаг хачирхалтай оршил билээ. Тиймээс газрын хаана ч байсан, хэн бугайн ч харц мєнгє байгаа газарлуу л хамгийн тvрvvнд тусдаг нь нууц биш. Тиймээс сvvлийн vед Дэлхийн шилдэг рекламны агентлагууд арилжааны болон нийгмийн гээд бvх тєрлийн сурталчилгаандаа мєнгєн тэмдэгтийг тvлхvv ашигладаг болжээ. Ерєєс сурталчилгааг бvтээгчдийн эцсийн зорилго бол олон vйлчлvvлэгчдийг єєртєє татаж мєнгє олох, эсвэл єнгє мєнгєний хорвоо дээрхи сая сая “хувиа хичээгчдийг” нийгмийн ашиг сонирхол нийцсэн сайн vйлсэд “уруу татах”-д оршдог тул мєнгє, реклам хоёр арга билиг хоёр шиг л гайхалтай сайн зохицдог юм байна. Мєн эндээс харахад бvх тєрлийн зар сурталчигаа, сэнхрvvлгийг хурдан хээр адуу гэж vзвэл, тvvнийг мянган бээр давхиулагч суран ташуурыг нь мєнгєтэй зvйрлэмээр санагдлаа. За ингээд мєнгє ашигласан хамгийн шилдэг бєгєєд тєрєл бvрийн рекламнуудын цуглуулгатай танилцаарай. Vнэхээр хvний сэтгэл зvйгээр тоглохоос гадна, яавал хэн бvхний анхаарлыг хамгийн ихээр татаж болохыг тун нарийн бодож олж чаджээ. Энд таны бизнест ч тус болохоор олон гайхалтай санаа байгаа гэдэгт итгэл дvvрэн байна.
Мєнгє ашиглан хийсэн хамгийн сонирхолтой сурталчилгаанууд Хадгалах
2010-04-18, 09:33

159 кг хаясан “баатар”

Таны харж байгаа энэ эрэгтэй урьд нь 272 кг жинтэй хэт тарган нэгэн байжээ. Бусдаас муу юмаараа ялгарч, єєхнийхєє ихээр гайхуулж байсан тэртээх саарал єдрvvдийнхээ нэгэнд тэрээр єєртєє анхаарал тавьж, эрvvл чийрэг аятайхан гадаад тєрхтэй болохын тулд турахаар эрс шийдсэн юм байна. Ингээд Лондонгийн марафонд орохоор шийдсэн боловч vvний тулд нилээн жин хаях ёстойгоо ойлгон турах алхмаа эхэлжээ. Гvйлт, усанд сэлэлт, хоолны дэглэм зэргийн хослуулан, уйгагvй хичээсний эцэст 159 кг хаяж чадсан байна. Єєрийгєє ялсан баатар маань одоо ямар “тачаангуй” залуу болж чадсаныг нь vргэлжлэлээс хараарай.
159 кг хаясан “баатар” Хадгалах
2010-04-17, 03:18

Эхийн хэвлий дэхь бяцхан амь юу мэдэрдэг вэ?

Британий эрдэмтэд vр хєврєлийг хєгжлийнх нь хамгийн эхний vе шатанд нь судалж, зургийг нь маш тодоор хальсанд буулгаж чаджээ. Тэдний судалгаагаар ураг нь жирэмсэлснээс хойш 12 дахь долоо хоног єнгєрєхєд хєдєлж, ээжийнхээ дуу хоолойг чагнан, тvvнийг тамхи татахад нь мэгшин уйлдаг болох нь тогтоогдсон байна. Ультра авианы гайхалтай багажны тусламжтайгаар авсан доорхи маш чанарлаг зурагнууд нь жирэмсний эхэн vеийн ургийн дvр тєрх юм. Мєн энэхvv багажийг ашигласнаар vр хєврєлийн зургийг аваад зогсохгvй юу хийж, юуг мэдэрч байгааг нь хvртэл байнга хянах боломжтой болжээ. Ийнхvv  дэлгэцэндээ ойртон сууж таныг аав буюу ээж болгосон, ирээдvйд болгох бяцхан vр тань хэвлийдээ байхдаа юуг мэдэрч, тэрхvv сэтгэл хєдлєл нь яаж илэрдгийг сонирхоно уу.
Эхийн хэвлий дэхь бяцхан амь юу мэдэрдэг вэ? Хадгалах
2010-04-16, 19:37

Хараагvй хvмvvст зориулсан анхны порно ном

Канадын гэрэл зурагчин, зураач, уран барималч Лайза Мерфи нь хараагvй хvмvvст зориулсан хамгийн анхны порнограф агуулгатай номыг бvтээжээ. Энэхvv сонирхолтой санаагаа тэрээр жилийн ємнєєс хэрэгжvvлж эхэлсэн боловч номныхоо сурталчилгааны ажлыг саяхнаас эхлvvлээд байгаа юм. Tactile Mind хэмээх нэрээр хэвлэгдэх уг ном нь нилээн том хэмжээтэй бєгєєд хуудас бvр дээр нь Лайзагийн урласан эротик биетийн 3D дvрс байх юм. Нэг л ийм дvрсийг хийхэд 50 орчим цагийг зарцуулдаг тул уран бvтээлчийн нєр их хєдєлмєр, ухаан шингэсэн уг ном нь нилээн єндєр буюу 225 канад долларын vнэтэй тєдийгvй, хvргэлтийн vнийг тусад нь тооцох ажээ. За ингээд Лайза Мерфи хэмээх авъяаслаг уран бvтээлчийн сонирхолтой номын талаархи мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Хараагvй хvмvvст зориулсан анхны порно ном Хадгалах
2010-04-15, 22:24

Японы нэгэн амь єрссєн, сонирхолтой тэмцээн

Их Наран улсад болдог "Онбасир" хэмээх нэгэн сонирхолтой фестивалийн хамгийн гол vйл ажиллагааны талаархи фото мэдээллийг уншигч танд танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь 12 тонн жинтэй аварга том модны тайрдас дээр суугаад уулын уруу гулсах тэмцээн юм. Энэхvv єрсєлдєєнт “зугааны” vеэр зарим эрчvvд налуу газар уруудан гулсах тайрдасны араас гvйж, зарим нь дээр нь суудаг байна. Харин жуулчид бvхий л vйл явцыг хальсанд буулгаж, та бидэнд vзvvштэй нэгэн vзэгдлийг бий болгож чаджээ. Дашрамд дурдахад энэхvv vйл ажиллагаа нь зугаатай гэхээсээ илvvтэйгээр аюултай юм байна. Мэдээж шvv дээ, 12 тонн жинтэй нvсэр том модон дээр тогтож явах яаж амар байхав, харин унаад дарагдчих юм бол амьд vлдэх найдлага бараг vгvй болдог биз ээ. Хэний аавын хvv тайрдас дээр хамгийн бага унаатайгаар бариа хvртэл тогтож vлдэж чадна, тэр ялагч болдог юм байна. Ингээд жинхэнэ эрчvvдийн наадгайнд дуртай, ярвайтсан шиг ярвайтахаас буцдаггvй “хатуу самар” шиг залуус байвал наашаа суугаад, ханатлаа кайф аваарай.
Японы нэгэн амь єрссєн, сонирхолтой тэмцээн Хадгалах
2010-04-13, 09:51

Хамгийн огиудас хvргэм 12 хоол

Энэ жагсаалтанд орсон хоолнуудыг харахад л бєєлжис хvрмээр санагдаж байна уу... Тиймдээ ч эдгээр хоолнуудыг анх идсэн болон харсан хvмvvсийн гэдэс нь эвгvйрхэж, тус жагсаалтыг гаргах нэг шалтгаан болсон биз. Ингээд дэлхийн янз бvрийн vндэстний эдгээр хоолнууд ямар учраас "Огиудас" хvргэм хэмээх цол зvvсэн талаар хамтдаа сонирхоцгооё.
Хамгийн огиудас хvргэм 12 хоол Хадгалах
2010-04-13, 08:32

Сенегалын ягаан нуур

Сенегалын нийслэл Дакар хотоос 30 минут явах зайд байдаг Lac Rose буюу “Ягаан нуур” хэмээх хараа булаам байгалийн хосгvй vзэмжит газрын талаархи бяцхан мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv нуурын дуу алдмаар улаандуу ягаан єнгє нь нарны байрлал, цагаас хамааран єєрчлєгдєєг байна. Ягаан нуур нь маш олон тооны бичил биетийг агуулдаг бєгєєд ашигт малтмал элбэгтэй тул ийм гайхалтай євєрмєц єнгєтэй болжээ. Та хэрэв Сенегалыг зориод, ягаан нуурын цусан улаан биш, vнсэн саарал биш, харин дулаахан маргаашийг билэгдэх намуухан тэнгэрийн хаяа шиг ягаарах єнгийг нь  тольдохыг хvсвэл бvрий орох цагаар очвол зохимжтой ажээ. Тэндэхийн эмэгтэйчvvд нуураас давс цуглуулахын тулд єдрийн 14 цагийг тэнд єнєрvvлдэг байна. Нуурын нэг литр усанд 380 грамм давс оршдог ажээ. Ингээд хєрстийн нэгэн хонхорт бvрэлдэн тогтсон хосгvй vзэсгэлэнтэй бєгєєд vнэлж баршгvй их баялагтай гайхалтай нуурын vзэмжтэй, тvvний хvчээр амьдарч буй хvмvvсийн vйл ажиллагааны тєрхтэй танилцацгаая.
Сенегалын ягаан нуур Хадгалах
2010-04-12, 07:23

Амьд жараахайгаар арьсаа эмчлvvлэх нь

Азийн зарим орнуудын рашаан сувиллуудад хvний арьсны vхэжсэн эдээр хооллодог загасны тусламжтайгаар 100% байгалийн чанартай арьсны эмчилгээний vйлчилгээг сvvлийн жилvvдэд єргєн эрхлэх болжээ. Энэхvv аргын гол vvрэг гvйцэтгэгчид болох бяцхан “эмч нарыг” нь та хануур хорхойтой андуурав аа. Энэ тєрлийн сонирхолтой хирнээ єндєр vр дvнтэй аргаар эмчилгээ явуулдаг газрууд ихэвчлэн Мєрєг загасны тєрлийн “Гарр Руфын” гэгдэх бяцхан жараахайг ашигладаг юм байна. “Гарр Руфын загас”-ыг мєн озогч загас, эмч-загас гэж нэрийдэх нь бий. Ингээд зарим орнуудад дэлгэрээд байгаа сонирхолтой бєгєєд жинхэнэ экологийн хэлбэрээр алжаалыг тайлан, арьсыг эмчлэгч vйлчилгээтэй танилцацгаая.
Амьд жараахайгаар арьсаа эмчлvvлэх нь Хадгалах
2010-04-09, 16:49

Хамгийн дайчин шашнууд

Хvмvvн тєрєлхнтий ёс суртахууны сургааль болсон шашин хэмээх хvчин зvйл нь маш олон тєрєл байдаг бєгєєд тухай бvр нь баялаг тvvхтэй, учир зvйн нарийн уялдаатай байдаг билээ. Хамгийн солиотой, хамгийн утгагvй мэт хєнгєн чанарын шашныг хvртэл сайн судлаад, vvх тvvхтэй нь танилцаад ирэхээр гvн ухааны гайхалтай сургаалиудыг нээн илрvvлэх нь бий. Тэр битгий хэл шашны тvvхийг нэг л судалдсан бол таныг соронзон мэт татаж, бvvр балар эртний гарал vvсэл, гvн ухааныг нь ойлгохыг хvсэх эрмэлзэл зогсоо зайгvй чангаасаар байдаг ажээ. Ингээд элдэв зvйл нуршилгvйгээр хамгийн сонирхолтой тvvх, зан заншилтай хамгийн дайчин шашнуудын талаархи мэдээллийг танд хvргэж байна.
Хамгийн дайчин шашнууд Хадгалах
2010-04-07, 08:59

Галт уулын орой дээр зоог барих нь

Элдэв адал явдал, аз сорьсон шинэлэг бvхэнд дуртай хvмvvст зориулсан нэгэн гайхалтай євєрмєц vйлчилгээг танд танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь бараг галт уулын амсар дээрхи задгай зоог барих vйлчилгээ ажээ. Тогооч ажилчид нар нь галт уулын халуун лаванд чанаж болгосон ямар ч хоол нь салахын аргагvй амттай болдог гэж баталцгааж байгаа гэнэ. Ямартай ч сvvлийн vед газар газрын жуулчид саяхан буюу 3-р сарын 21-нд идэвхижсэн "Эйяфьйатлайокудль" мєнх цаст оргилын голд байдаг Фиммвёрдюхаулс хэмээх идэвхитэй галт уулыг зорьж, халуун лаванд болсон тансаг зоогийг аюултай агаад ер бусын орчинд зооглохоор Исландийг зорих нь элбэгшжээ.
Галт уулын орой дээр зоог барих нь Хадгалах
2010-04-07, 03:52