Эргэх энэ дэлхийн эзэн нь болсон хvмvvн бидэнтэй холбоотой сонин содон зvйлсийг тэмдэглэн авч байдаг "Гиннесийн ном"-ны нэгээхэн хуудаснаас та бvхэндээ толилуулах гэж байна. Энэ бол хачин жигтэй хvмvvсийн тухай хvvрнэх сэдэв билээ. Эндээс хамгийн олон хуруутай хvv, хамгийн урт хэлтэй охин, хамгийн урт хумстай бvсгvй, чихэндээ хамгийн их vстэй эр, хамгийн урт хамартай хvн гээд л та биднийг гайхшируулах сонирхолтой тvvх хvлээж байна.
Хадгалах
Вьетнамд тєрж єссєн Кики Во бvсгvйд аав, ээж, дєрвєн охин дvvгийнхээ хамт эх орондоо аз жаргалтай амьдарч байсан хvvхэд насных нь гэгээн дурсамж нь саяхан мэт санагдана. Хэдэн жилийн ємнє гэрт нь гал гарч, ээж нь амиа алдан, єєрєє болон дvv нар нь ясандаа тултал тvлэгджээ. Энэ явдлын дараагаар нь эцэг нь єндєр хєгжсєн орны чанартай эмчилгээнд найдан, таван охиноо дагуулсаар АНУ-г бараадсан байна. Харин тэрээр єнгєрсєн арван нэгдvгээр сард гарын таван хуруу шиг тэрсхэн бор охиноо хувь заяаны хатуухан тоглоомонд дунд орхин, хорвоогоос хальжээ.Кики Во ууган охины хувьд эцэг эхээ дараалан алдсандаа гуниж гутран,
хорвоод гомдох биш, харин дєрвєн дvvгийнхээ хувь тавиланг даах хvнд
ачааг нуруундаа vvрснээ ухааран, амьдрал єєдєєс нь хутгаар чичлэхэд
эргvvлээд жадаар хатгах чадалтай, мундаг охин гэдгээ дэлхийд харуулахаар
эрс шийджээ.
Хадгалах
Хоёр хєл нь ташаанаасаа єхсvvлээд, єсгий хvртлээ нийлээстэй тєрсєн Милагрос Керрон хэмээх vлгэрт гардаг лусын дагиныг санагдуулам єхєєрдєм бяцхан Перу охины талаар та урьд нь нэг бус удаа дуулж байсан биз ээ. Хэрэв vгvй бол vргэлжлэл дээр дарж, анагаах ухаанд “лусын дагины синдром” (сиреномелия) гэж нэрлэгддэг ховорхон гажигтай охины тvvхийг хуваалцахыг урьж байна. Энэхvv синдром нь 70 мянган тєрєлтєд нэг тохиолддог бєгєєд, ийм євчинтэй хvvхдvvд хэдхэн хоногийн настай байдаг ажээ.Гэтэл бяцхан Мелагрос охин єдий болтол эсэн мэнд байгаа нь эмч нарт урам зориг єгчээ. Луис Рубио (Luis Rubio) тэргvvтэй эмч нарын баг тvvнд хєл салгах хэд хэдэн хагалгаа хийсэн байна. Гэвч аарцагийг нь салгаж нєхєх (охин ганцхан аарцагны ястай), бэлгийн болон хоол боловсруулах эрхтнvvдийнх нь тогтолцоог хэвийн болгох гээд маш олон тооны нєхєн сэргээх мэс заслууд “лусын дагина” болон эмч нарыг хvлээж байгаа юм. Бие болоод сэтгэлийн асар их тэвчээр, тал талын уйгагvй хєдєлмєрийг шаардсан уг эмчилгээний явц нь дор хаяж 10 жил vргэлжлэх тєлєвтэй байгаа ажээ. Тиймээс энэ хvнд хэцvv замыг даван туулахад “ид шид” гэсэн утгатай нэртэй (Мелагрос) уг бяцхан сахиусан тэнгэрт хvнээс гарамгvй их зориг тэвчээр, амьдралд тэмvvлэх хязгааргvй их хvсэл хэрэгтэй. За ингээд Ямар ч vлгэрийн гvнжээс хєєрхєн боловч дэндvv хатуу хувь заяанд тєрсєн Мелагрос охины зовлонгоос багахан ч гэсэн хуваалцацгаая. Тvvнд сайн сайхан бvхнийг хvсч, эмчилгээ нь амжилттай болоосой хэмээн залбирч суухаас єєр бид юу хийж чадахсан билээ.
Хадгалах
Нарлаг эх орон минь сайн байна уу? Монголын дуу хоолой радиогийн сэтгvvлч Эрдэнэсувд БНХАУ-ын Шанхай хотоос ярьж байна. Єнєєдєр 2010 оны 4 дvгээр сарын 22. Пvрэв гараг. Шанхайн тэнгэр бороотой, бvvдгэр байгаа ч энэ цаг мєчид Дэлхийг тойрон аялагч Монгол Бадарчин ДИЖЕЙ Амай бидэнтэй хамт байх болно.-Сайн байна уу? Амай.................Яг ингэж ярилцлагаа эхэлж байна гэж бараг хэдэн шєнє зvvдэлсэн байхгvй юу. Хаха. Энэ гэхдээ баяртай биш шаал урамгvй инээд ээ. Саяхан Жиммигийн номноос ингэж уншсан санагдаж байна. "Хааяа, хаа нэгэн газраас бид аз жаргалыг тєвєггvй олоод авдаг. Гэвч хааяа, хаа нэгэн газраас хичнээн их хайвч хумсын толионы чинээ аз жаргалыг ч олж vл чадна." Vvнтэй нэгэн адил, заримдаа хувь заяа гуйгаагvй байхад нээх єглєгч царайлж аз хийморь, сайхан учрал бvгдийг дугтуйлаад илгээдэг хирнээ яг хэрэг болохоор хичнээн гуйж тvйвч харамлаад байх нь хяслантай.
Уг нь Амайтай уулзаж, сайхан ярилцлага хийгээд хайрт найз руугаа явуулж,
монголын сонсогчдод 5 жилийн дараа Амайгийн дуу хоолойг хамгийн эхний
цаг хугацаанд хvргэхийг хvссэн юмаа би.
Хадгалах
Хорвоогийн дуусаж барагдашгvй сонин хачин vйл явдалыг vргэлжилvvлэн хамгийн євєрмєц ээжvvдийн талаар хvргэхээр бэлтгэлээ. Эх хvн гэдэг бол бидний хувьд хамгийн эрхэм нандин холбоо байдаг бєгєєд тиймдээ ч бид амьд бурхан мэт хайрлаж явдаг биз ээ. Одоо та бvхэн энэ хорвоо дээр vр удмаа vлдээхийн тулд vхлийг сєрєн тэмцэж чадсан гайхалтай зориг тэвчээртэй бас гайхширмаар тvvхийг бvтээсэн ховорхон ээжvvдийн талаархи сонирхолтой баримтыг хvлээн авна уу.
Хадгалах
The Daily Mail сонины мэдээлснээр саяхан Их Наран Улсын нийслэлд жил бvрийн уламжлалт “хvvхэд уйлуулах фестиваль” болж єнгєрчээ. Энэ жилийн арга хэмжээнд 80 гаруй нярай хvvхдийг оролцуулсан байна. Энэхvv фестивалийн vеэр сумогийн бєхчvvд айлын ангир vрсийг эцэг эхийнх нь зєвшєєрєлтэйгєєр тэврэн оролцдог заншилтай ажээ. Хvvхэд тэвэрсэн сумочин дэвжээн дээр гарч єєр нэгэн хvvхэдтэй сумочны єєдєєс халз харан зогсоход, шvvгч дэргэд нь байлцаж, хоёр жаалыг уйлуулахын тулд байж болох бvх нvvрний хувирал, зан байдлыг гаргадаг байна. Аль сумочны хvчирхэг гарт тэврvvлсэн хvvхэд тvрvvлж уйлна, тэр нь ялагч болдог аж.Харин хоёюул зэрэг чарлавал, аль илvv чанга уйлж байгааг нь ялагчаар зарладаг байна. Бяцхан vрсийг уйлуулж дєнгєхгvй байвал шvvгч тусгай баг ємсєж, нvvрлvv нь эгц хардаг ажээ. Нойтон сормуустнуудыг хамгийн сайн хийж чаддаг зvйлээр нь “уралдуулдаг” энэхvv сонирхолтой арга хэмжээ нь 400 жилийн тvvхтэй юм байна. Сумочид фестивалийн vеэр гартаа барьсан хvvхдээ аль болох дээш єргєх ёстой байдаг гэнэ. Японы гvн ухаанд хvvхдийн уйлах дуу нь буг чєтгєрийг vлдэн хєєдєг гэж vздэг ажээ. За ингээд арлын Японд болдог ам ангаймаар, єхєєрдмєєр бас хачирхмаар нэгэн vйл ажиллагааны дvр зурагтай танилцана уу. Мэдэхэд илvvдэхгvй, vзэхэд уйдахгvй.
Хадгалах
Хvн зєвхєн єєрийгєє л таньж мэдэхийн тулд бvхэл амьдралаа зарцуулаад ч бардаггvй хойно хорвоо ертєнцийн талаархи мэдэхгvй зvйл огторгуйн оршил шиг хязгааргvй их гэдэгт итгэхээс єєр яах вэ. Дуулаагvй vнэн, vзээгvй зvйл барагдашгvй олон гэдгийг мэдсээр байж, бид цэнхэр гаригийнхаа талаархи шинэ мэдлэг олж авах бvртээ итгэж ядан гайхширдаг билээ. Ингээд энэ удаад уншигч таныг бид амьтдын ертєнц дэхь “ижил хvйстэнтэйгээ явалдагч” нарын талаархи сонирхолтой мэдээллээр алмайруулахыг хvссэн юм. Амьтад хvртэл ижил хvйстнээ хайрлан дурлаж байхад, хvний нийгэм дэхь энэ vзэгдлийг шvvн, хэлэлцэхийн учиргvй мэт санагдлаа.
Хадгалах
Газар газрын бvтээлч сэтгэлгээтэй хvмvvс ахуй амьдралынхаа vйл явц бvрийг илvv хялбар, илvv сонирхолтой болгох vvднээс тєрєл бvрийн эд зvйлс, тєхєєрємжийг сэдэн хэрэгжvvлсээр ирсэн билээ. Тэдгээрийн ихэнхи нь єргєн хэрэглээнд нэвтэрч чадалгvй, мартагдан vлддэг. Тиймээс бид тийм ч их єндєр ач холбогдолгvй бєгєєд олон тvмний байнгын хэрэглээ болж чадаагvй боловч маш сонирхолтой, хэний ч сэдээгvй санааг агуулсан бvтээлvvдийн цуглуулгыг танд танилцуулахаар бэлтгэлээ. Мэдээж зарим нэг нь хэрэгцээгvй, утгагvй мэт санагдаж болох ч vнэхээр амьдралд хэрэгжvvлээд, хэрэглээнд гаргачихвал ашиг олчихоор бvтээлvvд ч энд байгааг нуух юун. Хамгийн гол нь доорхи бvтээлvvд нь тэр болгон анзаарагддаггvй єнгєрдєг ахуй амьдралын єчvvхэн боловч эмзэг хэсэгт чиглэгдсэнээрээ сонирхол татах ажээ. Ингээд газар газрын хvмvvс хэрхэн “зvгээр суухаар зvлгэн суух”-ын vлгэрийг бидэнд vзvvлж, юмханаар юм хийн, хєєрхєн хєєрхєн бvтээлvvдийг туурьвиж байдгийн бяцхан жишээтэй танилцацгаая.
Хадгалах
Дэлхий дээрхи сонин хачин цуврал мэдээллийнхээ vргэлжлэл болгон хамгийн жижигхэн єхєєрдєм амьтадын талаар товч мэдээллийг хvргэе. Зарим нь хумасны толионы чинээ эдгээр амьтад зєвхєн хvмvvс бидний илэрvvлээд байгаа нь бєгєєд цаашид ямар ч єєрчлєлт гарахыг vгvйсгэхгvй биз ээ. Гайхаад бахдаад барахгvй энэ дэлхий дээрх vйл явдал, тvvний бvтээлийг бишрээд л сууж байхаас... Ямартай ч хэдvvлээ ямар амьтад дэлхий дээр хамгийн жижигхэн 10 амьтаны тоонд ороод байгааг сонирхоцгооё.
Хадгалах
Энэ сэдэв танд нээх зочирдоод байх зvйл биш юм шиг санагдаж байгаа болов уу, учир нь бидний дунд хvртэл хоёр толгойтой хvмvvс амьдарсаар байгаа шvv дээ. Харин энэ удаа хvмvvн заяаны талаар бус сиамын ихэрvvдийн ангилалд багтах "хоёр толгой"-той хоосон гэдэстэй могойнуудын сонирхолтой зургуудаас хvгэхээр шийдлээ. Эндээс хоёр толгой зэрэг хулгана бариад залгиж буй агшин, vлгэрийн кинонд гардаг олон толгойт лууг санагдуулам дvр тєрхvvдийг мэдрэх болно. Могой хараад дотор нь арзас хийдэг хvмvvс жоохон шинэ мэдрэмж авч эд эсээ сэргээх хэрэгтэй байх...
Хадгалах
Дэлхийн єнцєг булан бvрт орших их дээд сургууль, коллежын оюутанууддаа зориулсан тэтгэлэгт хєтєлбєрvvдийн тухай зураг, тайлбарын хамт хvргэе. Гэхдээ бидний сонсож дуулсан тийм энгийн байдаг хєтєлбєрvvд биш, дандаа санаанд багтамгvй сонин хєтєлбєрvvд байгаа. Жишээлбэл шилдэг хувцаслалтай хосууд, зєн билигтэн, алимтай пирог хийдэг, хэн нь нугастай илvv тєстэй гуаглах вэ гэх мэт чадвартай оюутануудад олгодог байна. Ингээд ямар ямар тэтгэлэг єгдєг талаар хамтдаа сонирхоцгооё. Та аль хєтєлбєрт нь хамрагдмаар байна даа?...
Хадгалах
Єнєєдєр та бvхэндээ бас л энэ хорвоогийн сонин хачинаас дуулгах гэж байна. Харин энэ удаа сєрєг бараан талаас нь хvvрнэх болно. Энэ бол хэлж ирэхгvй хийсч ирдэг "євчин" хэмээх аюулт тахлын талаар бєгєєд санаанд багтамгvй хачин жигтэй євчнvvдийн сонирхолтой баримтыг дэлгэе. Vvнд, єєрсдийгєє vхсэн гэж боддог хvмvvс, хvн чононууд, цэнхэр хvмvvс, цус сорогчийн эмгэг, хvнсний бус зvйлийг идэх хvсэл, 80 настай хvvхдvvд гэх мэт хачирхалтай євчний тvvхvvдтэй танилцаарай.
Хадгалах