СААК БАРИМТ

Нярайг ариусгагч vсрэлт

Испаний Кастрило-де-Мурсио хотод жил бvрийн 6-р сард зохиогддог нэгэн маш сонирхолтой vйл явдлын дvр зургийг уншигч тантай хуваалцахаар бэлтгэлээ. Бид ємнє нь энэхvv арга хэмжээний ноднин жилийн дvр зургийг танд хvргэж байсныг санаж байгаа байх. Хэрэв ийм хачирхалтай уламжлал алсын Испанид байдагийг та мэддэггvй байсан бол одоо харин сайн мэддэг болох биз ээ. 1620 оноос хойш єдий болтол зохиогдсоор байгаа энэхvv уламжлалын vеэр ойндоо хvрээгvй нярай хvvхдvvдийг нэг гудсан дээр зэрэгцvvлэн хэвтvvлж байгаа, чєтгєрийн хувцас ємссєн жvжигчин эр дээгvvр нь харайдаг байна. Энэхvv vйл ажиллагааг Христийн дурсгалд зориулан зохиодог бєгєєд чєтгєрийн ємсгєлтэй эр бяцхан vрсийн дээгvvр харайснаар хамаг муу муухай бvхнийг нь авч оддог гэж vздэг ажээ. Ингээд испаний ард тvмэн хэрхэн єдий болтол нэгэн ер бусын итгэл vнэмшилдээ захирагдан, бяцхан vрсээ эрсдэлтэй байдалд оруулдаг талаарх сонирхолтой фото мэдээллийг хvлээн авна уу.
Нярайг ариусгагч vсрэлт Хадгалах
2010-06-13, 19:39

Холливуудынхны “сахиус” гэгдмээр нэгэн сонин

Кино шvvмжлэгчид Холливуудын ихэнх алдартай кинонуудын хооронд нэгэн маш жижигхэн хэдий ч сонирхолтой ижил тал байгааг олж харжээ. Энэ нь юу вэ гэвэл тэдгээр кинонуудын сонинтой хэсэг бvр дээр нэг л сонины нэг л дугаар байнга давтагдан орсон байгаа явдал юм. Энэ эрээн цаас нь тэдгээр кинонуудын амжилтын нууцыг агуулсан “сахиус нь” юм уу хаашаа юм (). Эсвэл vvнээс єєр сонин Холливуудын найруулагчдад олддоггvй юм болов уу? (). Ямартай ч та доорх фото цуглуулган дээрээс Холливудын гал тогоонд “чанагдсан”, vзэх дуртай телевизийн олон ангит болон бvрэн хэмжээний кинонуудынхаа хэсгvvдээс авсан кадруудыг хараад, тухай бvр дээр нь нэг л сонины нэг л хуудас ар єврєєсєє буусан байгааг ажиглаад гайхна гэдэгт итгэлтэй байна. Ямар нэгэн бодлого эсвэл сурталчилгааны хэлбэр ч байж болох юм, гэхдээ бас л хачин юм.
Холливуудынхны “сахиус” гэгдмээр нэгэн сонин Хадгалах
2010-06-08, 17:16

Сайхан тєрсєнєєсєє болоод ажлаасаа халагдсан бvсгvй

Єнгєрсєн оны наймдугаар сард “Citibank”- банкаас халагдсан Нью – Йорк хотын нэгэн оршин суугч бvсгvй “хэтэрхий сайхан тєрснєєс нь болоод ажлын байрнаас нь огцруулсан хэргээр” хуучин ажлын байраа шvvхэд єгєєд байгаа ажээ. Дебралия Лорензана хэмээх энэ бvсгvйн царай зvс нь vнэхээр цэвэрхэн, дур татам бєгєєд бие хаа нь ч эр хvн болгоны мєрєєдлийн биелэл гэлтэй харагдлаа. Харин “гоо сайхан ертєнцийг аврана” гэдэг vг байдаг атал яахлаараа тэр том банк нэгэн сайн ажилтнаа зєвхєн “хэтэрхий сайхнаас” нь болоод халчихдаг байна? Хорвоо дээр ховорхон тохиох ийм нэгэн хачирхалтай явдлын талаар дэлгэрэнгvй мэдээллийг хэргийн гол тvлхvvр болсон ер бусын гоо vзэсгэлэнгийн эзний тєрхvvдтэй хамт хvлээн авна уу. Учир нь олдохгvй ертєнц дээр хєєрхєн тєрєх нь царай муутай тєрєхєєс ч илvv хэцvv юм уу даа.
Сайхан тєрсєнєєсєє болоод ажлаасаа халагдсан бvсгvй Хадгалах
2010-06-08, 17:00

Иддэг зvйл чинь таны тусгал, та бас иддэг зvйлийнхээ тусгал

Хєргєгчин доторх хvнснийх нь дvр тєрхєєр эзнийх нь дотоод ертєнц, амьдралын хэв маягийг тодорхойлохыг зорьсон Америкийн нэгэн сонирхолтой судалгаатай таныг танилцуулахаар бэлтгэлээ. “Иддэг зvйл тань таны, та иддэг зvйлийнхээ тусгал” сэдэвт энэхvv фото цуглуулгыг бvрэлдvvлэхийн тулд гэрэл зурагчин Марк Менживар нь гурван жилийн турш Америк орноор аялсан байна. Тэрээр АНУ-ын олон хотын янз бvрийн анги давхрага, амьдралын хэв маягтай хvмvvсийн гэрээр зочилж, хєргєгчнийх нь дотор юу байгааг хальсанд буулгасаар байжээ. Хамгийн гол нь Марк нь тухайн айлын хєргєгчний дотор талын зургийг яг байгаа чигээр нь, ямар нэгэн нэмэлт, засваргvйгээр дарсан байна. Ингэснээрээ хvн иддэг зvйлийнхээ тусгал нь байдаг болохыг бодитоор баталж чаджээ. Та ч гэсэн юу иднэ тvvнийхээ ул мєр болохыг эндээс ойлгох байх. Магадгvй мах иддэг болохоороо би л гэхэд єєрєє єєртєє араатан юм шиг санагдсаныг нуух юун. Гэхдээ энэхvv цомогт хvмvvс юу хийж, хэдvvлээ амьдардгаасаа шалтгаалаад юу идэж уудгийг харуулах гэсэн болохоос биш, цагаан хоолтон болохыг ч юмуу, хєргєгчєє цэвэрхэн байлгахыг уриалах гээгvй л байх л даа. Ямартай ч сонирхолтой л судалгаа юм.
Иддэг зvйл чинь таны тусгал, та бас иддэг зvйлийнхээ тусгал Хадгалах
2010-06-08, 16:43

Юуны vйлдвэрлэл бэ?

Та энэ зургийг хараад ямар нэг юм ялгах эсвэл угаагаад байгаа юм шиг харагдаж байгаа биз. Энэ бол vйлдвэрлэлийн процес байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр цємєєрєє энэ vйлдвэрлэлийн талаарх нийтлэлийг сонирхоод, энэ хvн юу хийж байгааг таах гэж оролдоё. Жаахан дєхvvлэхэд уг vйл явдал Бутанд болж байгаа юм. За тэгээд та бvхэнд ямар нэгэн санаа байна уу?...
Юуны vйлдвэрлэл бэ? Хадгалах
2010-06-07, 06:06

Улаан малгайны тєлєєх тэмцэл

Бид та бvхэнд цэрэг эрийн улаан малгайны алдар, ач холбогдлын талаар дэлгэрэнгvй мэдээллийг єгч байсан билээ. Энэ нь олон хvнд давааг туулж, бие сэтгэлийн асар их тэвчээр заран, жинхэнэ цэрэг эр гэдгээ баталж чадсан дотоодын цэргийнхэнд олгодог хvндэт шагнал юм. Харин одоо Беларусийн Минскийн ойролцоох “Воловщина” – дотоодын цэргийн хуаранд 5 сарын 31-нээс 6 сарын 1-ний хооронд зохиогдсон улаан малгайны тєлєєх харгис хатуу сорилыг зэвсэгт хvчний албан хаагчид хэрхэн гvйцэтгэсэн талаарх фото мэдээллийг танд хvргэхийн сацуу єнгєрсєн жилийн євлийн босгон дээр зохиогдсон сорилтот тэмцээний дvр зургуудыг тантай бас хуваалцахаар бэлтгэлээ.
Улаан малгайны тєлєєх тэмцэл Хадгалах
2010-06-06, 07:27

“Яст мэлхий – хvv”-гийн нурууны хуягийг авчээ

Нуруун дээр нь ургасан хатуу арьсан давхаргаас болж бусдад “яст мэлхий” хэмээн дооглуулж байсан Маймайти Хали хэмээх 8 настай Хятад хvv мэс заслын чадварлаг эмч нарын ачаар жирийн хvvхэд шиг амьдрах боломжтой болжээ. Хятадын хойд хэсэгт байдаг Хепинд тєрсєн энэ хvv хоёр цаг vргэлжилсэн маш хvнд хагалгааг даван гарч, нуруун дээрх ургацагнаасаа салсан байна. Ингээд уулын мод урттай богинотой, хvний олон сайнтай муутай гэдэг шиг эхээс тєрєхдєє эгэл жирийн бусадтай ижил биш, харин илvv ургацагтай тєрж, бусдын доог болж явсан балчир нэгэн хvvгийн амьдрал хэрхэн єєрчлєгдсєн талаарх гэгээлэг мэдээллийн дэлгэрэнгvйтэй танилцана уу.
“Яст мэлхий – хvv”-гийн нурууны хуягийг авчээ Хадгалах
2010-06-05, 02:50

Хамгийн тарган хятад хvн

Та бvхэнд одоо танилцуулах гэж байгаа Лян Юн хэмээх энэ эр “Дэлхийн хамгийн тарган Хятад хvн” гэдэг тодотголтойгоор Гиннесийн номонд бичигджээ. Дашрамд дурдахад єєх махандаа хэт дарагдсан тvvний бие муудаж, саяхан эмнэлгийн орон дээр “залрах” болсон байна. Єдгєє 30 настай Лян Юн нь нэг метр 58 см єндєртэй бєгєєд 230 кг жинтэй ажээ. Дэлхийн хамгийн бvдvvн хятад хvний амьдралын агшнуудтай таныг танилцуулж, хєнгєн мэдлэг бэлэглэхийн ялдамд чєлєєт цагийг тань ундаалъя. Намхан биетэй, дээрээс нь хэт тарган болохоор хєєрхий минь бємбєг шиг л харагдах ажээ.

Хамгийн тарган хятад хvн Хадгалах
2010-06-05, 02:16

Шилдэг дизайнеруудын сонирхолтой бvтээлvvд

Уншигч таны чєлєєт цагт єнгє будаг нэмэхийн сацуу бvтээлч сэтгэлгээг танд хєгжvvлэхэд єчvvхэн ч гэсэн нэмэр болох vvднээс гадны дизайнеруудын санаачлан хэрэгжvvлсэн ер бусын бvтээлvvдийн дvр зургийг тус бvрийн зориулалтынх нь тайлбарын хамтаар танд хvргэхээр бэлтгэлээ. Сэтгvvлч хvн амьдрал дундаас сэдвээ олдог шиг дизайнер хvн энгийн ахуй дотроос шинэлэг санааг олж хардаг ажээ. Эргээд харахаар энгийн юм шиг хирнээ тухайн vедээ хэний ч санаанд ороогvй маш хєєрхєн бvтээлvvд энд багтсан байгаа. Ингээд эгэл саарал амьдралыг єнгє будгаар чимэж, эргэх єдрvvдийн дундаас шинэлэг бvхнийг сэдээрэй гэсэн ерєєлєєр сонирхолтой бvтээлvvдийн цуглуулгаа хvргэе.
Шилдэг дизайнеруудын сонирхолтой бvтээлvvд Хадгалах
2010-06-04, 01:04

70 жил ус, хоолгvй амьд яваа хvн

Энэтхэгийн йогч болох 82 настай Пралад Жани гэгч нь гэгээрлийн зам мєрийг олохын тулд 12 настайгаасаа хойш, 70 жилийн турш хэлэн дээрээ vмх хоол тавих нь битгий хэл балга ус ч уугаагvй гэдгээ баталж байна. Тэрээр сvvлийн зургаан єдрийн турш Гужарат муж дахь Ахмедабад хотын эмнэлгийн эмч нарын хатуу хяналтан доор байгаа бєгєєд энэ хугацаанд ганц ч удаа аяганы амсар зуугаагvй бєгєєд ариун цэврийн єрєєрvv нэг ч ороогvй гэнэ. Мєн єнгєрсєн зургаан єдрийн турш тvvний биед ямар ч єєрчлєлт оролгvй, цоо эрvvл байжээ. Энэ хугацаанд тvvний биед толгой эргэх, дотор муухайрах, сульдах, жин хаях, чийгний дутагдалд орох зэрэг хоол хvнсний дутагдлаас vvддэг ямар ч зовиур єчvvхэн ч илрээгvй байна. Ингээд мэргэжилтнvvдийн гайхшралыг барж, хэвлэлийнхнийг шуугиулаад байгаа жинхэнэ йогчийн талаарх итгэхэд бэрх мэдээллийг маань хvлээн авна уу.
70 жил ус, хоолгvй амьд яваа хvн Хадгалах
2010-06-02, 09:54

Хамгийн тухтай автобусны буудал

Эх дэлхийн маань зах хязгаарт нэг автобусны буудал оршин байдаг гэнэ. Тэр бол Их Британий хамгийн хойд хэсэгт "Унст" хэмээх арал дээр байрлах автобусны буудал юм. Энэ автобусны буудал дээр хэдэн ч цагаар хамаагvй бvvр ирэхгvй ч байж болох автобусыг хvлээн сууж болно. Унст арал дээр ер нь бол автобусны буудал зvгээр л хэрэггvй байдаг, учир нь уг арал дээр ганцхан замтай. Тэр зам нь тэр чигтээ автобусны буудал л гэсэн vг бєгєєд тvvгээр явах автобус нь замдаа тааралдсан бvх хvнээ авдаг байна. Одоо ингээд vзэсгэлэнт арал дээр байдаг хамгийн тав тухтай буудлын талаарх бяцхан тvvхтэй танилцъя.
Хамгийн тухтай автобусны буудал Хадгалах
2010-06-02, 08:05

245 футболк давхарлаж ємссєн эр

Элдэв сонирхолтой, хєгжилтэй аргуудаар Гиннесийн номонд хэдэнтээ бичигдсэн Хорватийн иргэн Крунослав Будиселич нь саяхан ээлжит нэгэн зугаатай амжилтаа тогтоож, Гиннесийн хуудасны нэгээхэн хэсгийг єєрийнхєє нэрээр шинэчилж чаджээ. Тэрээр хоёр залуугийн туслалцаатайгаар, хоёр цагийн турш богино ханцуйтай цамц давхарлаж ємссєний эцэст нийт 245 ширхэгийг ємсєж, Дэлхийн рекорд тогтоосон байна. Гиннеийн номны ємнєх “Давхар дээлт”-ээр 238 футболк давхарлаж ємссєн Шведийн иргэн тодорч байсан бол манай хvн уг тоог 245 болгож, єєрийнхєє нэрийг гаргаж чаджээ. Хvсэл зорилго, хичээл чармайлт нь л байвал бvтэхгvй юм гэж vгvй хорвоогийн, эгэл нэгэн чармайлттай, шинийг санаачлагч эрийн энэхvv зальжин боловч vр дvнгээ єгсєн оролдлого нь бас л нэгэн хэлбэрийн амжилт юм даа. Тиймээс тvvний энэхvv сэргэлэн овсгоотой vйлдлийг сонирхож, сайшаахгvй байхын арга алга. За ингээд дэлгэцэндээ ойртон сууж, Норвеги залуугийн хєгжилтэй амжилтын талаарх бяцхан мэдээллийг маань хvлээн авна уу.
245 футболк давхарлаж ємссєн эр Хадгалах
2010-06-02, 07:12