СААК БАРИМТ

Дэлхий дээрх хамгийн муухай 10 ажил

Ємнє нь та бvхэндээ дэлхийн хамгийн сайхан ажлын байрны талаар хvргэж байсан билээ. Энэ удаа харин эсэргээр нь хамгийн муухай арван ажлын талаар танилцуулах гэж байна. Жишээ нь, "Ємхий vнэр vнэрлэгч", "Зам дээр vхсэн амьтдын цогцосыг цэвэрлэгч", "Зоо паркын амьтдыг гараараа хангагч", "Порно кино театрын цэвэрлэгч", "Муурны хоолны чанар шалгагч" гэх мэт санаанд багтамгvй ажлын байрны талаар сонирхолтой баримтыг эндээс тольдох болно.
Дэлхий дээрх хамгийн муухай 10 ажил Хадгалах
2010-07-17, 03:31

Хятадын нэгэн шинэ амттаны vйлдвэр

“Хаадын єндєг” буюу “Сунхуадань” хэмээх хятадад саяхнаас vйлдвэрлэх буюу бэлтгэх болсон нэгэн шинэ амттаны талаархи сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ. Байдлаас vзэхэд энэхvv амттан нь олны арааны шvлсийг нилээн асгаруулж, ходоодных нь хайрыг булаадаг бололтой дуулдсан. Мэдээж хятадын гал тогоо цэвэрхэн байна гэдэг нь єдрийн од шиг тохиолдол шvv дээ. Тиймээс та уг нийтлэлээс маань аятайхан дvр тєрх олж харна хэмээн найдаад хэрэггvй биз. Ямартай ємнєд хєршийн тогооч нарын сэдсэн ээлжит нэгэн  хэрцгий хирнээ амттай зоогийг хэрхэн бэлтгэдэг талаарх фото мэдээлэлтэй танилцана уу.
Хятадын нэгэн шинэ амттаны vйлдвэр Хадгалах
2010-07-17, 03:12

Диваажингийн нэгэн арал дээр онгоц толгой шvргэн буудаг

Дэлхийн хоёрдугаар дайны vед баригдсан бєгєєд єдгєє Жулиана гvнжийн онгоцны буудал (Princess Juliana International Airport) гэгдэх болсон, Карибын тэнгисийн хамгийн их ачаалалтай онгоцны буудлын талаарх фото мэдээллийг уншигч тантай хуваалцаж байна. Уг буудлаас холгvйхэн оршдог Maho Beach  хэмээх далайн эргийн наран шарлагын газрыг “хамгийн том, тансаг онгоцнуудыг хамгийн ойроос харж болох дэлхий дээрхи хамгийн тохиромжтой газар” гэж хvмvvс ам булаалдан ярилцдаг. Онгоцнууд далайн зvгээс эргийг зорин нисч, наран шарлагын газрын дээхнvvр єнгєрєн, нам доогуур нислэгийн анхааруулга бvхий замруу орсныхоо дараа шууд л газардах талбай дээрээ буудаг ажээ.Буултын зам нь амралтын газраас тодхон харагдах хашааны цаахантай оршино. 2130 метр vргэлжлэх уг зам нь 747 мэтийн том оврын онгоцнуудын хувьд арай багадах боловч (ядаж 2,5 мянган метр vргэлжилж байвал) Гэгээн Мартины арал дээрхи хамгийн том буудал нь тул яалтай ч билээ. Тийм болохоор доорхи гэрэл зургуудад буусан шиг vлгэрийн гэмээр дvр зургуудыг тэндэхийн амрагчид болон оршин суугчид єдєр болгон харах боломжтой байдаг ажээ. Мэдээж хvн бvхэн л тэнгэрийн аварга тємєр шувуудын толгой шvргэм газардах агшныг харах маш их дуртай байдаг нь маргаангvй. Ингээд та бид ч юугаараа дутах вэ. Vргэлжлэл дээр дарж диваажингийн арлын vлгэрийн vзэгдлийн цуглуулгыг сонирхоцгооё.
Диваажингийн нэгэн арал дээр онгоц толгой шvргэн буудаг Хадгалах
2010-07-17, 02:38

Хvн тєрєлхтний амьдралыг єєрчилсєн хvмvvс

Єнєєдєр бvгдээрээ хvн тєрєлхтний тvvхийг, тэр битгий хэл даян дэлхийн амьдралыг єєрчилсєн гэж хэлж болохоор жинхэнэ зохион бvтээгчидтэй танилцах болно. Эдгээр хvмvvс нь дэлхийг єєрчилсєн ганцхан бvтээлийг амьдралдаа ганцхан удаа зохиогоод, тvvнийхээ ачаар хэдэн vедээ идэж баршгvй хєрєнгєтэй болсон гэхэд хилсдэхгvй. Магадгvй эдгээр хvмvvсийн сэтгэхvйн чанадаас гарсан энгийн, бяцхан юм шиг хирнээ маш vр бvтээлтэй эд зvйлс нь таныг урамшуулж ч мэдэх юм. Учир нь єєрийн гэсэн ямарваа нэгэн зvйлийг зохион бvтээгээд, тvvгээрээ хувийн бизнесийг эрхэлнэ гэдэг нь зах зээлд єрсєлдєх хамгийн зєв арга билээ. Гэвч дэлхийн хамгийн том гvрэн болох АНУ-д єнєєдєр шинийг санаачлан, бvтээж, єрсєлдєєн vvсгэнэ гэдэг бараг боломжгvй зvйл болоод байгаа. Учир нь дэлхий дээр, тэр тусмаа АНУ-д зохион бvтээгч агентлагууд, аж ахуй нэгжvvд сая саяараа vйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч єрсєлдєєн ихтэй энэ орон зайд хvн бусдаасаа тvрvvлж сэтгэж чадах аваас орчлонг єєрчилсєн хvмvvсийн жагсаалтад орчихоод, баян чинээлгээрээ гайхагдаад амьдарч болдог гэдгийг та эндээс олж харах болно. Энд байгаа хvмvvс тун ойрын єнгєрсєнд буюу аж vйлдвэржилт, зохион бvтээлтийн эрэн зуун аль хэдийнэ эхэлсэн байх vед єєрсдийн бvтээлvvдийг туурьвиж, олны єргєн хэрэглээнд нэвтрvvлж чадсан болохыг та эндээс мэдэж аваарай.
Хvн тєрєлхтний амьдралыг єєрчилсєн хvмvvс Хадгалах
2010-07-15, 22:21

Секс зориулалттай силиконон хүүхэлдэйг хэрхэн хийдэг вэ?

Бяцхан охидод биш насанд хvрсэн эрчvvдэд зориулсан силиконон хvvхэлдэйг хэрхэн хийдгийг та мэдэх vv? Vгvй бол vргэлжлэл дээр дарж, амьгvй л болохоос биш урлагийн бvтээл гэлтэй vзэсгэлэн тєгєлдєр “бvсгvйчvvдийг” хэрхэн урладгийг хамтдаа сонирхоцгооё. Амьсгалдаггvй, хєдєлдєггvй л гэж єєлєхгvй юм бол, дэндvv халуухан тєрх, зєєлхєн бие, хониноос номхон байдал, хамгийн доожоогvй эмэгтэйгээс ч илvv дуулгавартай “араншин” зэрэг нь эрчvvдийн хувьд том олз болдог биз ээ. Эмэгтэй хvнийг дуурайлган хийсэн зvгээр л нэг хvvхэлдэйг хараад гоо сайхныг мэдэрч, дур хvсэл асч байна гэж бодохоор бас сонин юм шvv. Магадгvй жинхэнэ бvсгvй хvн бурхны тєгс бvтээл болохоор дуураймал нь хvртэл дэндvv сайхан байдаг биз ээ. Гэхдээ биеийнх нь хэсгvvдийг хооронд нь нийлvvлээгvй байх vеийн зарим зураг нь нилээн аймшигтай харагдаж байгааг тэмдэглэх нь зvйтэй байх. За ингээд машины гараажиндаа тєгс хvvхэлдэйг бvтээдэг нэгэн залуугийн уран бvтээлvvдтэй танилцацгаая.
Секс зориулалттай силиконон хүүхэлдэйг хэрхэн хийдэг вэ? Хадгалах
2010-07-15, 21:20

Орон орны хvмvvсийн хоол ундны онцлог

Гэрэл зурагчин Питер Менцелийн “Єлсгєлєн хорвоо” номонд дэлхийн янз бvрийн орны хvмvvсийн vй олон зураг бий. Зураг бvрт тухайн улс орны нэгэн гэр бvл нь долоо хоногийнхоо хэрэглэдэг хvнстэй хамт буусан байдагаараа єєр хоорондоо  тєстэй байдаг ажээ. Хэрэв та санаж байгаа бол бид урьд ємнє нь та бvхний мэлмийд Питер Менцелийн бусад бvтээлvvдийг хvргэж байсан билээ. Энэхvv нийтлэлд маань багтсан гэрэл зургуудыг 3-4 жилийн ємнє авсан тул хvнсэнд зарцуулдаг vнэ мєнгє нь єнєє цагт  чамгvй єєрчлєгдсєн байх. Гэвч ерєнхийдєє орон орны хvмvvс долоо хоногийнхоо хvнсэнд хир их мєнгє заруулдаг талаарх ерєнхий ойлголтыг та эндээс авч болохоор байгаа. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж дэлхийн єнцєг булан бvрт орших хvмvvсийн хоол хvнсний онцлог, долоо хоногийн зарцуулалттай танилцацгаая.
Орон орны хvмvvсийн хоол ундны онцлог Хадгалах
2010-07-15, 02:45

Кола уухаа болиод 60 кг турсан эмэгтэй

Лиза Маккей хэмээх нэгэн англи бvсгvй Coca-cola уухаа бvрмєсєн больж чадсанаараа дээрхи хэмжээний жинг богино хугацаанд хаяж чаджээ. Daily Mail сэтгvvлийн мэдээлж буйгаар энэ бvсгvй єдєрт 20 лааз колаг єлхєн залгилж орхидог байснаасаа болж 24-хєн настайдаа 120 гаруй кг жинтэй болсон байж. Биеийнхээ хvндэд тvvртсэн хєєрхий бvсгvй багтраа євчтэй байсан бєгєєд амралтаараа гэртээ харихын тулд хоёр хvний онгоцны тасалбар худалдан авах шаардлагатай тулгардаг байсан юм. Харин єнєєдєр vе тэнгийхэнтэйгээ ижилхэн хараа булаам хангал бvсгvй болж, илvvдэл єєхнvvдээ хаяж чадсан дайчин, тэвчээртэй Лиза Маккей-ийн турж, єнгє зассан тєрхтэй танилцацгаая. Хэдийгээр єєрийн буруу зуршлаас болж халимнаас ч тарган болсон гэсэн, єєрийгєє ялан дийлж чадсан тvvнийг хараад ямар ч хvнд урам зориг нэмэгдэх нь лавтай.
Кола уухаа болиод 60 кг турсан эмэгтэй Хадгалах
2010-07-13, 20:12

Японы хачин жигтэй амттангууд

Япончууд маш ер бусын шинийг санаачилсан гайхалтай зохион бvтээгч ард тvмэн гэдийг бид мэдээллийн сувгуудаар дамжуулан, энэ улсад зочилон очихдоо маш сайн мэддэг болоод байгаа. Тэр дундаа тэдний бvтээсэн хоол хvнс нь хvртэл их сонирхолтой гээч... Тиймээс зєвхєн арлын япон оронд л олж болох нэлээд хэдэн япон хvнсний талаар та бvхэндээ танилцуулъя. Хэрвээ та япон орныг зорих эсвэл энэ улсад ажиллаж амьдарч байгаа бол эдгээрээс туршаад vзэхэд илvvдэхгvй л болов уу.
Японы хачин жигтэй амттангууд Хадгалах
2010-07-11, 03:33

Аймшигтай хєлтэй эмэгтэй

Хармагц нvд тогтохгvй хальтарч, єєрийн эрхгvй бие зарсхиймээр дэндvv эвгvй хєлтэй энэ хєєрхийлэлтэй охин 7 настай байхдаа осолд орсноосоо хойш ийм болжээ. Аймшигт явдлаас хойш 15 жил єнгєрєхєд эмч нар бvсгvйд мэс засал хийж хєлийг нь тэгшилжээ. Тэд охиныг удахгvй эрvvл болж, хєл дээрээ алхаж сурна гэдэгт итгэл дvvрэн байгаа аж. Ингээд vргэлжлэл дээр дарж, хувь тавилангийн аймшигтай наадгаанд чадуулж, цэцэг шиг дэлгэрэх насан дээрээ хvн харахын аргагvй аймшигтай явсан нэгэн охины харамсалтай тvvхтэй танилцана уу. Ямартай ч мэс засалд орж, энгийн охид шиг алхах магадлалтай болсон нь яамайдаа. Жич: Хэт эмзэг хvмvvс vзээд хэрэггvй гэдгийг анхааруулж байна.
Аймшигтай хєлтэй эмэгтэй Хадгалах
2010-07-11, 01:18

Шаолины сvмийн лам нар хэрхэн усан дээгvvр гvйдэг вэ?

Шаолины сvмийн лам нарыг агаар дээгvvр алхаж, усан дээгvvр гvйдэг мэтээр кино дэлгэцээр харуулсар бид ч тэднийг бvхнийг чадагчид гэж боддог болчихсон нь нууц биш. Тэгвэл тэд жишээ нь усан дээгvvр “гvйхдээ” доорхи зургуудад харуулсан шиг бяцхан заль ашигладаг юм байна. Гэхдээ мэдээж усанд хєвєх хальс шиг нарийхан банзнууд дээгvvр гvйнэ гэдэг чинь хэр баргийн хvнээс гарахааргvй ур чадвар байдаг байх. Та бидний хэн ч гэсэн ингэж чадахгvй гэдэгт итгэлтэй байна. Жишээлбэл эхний зураг дээрх лам гэхэд л 28,7 метр гvйж, бусад гэгээнтнvvдийнхээ рекордыг эвдэж чаджээ. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, хэн бvхний чаддагvй зvйлийг хийж, бие сэтгэлээ сонирхолтой аргаар дасгалжуулж буй Шаолины хийдийн лам нарийн дасгал сургуулилт дээрээс хийсэн фото сурвалжлагатай танилцана уу.
Шаолины сvмийн лам нар хэрхэн усан дээгvvр гvйдэг вэ? Хадгалах
2010-07-09, 23:16

Дэлхийн хамгийн єндєр нуруутай дурлалт хос

Морьтой хvн єнгийж хармаар, явган хvн єлийж хармаар єндєр нуруутай энэ хос бие биенийгээ єндєр хvмvvсийн танилцах сайтнаас олжээ. Тэдний хооронд єрнєсєн ярианы анхны єгvvлбэр нь: “Би 213 см єндєртэй. Зvгээр биз дээ?”- гэсэн єгvvлбэрээс эхэлсэн байна. Энэ хоёрын єндрийн нийлбэр нь лав 4 метр, 9 сантиметр болдог ажээ. Ингээд аль хэдийнэ Гиннесийн амжилтуудын номонд “Дэлхийн хамгийн єндєр хос” гэсэн тодотголтойгоор багтсан нэгэн аз жаргалтай гэр бvлийн хос багана болох аварга биетэй эхнэр нєхєр хоёрын хайранд бялхаж, халамжинд нялхарсан амьдралын фото агшнуудыг уншигч тантай хуваалцая.
Дэлхийн хамгийн єндєр нуруутай дурлалт хос Хадгалах
2010-07-09, 22:23

Дэлхий дээрх муминууд

Хvн тєрлєхтєн эртнээс vхэгсэдээ янз бvрээр оршуулж ирсэн билээ. Тэр дундаа кино ном зохиолоор дамжуулан єнєєгийн та бид хvнийг занданшуулах єєрєєр хэлбэл муми болгохтой багагvй танил болсон. Муми гэхлээр та бvхний оюун бодолд египтийн алдартай муминууд бууж байгаа байх. Гэвч хvнийг занданшуулах ёс нь эртний олон улсуудад байжээ. Орчин цагийн эрдэмтэд судлаачдын ачаар нээгдсэн тэдгээр олон vндэстэн ястаны шарилуудтай танилцах боломжийг бидэнд "Дэлхий дээрх муминууд" vзэсгэлэн олгож байна.  6420 жилийн тэртээ Перуд амьдарч байсан 10 сартай хvvхэд, 17 зууны vеийн угсаатан, ємнєд африкийн цээж болон нvvрэн дээрээ шивээстэй эмэгтэй, сvрьетэй эмэгтэй, нvvр нь хєєсєн зvрхэний євчтэй хvvхэд гэх мэтчлэн єчнєєн олон тєрлийн мумитэй танилцаж болно. Дэлхийгээр аялаж буй "Дэлхий дээрх муминууд" нэртэй vзэсгэлэн нь тvvхэнд байгаагvй хамгийн том нь бєгєєд долоон орны 15 музейгээс 45 муми, 95 тєсєєтєй тохиолдолуудын vзмэрvvдээс бvрдэх аж. Vзэсгэлэн энэ сарын эхээр Калефорни мужын Лос Анжелес хотын нэгэн музейд нээгдсэн бєгєєд энэхvv vзэсгэлэн америк даяар 3 жилийн хугацаанд аялах юм байна.
Дэлхий дээрх муминууд Хадгалах
2010-07-09, 01:42