Саяхан Австралийн нэгэн банк маш сонирхолтой олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсныг уншигч тантай хуваалцаж, шинэ санаа нэмэрлэхээр орууллаа. Банкныхан цэцэрлэг доторхи нэгэн модны мєчир навчнууд дээр 5- долларын дэвсгэртийг зай завсаргvй шахам зvvж тогтоожээ. Зєрж єнгєрєх хvмvvсийн хариу vйлдэл, гайхшрал нь нилээн хєгжилтэй, бас анхаарал татам байв. Харин хамгийн сонирхолтой нь модын “чимсний” дараагийн хэдэн хоромд хvмvvс модон дээр мєнгє байгааг анзаарах ч vгvй єнгєрч байжээ. Улаанбаатарын гудамжинд ингээд нэг хайлс модыг 5 мянгатын дэвсгэртээр “гоёчихвол” манайхан яах байсан бол? Ямартай ч их сонирхолтой арга хэмжээ санагдлаа. Ингээд уншигч та Австралийн нэгэн банкны анхаарал татам vйл ажиллагааны явцтай танилцана уу.
Хадгалах
Хvн тєрєлхтний тvvхэн дэхь хамгийн олон хvний амийг залгиж, хамгийн их хэмжээний хєрєнгє мєнгєний хохирлыг амсуулсан аймшигтай ослуудын цуглуулгаар уншигч таны танин мэдэхvйд єчvvхэн ч гэсэн бэлэг барьж байна. Амьдралыг илvv амар хялбар, илvv єнгєлєг мєнгєлєг болгохын тулд хvмvvсийн бvтээсэн ер бусын нvсэр зvйлс нь ямар нэгэн шалтгаанаар осолдож сvйдэхдээ байгаль орчин болон эдийн засагт vнэлж баршгvй хохирлыг учруулдаг билээ. Мєнгєний хохирол ч яах вэ гэхэд, хvний амь, байгаль эхийн шархыг барагдуулж дийлдэггvй нь харамсалтай. Ингээд тvvхэнд хамгийн том хар мєрийг vлдээж, дэлхийн тvvхийн гунигтай бараан хуудсуудад оршдог нvсэр ослуудын дvр зураг болон тайлбартай танилцацгаая.
Хадгалах
Нийтлэлийн маань гарчигийг уншаад та “ямар солиотой хvний толгойд ийм vг орж ирдэг байна аа” хэмээн гайхаж байна уу? Хэрэв тийм бол vнэхээр жинхэнэ “сахалтай, халзан бvсгvйчvvд” - ийг одоо харуулъя. Энэ бодгалиуд бол харь гаригийн дисантынхан биш ээ, харин “Berlin Fashion Week” – ийн тайзан дээгvvр дизайнер Patrick Mohr – ын шинэ загварыг ємсєн алхсан загвар ємсєгчид юм. Германы дизайнер маань олон тvмний анхаарлыг татаж, гайхшруулахыг хичээсэн нь бvтсэн бололтой. Гэвч vзэгчид шинэ цуглуулгыг нь сонирхохоосоо илvvтэйгээр, хэт туранхай бие, цонхигор цагаан царай, халзан толгойтой, дээрээс нь шингэхэн урт сахалтай загвар ємсєгчдєд анхаарлаа илvv хандуулж байсан нь нууц биш. Ямартай ч мэргэжилтнvvдийн vзэж буйгаар загварын vvднээс сайн болж чадаагvй ч гэсэн олны анхаарлыг татах тал дээрээ жинхэнэ скандал vvсгэж чадсан Patrick Mohr-ийн сахалтай халзан “найзууд”-ын vзvvлбэртэй танилцацгаая. “Сайхан хvvхэн сахалтай” гэдэг vгний утгийг хэтэрхий гvн гvнзгий, бас шууд утгаар нь ойлгосон бололтой. Гэхдээ урлагийг шvvмжилснээс, vзэж таашаал авсан нь илvv амар байдаг хойно нэрт дизайнерын шинэлэг санааг хvндэтгэн, сонирхохоос єєр яах вэ.
Хадгалах
Тун удахгvй ємнєд хєршийн кино ертєнцєд Чен Гу Жон хэмээх нэгэн орон гэргvй эрийн талаарх онц сонирхолтой ино мэндлэх юм байна. Тэрээр гудамжинд хэсvvчилж явахдаа санамсаргvй байдлаар нэгэн сонирхогчийн гэрэл зургийн аппаратанд єртсєнєєрєє маш богино хугацааны дотор улсынхаа “гэр оронгvй секс бэлэг тэмдэг” болон алдаршжээ. Ажил, амьдралаа бvрмєсєн алдсан 34 настай энэ эр Нинбо хотын гудмаар хэрэн хэсvvчилж, зєрж єнгєрєх хэн нэгнээс єглєг буян горилон, тамхины иш олж татахын тулд хогийн сав шиншилж явдаг нэгэн байсан юм. Харин 2010 оны 1 сарын 30-ны єдєр Тяньи талбайгаар алхаж явахад нь нэгэн сонирхогч зургийг нь дарж, фото блогт тавьсан нь Чен Гу Жоны амьдралыг орвонгоор нь єєрчилж, бvсгvйчvvдийн хvсэл сэтгэлийн соронзон, эх орныхоо vйлдвэрийн нэгэн сайхан киноны гол баатар болоход нь хvргэжээ. Ингээд vлгэрт гардаг Vнсгэлжингийн тvvхээс ч содон нэгэн эрийн ер бусын хувь заяаны талаарх гайхалтай тvvхийг тантай хуваалцахын ялдамд яг л фотомодель шиг болгон эвлvvлсэн тvvний зарим зургуудыг хvргэе. Амьдрал гэдэг vнэхээр таахын аргагvй хачин, хvний сэтгэл гэдэг vнэхээр урьдчилан хэлэхийн аргагvй хуйсагануур юм даа. Олны хvч оломгvй далай гэж vнэн vг ажээ.
Хадгалах
“Beauty and the Beast” гэсэн хэлцийг мэддэггvй, утгыг нь гадарладаггvй хvн гэж 21-р зуунд vгvй л болов уу. Тэгвэл “Beauty and the Beast” буюу “Vзэсгэлэнт гvнж ба араатан (жонон)” хоёрын vлгэрийг бодит оршихуйд амилуулсан нэгэн хосын аз жаргал, гоц гойд мэдрэмж, хvмvvсийн гайхшралаар дvvрэн хуримны дvр зургийг уншигч тантай хуваалцахаар бэлтгэлээ. Vзэшгvй муухай царайтай биш ч гэсэн биеэрээ дvvрэн шивээстэй ханагар чийрэг эр, цагаан даашинзтай vзэсгэлэнт, турьхан бvсгvй хоёрын эртний маягийн цайзад хуримлаж буйг харахад vнэхээр vлгэр амилсан мэт мэдрэмж тєрж, маш сонирхолтой санагдах ажээ.
Хадгалах
Бид бvхний vзэх дуртай “Бєгжний эзэн”, “Титаник”, “Х-хvмvvс”, “The Silence of the Lambs”, “Форрест-Гамп” болон “Матриц” зэрэг кинонуудад гол дvрийн баатруудын дvрд єєр жvжигчид тоглосон бол ямар байх байсан бол? Та бид мэдэх билээ ихэнх жvжигчид єнєєдєр маш алдартай аль нэг дvрvvдийг бvтээх ёстой байсан мєртлєє ямарваа нэгэн шалтгаанаас болоод татгалзсан байдгийг... Ер нь бол урьдчилж хэлэхэд хэцvv шvv дээ. Ямар кино алдартай болж ямар нь болохгvй гэдгийг, харин энэ нь ямар хэцvv болохыг доор vзvvлсэн “Pretty Woman”, “Индиана Жонс”, “Оддын дайн” зэрэг алтан боломжуудыг мэдэлгvй тавьж явуулсан жvжигчид хэнээс ч илvv сайн ойлгодог хvмvvс. Манай ардын амандаа орсон шар тосыг хэлээрэй тvлхэнэ гэдэг vгийг санагдуулах аж.
Хадгалах
Густаво Виллафанне есєн настай байхдаа галт тэргэнд дайруулж хоёр хєл, зvvн гарнаасаа vvрд хагацжээ. Гэвч тэрээр эрхтэн дутуу єдрvvдээ сэтгэлийн тэнхээгээрээ дvvргэж, эерэгээр тєсєєлєхєд бэрх ирээдvйгээ уйгагvй хєдєлмєр, гайхамшигт тєсєєллєєрєє гэрэлтvvлж чадсаныхаа ачаар єнєєдєр дэлхийн хамгийн шилдэг хєгжлийн бэрхшээлтэй сагсчин болж чадсан байна. Тэрээр одоо ахан дvvсээс ялгаагvй болсон сэтгэлээрээ баян багийнхантайгаа хамт ирэх 11-р сард Венсуэльд зохиогдох параолимпод уйгагvй бэлдэж байгаа ажээ. Тэгэхлээр бvгдээрээ Густаво тэргvvтэй “дугуйтай сагсчдын” бэлтгэл хийж буй дvр тєрхийг хvлээн авцгаая.
Хадгалах
Питерт амьдардаг 14 настай Саша Мальцев хэмээх хvv нь бусад хvмvvс єєрийг нь vл ойлгож, эсэргvvцдэгийг эс харгалзан, хамгийн дуртай уран сэлэлтийн спортоороо уйгагvй хичээллэсээр байгаа нэгэн юм. Багтаа ганц эрэгтэй хvнгvй тєвийн усан сангийн нэгэн дасгалжуулагч тvvний талаар хvvрнэхдээ “Эцэг эх нь юу бодож байдаг байна аа?”- гэж дооглонгvй хэлснийг нь сонсоод, энэ хvvг ямар их эсэргvvцлийг сєрєн зогсоно вэ гэж бодсон юм. Тэнд нь хамт хичээллэдэг охид хvvгээр элдвийн тоглоом шоглоом хийж, нурууных нь ардуур шивэр авир хийлддэг гэнэ. Харин Саша дасгалжуулагчийнхаа энэ хандлагыг ч, хамт хичээллэдэг охидынхоо час час хийтэл хєхрєлдєхийг ч vл хайхрахын сацуу, уран сэлэлтийн чадвар, биеийн чадлаараа бусдаас илт давуу гэдгээ харуулсаар байгаа ажээ. Тvvний бие нь гайхалтай уян хатан бєгєєд ганц ч дасгал сургуулилтыг тасалж vзээгvй нэгэн гэнэ. Хамгийн гол дутагдалтай тал нь гэвэл жижигхэн деталь бvр нь эмэгтэй хvний биед тохируулан зохиогдсон уг спортын тєрлєєр хичээллэх замыг сонгосон Сашагийн хувьд тоглолт бvр дээр бvсгvй хvнийхээс ялгагдах юмгvй хєдєлгєєн хийх шаардлагатай тулгардагт байгаа юм. Ямартай ч ховорхон заяах хvсэл сонирхолтой, єєрийн гэсэн зорилготой, бас урсгалыг сєрєх эр зоригтой нэгэн хvvгийн тvvхтэй танилцацгаая.
Хадгалах
Хvvхэдийн паркийг "Галзуу хулгана"-гvйгээр тєсєєлєхєд бэрх юм. Хvvхэд гэлтгvй томчуудын хамгийн их тоглох дуртай тоглоом бол галзуу хулгана байдаг. Иймд та бvхэндээ дэлхий дээрх хамгийн урт, хамгийн єндєр, хамгийн хурдан, хамгийн богино хугацаанд хурдаа авдаг гэх мэт хараад л айдас хvрэм зарим нэгнийх нь сонирхолыг татах Галзуу хулгануудын товч танилцуулга болон видео бичлэгvvдийг vзvvлэхээр бэлтгэлээ. Зvрх амаар гарагмаар хурдалдаг энэ тоглоомоор тоглох дуртай надад бол маш их таалагдав. Харин хэзээ ийм биш юмаа гэхэд гайгvй кайф єгєх галзуу хулгана болон парктай болох юм бол доо. Уул нь манай парк баяр наадмаас ємнє нээгдэнэ гэсэн бас л таг, баригдаж байгаа байдлыг нь харахаар нэг л царай муутай юм харагдсан. Чанартай аятайхан зvйл хийгээсэй дээ.
Хадгалах
Нvд орой дээр гарч, vстэй толгой арзаймаар хамгийн хачирхалтай бєгєєд аймшигтай рентгений зургуудын сонирхолтой цуглуулгыг уншигч тантай хуваалцаж байна. Зураг тус бvрийг харахад “Яахлээрээ хvний биенд ийм юмс орчихсон байдаг байна аа”- гэж дуу алдмаар ажээ. Мєн ямар азгvй хvмvvс нь биедээ органик бус эд зvйлийг ингэж агуулах “хатуу тавиланд” унадаг байна даа ч гэж ємнєєс нь vстэй толгой арзайна. Хэлж ирдэггvй хийсч ирдэг гай, зовлон, осол нь эдгээр хvн, амьтдыг тойролгvй єнгєрч, эгэл бусын євчин эмгэгийг авч иржээ. Мєн та бvхэн эндээс гадны биет биедээ агуулах хvмvvсийн рентген зурагнаас гадна хамгийн ер бусын, аймшигтай гэмээр хугаралт, гэмтлvvдийн тєрхийг олж харах болно. Рентген туяаг нь биш євчтєнийг нь жинхнээр нь харсан бол хэд дахин аймшигтай дvр тєрх vзэгдэх байсан байх дээ гэсээс нуруугаар хvйт даасныг нуух юун. Ядаж л тємєр залгиж, шулуун гэдэсрvvгээ гэрлийн ламп чихvvлэх мэтээр эдгээр хvмvvсийн аль нэгэнтэй ижил байдалд орсон хvмvvсийн царай тєрх ямар л олигтой байх вэ дээ.
Хадгалах
Кембриджийн их сургуулийнхны зохиосон шинжлэх ухааны сэдэвтэй гэрэл зургийн уралдаан нь тэндэхийн багш, эрдэмтдийн санаачилдаг олон сонирхолтой арга хэмжээнvvдийн нэг юм. Энэхvv тэмцээнд шинжлэх ухааны тєрєл бvрийн туршилтуудын vеэр, эгзгийг нь тааруулан авсан 155 бvтээл ирсний хамгийн сонирхолтой 14-ийг нь уншигч танд дэлгэрэнгvй тайлбарын хамт хvргэж байгаадаа баяртай байна.
Хадгалах
Та бvхэнд хамгийн сонирхолтой савалгаа, єнгє vзэмжтэй оонуудын танилцуулгыг хvргэж байна. Доорхи гэрэл зургуудаас харахад энд багтсан зарим оонуудаар шvд, амаа угаагаад байх хvсэл тєдийлєн тєрєхгvй л байна. Ямартай ч амт нь ямар байдаг бол гэж єєрийн эрхгvй сонирхох ажээ. Мэдээж эд бол та бидний єдєр тутамдаа хэрэглэдэг мэддэг хэд шиг алдартай, тvгээмэл оонууд биш ч гэсэн єєрийн гэсэн худалдан авагчидтай, зах зээл дээр тодорхой байр суурьтай бvтээгдэхvvнvvд юм байна. За ингээд дэлхий дээрхи хамгийн ер бусын содон єнгє, савалгаа, зориулалттай шvдний оонуудын дvр зураг, тайлбарыг хvргэж байна.
Хадгалах