Эм тариа тус болохгvй vед олон хvн ардын анагаах ухаанд итгэж эхлэдэг. Єрнєдєд ардын анагаах ухаан ихэвчлэн зvv тавихаас цааш хэтэрдэггvй. Харин дорно зvгийн орнуудад уламжлалт бус анагаах ухаан болох зєгийгєєр хатгуулах, бvр яст мэлхийгээр нvvрийг нь хазуулах, загас залгих, модны мэлхий амьдаар нь идэх, vхрийн шээс уух гэх мэт аргаар євчинг эмчилдэг байна. Заримдаа иймэрхvv эмчилгээ таагvй vр дагаварт хvргэдэг. Ямар нэгэн хvн доорх аргуудаар эмчлvvлээд зvгээр болсон болохоор л хvмvvс одоо болтол ирсээр байгаа биз ээ. Монголчууд бол харин тан ургамалаар их эмчилдэг. Миний хувьд олон жил євдсєн ходоодоо хатаасан таван салаа, сєд євсийг буцалгаж хандалж уусаар байгаад зvгээр болгосон юм шvv. За ингээд бусад орнуудын сонирхолтой эмчилгээний аргуудтай танилцацгаая.
Хадгалах
Домогт майкл Жексон амьд ахуй цагтаа янз бvрийн шоу тоглолт зохион байгуулахдаа хvчирхэг євєрмєц хоолойгоороо цугласан олны зvрхэнд эгшиг хурааж, эрч хvчтэй, ер бусын хєдєлгєєнvvдээрээ харцыг нь хайлуулдаг байсныг та санаж байгаа байх. Тэр дундаас олны гайхшрал бишрэлийг хамгийн ихээр тєрvvлдэг хєдєлгєєн нь тvvний алдарт “сарны алхаа” болон бvжигчидтэйгээ хамт биеэ 45 градус налуулж чаддаг байсан явдал нь билээ. Мэдээж энэхvv vзvvлбэрийн нууц нь уйгагvй бэлтгэл сургуулилт, бие сэтгэлийн уян хатан байдал байсан биз. Гэхдээ хамгийн гол нууц нь юу байсныг мэдэхгvй нэг нь нийтлэлийн vргэлжлэлээс олж мэдээрэй.
Хадгалах
Цэнхэр гаригийн оршин суугчид газар нутгийн байрлал, соёлын зєрvvнээсээ хамаараад єєр єєрсдийн хоолны дуршил, хvнсний тvvхий эдтэй байдаг билээ. Дэлхий эрчимтэй даяаршлагдаж, хvмvvс аль болох эрvvл бєгєєд байгаль орчинд ээлтэй хоол хvнсийг хэрэглэхийг эрмэлздэг болсон гэдгийг энд дурьдах нь зvйтэй байх. Тэгвэл Колумбийн ширэнгэн ойн оршин суугчдын хувьд шарсан шоргоолжны “мах” нь єдєр тутмын хэрэглээний энгийн хvнсний зvйлсийх нь нэг юм байна. Хvvхэд байхдаа шоргоолжны єгзгийг долоож, халуун амийг хороож vзээгvй хvн манайд лав байхгvй байх. Vнэхээр тэжээллэг гэлцдэг энэ шавжийг Колумбын ширэнгэн ойн хvмvvс юуны тулд, бас яаж хэрэглэдгийг vргэлжлэлээр олж мэдэцгээе.
Хадгалах
Тvм буман сонирхолтой явдлуудаар дvvрэн энэ амьдралын бас нэгэн тvvхээр дахиад л та бvхнийхээ гайхширалыг тєрvvлэхээр энэхvv нийтлэлийг хvргэж байна. Энд хамгийн сонин тєрєлтvvдийн талаар хvvрнэх болно. Харин та эвгvй гаж зvйл байгаа гэж бvv эмзэглээрэй. Хорвоо дээр мэндлэх эх vрсийн холбоо учир гэгээлэг бас гайхалтай гэж тодотгоё. Жишээ нь, Жирэмсэн гэдгээ мэдээд 3 цагийн дараа тєрсєн эмэгтэй, Нэг минутын зайтай хоёр єєр онд тєрсєн ихрvvд, “Хар цагаан” ихэр тєрvvлсэн хос … хоёр дахь удаагаа дахин давтсан нь гэх мэт сонин явдлуудын тvvх таныг хvлээж байна.
Хадгалах
Хvн тєрєлхтєн vvсч хєгжин, бvлэг бvлгээрээ хуваагдан єєр єєрсдийн соёлын vрийг дэлхий даяар тарьж эхэлсэн цагаасаа хойш янз бvрийн сонин содон уламжлал заншлийг бий болгосоор ирсэний нэг тод жишээ нь толгойн хэлбэрээ зуйван, урт болгох маяг юм. Зарим газарт хvvхдийг нялх байхаас нь эхлvvлээд толгойг нь (дух, дагзыг нь тойруулан) чанга боох замаар гавлын ясыг нь арагш чиглэсэн зууван, шомбогор болгодог байсан заншил нь одоог хvртэл хадгалагдсан vлджээ. Эртний Египетийн хєшєє дурсгалыг санагдуулам ийм гавалтай хvмvvс одоо ч дэлхий дээр амьдран суусаар, vр хvvхднийнхээ толгойг зууван болгосоор байдаг ажээ. Хэрэв маш богино хугацаанд, бvvр зуйван, бараг арагшаа унжсан хэлбэртэй толгойтой болохыг хvсвэл толгойн боодлынхоо дотор талд, дух дагз хэсэгтээ бєєрєнхий зvйл тавьдаг юм байна. Ингээд бvгдээрээ хvн тєрєлхтний бас нэгэн хачирхалтай заншилтай танилцацгаая.
Хадгалах
Хэт их нэр тєрийн хойноос хєєцєлдсєн хэтэрхий амьдралаас тасарсан солиотой загвар зохион бvтээгчдийн байж боломгvй содон даашинзнуудыг хэн, хаана, хэзээ хэрэглэх юм бэ? – гэж та гайхдаг уу? Загвар зохион бvтээгчид нь урлаг, уран сэтгэмжийг илvvд vзэж, бодит амьдрал дээрхи хэрэглээний асуудлыг орхигдуулдаг нь тийм ч ховор vзэгдэл биш. Загварын ертєнцийн бvрэлдэхvvнийг нэг єгvvлбэрээр тайлбарлавал: “Загвар ємсєгчид нь хvн биш, цэвэр урлагийн бvтээлvvд, харин зохион бvтээгчид нь хувцасны чиг хандлагыг тодорхойлогчид биш, харин жинхэнэ амьдралд хэрэглэгдэхгvй санаануудаараа хоорондоо єрсєлдєгчид”- гэж хэлж болмоор харагддаг. Тэгвэл бvгдээрээ зарим загвар зохион бvтээгчдийн дэндvv авангард загварын даашинзнуудыг жирийн амьдралд хэрхэн хэрэглэж, хэргийг нь гаргаж болохыг авч хэлэлцэцгээе. Эрvvл хvн лав ийм даашинзаар гоёхгvй нь тодорхой ч, хэргийг нь хаана гаргаж болохыг заагаад єгчихвєл ємсєх хvн олдох ч юм билvv.
Хадгалах
Уулчин хэмээх амь сєрсєн мэргэжлийг амьдралаа болгож, євєл зуны алинд ч єндєр уулын орой дээр адриналинаа ялгаруулан, арга хvчээ шавхан байж мацдаг адал явдал, алдар нэр хєєх дуртай хvмvvсийн талаар маш сонирхолтой нийтлэлийг хvргэж байна. Мэргэжлийн уулчдын ертєнцєд хадны энгэр дээр шєнийг єнгєрvvлэх арга техник нь 1950-аад онд анх орж иржээ. Тэр vед эгц босоо хадны ханан дээр унтахад хамгийн тохиромжтой зvйл нь хавтгай матраас байсан нь одоо ч гэсэн хэвээрээ байгаа юм. Гэхдээ авч явахад овор хэмжээний хувьд хvндрэлтэй байдаг болохоор уулчдын унтах орны хэмжээ нь багассаар ирсэн байна. Ер нь бол уулчид аялалынхаа vеэр шєнийг єнгєрvvлэхэд хамгийн тохиромжтой газрыг сонгохыг эрмэлздэг. Гэхдээ хавтгай газар тэр болгон таараад байх нь ховор байдаг бололтой. Ингээд бvгдээрээ vхлийн ирмэг дээр шєнийг єнгєрєєгчидтэй танилцацгаая.
Хадгалах
Голландын энтомологийн профессор Арнольд ван Хейс нь хvн тєрєлхтєн махан хоолтноос шавжаар хооллогчид болж єєрчлєгдєж чадах юм бол дэлхийг аврах амархан байгааг нотолж байна. Дэлхий дээрх vй олон тєрлийн шавж хорхойнууд дvнд хvнд хvнс болчихмоор тэжээллэг, эрvvл мэндэд нин тустай нь олон байдаг ажээ. Мєн шавжийг vржvvлж, бордох нь мал тэжээхээс хамаагvй амархан, бас байгаль орчинд харьцангуй сайн нєлєєтэйн дээр маш бага хєрєнгє мєнгє, талбай эзлэх нь гарцаагvй. Ингээд энэ цагийн нэгэн мэргэн ухаантан болох ноён Арнольд ван Хейс хvн тєрєлхтєнд юуг зєвлєж буйтай нvдэнд харагдтал танилцацгаая.
Хадгалах
Мали-гийн оршин суугчид Antogo нуурын ариун уснаас загасчлах эрхийг жилийн ганцхан єдєр л эдэлдэг байна. Энэхvv єдєр нь зуу зуун загасчид нуурын эрэг дээр цуглан, хэдэн цагийн туршид мєргєл vйлдсэнийхээ дараагаар, гар гартаа барьсан араг шиг сагсаа ганзагалан усруу нэгэн зэрэг орж, ангаа эхлvvлдэг ажээ. Хvн бvхэн дор бvрнээ маш шаламгай хєдєлж, загасчны арга барилаа шавхах шаардлагатай болдог. Учир нь нуурын ус, загасны тоо хоёр хязгаартай, харин єрсєлдєгчдийн хэмжээ нуураар дvvрэн байдаг байх нь. Ингээд бvгдээрээ Мали-гийн аглаг зэлvvд нутагт болдог нэгэн ер бусын уламжлалт vйл ажиллагаатай танилцаж, эх дэлхийнхээ оршин суугчдын талаарх мэдлэгээ тэлцгээе.
Хадгалах
“Немо-гийн эрэлд” хэмээх алдарт хvvхэлдэйн кинон дээр шvрэн хадны загаснуудын бяцхан зулзагануудыг нуруун дээрээ суулган хєлгvй далайгаар хэсч, тэдэнд юм зааж сургадаг хєгжилтэй далбагар загасыг санаж байгаа биз дээ? Тэрхvv загасыг бид далавчит загас, хавтгай загас гэх мэтчилэнгээр, янз бvрээр нэрлэдэг. Тэгвэл яг тийм тєрлийн нэгэн загасны амьгvй биеийг далайн хаа нэгтэйх нэгэн эргээс олсон хvмvvс гэдэс доторхийг нь гаргаж vзээд, зочирдохгvй байж чадаагvй байна. Учир нь байгалийн уг бvтээл далайн ёроолоор тэнvvчлэхдээ єєртєє хоол тэжээл болох зvйлсийг олж идэж чадалгvй, хvн тєрєлхтний гараар бvтсэн элдэв хиймэл, хортой зvйлсийг залгилсаар vхлийн ангалруу унажээ. Энэ мэт vй олон загас хор, хогоор дvvрсэн далайгаас юу эсийг олж идэн, vхлийн замыг сонгодог бол? Хєєрхийс, амьдрах орчин нь болсон далай нь ийм зvйлсээр дvvрсэн болоод л идэш тэжээл нь хvртэл ийм л болсон бололтой.
Хадгалах
Та бvхэнд vзvvлэх эдгээр зургийн бяцхан цуглуулгад Тайваны тэнгисийн цэргийн усанд шумбагч тагнуулуудын шалгалтын vеийн vнэхээр сэтгэл хєдлєм агшнуудыг харах болно. Уг шалгалтыг “Диваажинд хvрэх зам” гэж нэрлэдэг ажээ. Шалгалтанд хурц иртэй чулуу, шvрэн арлын хэлтэрхийнvvдтэй 50 метр зурвасыг мєлхєж туулах зэрэг янз бvрийн дасгалууд багтдаг байна. Ингээд БНХАУ-аас єєрсдийгєє тусгаар улс байх ёстой хэмээн vзэж, хятадын хатуу ширvvн бодлогоос vл няцан улам урагшилж буй Тайвань улсын тусгай ангийн цэргvvдийн бэлтгэл хийх явцыг сонирхоцгооё.
Хадгалах
Эхийн хэвлийгээс эрхтэн дутуу мэндэлж, хvн болж тєрсний аз жаргалыг бvрэн бvтэн эдлэх хувь тавиланг ямар нэгэн эрхтэн дутуугийн шалтгаанаар хvртэх тавилангvй тєрсєн хvмvvс гайхалтай єєдрєг байж, хэний ч мєрєєдєлд амиламгvй амжилтанд хvрч чадсан баримтуудыг дуулахлээр єєрийн эрхгvй сэтгэл догдолж, хvний оюун ухааны хязгааргvй цар хvрээнд итгэж, тийм их сэтгэлийн хаттай нэгнийг маш ихээр хvндлэн бишрэх сэтгэл тєрдєг билээ. Жишээлбэл одоо та бvхэнд 24 настай Доуг Форбис хэмээх залууг танилцуулах гэж байна. Хvний бvсэлхийнээс доод хэсгийн хєгжил єсєлтийг насан туршид нь боодог аймшигтай ховор євчин Доугтай хамт “мэндэлжээ”. Гэхдээ тэрээр тал биетэйдээ гутран, гараа хамхин суух замыг биш, харин аз жаргалын харгуйг сонгосон байна. Доуг нь маш идэвхитэй хэмнэлээр амьдарч, спортоор хичээллэн, машин барьж, хєгжлийн бэрхшээлтэй иргэдийн нєхєн сэргээх тєвд сайн дурын ажил эрхэлдэг ажээ. Ингээд бvгдээрээ гайхалтай цэнхэр гарагийн хэвлий дээр аж тєрдєг нэгэн хэмжээлшгvй их сэтгэлийн тэнхээтэй, бас цалгисан их аз жаргалтай эрийн амьдралын фото агшнуудтай танилцацгаая.
Хадгалах