Индонезийн нэгэн эмч хорт хавдрыг бvрэн эмчлэх боломжтой хэмээн баталж байна. Тvvний арга барил нь маш энгийн ажээ. Тэрээр тугалган цаасанд тамхи ороогоод, євчтєний хажууд татаж, утаагаар нь удаан хугацаанд утдаг байна. Дараагаар нь євчтєнг нойтон алчууранд ороогоод, гадуур нь тугалган цаас тавьж, хэсэг хугацаанд хэвтvvлдэг ажээ. Энэхvv арга барил нь vнэхээр ашиг тустай эсэхийг хэлж мэдэхгvй юм. Ямартай ч ийм нэгэн аргаар олон євчтєнгvvдийг эмчилдэг нэгэн эмч Индонезид байдаг гэдгийг танд мэдэгдэхэд тааламжтай байна. Магагдй “хорыг хороор” гэдэг vгний vнэн мєн нь энэхvv эмчилгээний арга барил ч юм билvv.
Хадгалах
Маш ховор тєрлийн ер бусын нэгэн бvсгvйг танд танилцуулъя. Тэрээр хvvхэд байсан цагаасаа эхлэн буйдан мэтийн чихмэл, зєєлєн эдлэлийн поролоноор хооллосоор иржээ. Бvсгvй шинэхэн буйдан, зєєлєвчтэй сандалны vнэр авмагцаа л биеэ барьж дийлэлгvй єнгийг нь урж байгаад дотор нь байдаг поролоныг нь идэж гардаг байна. Сvvлийн хэдэн жилд л гэхэд тэрээр нийтдээ 7 бvтэн буйдан иджээ. Тvvний энэхvv эмгэгийг ямар ч эмч одоо болтол анагааж чадахгvй байгаа гэнэ. Хэдийгээр жаахан шог, бас тєвєгшєємєєр эмгэгтэй хэдий ч vнэхээр єрєвдєлтэй амьдралтай санагдлаа. Ингээд шинэхэн тохижуулсан гэртээ урихын аргагvй нэгэн бvсгvйн тvvхийг тантай хуваалцая.
Хадгалах
Дэлхийн хамгийн єндєр биетэй єсвєр насны охиноор тодорсон 19 настай энэ бvсгvй Тайландын иргэн ажээ. Тэрээр 208.3 см єндєртэй юм байна. 9-р ангиасаа эхлэн маш эрчимтэй єсч эхэлсэн тvvнийг эцэг эх нь эмчид хvртэл vзvvлж, хэвийн биш єсєлтийг нь гайхширч байжээ. Харамсалтай нь энэ охин зvгээр л єндєр байх заяатай нэгэн биш, харин євчний улмаас ингэж єсєх болсон юм байна. Эмч нар тvvний тархинаас нь гормоныг нь тэнцвэргvйжvvлдэг хавдрыг олжээ. Одоо зєвхєн маш vнэтэй эм тариа л тvvний тархин дахь хавдрыг анагааж, єсєлтийг нь зогсоох боломжтой. Эс тэгвээс охин vхэн vхтлээ хэдэн метр болтлоо ч єсч мэдэхээр байгаа аж. Ингээд бvгдээрээ дэлхийн хамгийн єндєр бvсгvйтэй танилцацгаая.
Хадгалах
80-аад оны хvмvvсийн туйлын мєрєєдєл, биелэшгvй мэт зєгнєлт гайхамшиг нь болж байсан зvйл бол сансар огторгуй билээ. Тэр vед харь гаригийнхны талаар кино хамгийн олон vзэгчтэй байж, Сансармаа, Эрхэс, Од, Мичид гэх зэрэг нэртэй хvvхдvvд толгойтой vснээс ч олон байж, сансар гарсан хvн жинхэнэ супер од болон гялалзаж байсан билээ. Єнєєдєр сансарт зуу зуун хиймэл дагуул, хєлгvvд гарч, дэлхийн агаар мандлаас цааш хєєрч vзсэн хvмvvс ч маш олон байх болсон хэдий ч огторгуйн нууц хvн тєрєлхтний ємнє “vнэнээ тоочоогvй” л байгаа. Ингээд уншигч та бvхэнд хvн тєрєлхтний сансарт анх гарахын бэлтгэл vеийн тvvхээр аялуулахаар бэлтгэлээ. Эндээс та олон сонирхолтой зvйлсийг олж мэдэж, харах болно.
Хадгалах
Тєрийн албан хаагчгvй улс орон гэж дэлхий дээр байхгvй биз. Мєн ямар ч улс орны хvмvvс тєрийн албан хаагчдаа хvндэлж, их бага ямар нэгэн хэмжээгээр ач холбогдол єгдєг. Тэгэхгvй байх ч аргагvй юм. Тиймээс уншигч танд янз бvрийн улс орны тєрийн албаныхны хєргийг єрєєндєє байхад нь авсан зурагнууд болон тэдний нэг сарын цалин хєлсний талаар мэдээлэлтэй хамт хvргэхээр бэлтгэсэн юм. Тухайн улс орныхоо хєгжил, эдийн засгийн байдлаас тєрийн албан хаагчдынх нь цалин шууд хамаардгийг та эндээс олж мэдэх болно. Жишээлбэл Либерийн замын цагдаагийн газрын хошууч сард 20 долларын цалин авдаг байхад АНУ-ын Техассын зvгээр нэгэн аюулгvйн албаны ажилтан 5000 доллараар цалинждаг байх жишээтэй. Ингээд та бvхэнд Дэлхийн зарим улс орнуудын тєрийн зvтгэлтэнгvvдийн цалин хэд байдагтай танилцаж, єєр єєрсдийнхєєрєє харьцуулалт хийх боломжийг олгож байна. Энд тухайн албан хаагчийн цалингийн хэмжээг долларлуу шилжvvлсэн байгаа тул танд илvv ойлгомжтой болсон болно.
Хадгалах
Таны єдєр тутам шахуу хэрэглэдэг хvнсний бvтээгдэхvvнvvдэд хир их хэмжээний элсэн чихэр агуулагддагийг тус бvрт нь нvдэнд харагдтал vзvvлсэн мэдvvштэй нийтлэлийг хvргэж байна. Яагаад бид хєлсєє гартал дасгал хийсэн мєртлєє тєдийлєн турж чадахгvй байгааг, эсвэл бараг юу ч идэхгvй байгаа хирнээ єдєрт ганц лонх кола уусныхаа тєлєє жингээ огт хасахгvй байгаагийн хариуг эндээс та авах болно. Мэдээж та хоолны чихэрлэгийн хэмжээний талаар одоо зєндєє олон мэдлэгтэй болсон л байх. Гэхдээ л яг ингэж нvдэнд харагдтал харж байгаагvй гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамгийн наад захын хvнсний бvтээгдэхvvнvvдэд агуулагддаг сахарны хэмжээтэй танилцацгаая.
Хадгалах
Chris Taylor гэдэг эрхмийн vvсгэн байгуулсан нэгэн ер бусын компанитай таныг танилцуулъя. Веб хуудас хийдэг энэхvv компаниа тэрээр "Nude House" хэмээн нэрлэжээ. Ажил vйлс нь маш амжилттай яваа уг байгууллага нь ганцхан “НО”-той юм байна. Но нь юундаа байна вэ гэхлээр, vйл ажиллагаагаа явуулаад гурван жил болж байгаа энэ газрын дотоод журамд бvх ажилчид нь хувцасгvй байх ёстой гэсэн заалт байдаг, тvvнийгээ ч дагаж мєрддєг ажээ. Nudist буюу Нудист гэдэг нэр томъёо нь хувцас ємсдєггvй хvмvvсийг хэлж байгааг бид мэднэ. Нудистуудын наран шарлагын газрууд байдаг бол одоо бvр нvцгэн хvмvvс ажиллуулдаг компани хvртэл байгуулагдсан нь энэ. Харамсалтай нь тухайн компанид зєвхєн эмэгтэйчvvд л ажилладаг ажээ. Эрчvvдийг бол ямар ч мундаг мэдлэг боловсролтой байсан авдаггvй юм байна. Ар гэр, амраг хостой хvмvvсийн хувьд мэдээж бvх ажилчид нь шалдан байдаг компанид эсрэг хvйстнvvдтэйгээ хамт ажиллах нь тийм ч сайхан санаа биш байж таарна.
Хадгалах
Францын иргэн гэрэл зурагчин Ян Артюс Бертраныг эдvгээ дэлхийд андахгvй болсон, манай фото зураг сонирхогч залуус маань мєн адил мэдэж байгаа байх. Дэлхийн олон фото зурагчин єєрсдийн хийх дуртай ажилдаа эрч хvч, єєдрєг vзэл, ур чадвараа ашиглан урлагийн энэхvv тєрєлд тодорхой амжилтанд хvрдэг. Амжилтанд хvрэхээс гадна зарим нь фото зургийн урлагт бvр шинэ зvйл хийсэн байдаг. Эдгээр фото зурагчдын тоонд Ян Артюс – Бертран зvй ёсоор багтдаг билээ. Харин энэ алдартан манай оронд хvртэл ирээд явсныг энэ нийтлэлийг vзээд та мэдэх болно. Ингээд тvvний гайхалтай мэдрэмжээр бvтсэн зургуудыг vзэж, мэлмий юугаан баясгацгаая.
Хадгалах
Николай Кобельковын амьдрал vнэхээр эр зоригийн гайхамшигаар дvvрэн билээ. Эрхтэн эрvvл саруул бvтэн хvмvvс амьдралд доошоо орж, ууж согтуурч байхад тэрбээр эрхтэн бvрэн бvтэн хvмvvсээс дутахааргvй амьдарч байгаа нь тvvнийг дэлхийд алдаршуулж, тvvгээр ч vл барам vр ач нартаа vлдээх єв хєрєнгє хvртэл хурааж чаджээ. Интернетэд Николайн амьдралын талаар «байдаг л нэг» намтар, гэхдээ бас алдаа мадагтай байх нь зєндєє бий. Харин би тvvний амьдралын талаар австри улсын албан ёсны << Prater Dynastien >> сайтаас Николайн гэр бvлийнхний тухай нэлээд бодит мэдээлэл олж авсныг та бvхэнд толилуулж байна.
Хадгалах
Уншигч та бvхэнд хамгийн ер бусын, хамгийн ховор, бас хамгийн vнэтэй согтууруулах ундаануудын талаар мэдээллийг єгєхєєр бэлтгэлээ. Орчин vеийн ажил хэрэгч хvн бvр юм юмны талаар, тэр дундаа хамт олонтойгоо цагийг зугаатай єнгєрvvлж, харилцаагаа бэхжvvлэхэд асар их нєлєєтэй архи согтууруулах ундааны талаар мэдлэгтэй байж, тvvнийг яг тохируулан хэрэглэж сурах хэрэгтэй гэж бодож байна. Ингээд Дэлхийн хамгийн ховор, содон архинуудын талаар мэдээллийг танд хvргэж байна.
Хадгалах
Регина майер хэмээх 15 настай Герман охин хар багаасаа л єєрийн гэсэн морьтой болж, тvvнийхээ нуруун дээр зайдалж суугаад, салхи сєрєн давхихыг хvсдэг байжээ. Гэтэл эцэг эх нь тvvний энэхvv хvсэл мєрєєдлийг хvvхдийн хэсэг зуурын саваагvйтэл гэж бодоод, морь худалдан авахыг нь хориглосон байна. Ингээд охин ямартай ч єєрийн зорьсондоо хvрэхээр шийдэж, "Сар" гэдэг нэртэй нэгэн vнээнийхээ нуруун дээр эмээл тохож, адууны оронд адуу болгохоор шийджээ. Vнээг байнга хайрлан энхрийлж, дасгалжуулан сургаж, хэдэн долоо хоногийг тvvнтэй байнга хамт єнгєрvvлсний эцэст "Сар" vнээ муухан адуунаас дутахааргvй давхидаг болоод зогсохгvй сааданд дээгvvр хvртэл харайдаг болсон байна. “Сар” зогсох, давхих, суух гэх мэт бvх тушаалыг ойлгож биелvvлдэг болжээ. Ингээд та бvхэнд хvн амьтан хоёрын сэтгэл уярам нєхєрлєлийн тvvх, хvсэл зориг байгаа цагт бvтэхгvй зvйл гэж vгvйгийн баталгаа болсон нэгэн гайхалтай тохиолдлын дvр зургийг хvргэж байна.
Хадгалах
Та бvхэнд танилцуулах гэж байгаа нэгэн гайхалтай сэтгэлийн хаттай, нугарашгvй ноён нуруутай эрийн тэвчээр хатуужил, урам зоригийг илтгэсэн ер бусын сэтгэл хєдєлгєм явдал 1968 оны 9-р сарын 20-ны єдєр Мексикийн Мехико хотод болж єнгєрсєн юм. Марафон гvйлтийн уралдаан аль хэдийнэ дуусч, тvрvvлсэн тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа ч гэсэн єндєрлєх тийшээгээ болж, vдшийн 7 цаг єнгєрч байлаа. Гэвч уралдааны зохион байгуулагчид vзэгчдээс байрнаасаа хєдєлж, гэрийн зvг яарахын оронд юуг ч юм тэвчээртэй хvлээж байхыг хvсч байв. Бvх зvйл дуусчихаад байхад явуулахыг хvсэхгvй байгаа тэмцээний зохион байгуулагчдийг гайхаж хоцорсон vзэгчид нэг нэгээрээ суудлаасаа босон, явцгааж байлаа. Гэтэл тэр vеэр нь уг уралдааны сvvлийг мушгих Танзаны “тамирчин” Жон Акхвари барианд орохоор хамаг тамираа барж байсан юм...
Хадгалах