«Сосьете Женераль» банкийг 35 жилийн ємнє дээрэмдсэн явдал олны дунд бараг домог яриа болж хувирсан. Иймэрхvv vйлдлvvдийн дундаас энэ дээрмийг арай л элэг барьсан танхай явдал хэмээн нэрлэмээр... Зарим нэг зvрх зоригтон, сейфийн хулгайчид банкны агуулах єрєєнд нэвтэрч ороод архидсан ч тvvх бий. Vйл явдал яаж єрнєснийг эхлээд vзье. Толгой эргэм адал явдалтай тун тєстэй, кино шиг л тvvх байгаа. Ямартай ч дэлхийд алдартай энэ тvvхэн дээрмийн баримттай танилцацгаая.
Хадгалах
Гvржийн Шухути тосгоны оршин суугчид жил бvрийн улаан єндєгний баярын дараах эхний Ням гарагт vндэсний маягийн нэгэн спортын тэмцээнийг бvх нийт дундаа зохион явуулдаг байна. Хэдийгээр бэртэж гэмтэх магадлал нилээн єндєр мэт харагдавч тэдний хувьд энэ цусгvй тулаан нь бvтэн жил тэсэн ядан хvлээдэг агшин нь юм байна. Тэд тосгоноороо дээд (Земо), доод, (Квемо) гэсэн хоёр хэсэгт хуваагдаж хэдэн зуун жилийн тvvхтэй регби маягийн тоглоомоо эхлvvлдэг ажээ. Тоглоомонд оролцогч бvрийн цорын ганц даалгавар нь 16 кг жинтэй бємбєгийг тосгоны эсрэг талын хязгаарт аваачих зорилготой байдаг. Ингээд л хэдэн арван хvн нилээн хvнд жинтэй ганцхан бємбєгийг ийш тийш нь булаацалдан гvйлдэж эхэлдэг байна. Орон орны ёс заншил, уламжлал соёл оо гэж...
Хадгалах
Уран барималч Скотт Вивер (Scott Weaver) нь одоогоос 35 жилийн ємнєєс нь шvдний чигчлvvрээр бvтээдэг гойд гайхамшигт уран барималуудаа хийж эхэлжээ. Одоо таны мэлмийд єргєн барьж байгаа тvvний энэхvv бvтээлд нь дэлхийн хєрсєн дээр байрлах тєрєл бvрийн тvvх дурсгалт барилга, архитектурын гайхалтай бvтээлvvд болон Сан-Франциско хотын бэлэг тэмдэг болсон байгууламжуудын чигчлvvрэн дуураймалууд багтсан байна. Скотт энэхvv бvтээлээ туурвихын тулд 3000 цагийг зарцуулсан гэнэ. Шvдний чигчлvvрvvдийг холбож тогтоохын тулд зєвхєн цавууг ашигладаг ажээ. Тvvний энэхvv сод авъяас, сонирхлыг дэмжсэн найз нєхєд, ах дvvс нь дэлхийн єнцєг булан бvрээс тєрєл бvрийн шvдний чигчлvvр цуглуулж єгдєг байна. Ингээд бvгдээрээ дэлхийд єрсєлдєгчгvй гэх шvдний чигчлvvрийн барималч Скотт Вивер (Scott Weaver) –ийн бvтээлvvдтэй танилцацгаая.
Хадгалах
BBC сувгийн алдартай амьтны нэвтрvvлэгч Марк Карвардин нь одоогоос 25 жилийн ємнєєс байгальд хайртай хvмvvсийг аварга халимнуудыг маш ойроос уулзуулдаг аялалыг явуулж байгаа аж. Марк Карвардин: “Танаас хэдэн арав дахин том биетэй лусын амьтан сууж яваа завины тань дэргэд тайван гэгч нь сэлж ирээд, яг нvдрvv тань эгцэлж харангаа, гарын тань аясанд эрхлэх нь vгээр хэлшгvй гайхалтай мэдрэмж биш гэж vv?” хэмээн бахдалтай ярьж байна. Ингээд бvгдээрээ vлгэрт гардаг шиг аралтай чацуу биетэй “Аймшиг-Гайхамшиг” хэмээх аварга загасыг санагдуулам нvсэр том халимнууд хэрхэн хvмvvстэй эрхлэн наадаж, тэдэнд гайхалтай эерэг энергийг бэлэглэдэг талаар энэхvv ер бусын аялалын дvр зурагтай танилцацгаая.
Хадгалах
Хэний ч vл анзаарам хамгийн энгийн ахуйн зvйл дээр, эсвэл єдєр болгон хажуугаар нь анзааргагvй єнгєрдєг мод, vртэс, тємєр дээр хvртэл олон хvний шvтээн болсон домогт гэгээнтнvvд, алдартай суут хvмvvсийн дvр тєрх тодорч байдаг гэдэгт зарим хvмvvс итгэдэг. Магадгvй энэ нь хэн нэгнийг хэт бурханчилж шvтдэг хvмvvсийн хэтрvvлэгтэй фантазнаас нь vvдэлтэй vзэл байх. Гэвч доорхи эд юмс, тэр битгий хэл амьтад дээрхи дvр тєрхvvд нь vнэхээр алдартнууд болон домогт хvмvvстэй туйлын адилхан байгаа нь маш сонирхолтой санагдлаа. Ингээд энгийн амьдрал дахь тvvхэн хvмvvсийн дvр тєрхтэй танилцацгаая.
Хадгалах
Бид єєрсдийн хэрэглэж буй эд зvйлсийг анх хаана vvссэн болон юугаар хийдэг талаар тэр бvр мэдээд байдаггvй. Харин одоо танд танилцуулах мэдээлэл бол таны ойр байгаа эд материал болон бие организмын тухай сонирхолтой баримтууд юм. Гэхдээ зарим нэг нь тийм ч онцын ач холбогдолгvй боловч мэдэж байхад илvvдэхгvй байх. Та сэрээг хаана анх жинхэнэ утгаар хоолонд хэрэглэж ирсэн болон шvдний ооны найралганд ямар элмент байдаг талаар мэдэхээс гадна, хvн єдєрт хэр хэмжээтэй шvлс ялгаруулдаг тухай ч мэдэж авах болно.
Хадгалах
Эх орны ирээдvй болсон хонгорхон бяцхан vрс ямар ч улс оронд нарны хаан мэт дээдлэгдэж, нvдний цєцгий мэт хайрлагдах эрхтэй. Энэхvv vзэл бодлыг дэлхийн хєгжилтэй улс орнууд болон олон улсын байгууллагууд хаа сайгvй тарааж, ухуулга сурталчилгаа тогтмол явуулдгийн vр дvнд хамгийн буурай хєгжилтэй орон хvртэл хvvхэд хэмээх эрдэнээ дээдэлдэг болжээ. Одоо сургуулийн хvvхдvvдэд vнэгvй vдийн хоол биш юмаа гэхэд аяга цай ганц жигнэмэг идvvлчих тєсєв тєрєєсєє гаргадаггvй улс бараг vгvй болсон нь сайшаалтай. Манайх ч гэсэн vдийн зоог хєтєлбєрийг хэдэн жилийн ємнєєс амжилттай хэрэгжvvлж эхэлсэн билээ. Ингээд бvгдээрээ дэлхийн олон улс орнууд сургуулийн хvvхдvvддээ ямар хоол єгдєгийг хамтдаа сонирхоцгооё. Газар газрын ёс заншил хоолон дээр, тэр битгий хэл бяцхан vрсийн хоолон дээр хvртэл яаж илэрдгийг та эндээс олж мэдэх болно.
Хадгалах
Та бvхэндээ дэлхийд ховордож, устаж vгvй болохын ирмэг дээр ирээд байгаа ан амьтадын талаар санаа сэтгэл нь зовьнож явдаг сайхан сэтгэлт нэгэн уран бvтээчийн бvтээлийг товч танилцуулж байна. Тvvний «Гориллууд: Амьдралын ирмэг дээр» номонд Дэлхий дээрх ховор амьтны нэг уулын гориллын сонирхолтой амьдралыг харуулжээ. Фото зурагчин Энди Роуз энэхvv номоо бvтээхийн тулд байгалийн ховор амьтан болох гориллуудын єдєр тутмын амьдралыг ажиглах зорилгоор Руандагийн манангаар бvрхэгдсэн Вирунга галт уулын нутагт очиж тэдэнтэй хамт амьдарсан байна.
Хадгалах
Таны vзэж буй эдгээр зургуудын авсан гэрэл зурагчин Хятадын хот, хєдєєгийн бидний тэр болгон очиж vзээд байдаггvй амьдралын дvр тєрхийг цєєн хэдэн зургаар бусдад харуулахыг хичээжээ. Энэ нийтлэлд хятадын єдєр тутмын амьдрал болон соёл уламжлалыг тусгажээ. Ер нь бид хятадад очоод гоё сайхныг нь vзэж хараад буцдаг бол харин эдгээр зургуудаас энэ улсын нуугдмал ертєнцийн зах зухаас харах болно. Ерєнхийдєє хятадын муу сайнтай л бодитоор харах юм байна. Гэхдээ зургийн тайлбар нь тийм ч дэлгэрэнгvй биш бололтой.
Хадгалах
Уншигч та бvхэнд Нидерландад болдог хєдєє аж ахуйн vзэсгэлэн худалдаан дээрхи бух болон саалийн vнээнvvдийн дvр зургуудийг хvргэхээр бэлтгэлээ. Буурал ээж (эмээ) vнээгээ сааж дуусаад, саалийн тосонд халтартсан дээлийн хормойгоо буулгаж, гэрийн зvг хувинтай сvvгээ барьсаар намбас намбас алхан ирэхийг харж дассан хvvхэд насны эрх дурсамж яагаад ч юм vхэрний зурагтай хамт сэргэснийг энд би нууж чадахгvй нь. Дэлэн нь чинэрсэн хэдхэн vнээний сvvгээр хичнээн ч євєє эмээгийн хэдэн ч ач гуч нар над шиг ундаалж єссєнийг тоолж хэлж мэдэхгvй юм. Ингээд Нидерландын хvчирхэг боди vхэрнvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Энэ дэлхийн хvн нэг бvр, тэр ч битгий хэл хєрєнгєє дийлэхээ байсан тэрбумтангууд хvртэл vнэгvй юманд нугасгvй байдаг гэвэл хилсдэхгvй байх. Ер нь энэ vгийг худлаа гэж vгvйсгэх хvн байвал бидний амьсгалдаг агаар vнэгvй байдаг гэдгийг амьдрах дуртай хvн танд нэг сануулчихъя. За ингээд гол юмандаа оръёо. Саяхан Африкийн нэгэн бяцхан тосгоны дэргэдvvр гаазтай ундаа ачаад єнгєрч байсан ачааны машин онхолдож, хамаг тээшээ асагчихжээ. Тэгтэл тэндэхийн оршин суугчид учиргvй их баярлаж, далай болтол энд тэндгvй унасан гаазтай ундаануудаар жинхэнэ найр хийгээд авсан байна. Зарим нэг нь бvvр гаазтай ундаанд усанд орсон байх юм. Vнэгvй юм чинь аргагvй шvv дээ. Ингээд таны чєлєєт цагт зориулсан нэгэн хєгжилтэй явдлын талаарх сонирхолтой нийтлэлийг хvлээн авна уу.
Хадгалах
Их Британий Эссекс дэх нэгэн худалдааны тєвд саяхан нэгэн ер бусын сурталчилгааны арга хэмжээ зохион явуулжээ. Дэлгvvрт зєвхєн дотуур хувцастайгаа, єндєр єсгийтэй гуталтай ирсэн эхний 100 бvсгvйд 100 фунт стерлингийн (ойролцоогоор 160 доллар)-ын урамшуулал олгоно гэсэн зарлалыг тус тєвийн маркетингийн албаныхан гаргасан нь жинхэнэ дуулиан тарьсан байна. 100 фунт стерлингийн тєлєє олны хєлийн газар нvцгэн шахуу алхах зоригтой, шулуухан бvсгvйчvvд ч санаанд оромгvй олон байж, тэр болгон олж харахгvй vзэгдлийн амьд гэрч болохыг хvсэгчдийн цуваа ч дэлгvvрийн зvг тасралтгvй урсаж єгчээ. Хамгийн сонирхолтой нь бvсгvйчvvд хэдий гадуур хувцасгvй байсан хэдий ч энэхvv арга хэмжээний vеэр хамгийн их гvйлгээтэй байсан бараа нь эмэгтэй гутал байв. Энэхvv vйл ажиллагаанаас манай олон нийттэй харьцах албаныхан болон зар сурталчилгааны мэргэжилтнvvд санаа авч хэрэгжvvлвэл болмоор санагдлаа. Гэхдээ бvрэг ичимхий монгол бvсгvйн зан, нэгнийгээ байнга гоочилдог монгол хvний араншин сая доллар амласан ч иймэрхvv арга хэмжээний санааг “сайн” чєдєрлєнє гэж айж байгаагаа нуух юун.
Хадгалах