СААК БАРИМТ

Галт уулны тогооны ёроолруу хийсэн аялал

Ижен галт уулын тогоо нь Ява арал дээрхи хамгийн ер бусын газруудын нэг билээ. Хэн нэгний оюунлаг тооцоо, хvчирхэг vйлдлээр биш, эрхэс гаригийн таашаалаар бий болсон энэхvv галт уулын тогооны гvнрvv аялсан нэгэн аялагчын фото тэмдэглэлийг танд хvргэхээр бэлтгэлээ. Амьдрахын эрхэнд ажил, гэр хоёрын хооронд єдєр хоногуудыг єнгєрvvлдэг бидэнд хэн нэгний хийсэн аялалын тэмдэглэлээр дамжуулж, оюун санаагаараа ч болов шинэ, сонирхолтой газруудаар аялах нь ямар хэрэгтэйг та надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа биз ээ. Ингээд эхэлцгээе.
Галт уулны тогооны ёроолруу хийсэн аялал Хадгалах
2011-09-16, 09:11

Нэгэн эрийн харамсалтай тvvх

Азиз Сергеевич Шавершян нь 1988 онд Москва хотод мэндэлжээ. Тэрээр биеэ хєгжvvлж эхлэхээсээ ємнє Warcraft-ын улаан фен байсан бєгєєд Австралийн хамгийн шилдэг зуун тоглогчийн тоонд хvртэл багтаж байсан аж. Дараа нь тэрээр єєрийнхєє Warcraft-ын Garena дахь алдарт account-аа 500 доллараар зараад, тvvгээрээ бие бялдар хєгжvvлэх спортоор хичээллэж эхэлсэн байна. 17 настайгаасаа биеэ хєгжvvлж эхэлсэн энэ залуу 22 настайдаа Сиднейн алдартай тамирчин болж чаджээ. Харамсалтай нь тэрээр нэгэн єдєр саун-д орж байхдаа амьсгал нь давчдаж, зvрх нь євдсєнєєс болж зуурдаар нас барсан байна. Гэнэтийн vхлийн шалтгаан нь уураг, сэргээш хэт их хэрэглэснээс болжээ. Хамгийн гол нь энэ залуугийн тvvхээр хvн чадвал асар богинохон хугацааны дотор єєрчлєгдєж, бас хvсвэл ямар ч амжилтанд хvрч чаддагийг хэлэхийн сацуу эрvvл зєв аргаар явах нь хамгийн чухал гэдгийг сануулах гэсэн юм. Ингээд бvгдээрээ Азиз Сергеевич Шавершян хэмээх дэндvv залуугаараа хорвоог орхисон нэгэн хvvгийн амьд ахуйх нь фото агшнуудыг хvлээн авцгаая.
Нэгэн эрийн харамсалтай тvvх Хадгалах
2011-09-15, 18:54

Усны буга

Уншигчиддаа энэ єдрийн мэндийг хvргээд нэгэн сонирхолтой амьтны талаар мэдээллийг хvргэж байна. Усны буга (Hydropotes inermis) хэмээх энэхvv амьтан нь эвэргvй байдаг бєгєєд эрэгчингийх нь дээд уруулны цаанаас 5-6 см орчим урттай махир соёо цухуйж байдгаараа эмэгчнээсээ ялгардаг. Усны буга гаднах тєрхєєрєє хvдэртэй маш тєстэй харагддаг байна. Гэвч гавлын ясны бvтэц болон бусад маш олон шинж чанараараа хvдрээс тєрлєєс эрс ялгардаг бєгєєд яах аргагvй бугын тєрєлд харъяалагддаг ажээ. Дорнод Хятадын газар нутаг дахь Янцы голын сав газраар болон Солонгосын нутаг дэвсгэрт аж тєрдєг ховор амьтан юм. Ингээд бvгдээрээ амьтны ертєнцєєр бага ч гэсэн аялж, нэгэн сонирхолтой бєгєєд соёотой амьтантай танилцацгаая.
Усны буга Хадгалах
2011-09-15, 05:16

Долларыг хэрхэн хийдэг вэ?

Єнєєдрийн ертєнцийн оршин тогтнох гол vндэс сууриудын нэг болох Америк долларыг vйлдвэрлэхээр, тэндэхийн мєнгєн тэмдэгт болон vнэт цаасны vйлдвэрийн янз бvрийн нас, хvйсний ажилчид зогсоо зайгvй ажилладаг. 24 цагаар, тасралтгvй ажилладаг энэ vйлдвэрийн “бvтээгдэхvvн” болох долларын тєлєє хvмvvс амиа ч єгєхєєс буцдаггvй, барагийн юм санаанд нь нийцдэггvй хvн хvртэл долларт хайртай байдаг билээ. Ингээд орчин vеийн дэлхийн хамгийн vнэтэй цааснуудын нэг болох америк долларыг vйлдвэрлэх явцтай дэлгэрэнгvй танилцацгаая.
Долларыг хэрхэн хийдэг вэ? Хадгалах
2011-09-13, 09:21

Солонгос эмэгтэйчvvд 100 жилийн ємнє

Солонгосын зохиомол тvvхийн тухай кинонуудад солонгос эмэгтэйчvvдийг хэрхэн дvрслэн харуулдгийг бид сайн мэднэ. Харин 100-аад жилийн ємнєх солонгос эмэгтэйчvvд ямар байсныг бодитоор харвал та бvхэнд сонирхолтой байх болов уу. Тухайн vед Солонгост аялж байсан барууныхан солонгос хvмvvсийн жирийн амьдралыг єєрсдийн фото зургийн хальсанд буулгаж авчээ. Эдгээр зургуудаас 100-аад жилийн ємнєх солонгос эмэгтэйчvvдийн амьдралын талаар тодорхой хэмжээнд мэдэж авч болох юм.
Солонгос эмэгтэйчvvд 100 жилийн ємнє Хадгалах

Байгалийн эгэл биш бvтээлvvд

Байгаль эх юм бvхнийг нарийн уялдаа холбоотой, тєгс тєгєлдєр бvтээдэг боловч экологийн ноцтой єєрчлєлт, зарим нэгэн буруу vйл ажиллагаанаас болж эгэл жирийн юм бvхэн аймшигтай содноор єєрчлєгдєж, vе vе дэндvv гаж урагууд энд тэнд тєрж, ургамал ногоо хvртэл сонин содноор ургадаг ажээ. Гэхдээ дан ганц хvмvvсийн буруу vйл ажиллагаа гэлтгvй байгаль ээж єєрєє, хаяа жаахан гаж зvйл хийхийг хvсдэг ч юм бил vv. Ямартай ч бvгдээрээ ер бусын хачирхалтай амьтан, ургамал, сав ертєнцийн зарим бvтээлvvдтэй танилцацгаая.
Байгалийн эгэл биш бvтээлvvд Хадгалах
2011-09-10, 01:44

Аварга том матар

Филиппиний Бунаван хотын иргэд айдас тvгшvvрийн шалтгаан болсон аймшигт араатныг агнаж, нэг хэсэгтээ амар жимэр суух болжээ. Тэрхvv араатан нь эгэл жирийн тєрєл нэгтнvvдээсээ биеэрээ хамаагvй том бєгєєд догшин ширvvн зантай, хор хєнєєл ихтэй аварга матар юм байна. Єнгєрсєн 8 –р сард тэрээр нэгэн том бухыг идэж, загасчилж байсан хvнийг залгижээ. Анчид махчин газар уснаа явагчийг хэдэн долоо хоногийн туршид мєшгєсний эцэст барьж авч чадсан байна.
Аварга том матар Хадгалах
2011-09-09, 23:45

Тьерри Хеннеттэй хамт фото аялалд гарцгаая

“Гэрэл зураг бол нvдээ аньж биш, нээж байгаад мєрєєдєх, судалгааны лабораториосоо гадагш гарч, хорвоогийн сайхнаас таашал эдлэх хамгийн зєв зам билээ.”- гэж Цюрих-ийн аялагч, сайн дурын гэрэл зурагчин, мэргэжлийн биологич Тьерри Хеннет (Thierry Hennet) хэлжээ. Зvгээр ч нэг ингэж хэлээгvй гэдгийг нь тvvний доорхи гэрэл зургууд батлана. Зураг шиг биш зvvд шиг мєрєєдєн амьдарч, зvгээр биш, бусдад амьдралаа илэрхийлэн харуулж чаддаг цєєн хvмvvсийн нэг болох энэ залууд амжилт хvсээд, тvvнтэй хамт аялалд гарч яагаад болохгvй гэж... Алжаалаа умартаад, нvдээ нээлттэйгээр мєрєєдєж, бvх стрессээ хаяад, дэлхийн гоо vзэсгэлэнгээр аялцгаая.
Тьерри Хеннеттэй хамт фото аялалд гарцгаая Хадгалах
2011-09-09, 00:03

12 настай жаал трансвеститvvдийн тэмцээний ялагч болжээ

Их Британид иргэн болох 12 настай Редверс Стокс хэмээх хvv нь єнєєдрийн байдлаар дэлхий дээрхи хамгийн залуу трансвестит (transvestite) -ээр тодроод байна. Их Британий баруун ємнєд хэсэгт байдаг Корнуоллын Стикер хотод жил бvр зохиоддог трансвеститvvдийн тэмцээнд оролцох гэж байхдаа тэрээр єєрийгєє ялагч болох талаар зvvдлээ ч vгvй байна. Харин угаас хєгжилтэй зандаа хєтлєгдєн, бага зэрэг инээгээд авахыг нь хvссэн байна. Тэмцээнд тэрээр ээжийнхээ ягаан даашинзыг єндєр єсгийттэй хослуулж, хєхєвч зvvн оролцжээ. Ингээд нvvрээ бага зэрэг будаад тайзан дээр гармагцаа шvvгч нарыг жинхэнэ алмаруулсан байна. Тэрээр єєрийнхєє энэхvv тєрхийг “Харгис Нора” хэмээн нэрлэжээ. Ингээд бvгдээрээ дэлхийн хамгийн залуу трансвестит “хатан хаан”-ы хєгжилтэй тєрхтэй танилцацгаая. Жич: Трансвестизм гэдэг нь эсрэг хvйстэй хvнийхээ хувцасыг ємсєх vзэгдлийг хэлдэг. Харин хvйсээ солиулах, ижил хvйстнээ сонирхох гэдэг нь vvнээс огт єєр ойлголт гэдгийг хэлмээр байна.
12 настай жаал трансвеститvvдийн тэмцээний ялагч болжээ Хадгалах
2011-09-06, 21:04

Тэнгис далай “шалбааг” байхад, тэндэхийн оршин суугчид ийм байсан

“Сvмбэр уулыг дов байхад, сvн далайг шалбааг байхад” гэж эхэлдэг олон vлгэр бидний хvvхэд цагийн дурсамжид гэгээн мєчvvдийг vлдээж, шєнийн зvvдэнд хоногшин, vлгэр хvvрнэх хайртай хvмvvсийн маань талаарх дотнохон дурсамжийг хєгєлдєг билээ. Хорвоо дэлхийн буурал тvvх, єнєєгийн энэ байдалд хvрэхэд ямар урт удаан замыг туулж, яаж хувьсан єєрчлєгдсєєр ирсэн нь ч гэсэн бидэнд туйлын сонирхолтой байдаг. Тэр тусмаа балар эртний аварга гvрвэл, анхны сvvн тэжээлтэн, махчин амьтдын тvvх их сонин санагддаг шvv дээ. Тэгвэл одоо бvгдээрээ эрдэмтдийн таамаглаж, нотолсноор одоогоос хэдэн сая жилийн тэртээд гvн цэнхэр далайн их усанд ямар ямар амьтад аж тєрдєг байсан тухай мэдэж авцгаая.
Тэнгис далай “шалбааг” байхад, тэндэхийн оршин суугчид ийм байсан Хадгалах
2011-09-06, 01:09

Алдартай хvмvvс хаанаас гаралтай вэ?

Бусдаас нэг л єєрєєр сэтгэж чаддаг, олны дунд од мэт авирлаж, анхаарлыг нь татаж чаддаг, арай л илvv авъяаслаг, арай л илvv тэвчээртэй, бас нэг л сэтгэл татах увидастай, євєрмєц тєрхтэй хvмvvс бол алдартнууд байдаг ажээ. Тэднийг ийм онцгой, vнэ цэнэтэй байхад нь мэдээж багын хvмvvжил, хязгааргvй их тэмvvлэл, зорьсондоо хvрэх махруу тэмцэл, тууштай байдал, байнгын єєдрєг vзэл тус болдог байх. Гэхдээ хамгийн сонирхолтой нь эдгээр хvмvvсийн ихэнхи нь маш сонирхолтой гарал угсаатай, бас ирлийз байдаг ажээ. Ингээд та бvхний ємнє зарим алдартнуудын гарал угсааны нууцыг задлая.
Алдартай хvмvvс хаанаас гаралтай вэ? Хадгалах
2011-09-05, 07:28

Сугалааны хамгийн том хожлууд

Дэлхий дээрхи бvх хvн ямар нэгэн хvчин чармайлт гаргалгvйгээр гэнэт их хэмжээний мєнгєтэй болох талаар амьдралдаа ядаж нэг ч болов удаа мєрєєдєж байсан гэдэгт итгэлтэй байна. Тиймээс олон хvн єєртєє бас, ойр дотныхо хэн нэгэн баян хамаатны гэнэтийн єв залгамжлалд биш харин ер бусын азад найдаж, ойр йорхон сугалаа худалдан авч, лото-д оролцдог байх. Тиймээс АНУ-д лото маш их борлуулдаг болоод ч тэр vv тэндэхийн хvмvvс л сугалаанд хамгийн ихээр хожиж, хамгийн том шагналуудыг авдаг. Эсвэл энэ бvхэн тэдний єєдрєг бодолтой ч холбоотой байж мэднэ. Гэхдээ Америк дэхь сугалааны ялагчид хожлын мєнгєє шууд тэр дор нь хvлээж авдаггvй ажээ. Тэд эхлээд мєнгєє сар сараар юмуу жил жилээр нь цувуулж авах, шууд бэлнээр нь авах эсэхээс сонгох хэрэгтэй болдог байна. Харин шууд бvх мєнгєє авахаар шийдвэл хожлын нийт хэмжээ нь маш ихээр багасдаг ажээ. Жишээлбэл хожворынхоо 25%-ийг шууд татварт тєлєх ёстой болдог байна. За ингээд бvгдээрээ сугалааны хонжворын нарийн ширийнрvv гvнзгийрэхийн оронд нэгэн агшинд азын тэнгэрт ивээгдэж, маш их мєнгєтэй болж чадсан хvмvvсийн баярлаж байгаа агшнуудын фото цуглуулгыг хvлээн авцгаая. Энэ хvмvvсийн хэмжээлшгvй их баяр баясгалан бидэнд ч бас аз даллах юм бил vv.
Сугалааны хамгийн том хожлууд Хадгалах
2011-09-02, 17:39