СААК БАРИМТ

Бvсгvйд таалагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Залуу та хэн нэгэн бvсгvйд ухаанаа алдталаа татагдаж байгаа бол тvvнийгээ єєртєє ямаршуу хандлагатай байгааг мэдэхийг хvсэх нь аргагvй юм. Ихэнхи эрчvvдийн хувьд эмэгтэй хvн бол том оньсого байдаг. Гэвч тухайн бvсгvйн єєрт хандах хандлагын талаар олж мэдэх нь "тvvний араас гvйсэн хэвээр байх уу, эсвэл цагаа ямар ч найдлагагvй зvйлд vрээд байна уу" -гэдгээ олж мэдэхэд маш чухал асуудал байдаг. Хэрэв эр хvн сонирхсон бvсгvйгээ єєрт нь талтай гэдгийг олж мэдвэл тvvнийг болзоонд урих зоригтой болдог ач холбогдолтой. Ямартай ч залуу та бvсгvйнхээ єєртєє талтай эсэхийг олж мэдэхийг хvсвэл тvvний дэргэд байхдаа биеийн хєдєлгєєн болон зарим зан авирийг нь ажиглахад л хангалттай ажээ. Харин тэр танд огт хандгvй нь vнэхээр тодорхой болчихвол толгойгоо дээш єргєєд, дараагийн хэн нэгэнрvv алхсан нь дээр биш гэж vv? Залуу нас богинохон шvv дээ. Хайрлуулахыг хvссэн сайхан бvсгvйчvvд цэцгийн цоморлиг шиг л эрээлжлэн байна. Ингээд эрчvvддээ зориулсан сонирхолтой зєвлєгєєтэй хамт байхыг хvсье.
Бvсгvйд таалагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хадгалах
2011-11-15, 07:53

Норвегийн гэр жуулчны бааз

Норвегид байдаг "Canvas" хэмээх зочид буудал нь эр зоригтой, эрсдэлд дуртай, онгон байгальд хайртай, эрч хvч, адал явдалтай амьдралд татагддаг хvмvvсийн соронзон болсон газар юм байна. Энд амрагчид нь зєвхєн унадаг дугуйн замаар л тэнд хvрдэг бєгєєд буудлын зохион байгуулагчдын явуулдаг тєрєл бvрийн биеийн хvчний тэмцээн уралдаанд оролцох боломжтой ажээ. Зуны дэлгэр цагт манай орны хотоос зайдуу, байгалийн vзэсгэлэнтэй газруудад байрладаг Гэр баазуудтай бvхий л талаараа нилээн тєстэй санагдаж байгааг нуух юун. Норвегийн энэ зочид буудалд амрахаар маш олон хvн аяны жолоо мушгидаг гэж бодохоор зун болгон манай нутгаар яагаад харийн гийчид дvvрдэг болох нь тодорхой санагдлаа. Ер нь бид Монгол гэрнийхээ санааг гадныханд алдсан бололтой.
Норвегийн гэр жуулчны бааз Хадгалах
2011-11-14, 09:28

Энэ бvсгvйг та хэдэн настай гэж бодож байна?

Ялдамхан инээмсэглэлээрээ цэвэрхэн тєрхєє чимсэн нэгэн бvсгvйг та харж байна. Магадгvй хvн бvхэнд тэрээр тийм ч vзэсгэлэнтэй харагдах албагvй. Гэхдээ ямар ч байсан залуухан нэгэн бvсгvй байгааг л хvн бvхэн хvлээн зєвшєєрєх байх. Тvvнийг хэдэн настай болохыг нь та шууд анхны харцны сэтгэгдлээрээ тааж нэг vзээрэй. Харин vргэлжлэл дээрээс та энэ бvсгvйг байгалийн насаараа яг хэдэн настай болохыг нь олж  мэдэх болно.
Энэ бvсгvйг та хэдэн настай гэж бодож байна? Хадгалах
2011-11-11, 21:56

Эрvvл мэндэд тустай алкогольтой коктейльнууд

Зvрх, судасны євчинтэй тэмцэх хамгийн vр дvн сайтай бєгєєд тааламжтай арга бол єдєрт хоёр хундага шампанск хvртэх явдал юм гэдгийг Британий эрдэмтэд баталжээ. Тэгвэл зарим коктейльнуудыг тохируулан хэрэглэвэл хоёр хундага оргилуун дарснаас ч дутахгvй, эрvvл мэндэд сайн нєлєє vзvvлдэг болохыг мєн тэд нэрлэсэн байна. Ингээд бvгдээрээ гашуун дарсны хольцтой, хамгийн сайн ундаануудын жагсаалт болон тэдгээрийн орц найрлагад юу юу ордогтой танилцацгаая. Энд мєн тухайн коктейль бvрийг юунд зориулж хэрэглэвэл сайн болохыг нь дурьдсан байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
Эрvvл мэндэд тустай алкогольтой коктейльнууд Хадгалах
2011-11-09, 23:34

Нэгэн хайрын тvvх

Юй Чжэньхуань гэдэг нэртэй Хятадын нэгэн азгvй тєрсєн боловч азтай залуугийн тvvхийг дахин танд хvргэх гэж байна. Яагаад тvvнийг "азгvй тєрсєн, тэгсэн хирнээ азтай нэгэн бэ?" гэдгийг танд доорхи гэрэл зурагнууд харуулаад єгнє. Тvvний найз бvсгvй болох доорхи зургууд дээрхи эмэгтэй нь хамтдаа авахуулсан зургуудаа олон нийтийн харилцааны сvлжээн дээр байрлуулаад, бие биендээ хязгааргvй хайртай гэдгээ доор нь бичжээ. Юй Чжэньхуань бол Хятадын хамгийн vсэрхэг хvн билээ. Тэднийг бас яг ийм хєгжлийн бэрхшээлтэй охинтой гэж сонссон гэдгээ дашрамд дурьдах нь зvйтэй байх аа. Ингээд бvгдээрээ гадаад тєрхєєрєє бусдаас єєр ч гэсэн хайртай бvсгvйдээ хайрлуулж чадсан ханийн тэнгэртэй нэгэн азтай эр болон тvvнээс ч дутуугvй азтай эхнэр хоёрынх нь хайрын тvvхийг хvргэж байна. Хvн болгон л хайрыг єєр єєрсдийнхєєрєє хvлээн авч, бусдын муухай гэснийг сайхан болгож хардаг хайрын нvдтэй тєрдєг болохоор бие биенээ олсон жинхэнэ хайр хамгийн сайхан билээ.
Нэгэн хайрын тvvх Хадгалах
2011-11-09, 22:35

Эр хvнээс эмэгтэй болж хувирсан хvмvvс

Таны ємнє одоо дэлгээстэй байгаа эдгээр харьцуулсан хос зураг бvр дээрхи эмэгтэй нь хэзээ нэгэн цагт хажуугийн зураг дээрхи эрэгтэй байж байгаад хvйсээ, амьдралын хэв маягаа, єєрєє єєрийгєє тэр чигт нь єєрчилж, эмэгтэй болон хувирсан хvмvvс байгаа. Зарим нэгийг нь та сайн мэдэх байх. Зарим нь vнэхээр vзэсгэлэнтэй бvсгvйчvvд болсон байна шvv. Нэг хоёрыг нь ємнє нь эр хvн байсан гэхэд итгэхэд хэцvv санагдлаа. Амьдрал vнэхээр сонин юм даа. Гоо сайхан ертєнцийг аврана гэдэг шиг эмэгтэй хvний гадаад тєрх, хувь заяа нь дэндvv сайхан болохоор зарим эрчvvд тэдэнд дурлаж ханахгvй, бvр єєрєє эмэгтэй болж хувирдаг бололтой. Тиймээс эмэгтэй хvн болж тєрсєндєє баярлах хэрэгтэй шvv, бvсгvйчvvд ээ.
Эр хvнээс эмэгтэй болж хувирсан хvмvvс Хадгалах
2011-11-09, 08:35

Ємнєд Флоридын Hellzapoppin цирк

Та бvхэндээ нэгэн гайхалтай циркийн тухай танилцуулах гэж байна. Энэ гайхамшигтай циркийн жvжигчид гал идэж, сэлэм залгиж, йогууд нь хагархай шилэн дээгvvр явж, хадаасан дээр хэвтэж, хамраараа оруулсан эрдэнэ шишийн vрийг нvдээр гаргах... гэм мэт єчнєєн олон сонирхолтой vзvvлбэрийг гvйцэтгдэг ажээ. Циркийн эзэн Брюс Грейвс хэлэхдээ, бид дэлхийд шинэ зууны циркийн эхлэлийг тавихаар хамтдаа ажиллаж байгаа гэсэн юм. Ингээд энэхvv гайхмаар, гаж ч юм шиг євєрмєц сонин циркийн хамт олонтой танилцацгаая.
Ємнєд Флоридын Hellzapoppin цирк Хадгалах
2011-11-07, 21:12

Дэлхийн 7 тэрбум дахь хvvхэд хэн бэ?

Цэнхэр гаригийн таталцлын хуулин доор байх оршихуй бvхний оргил нь болсон оюун ухаант хvн  тєрєлхтний тоо 7 тэрбумд хvрсэн талаар мэдээллээс таныг хоцроогvй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл нvдээ цавчаад нээх хооронд хэдэн арваараа хорвоог орхиж, бас мэндэлж байдаг хvн тєрєлхтний яг хэн нь хэзээ тєрєхдєє 7 тэрбум дахь хvн болсон нь хамгийн сонирхолтой санагдаж байгаа байх. НVБ-ийн хvн амын сангийн тооцоогоор 2011 оны 10 сарын 31-ны єдєр тэр азтай нэгэн шинэ иргэн хорвоогийн элгэн дээр ээжээсээ мэндэлсэн гэдгийг л сайн мэднэ. Мэдээж дэлхийн маш олон орнууд, тvvний дотор Орос, Филлипин, Энэтхэг улсуудад хэдхэн хормын зєрvvтэй тєрсєн шинэ иргэдээрээ 7-тэрбум дахь иргэний єлгий нутаг болохоор єрсєлдсєнєєс Филлипин улс энэ “алдрын” эзэн болох нь тогтоогдсон байна.
Дэлхийн 7 тэрбум дахь хvvхэд хэн бэ? Хадгалах
2011-11-05, 17:50

Цагаан хооллолт ба буруу хооллолт хоёрыг харьцуулсан нь

Хvний амьд байхын хамгийн гол vндсvvдийн нэг болох хооллох ёсыг та ер нь ямар байвал зохино гэж боддог вэ? Миний бодлоор хvний биед шууд хор болохооргvй боловч бас эрч хvч, эерэг сэтгэл хєдлєлийг бэлэглэх бодисыг ялгаруулдаг амттай шимтэй, аятайхан хоол хvнсийг хvн яг єєртєє тааруулж, хэтрvvлэхгvйгээр хэрэглэж, амьдралын сайхан бvхнээс ханатлаа таашаал авч байвал жинхэнэ зєв хооллолт болох юм шиг ээ. Аливаа зvйлийг хэтрvvлэхгvй л байж чадвал болоо биш vv? Хортой мєєг олон байдаг ч гэсэн зєв vед нь зєв бэлдэж хэрэглэвэл эм болдог биз дээ? Гэвч зарим хvмvvс зєв хооллолт нэрийн доор єєрийгєє дэндvv их хохироож, дуртай зvйлсээсээ хорьж цагдан, гоо vзэсгэлэнгээ ч алдаж, эргээд євчний vvр болох нь бий. Ингээд цагаан хоолтон болон архи ууж, тамхи татан, хvссэн хоолоо хvссэн цагтаа иддэг vеийн хоёр эмэгтэйг харьцуулан харцгаая. Мэдээж энэ бол ганцхан жишээ болохоор “ийм л байдаг аж” хэмээн туйлшрахад хангалттай баримт биш гэдгийг нэмж хэлэх нь зvйтэй байх.
Цагаан хооллолт ба буруу хооллолт хоёрыг харьцуулсан нь Хадгалах
2011-11-03, 04:34

Дэлхийн хамгийн vнэтэй 20 уран зураг

XX болон XI зуунуудад дуудлага худалдаагаар борлуулагдсан бvтээлvvдийн vнийн єєрчлєлтєєс шалтгаалан байнга хувирч байдаг vзvvлэлт бол Хамгийн vнэтэй уран зургуудын рейтинг билээ. Мэдээж уран зургийг аль нэгэн дуудлага худалдаанд хамгийн єндєр vнээр борлуулагдсанаас нь болж vнэ цэнийг нь тодорхойлно гэдэг боломжгvй зvйл хэдий ч баримт бол баримт байдаг шvv дээ. Тиймээс та энэхvv жагсаалтад дэлхийн жинхэнэ гайхамшиг болсон сонгодог бvтээл, эсвэл магадгvй таны хамгийн хайртай зураг багтаагvй байвал битгий гайхаарай. Тэр зургийг тан шиг хайрлаж, мєнгє зодон худалдаж авах тэрбумтан одоохондоо гарч ирээгvй л байна гэсэн vг юм шvv. Ингээд бvгдээрээ одоогийн байдлаар байж болох хамгийн єндєр vнэд хvрч байсан 20 уран зурагтай танилцацгаая.

Дэлхийн хамгийн vнэтэй 20 уран зураг Хадгалах
2011-11-02, 04:04

Та дэлхийн хэд дэхь хvн болж тєрсєн бэ?

Саяхан цэнхэр гаригийн хvн амын тоо нь 7 тэрбумд хvрсэн билээ. Хvн тєрєлхтний тvvхэнд хvн амын тоо хамгийн багаар єсч байснаа, сvvлийн 50 жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Таны мэндэлсэн тэрхvv єдєр хvн тєрєлхтний єсєлт хєгжилтийн тvvхийн хуудсын аль хэсэгт нь багтаж байгааг та одоо мэдмээр байна уу? Тэгвэл дэлхийн хамгийн том мэдээллийн акулуудын нэг болох BBC агентлагийн сайт дээр тавьсан гайхалтай судалгааг шууд хvргэж байна. Эндээс интернэт холбогдсон хэн бvхэн єєрийгєє "Дэлхийн хэд дэхь хvн бэ" гэдгээ мэдэх боломжтой ажээ. Энэ бол маш энгийн гурван алхам хийхэд л хангалттай. Доорх талбарт тєрсєн он сар єдрєє оруулаад "GO", "Next" товчийг дарах дарааллаар тєрсєн улсаа, хvйсийн хамт оруулахад л хангалттай.
Та дэлхийн хэд дэхь хvн болж тєрсєн бэ? Хадгалах
2011-11-02, 03:54

Гиннесийн номон дахь хамгийн ер бусын гадаад vзэмжтэй хvмvvс

Хамгийн ер бусын vзэгдэл, хvн, амьтан, бvтээлvvдийн талаар баримтуудыг цуглуулдаг Гиннесийн номын хуудсууд дээрхи бусдаас ялгаагvй тєрсєн ч гэсэн тэсвэр тэвчээр, сонирхолынхоо дагуу гадаад vзэмжнийхээ ямар нэгэн хэсгийг туйлын онцгой болгож чадсан хvмvvсийн дундаас хамгийн сонирхолтой 9-ийнх нь талаар мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Аливаа зvйлийн сор нь байж, ганцхан єєрийн орчиндоо биш, бvр дэлхийд байхгvй чадвар, гадаад тєрх, рекордын эзэн байна гэдэг гайхамшиг биш гэж vv? Ингээд гайхалтай 9 хvнтэй танилцацгаая.
Гиннесийн номон дахь хамгийн ер бусын гадаад vзэмжтэй хvмvvс Хадгалах
2011-11-01, 07:02