СААК БАРИМТ

Одой ах дүү

Ах дүү Брижетт болон Брэд Жордан нар эмчлэгддэггүй өвчний улмаас өсөлт зогссон байн. Эмэгтэй нь 22 настай 69см бол эрэгтэй нь 20 настай, 96.5 см өндөр юм. Хэдийгээр тэд ийж жижигхэн ч маш идэвхитэй амьдардаг. Брэд сагс тоглох дуртай. Үүнээс гадна тэр каратэ болон гимнастикаар хичээллэдэг. Харин Брижетт хөгжим сонсож бүжиглэх дуртай гэнэ. Бяцхан одойнууд маань эцэг эхтэйгээ амьдардаг бөгөөд коллежид суралцдаг. Брижет хэлэхдээ: “Жаахан байх нь тийм ч муухай биш. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй” -гэжээ. Ингээд одой ах дүү хоёр хэрхэн амьдардаг талаар сонирхоцгооё.

Одой ах дүү Хадгалах
2012-08-15, 21:24

Азийн анхны ижил хүйстний хурим

Өнгөрсөн Бямба гариг буюу 8 сарын 11-нд Тайван хотод Азийн хамгийн анхны ижил хүйстний хурим болжээ. Хуримын ёслол Таоюань хотод болсон бөгөөд энэхүү хуримаар хоёр эмэгтэй хувь заяагаа холбосон байна. Гэрлэх ёслолыг Буддын шашны гэлэнмаа явуулсан бөгөөд тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ: “Буддын шашинд ижил хүйстний гэрлэлтийг хориглодоггүй” -хэмээн хэлжээ. Одоо хуримын ёслолын үеэр хийсэн зарим нэг зургийг хүлээн авцгаая.

Азийн анхны ижил хүйстний хурим Хадгалах
2012-08-14, 22:38

Хуурамч төрх

Английн Бакстонд байрлах хуучирсан галт уулын тогоон дээр жил бүр маш олон жуулчид ирдэг байна. Энэхүү галт уулын тогоонд буй ус нь хэдийгээр цэнгэг харагдаж байгаа ч хэт их бохирдолтой аж. Үүнийг үл тоож хүмүүс гадаад өнгө үзэмжинд нь хууртаж жилд маш олон жуулчид ирдэг байна. Голын эргэн тойронд анхааруулах бичиг их байдаг хэдий ч ойролцоо амьдардаг хүмүүс энэ усанд орсоор л байна.

Хуурамч төрх Хадгалах
2012-08-14, 19:10

Эмэгтэйчүүдийн талаар 10 сонирхолтой баримт

Эмэгтэйчүүд гэдэг нууцлагдмал, бас урьдчилан таамаглахын аргагүй бодгалиуд билээ. Тэднийг хайрлавал өөдөөс халуу төөнүүлсэн мэдрэмжийг харамгүй өгч, уян наалинхай аашаар чамайг хайлуулна. Харин хайраар дутаавал тэд хоромхон зуурт мөс шиг хүйтэн болж хувираад, хана хэрмийг босгож эхлэх болно. Хамгийн гол нь хайрлах түлхүүрийг нь зөв олно гэдэг л хамгийн хэцүү даваа юм. Ингээд бүгдээрээ энэ сонин “биетүүдийн” талаар 10 сонирхолтой баримттай танилцацгаая. Хайртай бүсгүйгээ баярлуулахад тань хэрэг болж мэдэх юм.

Эмэгтэйчүүдийн талаар 10 сонирхолтой баримт Хадгалах
2012-08-13, 01:11

Гайхалтай залуугийн түүх

Красноуфимскд амьдардаг алдартай зураач Евсей Якимов төрөхдөө гар, хөлгүй төржээ. Тэр зөвхөн гуравхан хөлийн хуруутай байсан байна. Гэсэн хэдий ч тэр сэтгэлээр уналгүй өөрөө бүх юмыг хийж сурчээ. Жишээлбэл уншиж, бичиж мөн зурж сурсан байна. Тэрээр амандаа бийрээ зууж зурдаг байсан бөгөөд түүний зургууд үнэхээр сайхан болдог байсан байна. Евсей бүр дайнаас өмнө зурж эхэлжээ. Хэдийгээр тэр бүрэн бүтэн төрөөгүй ч сэтгэл хангалуун, аз жаргалтай сайхан гэр бүлтэй амьдарч байсан байна. Одоо ингээд энэхүү авъяаслаг зураачийн бүтээлүүд болон амьдралын түүхтэй товч танилцацгаая.

Гайхалтай залуугийн түүх Хадгалах
2012-08-13, 01:03

Гана улсын алт олборлогчид

Ганын гэрэл зурагчин Жорж Осоди-гийн алт олборлогчдын өдөр тутмын амьдралаар хийсэн фото сурвалжлагыг танд хүргэж байна. Дэлхий дээрхи хамгийн хүнд хүчир, эрсдэлтэй, бас бохир ажлуудын нэг бол хувиараа алт олборлодог уурхайчдын ажил билээ. Хэн ч тэднийг шороо ухаж, амиараа дэнчин тавин байж алтны хойноос үхэлдэн тэмц гэж шаардаагүй. Гэвч амьдралын нөхцөл, ар гэрээ тэжээж, амаа хөдөлгөх шаардлага л тэднийг ийм замруу түлхжээ. Ингээд бүгдээрээ амьдрахын эрхэнд алтны хойноос үхэн хатан тэмцэж амьдардаг Ганын “уурхайчид”-ын нэг өдөртэй танилцацгаая.

Гана улсын алт олборлогчид Хадгалах
2012-08-12, 00:22

Эрүүл мэндэд тустай савласан бүтээгдэхүүнүүд

Савласан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд хүний биед муу гэж хүн болгон л ярьдаг. Гэхдээ хүний биед хэрэгтэй бүтээгдэхүүнүд ч бий. Яагаад бүх савласан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд муу байх ёстой гэж. Энэ удаад бид тусгайлан савласан эрүүл мэндэд тустай, мөн хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүнүүдийн тухай танилцуулж байна.

Эрүүл мэндэд тустай савласан бүтээгдэхүүнүүд Хадгалах
2012-08-10, 17:45

1900 оны Төвдийн хориотой зургууд

Энэхүү гайхалтай зургуудыг ХХ зууны эхэн үед Оросын хоёр аялагч авчээ. ХХ зууны үед Төвдийн газар нутагт зураг авах нь хориотой басйан боловч Буриад Гомбожав Цыбиков, халимаг Овш Норзунав нар хэд хэдэн зураг дарж чадсан байна. 1905 онд энэхүү зургуудийг бараг л дампуурах гэж байсан нэгэн сонин дээр хэвлэж гаргаж байсан гэнэ. Энэ зургийн ачаар энэхүү сонин дампуураагүй бөгөөд сонингийн нэр нь “National geographic” байв. Ямар зургууд энэхүү сонинг аварсан талаар сонирхоцгооё.

1900 оны Төвдийн хориотой зургууд Хадгалах
2012-08-10, 17:22

“Сайгон дахь ял” -гэрэл зургийн түүх

“Сайгон дахь ял” хэмээх дэлхийд алдартай гэрэл зураг нь Вьетнамын дайны үед авагдсан бөгөөд зурагчин нь энэхүү гэрэл зургаараа маш олон шагнал авсан юм. Жишээ нь, 1968 онд “World Press Photo”-ийн шилдэг гэрэл зургаар шалгарч байжээ. Харин одоо та бүхэндээ энэхүү алдартай гэрэл зураг нь нийгмийн уур амьсгалыг хэрхэн өөрчилж байсанаас гадна, хувь хүмүүсийн амьдралд ямар хор уршиг учруулж байсан тухай сонирхолтой түүхийг өгүүлье.

“Сайгон дахь ял” -гэрэл зургийн түүх Хадгалах
2012-08-09, 21:20

Олимпын алтан медальд хэр их алт ордог вэ?

Олон Улсын Олимпын Хорооны гаргасан зөвлөмжөөр бол нэг ширхэг олимпын алтан медальд дор хаяж 6 грамм цэвэр алтыг бүрмэл хэлбэрээр ашиглахад тохиромжтой байдаг ажээ. Харин тэмцээнийг зохион байгуулагчид нь энэ тоонд хэзээ ч хүрэхгүй хэмжээний алтаар медалийг бүрдэг байна. Алтан медальний ихэнхи хэсэг нь мөнгө байдаг ажээ. Харин 2012 оны Лондонгийн олимпын шилдгийн шилдэг тамирчны энгэрийг чимж, хүзүүнд дүүжлэгдэх тэмдэг нь 1%-иас жаахан илүү алтаар бүрэгдсэн байгаа аж.

Олимпын алтан медальд хэр их алт ордог вэ? Хадгалах
2012-08-09, 03:11

Галт уулыг номхотгох ёслол - Yadnaya Fasada

Yadnaya Кasada -ёслолыг Индонези дэх Tenggerese удмын гаралтай хүмүүс зохион байгуулдаг бөгөөд энэ нь сар орчим үргэлжилдэг. Ёслол эхэлснээс 14 хонгийн дараа тэд Бромо \Bromo\ уулан дээр гарч өргөл өргөдөг байна. Тэд адгуус амьтан, чихэр жимс авчирдаг гэнэ. Тэгээд тэд ууландаа мөргөж аз жаргал эрүүл энхийг хүсэхээс гадна дахин галт уулын лаавтай ус урсгахгүй хэмээн найддаг байна. Энэхүү ёслол нь эртний нэгэн хатны тухай домготой салшгүй холбоотой. Эртний хатан Роро Антен болон түүний нөхөр Йоко Сегер нар Бромо уулнаас үр хайрлахыг гуйж мөргөснөөс үүдэн энэхүү ёслол нь бүр 15-р зуунаас эхэлсэн байна. Домогт тэмдэглэснээр бурхан тэдэнд 25 хүүхэд хайрлана. Гэхдээ 25 дахь хүүхдээрээ галт уулд өргөл барих ёстой хэмээн үзжээ. Гэвч 25 дахь хүүхдийг өргөөгүйн улмаас бурхдыг тайвшруулахын тулд галт уул дэлбэрсэн хэмээн тайлбарладаг. Ингэж энэ өргөл барих ёслол уламжлал болон үлдсэн юм байна.

Галт уулыг номхотгох ёслол - Yadnaya Fasada Хадгалах
2012-08-09, 03:05

Далайн хаваас альбинос зулзага гарчээ

Өнгөрсөн хавар буюу 2012 оны хавар 5 дугаар сарын 26-нд Германы Дортмундын зоопаркд тэнгисийн хаваас цайвар шаргал арьстай, ягаавтар хамар, сэлүүртэй зулзага төржээ. Энэ нь ховор тохиолдол, тэр тусмаа байгаль дээрх амьтад ийм үр төл гарвал шууд голдог. Гэтэл Харими нэртэй далайн эм хав нь зулзагаа эхийн хайраар энхрийлж голсонгүй.

Далайн хаваас альбинос зулзага гарчээ Хадгалах
2012-08-08, 01:57