СААК БАРИМТ

Зүрхийг нь атгасан үхлээс өвчтөнөө аварсан эмч

Нэгэн гайхалтай фото агшныг танд хүргэх гэж байгаадаа баяртай байна. Польшийн зүрхний мэс засалч Збигнев Релига 1987 онд зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийж байжээ. Хагалгааны ажил 23 цаг үргэлжилсэн байна. Амжилттай дууссан хагалгааны дараа эмч өвчтөний шинэ зүрхний ажиллагааны үзүүлэлтүүдийг хянаж суугаа байдал нь энэ зурагт буужээ. Мэс засалчийн туслах маш их ядарсан тул өрөөний буланд унтахаар хэвтсэнийг та зураг дээрээс харж байна.
Зүрхийг нь атгасан үхлээс өвчтөнөө аварсан эмч Хадгалах
2013-05-25, 17:27

Дэлхийн хамгийн бага судлагдсан газрууд

Энд дурьдагдсан газруудын алинд нь ч хүрэхэд их хэцүү бөгөөд технологи хөгжсөн өнөө цагт хүртэл эдгээрийн зарим нэгрүү хүрэхийн тулд маш хүнд замыг туулах хэрэг гардаг. Ингээд та бүхэнд хүн гэдэг юуг ч хийж чадах “чөтгөр”-үүдийн өнөөг хүртэл сайтар судалж чадаагүй газруудыг танилцуулж байна. Эдгээр газруудын байгаль нь онгон хэвээр хадгалагдаж, гинжин холбоо нь тасралгүй үлдэж, хүний оролцоогүй амьдрал өрнөж байгаа.
Дэлхийн хамгийн бага судлагдсан газрууд Хадгалах
2013-05-25, 17:26

Олон хүний амь аварсан “Алтан хаалганы манаач”

Гайхалтай гэгээлэг үйл явдлыг тантай хуваалцъя. Сан-Франциско дахь алдарт “Алтан хаалга” гүүрний дээрээс үсэрч, амиа хорлогсдын тоо харамсалтай нь маш их байдаг. Тиймээс энэ хэсэгт ажилладаг эргүүлийн цагдаа нар “Алтан Хаалганы манаачид” хэмээх хүндтэй нэрийг зүүдэг байна. 2005 онд офицер Кевин Берт нь амиа хорлохыг завдсан Бриггс хэмээх залууг ахин нэг бодож үзээд, шийдвэрээ нягтлахыг бүтэн цагийн турш ятгасны эцэст амжилтад хүрчээ. Энэ явдлаас хойш 8 жилийн дараа 2 хүүхдийн эцэг болж, амьдралд улам бүр дурласан Бриггс нь Кевин Бирт болон түүний мэргэжил нэгт нөхдийн баярт хүрэлцэн очиж, амьдралын хүнд үед нь зөв шийдвэр гаргахад тусалсан явдалд талархснаа илэрхийлжээ.
Олон хүний амь аварсан “Алтан хаалганы манаач” Хадгалах
2013-05-25, 17:10

Барби мэт харагдахын төлөө

Барби мэт харагдах нь сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд нэлээд газар аваад байгаа бололтой. 30 настай Сара Вилман барби шиг харагдах дуртай учир байнга л биеэ шардаг байна. Тэрээр хавдар тусахвий хэмээн айж байгаа ч хиймлээр биеэ шарсаар л байгаа гэнэ. Сара 7 хоногт 5 удаа 20 минутаар биеэ шардаг аж.
Барби мэт харагдахын төлөө Хадгалах
2013-05-25, 01:27

Үүлэнд умбасан байгалийн үзэсгэлэн

Японы Томаму (Tomamu Resort)-ын ойролцоо байрлах Хоккайдо (Hokkaido) арал дээр Ункай (Unkai Terrace) хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байдаг байна. Энэ газар нь бараг л уулын орой дээр байрлах бөгөөд түүн дээр гарснаар гайхалтай далай болон далайн давалгааг харж болох аж. Ункай нь жуулчдын анхаарлыг ихээхэн татсан газар бөгөөд жил бүр орон орны жуулчид зорьж очдог байна.
Үүлэнд умбасан байгалийн үзэсгэлэн Хадгалах
2013-05-24, 22:19

“Уруул хэлбэрт” цэцэг

Энэ цэцэг нь уруулын хэлбэртэй бөгөөд олон улсын нэршлээр нь “psychotria elata” гэдэг байна. Харахад л нүдэнд тусахуйц улаан өнгөтэй. “Уруул хэлбэрт” цэцэг нь Төв болон Өмнөд Америкт ургадаг аж. Ингээд бас нэг байгалийн өвөрмөц бэлэгтэй танилцацгаая.
“Уруул хэлбэрт” цэцэг Хадгалах
2013-05-24, 21:53

Дэлхийн хамгийн ахмад бодибилдингчин

83 настай хүний хувьд гэртээ дуртай зүйлээ идээд л, зөөлөн буйдан дээр сууж, зурагт үзэх эсвэл сонирхолтой ном сэтгүүл унших нь хамгийн тохиромжтой амралт байх болно гэж бид ойлгодог. Харин Рэй Мун (Ray Moon)-ы хувьд ийм байдлаар цагийг өнгөрүүлэх нь төдийлөн таалагддаггүй бөгөөд тэрээр одоог хүртэл спортоор хичээллэж бодибилдингийн тэмцээнд оролцдог гэнэ. Саяхан тэрээр Австралид болсон Олон Улсын фитнессийн тэмцээнд оролцжээ.
Дэлхийн хамгийн ахмад бодибилдингчин Хадгалах
2013-05-24, 20:28

Далай тэнгисийн нууц

Байгаль дэлхий бидэнд үнэхээр их сонин содон, сонирхолтой, тааж боломгүй маш олон нууцыг илгээжээ. Өнгөрсөн зуунд хүн төрөлхтөн далай, тэнгисийн нууцыг судлаж эхэлсэн боловч энэ нууц өдийг хүртэл гүйцэд тайлагдаагүй байгаа аж. Далайн гүнд маш олон нууц одоог хүртэл хадгалаастай.
Далай тэнгисийн нууц Хадгалах
2013-05-24, 19:51

Хамгийн өндөр төлөөстэй алдаанууд

Маш өндөр зардалд хүргэсэн өөрийн алдаанууд, болон гэрч болсон зүйлсийн талаар Америкчууд  нэгэн сайт дээр хуваалцсан байна. Та энэ нийтлэл дэхь сонирхолтой баримтуудаар мэдлэгээ тэлэхийн сацуу өчүүхэн болгоомжгүй үйлдэл ямар том хохирол учруулж болохыг олж мэдээд, илүү хашир суух байх. Эсвэл өөрийн хийсэн алдаагаа эдгээрийн дэргэд өчүүхэн зүйл гэдгийг нь мэдээд, цаашид улам зоригтой болж мэднэ.
Хамгийн өндөр төлөөстэй алдаанууд Хадгалах
2013-05-23, 22:38

Шууд л яваад очмоор газрууд

Зуны улирал ирэхэд яагаад ч юм өөрийн эрхгүй амралт, байгалийн үзэсгэлэнт сайхан газрууд бодогддог. Харин та яг одоо юу хийж байгаа бол?... Зарим нэг нь ажил дээрээ ширээнийхээ ард толгой гашилган сууж байгаа бол зарим нэг нь гэртээ амарч байгаа болов уу. Гэхдээ эдгээр зургуудыг харсны дараа танд энэ газруудын аль нэгэнд нь заавал очмоор санагдах болно. Эдгээр газруудаар явахгүй ч гэсэн Эх орныхоо сайхан байгаль, хөдөө нутгаар аялаж болох шүү дээ.
Шууд л яваад очмоор газрууд Хадгалах
2013-05-23, 22:36

Ираны шийтгэх ёс

Буруу хэрэг хийсэн, гэмт хэрэг хийсэн хүн ял шийтгэл амсах нь мэдээж юм. Тэгвэл Ираны Лалын шашинтангууд хэрхэн ард иргэдээ шийтгэдэг талаар сонирхоцгоёё. Ираны хууль үнэхээр харгис хэрцгий, хатуу бололтой.
Ираны шийтгэх ёс Хадгалах
2013-05-23, 20:49