СААК БАРИМТ

Могойн энэрэнгүй тулаан

Могойны зан байдлыг сайн мэдэхгүй хүмүүс эр могой эм могойгоо эргүүлэх ёслолыг, хоёр могой тулалдаж байна хэмээн андуурдаг. Хэрвээ та хоёр могой бие биеэнтэйгээ орооцолдон, аль нэг нь толгойгоо илүү дээш өргөхийг хичээж байгаатай таарвал, энэ нь сайхан хатагтайн анхааарлыг өөртөө татах гэсэн хоёр эрэгчин могойны тулааны гэрч болж байна гэсэн үг.
Могойн энэрэнгүй тулаан Хадгалах
2013-11-01, 18:50

Түүхэн гэрэл зургууд

Хүн төрөлхтөний өв соёл, аж амьдралын нэлээд хэсэг нь гэрэл зургийн ачаар түүх болон үлдэж, ирээдүй хойч үедээ дурсах мэдээлэл болдог. Эртний түүхэн зургуудыг харахад үнэхээр сонирхол татахуйц, мэдлэгийн хүрээг ч тэлэхүйц байдаг шүү дээ. Ингээд дэлхийн түүхэн гэрэл зургуудыг харж сонирхоцгооё.
Түүхэн гэрэл зургууд Хадгалах
2013-11-01, 02:10

Жингийн илүүдэлтэй амьтад

Таны тэжээвэр амьтан бага хоол идэж байгаад таны санаа зовж байна уу? Магадгүй энэ тийм ч санаа зовоох асуудал ч биш байж болох юм. Харин ч өөрийн хэмжээндээ идээд байвал жингийн илүүдлээс урьдчилан сэргийлж нас нь уртсах магадлалтай шүү дээ. Ингээд дэлхийн өнцөг булан бүрийн жингийн илүүдэл болсон амьтадтай танилцацгаая.
Жингийн илүүдэлтэй амьтад Хадгалах
2013-10-31, 20:41

Урт шилэн оймсны тухай сонирхолтой түүх

1939 оны 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Делавер мужийн Вилмингтон дахь нэгэн их дэлгүүрт татуургатай шилэн оймсыг анх худалдаалсан байна. Энэ шинэ бүтээгдэхүүн нь худалдан авагч эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ шуугиан тарьж, жинхэнэ хуйлрааныг бий болгожээ. Ингээд та бүхэндээ саяхан “төрсөн өдөр нь” болоод өнгөрсөн "шилэн триконы" тухай баримтуудыг сонирхолтой гэрэл зургуудын хамт хүргэж байна.
Урт шилэн оймсны тухай сонирхолтой түүх Хадгалах
2013-10-30, 22:56

Дэлхийн хамгийн өндөр хүн гэрлэжээ

Энэ магадгүй хачин сонсогдож болох юм, гэвч дэлхийн хамгийн өндөр хүн мөрөөдлийн эмэгтэйгээ олсоны дараа маш их аз жаргалтай байгаа ажээ. Султан Косэн 2.52 метр өндөр бөгөөд хайрын эрэлд гарахаас татгалзаад байжээ. Учир нь эмэгтэйчүүд түүний өндрөөс айдаг байв. Эцэст нь тэр Дибо Мерветэй учирж, хосууд хуримаа Туркт хоёр хоногийн өмнө хийсэн байна. Косэн одоо 30 настай бөгөөд сүйт бүсгүйгээсээ 80см-ээр өндөр юм.
Дэлхийн хамгийн өндөр хүн гэрлэжээ Хадгалах
2013-10-30, 19:29

Могойн массаж

Израйл, Индонезид могойны тусламжтайгаар биеэнд массаж хийх явдал их дэлгэрч байна. Жакартад байрладаг “Bali Heritage Reflexology and Spa” төвд хийгддэг массаж нь могойны арьс хүний арьстай үрэлт үүсч, мөн хэвлээр явагчаас айснаас болж ялгарсан адреналинтай хослон онцгой мэдрэмжийг өгч, бодисын солилцоог сайжруулахад тусладаг гэнэ.
Могойн массаж Хадгалах
2013-10-30, 19:21

Ийм тэнэг хүмүүс байх уу?

Өвдөхөөс айдаггүй, экстримд дуртай хүмүүст зориулсан нилээд өвөрмөц бөгөөд аймшигтай үзүүлбэр байдаг байна. Эдгээр залуучуудын үсэрч буй цамхагын өндөр ойролцоогоор 40м ажээ. Зугаацахыг хүсэгчдыг нуруунаас нь хамгаалалтын олсоор бэхэлсэн дэгээгээр өлгөөд замд нь гаргадаг байна. Магадгүй, хүн бүр ийм байдалтай өндрөөс үсрэх нь битгий хэл, нурууны арьсаа нэвт сүлбүүлж зүрхлэхгүй болов уу.
Ийм тэнэг хүмүүс байх уу? Хадгалах
2013-10-29, 19:19

Аймшигт мэс ажилбарууд

Сүлийн үед гоо сайхны мэс ажилбарууд хэт их газар авах болсон нь харамсалтай. Хүмүүс өөрийн бодсон төгс төгөлдрийн оргилд хүрэхийн тулд бие эрүүл мэндийг золиос болгож гоо сайхны мэс засалд орсоор л байна. Хэдийгээр үнэхээр өөрийн хүссэндээ хүрч чадаж байгаа ч, хожим эрсдэлийг бид тааварлашгүй билээ. Ингээд гоо сайхныг олж авахын төлөө хийгдэж, буй гоо сайхны мэс ажилбаруудаас харцгаая.
Аймшигт мэс ажилбарууд Хадгалах
2013-10-28, 23:38

Дэлхийн хамгийн том нохой үхжээ

Германы нохой болох Аварга Жорж, 8 насандаа Аризоны мужийн Тусон хотод үхжээ. Тэрээр дэлхийн хамгийн өндөр нохой хэмээн Гинессийн номонд багтаж байсан бөгөөд түүний өндөр нь 2 метр 20 см юм байжээ. Нохойны үхлийн тухай анх түүний Facebook хуудсанд албан ёсоор мэдэгджээ.
Дэлхийн хамгийн том нохой үхжээ Хадгалах
2013-10-28, 23:38

Аварга матар номхруулагч эр

32 настай Хосе Эдуардо Чавес Салас (Jose Eduardo Chavez Salas) нилээд өвөрмөц мэргэжилтэй ажээ. Бидний хувьд матар нүцгэн гараараа хооллох нь үхэх шийтгэлтэй адил бол, энэ залуугийн хувьд энэ нь өдөр тутмын ажлын нэг хэсэг юм.
Аварга матар номхруулагч эр Хадгалах
2013-10-28, 20:44

Японд очих 25 шалтгаан

Япон бол гайхалтай орон билээ. Энэ улсад эрч хүч, тогтвортой байдал, уламжлал, орчин үе, эмх замбараагүй байдал зохицон оршдог байна. Нэг талаас харахад энэ бол баялаг өнгөрсөн түүхтэй сайхан орон, нөгөө талаас техникийн хөгжил төдийгүй сэтгэхүйн чиглэлээр урагш тэмүүлэгч үндэстэн юм. Нэг үгээр хэлвэл, олон хүн Японд амьдрахыг эсвэл ядаж очихыг мөрөөддөг байна. За ингээд яагаад Японд очих хэрэгтэйг үзэж мэдэцгээе.

Японд очих 25 шалтгаан Хадгалах
2013-10-26, 21:13

Норвегийн оршин суугчид хиймэл “нартай” болжээ

Нилээд бөглүү гүн хавцалд оршдог, өвөлдөө нар үздэггүй Норвегийн “Рьюкан” хотхоны оршин суугчдын хувьд өнгөрч буй 10 сар гайхамшигтай үйл явдлаар тэмдэглэгдэн үлдэж байна. Энд дэлхийд хоёрт орох аварга том толь байрлуулжээ.
Норвегийн оршин суугчид хиймэл “нартай” болжээ Хадгалах
2013-10-26, 18:50