СААК БАРИМТ

Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт гүтгэгдсэн Солонгос тулаанчийн "хашир" үйлдэл олныг хөгжөөсөн нь...

Өмнөд Солонгосын холимог тулааны хамгийн алдартай тамирчдын нэг Пак Тэ Сун (Park Dae Sung) 2017 онд "Road FC 36" тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа "рингний бүсгүй"-тэй зураг авхуулахаас татгалзаж, талбай тойрон зугтсан нь тухайн үедээ шуугиан тарьж, олныг хөгжөөж байв. Гэхдээ түүнд өмнө нь тохиолдсон таагүй явдлын нарийн ширийнийг мэдвэл энэхүү үйлдлийг нь зөвтгөж болох аж.

Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт гүтгэгдсэн Солонгос тулаанчийн "хашир" үйлдэл олныг хөгжөөсөн нь... Хадгалах

Сталины хүүхдэд муу дүн тавьсан багшид юу тохиолдсон бэ?

20-р зууны дарангуйлагчдын дунд Иосиф Сталин шиг эргэн тойрны хүмүүсээ "чичрүүлдэг" байсан нь ховор биз. Дарга цэрэг байхаас үл хамааран түүнтэй харьцахдаа ёстой хэлэх үг бүрээ бодох ёстой байсан гэдэг. Тэгвэл тэрээр хүүхдүүдтэй нь муухай харьцсан хүмүүст ямар "шан" өгдөг байсан юм бол?

Сталины хүүхдэд муу дүн тавьсан багшид юу тохиолдсон бэ? Хадгалах

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон

Авлига, хээл хахуулийн гэмт хэрэг нь аливаа улс үндэстний эрхэм зорилгод учирч буй ноцтой аюул занал бөгөөд эмнэлэг, сургууль гэх мэт амин чухал нийгмийн байгууллагуудад зориулагдах хөрөнгөнөөс хумсалж, улс орны баялаг, гадны хөрөнгө оруулалтыг үгүй хийдэг нэг ёсны шимэгч гэхэд болно. Гэхдээ эрх баригчид нь тэр болгон хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж өөрсдийн ёс зүйгээ умартаад байдаггүй улсууд дэлхийд бас бий. Ингээд та бүхэнд "Transparency International" олон улсын байгууллагын өнгөрсөн онд гаргасан дэлхийн улсуудыг авлигын түвшингээр нь эрэмбэлсэн жагсаалтад хамгийн өндөр оноо авсан буюу авлигын түвшин хамгийн багатай 10 орныг танилцуулж байна. 

Авлигын түвшин хамгийн багатай 10 орон Хадгалах
2021-10-11, 17:30

Цагдаагаас зугтаж, модон дээр 2 хоног суусан эрийг буулгажээ

Өнгөрсөн долоо хоног Нью-Йоркийн 44 настай оршин суугч Рюди Томасын хувьд нэлээд хүндхэн болж өнгөрчээ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, найз бүсгүйгээ хэд хэдэн удаа алгадсан бөгөөд мөн ээж рүүгээ хашхирч, зодно хэмээн сүрдүүлсэн байна. Түүний ааш аягийг тэсвэрлэж чадаагүй ээж нь цагдаа дуудахаар шийдсэн аж.

Цагдаагаас зугтаж, модон дээр 2 хоног суусан эрийг буулгажээ Хадгалах
2021-10-10, 18:50

"Рингельманы нөлөө" - Хоёр хүн нэг ажлыг хийхэд яагаад уддаг вэ?

20-р зууны эхэн үед Францын эрдэмтэн Максимилиан Рингельманн хүний ажлын үр бүтээмжийн чиглэлээр хэд хэдэн туршилт хийсэн байна. Үүний үр дүнд тэрээр "олон хүн нэг ажлыг хийснээр илүү бага үр дүн гаргадаг" гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнөөдөр шинжлэх ухаан түүний туршилтын дүгнэлтийг Рингельманы нөлөөлөл гэж нэрлэдэг болсон байна.

"Рингельманы нөлөө" - Хоёр хүн нэг ажлыг хийхэд яагаад уддаг вэ? Хадгалах

Хятад дахь 1 сая оршин суугчтай газар доорх хотын нууц

Бээжин хотод 1960-аас 1970-аад оны үед буюу хүйтэн дайны оргил үед иргэдийг цөмийн бөмбөгдөлтөөс хамгаалах зорилгоор асар том хоргодох байр барьсан байдаг. Газар доорх тэрхүү байр үнэхээр том хэмжээтэй учраас өдгөө "Газар доорх цагаан хэрэм" гэх нэр авчээ. Гэвч ашиглах шаардлагатай гараагүй тул яваандаа энд хүмүүс суурьшиж өөрсдийн гэсэн "хот"-ыг байгуулсан байна. 2000-аад оны эхээр энэхүү газар доорх хот Хятадаар аялж буй хүмүүсийн хувьд заавал үзэх ёстой газруудын нэг болсон аж. 

Хятад дахь 1 сая оршин суугчтай газар доорх хотын нууц Хадгалах

"Дэлхийг эзлэхээр" төлөвлөж буй амьтад

Зарим хүмүүс онгон байгальдаа байгаа амьтан бүр өхөөрдөм төрхтэй хэмээн төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ тэднийг зүгээр ч нэг "зэрлэг амьтад" гэж нэрлээгүй байна. Учир нь ихэнх тохиолдолд амьтад өөрсдийгөө хамгаалах үүднээс хүний санаанд оромгүй сүрдмээр, яг л дэлхийг эзлэх гэж буй хорон санаатан шиг зүстэй болдог байна. 

"Дэлхийг эзлэхээр" төлөвлөж буй амьтад Хадгалах

20-р зууны эхэн үе дэх хүнд хүчир ажил эрхлэгч хүүхдүүдийн өрөвдмөөр зургууд

Аж үйлдвэрийн хувьсгал хүн төрөлхтөнд урьд байгаагүй томоохон боломжуудыг авчирсан ч шунахай сэтгэл, шударга бус байдлыг улам нэмсэн юм. Тухайн үеийн ажил олгогчид тооны хувьд олон мөртлөө зардал багатай, дуулгавартай ажиллах хүч нь хүүхдүүд болохыг анзаарсан байна. 1900 онд л гэхэд зөвхөн Америкт нийт хөдөлмөр эрхлэгчдийн 18 хувь нь 16-аас доош настай байв.

20-р зууны эхэн үе дэх хүнд хүчир ажил эрхлэгч хүүхдүүдийн өрөвдмөөр зургууд Хадгалах
2021-10-08, 17:05

Дэлхийн удирдагчдын нэг нэгэндээ өгч байсан хачирхалтай бэлгүүд

Хүнд өгөх бэлэг сонгоно гэдэг хэцүү зүйл. Ялангуяа та өөрийн улсыг төлөөлөн бусад оронд бэлэглэх зүйл хайж байгаа бол бүр ч нарийн сонголт хийх хэрэгтэй болно. Тэгвэл яг ийм байдалд орсон эрхмүүд яг юу бэлэглэж байсан тухай түүхүүдээс та бүхэнд хүргэж байна. 

Дэлхийн удирдагчдын нэг нэгэндээ өгч байсан хачирхалтай бэлгүүд Хадгалах

"Царай муутай" аавын цэцэг шиг үзэсгэлэнтэй охид

Охин хүүхэд аавыгаа дуурайдаг, хоёр царай муутай хүнээс царайлаг хүүхэд төрдөг гэх мэт хүний удамшилтай холбоотой явган яриануудыг та олон сонссон байх. Мэдээж тэдгээрээс зарим нь ортой, зарим нь өрөөсгөл байдаг бол алдартнуудын хүрээлэл дунд тийм ч царайлаг биш аавын охид гайхалтай үзэсгэлэнтэй байх нь бараг хууль бололтой. Магадгүй тэдний ээж нар ихэвчлэн сайхан бүсгүйчүүд байдаг нь үүнд нөлөөлдөг байж болох юм.

"Царай муутай" аавын цэцэг шиг үзэсгэлэнтэй охид Хадгалах

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүн, домогт хаан Манса Муса гэж хэн байв?

4 жилийн өмнөөс Amazon-ий үүсгэн байгуулагч Жефф Безос дэlхийн хамгийн чинээлэг хүн хэмээн тооцогдох болсон билээ. Түүний хөрөнгө нь одоогийн байдлаар 186 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Гэвч дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүний дэргэд энэ нь далайн дэргэдэх дусал төдий юм. Нэгэн цагт Африкийн хамгийн хүчирхэг оронд тооцогдож байсан Малигийн эзэнт гүрний хаан Манса Мусагийн хөрөнгийн хэмжээг түүхчид "хэмжээлшгүй" хэмээн тодорхойлдог. Тэрээр Арабын орнуудаар зочлоод "бэлэг дурсгалын" зүйлс авах төдийд тухайн улсын эдийн засаг дампуурч байсан гэдэг.

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүн, домогт хаан Манса Муса гэж хэн байв? Хадгалах

Хэрэглэгчийн сэтгэлзүйгээр наадсан зальжин аргатай бүтээгдэхүүнүүд

Аливаа бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол ямар байхаас шалтгаалж хэрэглэгчдийн худалдан авалтад томоохон нөлөө үзүүлдэг гэдэг нь эргэлзээгүй. Гэвч харагдах байдал нь олзуурхмаар сайхан хэрнээ задлаад үзэхэд дотор талдаа сэтгэл гонсоймоор, хүний нүд хуурсан зүйл хийдэг "өөдгүй" үйлдвэрлэгчид байдаг гэдгийг мартаж болохгүй. Бид та бүхэнд хэрэглэгчдийн сэтгэлзүйгээр наадсан тэдгээр бараа бүтээгдэхүүнүүдээс хүргэж байна. 

Хэрэглэгчийн сэтгэлзүйгээр наадсан зальжин аргатай бүтээгдэхүүнүүд Хадгалах
2021-10-07, 15:00