Онцлох мэдээ

“ММФ II БОНД”-ын эргэн төлөлт амжилттай хийгдлээ

Монголын санхүүгийн салбарт өндөр нэр хүндтэй менежментийн багийн удирдлага доор үүсгэн байгуулагдсан Монголиан Мортгэйж Фанд ББСБ нь жил бүр санхүүгийн тогтмол өсөлтийг үзүүлж ирсэн бөгөөд 2015 онд  400 сая төгрөгийн бондыг зах зээлд гаргаж, эргэн төлөлтийг хугацаандаа амжилттай гүйцэтгэсэн билээ.  

“ММФ II БОНД”-ын эргэн төлөлт амжилттай хийгдлээ Хадгалах

Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой

Таалагдсан утсаа авах гэтэл таны ашигладаг үүрэн холбооны компанид зарагдахгүй эсвэл хувь хүнээс худалдаж авбал найдваргүй байх вий гэж санаа зовниж байна уу? Тэгвэл дэлхийд алдартай Samsung, Huawei зэрэг брэндийн ухаалаг утсыг албан ёсны эрхтэй борлуулагч Мобикомоос авах боломж танд байна. Учир нь өнөөдрөөс эхэлж бүх үүрэн холбооны хэрэглэгч Мобикомоос гар утас зээлээр худалдаж авах нөхцөл бүрдлээ.

Нийгмийн даатгал төлөгчид гар утас зээлээр авах боломжтой Хадгалах

“Скай-2 Апартмент” Ээлжит 5 сая төгрөгний хөнгөлөлтийн азтан тодорлоо

Улаанбаатар пропертиз ХХК –ны зүгээс зарлаж байгаа 5 сая төгрөгний хөнгөлөлтийн бичгийн азтанаар хатагтай Ш.Гүлжан тодорлоо.

“Скай-2 Апартмент” Ээлжит 5 сая төгрөгний хөнгөлөлтийн азтан тодорлоо Хадгалах

28-н сургуулиудын номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХХБанк ойн баярынхаа хүрээнд сайн үйлсийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд энэхүү уламжлалынхаа хүрээнд энэ жил олон нийтийн сайшаалыг хүртсэн олон төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь 28 сургуулийн номын санг тохижуулан номын фондын баяжуулах төсөл билээ. Энэхүү оюуны төсөл хөтөлбөр амжилттай үргэлжилсээр 14 сургуулийг сайн үйлсийн эгнээндээ нэгтгээд байна. Энэ удаад ХХБанкны хамт олон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБСургууль , Орхон аймгийн ЕБ-ын 1-р сургууль, Дорноговь аймгийн ЕБ-ийн 1-р сургуулиудын номын санг тохижуулан мэдлэг боловсролын үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ орууллаа.

28-н сургуулиудын номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна Хадгалах

“Монгол Улсын эрсдэлийн форум”-аас онцлох 5 чухал санаа

Мандал даатгал ХК болон Голомт банк хамтран “Монгол улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгууллаа. Форумаар шинжээчид болон компаниуд бодит туршлагаасаа иргэд, аж ахуй нэгжтэй хуваалцсан юм.

“Монгол Улсын эрсдэлийн форум”-аас онцлох 5 чухал санаа Хадгалах

“Luxury White House Residence” Захиалга авч эхэллээ!

Европ стандартын дагуу дэлхийн брэндээр тоноглон чанарыг эрхэмлэн барьсан “White House Residence Тансаг зэрэглэлийн орон сууцыг таньд танилцуулж байна.

“Luxury White House Residence” Захиалга авч эхэллээ! Хадгалах

“X Apartment 2” Ээлжит iPhone утасны азтан тодорлоо

Х-Апартмент 2-р ээлжийн орон сууцны загварын байраар зочилсон эрхэм зочдоос 14 хоног бүр iphone –ын азтан тодруулж байгаа бөгөөд ээлжит азтанаар ноён Баттөр тодорч шагналаа хүлээн авлаа.

“X Apartment 2” Ээлжит iPhone утасны азтан тодорлоо Хадгалах

"Beat Maker Luuya" Олон улсын тавцанд Монгол Улсаа төлөөлөн "Uncage" хийлээ!

Хүн болгоны дотор хязгааргүй боломж бололцоо нуугдан байдаг ба үүнийгээ UNCAGE буюу ЧӨЛӨӨЛӨЛТ хийж нэгэн хэвийн баригдмал зүйлсээс зайлсхийхийг олон улсын Tiger брэнд залуустаа уриалсаар ирсэн билээ. Үүний нэг болох олон улсын “Here Come the UNCAGED” хөтөлбөрт Монгол улсаас 4 залуу үеийн төлөөлөл болсон залуусийг танилцуулсан ба ялагч Beat Maker Luuya нь олон улсийн тавцанд өөрийн авьяас чадвараа харуулан өөр бусад улсын чадварлаг залуустай маш өвөрмөц хамтралаа толилуулан нэгэн залуу “барууд” нэгэн үдшийг доргио өнгөрөөлөө.

"Beat Maker Luuya" Олон улсын тавцанд Монгол Улсаа төлөөлөн "Uncage" хийлээ! Хадгалах

Хүнд ээжээс нь удамшдаг 10 өвчин

Ген нь бидний зөвхөн гадаад төрх, зан араншинг тодорхойлоод зогсохгүй, бие организм дахь өвчлөлийн мэдээллүүдийг ч хадгалсан байдаг. Жишээлбэл сэтгэлийн хямрал, нойргүйдэл нь хэт их ачаалал, ядаргаанаас гадна генээс шалтгаалсан байх ч боломжтой. Мэдээж бидний ген эцэг, эх аль алинаас нь өвлөгддөг хэдий ч бид энэ удаа зөвхөн эхээс хүүхдэд удамшдаг өвчлөлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хүнд ээжээс нь удамшдаг 10 өвчин Хадгалах

Зээлийн хүүг хүчээр тогтоох нь далайд сэлүүргүй гарахтай ижил

Бид зээлийн хүү өндөр байна гэж ам уралдан ярих дуртай ч хадгаламжийн хүү өндөр талаар дурсдаггүй. Хадгаламжийн хүү буурч байж зээлийн хүү буурах учиртай. Гэхдээ ямар нөхцөлд хүү буурах вэ? Хүү нь тухайн зах зээлийн мөнгөний үнэ юм. Энэ үнэ зах зээлийнхээ төлөв байдлаас шалтгаалан тогтдог. Тухайлбал эдийн засаг ямар байгаагаас шалтгаалж зээлийн хүү болон хадгаламжийн хүү тогтдог гэсэн үг. Сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын зээлийн хүү өндөр байгааг шүүмжилж зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэрэв хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлж хүүгийн түвшинг одоо байгаагийнхаас ч дордуулж болох үр дагавартай юм.

Зээлийн хүүг хүчээр тогтоох нь далайд сэлүүргүй гарахтай ижил Хадгалах

"Standard & Poors" Олон улсын үнэлгээний байгууллага Голомт банкны зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар дээшлүүллээ

2018 оны 11-р сарын 12-ны өдөр Standard & Poor’s Олон улсын үнэлгээний байгууллага нь Голомт банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар буюу “B- “ түвшнээс “ B “ түвшин болгон дээшлүүлсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь Монгол улсын засгийн газрын үнэлгээ 11-р сарын 9-ний өдөр шинэчлэгдэн, нэг шатлалаар дээшилж “B” түвшинд хүрсэн, мөн Монголын банкны салбарын эрсдэлийн үнэлгээ сайжирсантай холбоотой бөгөөд  Монгол улсын эдийн засгийн  нөхцөл байдал сэргэж байгаа нь банкны бизнесийн үйл ажиллагаа болон зээлийн чанарт эерэгээр нөлөөлнө гэж үзсэнтэй холбоотой юм.

"Standard & Poors" Олон улсын үнэлгээний байгууллага Голомт банкны зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар дээшлүүллээ Хадгалах

Дэлхийн шинжлэх ухааны өдрийг Монголд анх удаа “Дүдү” хүүхдийн музейд тэмдэглэлээ

Дэлхийн шинжлэх ухааны өдөр өнгөрөгч бямба гаригт тохиолоо. Тус өдрийг ЮНЕСКО-ийн 32 дугаар бага хурлын шийдвэрээр 2001 оноос улс орнууд жил бүрийн 11-р сарын 10-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэж иржээ. Монголын анхны “Хүүхдэд зориулсан Голомт банкны  салбар” нь энэ өдрийг хүүхэд, багачуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс Дүдү хүүхдийн музейд тэмдэглэн өнгөрүүллээ. Дүдү музей нь хүүхэд багачуудад музейн тоглоомуудыг шилэн хоргоны цаанаас бус харин өөрийн гараар мэдэрч, шинжлэх ухааны туршилт хийж, хорвоо ертөнцийг таних боломжийг олгодог хүүхэд, гэр бүлд зориулсан анхны музей юм.

Дэлхийн шинжлэх ухааны өдрийг Монголд анх удаа  “Дүдү” хүүхдийн музейд тэмдэглэлээ Хадгалах