Онцлох мэдээ

Ажилдаа бүхнээ зориулдаг Япончуудын "амралт" гэрэл зургийн дуранд...

Ажилдаа маш хүндэтгэлтэй хандаж, эрүүл мэндээ үл хайхран зүтгэдгээрээ алдартай япончуудын хувьд гэртээ харих зам нь нүдний хороо хэсэгхэн зуур гаргаж, ядаргаагаа тайлахад хамгийн тохиромжтой цаг болдог. Харин автобус, метро, галт тэрэгнээсээ хоцорсон тохиолдолд тэд гудамжны сандал, метроны буудлын шалан дээр унтахаас огт цааргалдаггүй аж. Польшийн гэрэл зурагчин Павел Яшчук өөрийн "High Fashion" гэрэл зургийн төслөөрөө Токио хотын завгүй амьдрал дундах энэхүү "амралт"-ыг буулгажээ.

Ажилдаа бүхнээ зориулдаг Япончуудын "амралт" гэрэл зургийн дуранд... Хадгалах
2019-05-28, 14:14

Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна

Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд Банк Санхүүгийн академи Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18 насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аян хэрэгжүүлж байна.

Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна Хадгалах

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо

ХААН Банкнаас 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг амжилттай зарлан зохион байгуулж, шилдэг 60 сурагчийн нэрсийг тодруулаад байна. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох “Чанартай боловсрол”-ыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш 12 дахь жилдээ ийнхүү оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж, тэтгэлэгт хөтөлбөр зарлан амжилттай хэрэгжүүлж буй юм.

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо Хадгалах

“Жемийн багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа

“Чанар мөнхөд оршихуй” уриатай “Жем интернэшнл” ХХК-ийн 20 жилийн ой энэ онд тохиож буй юм. Тэмдэглэлт ойн хүрээнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Жемийн багачууд” баярын арга хэмжээг тавдугаар сарын 26-нд зохион байгууллаа. Компанийн ажилтнуудын хүүхэд багачуудыг баярлуулах, эцэг эхийнхээ ажилладаг компаниар бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилготой зохион байгуулагдсан хүүхдийн баярт 165 хүүхэд оролцож, нэг өдрийг хөгжилтэй зугаатай дурсамжаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Мөн хүүхдийн баярын үйл ажиллагаанд авьяаслаг хүүхэд багачууд найзууддаа зориулж морин хуур, төгөлдөр хуур, бүжиг болон ая дууны мэндчилгээг өргөн дэвшүүлжээ. Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

“Жемийн багачууд” хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа Хадгалах

“Future Champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна

Хүүхэд насны нандин дурсамж хүний сэтгэлд мөнхөд уяатай байдаг. Тиймээс гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ гайхалтай дурсамжийг үлдээх нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, томчууд бидний үүрэг билээ. Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, мэдлэг, туршлага олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээг 2019.06.01-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.

“Future Champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна Хадгалах

40 жилийн турш гараа огт буулгаагүй Энэтхэг лам

Энэтхэгийн лам Амар Бхарти (Amar Bharti) 40 гаруй жилийн турш тасралтгүй баруун гараа өргөжээ. Тэрбээр туршилт хийхийн тулд эсвэл олны анхаарлыг татахын тулд биш харин хинди шашны шүтээн Шива бурханд зориулж ингэсэн байна. Тэрбээр өдгөө нутгийнхаа иргэдийн ариун шүтээн болсон гэнэ.

40 жилийн турш гараа огт буулгаагүй Энэтхэг лам Хадгалах

80,90-ээд оныхны л ойлгох зүйлс

Ихэнх хүн хүүхэд насаа амьдралынхаа хамгийн сайхан мөч гэж эргэн дурсдаг. Ялангуяа 80,90-ээд оны үед төрсөн хүмүүсийн бага нас нь бусадтай харьцуулахад бүр ч өвөрмөц байсан байх. Учир нь тухайн үеийн хүмүүс барууны соёл болоод технологийн дэвшлийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлсэн юм. Ингээд та бүхэнд зөвхөн 80,90-ээд оныхны ойлгох зүйлсийг хүргэж байна.

80,90-ээд оныхны л ойлгох зүйлс Хадгалах

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо

2019.05.23-ны өдрийн Голомт Банкны ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр ноён Норихико Като нь Ө.Ганзоригийн халааг аван ажиллах Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо Хадгалах

"King Tower"-ын “Аз Жаргалтай Үрс”

“King Tower Apartment”-аас оршин суугчиддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн нэг болох “АЗ ЖАРГАЛТАЙ БИДНИЙ ҮРС” хүүхдийн баярын арга хэмжээ 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн баяр талархал, хүүхэд багачуудын баярласан дуутай нэг өдрийг хамт өнгөрүүллээ.

"King Tower"-ын “Аз Жаргалтай Үрс” Хадгалах

Эрч хүч, амжилтын эзэд

Спортын салбарынхан болоод өдөр бүр эрчимтэй бэлтгэл хийдэг тамирчдад нэгэн таатай боломжийг “Herbalife Nutrition” компаниас олгож, уургийн дутагдлаа хялбархан нөхөх бүтээгдэхүүнүүдийг гаргасан юм. Тус компани “Формула-1” уураг илчлэгийн коктейль, “Экспресс” батончик, “Алое” ургамлын ундаа зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүнийг гаргаснаар тамирчид өдөр тутмын хэрэглээгээ болгожээ.

Эрч хүч, амжилтын эзэд Хадгалах

Оросууд хуриман дээр яагаад "Гашуун байна" гэж уухайлах болсон бэ?

Орос кинон дээр хуримын хэсэг гарах болгонд ирсэн зочид хос хоёрыг үнсэлцүүлэхийн тулд "горько" буюу "гашуун байна" хоолой нийлүүлэн хашхирдгийг та санаж байгаа байх. Өнө эртний түүхтэй энэхүү уламжлалыг одоо ч гэсэн мөрддөг хэвээрээ гэнэ. Тэгвэл тэрхүү "гашуун байна" гэдэг нь ямар утгатай, яагаад тэгэх болсныг тайлбарлаж өгье. 

Оросууд хуриман дээр яагаад "Гашуун байна" гэж уухайлах болсон бэ? Хадгалах