ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Биеийн хэлбэртээ тохирсон өмд хэрхэн сонгох вэ?

Шинээр өмд авахаар зэхэж буй охид бүсгүйчүүддээ зориулан маш хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. Биеийн хэлбэртээ таарсан, донж маяг нь зохицсан өмд биеийг өөгүй, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Харин биедээ таараагүй, төдийлөн нийцэмж муутай өмд нь таны биеийн өө сэвийг илрүүлэн, тийм ч таатай харагдуулахгүй болов уу.

Биеийн хэлбэртээ тохирсон өмд хэрхэн сонгох вэ? Хадгалах

Зун өмсөж болохгүй 8 гутал

Зуны улиралд охид бүсгүйчүүд төрөл бүрийн чамин гутлаар гоёж, хүмүүсийн харцыг булаадаг. Гэхдээ таны сонгож өмсөх гутал хөлийг тань сайхан харагдуулахаас гадна, сөрөг нөлөө үзүүлдэггүй байх хэрэгтэйг анхаараарай. Иймд бид та бүхэндээ зуны улиралд өмсөж болохгүй буюу хөлд тухгүй байж, сөрөг нөлөө үзүүлдэг гутлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зун өмсөж болохгүй 8 гутал Хадгалах

2016 онд моодонд орж буй хувцасны чиг хандлага

2016 оны хаврын хувцасны ерөнхий чиг хандлага нь өнгөний хувьд тод өнгийг хар өнгөтэй хослуулсан, хэзээ ч хуучиршгүй рок деталиудыг шигтгэсэн, түүнчлэн бэлхүүс, мөр, хүзүү, нуруу гэх мэт биеийн аль нэг хэсгийг ил гаргасан загварууд зонхилж байна. Түүнчлэн моод эргэдгийн жишгээр дундад зууны үеийн цөөхөн хэдэн деталиудыг ч шингээж байгаагаараа онцлогтой юм.  

2016 онд моодонд орж буй хувцасны чиг хандлага Хадгалах

Цахим ертөнцөөр шуугиан тарьж буй модель бүсгүй

Таны хувьд модель эмэгтэй ямар байх ёстой вэ? Ихэнхи нь тэднийг загварын зураг авалтанд оролцож, тайзан дээр алхаж, тансаг амьдралыг мөрөөддөг амьд хүүхэлдэй хэмээн боддог. Гэвч 22 настай Шведийн модель Тильда Линдстам (Tilda Lindstam) бусад загвар өмсөгчид шиг биш бөгөөд үргэлж ямар нэг зүйлийг шоолсон, тохуурхсан эсвэл этгээд гэрэл зургийг Инстаграмм хуудаснаа оруулдаг байна.
Цахим ертөнцөөр шуугиан тарьж буй модель бүсгүй Хадгалах

Биеийн галбиртаа хэрхэн тохируулж хувцаслах вэ?

Эмэгтэй хүн бүр дахин давтагдашгүй биеийн галбир, хэлбэртэй байдаг. Тэрхүү онцлогтоо тохируулан хувцаслаж чадвал чухам төгс төгөлдөр гоо үзэсгэлэнтэй харагдахад илүү ойртох юм. Ингээд та бүхэндээ биенийхээ хэлбэрт тохируулан хувцаслах хэдэн зөвлөгөөг хүргэе. 

 

Биеийн галбиртаа хэрхэн тохируулж хувцаслах вэ? Хадгалах

Германы моделийн ээлжит сенсаац

Германы DJ, эротик чиглэлийн загвар өмсөгч 31 настай бүсгүй Микаэла Шефер (Micaela Schaefer) үе үе хүмүүсийг гайхшруулсан үйлдэл хийдгээрээ Германд төдийгүй цахим ертөнцөд алдартай болсон билээ. Тэрээр саяхан "Oktoberfest" буюу шар айрагны фестивалд бараг нүцгэн шахуу иржээ.
Германы моделийн ээлжит сенсаац Хадгалах

Цахим ертөнцөөр шуугиан тарьж буй Америк бүсгүй

АНУ-ын Техас мужын загвар өмсөгч, модель болох 25 настай Lauren Williams-ийн хэтэрхий урт хөл сошиал сайтуудаар шуугиан тарьж байна. Учир нь түүний хөл 124 см урттай ажээ.
Цахим ертөнцөөр шуугиан тарьж буй Америк бүсгүй Хадгалах

Таны хувцсыг хямдхан харагдуулдаг 12 зүйл

Хүн өмссөн хувцсаараа өөрийгөө хэн болохыг илэрхийлдэг. Та өмсөж байгаа хувцсаараа өөрийгөө “хямдхан сонголттой” гэдгийг харуулахыг хүсэхгүй л бол, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэнд ямар төрлийн хувцаснууд хямдхан харагддагийг энэхүү нийтлэлээрээ тайлбарлах болно.

Таны хувцсыг хямдхан харагдуулдаг 12 зүйл Хадгалах

2017 оны загварын чиг хандлага

Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгддөг бөгөөд үүнийг дагаад, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалтаа хүртэл сольж, өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэрэг аль хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, цаг үеэсээ хоцрогдсон нэгэн болгож харагдуулах сөрөг талтай байдаг аж. Ингээд бид та бүхэндээ 2017 онд моодонд орох хувцаслалтуудыг танилцуулж байна. 

2017 оны загварын чиг хандлага Хадгалах

Биеийнхээ хэлбэрт тохирсон гоёмсог “юбка” хэрхэн сонгох вэ?

Гоолиг сайхан бие, халуухан, дур булаам байдлыг тодотгож өгдөг юбка өмсөх дургүй эмэгтэй хүн гэж үгүй. Харин бид мэдлэг дутуугаас болж, өөртөө тохироогүй юбка өмсөж, эв хавгүй харагдах үе байдаг. Хувцсыг зөв тохируулж өмсөх нь сул талаа далдалж, бусдын нүдэнд сайхан харагдах ач тустай байдаг билээ. Иймд бид та бүхэндээ биеийнхээ хэлбэрт тохирсон юбка хэрхэн сонгох тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Биеийнхээ хэлбэрт тохирсон гоёмсог “юбка” хэрхэн сонгох вэ? Хадгалах

Хар өнгийн хувцсыг тансаг харагдуулах 12 арга

Хар өнгийн хувцас өмсөх дуртай охид бүсгүйчүүд олон байдаг. Харин үүнийг зөв тохируулан өмссөнөөр, та эрхэмсэг, ялдам харагдахын зэрэгцээ, өөрийн загварын мэдрэмжээ бусдад гайхуулах боломжтой. Бид та бүхэндээ хар өнгийн хувцсыг хэрхэн тансаг харагдуулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та тус зааврын дагуу хувцасласнаар, энгийн нэг хар хувцсыг эгэлгүй тансаг, чамин харагдуулж чадна. 

Хар өнгийн хувцсыг тансаг харагдуулах 12 арга Хадгалах

Дэлхийн хамгийн сонирхолтой ажил

Карибын тэнгисийн Сен-Бартс арал дээрх зураг авалтын үеэр Victoria’s Secret-н сахиусан тэнгэр Марина Линчук (Maryna Linchuk)-ийн туслах бүсгүй ихэнхи эрчүүд дуртайяа зөвшөөрөх байсан ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ бол “сахиусан тэнгэрийн” хөхийг гараараа хааж барих юм.
Дэлхийн хамгийн сонирхолтой ажил Хадгалах